The Wizard School

By Annie_1230

19.3K 1.9K 46

Шидтэний сургуульд орох нь миний арван зургаан нас хүртлээ мөрөөдөж ирсэн зүйл байлаа. Гэхдээ тэр үед би ийм... More

chapter 1
chapter 2
chapter 3
chapter 4
chapter 5
chapter 7
chapter8
chapter9
chapter10
Epilogue

chapter 6

1.4K 169 2
By Annie_1230

Ю-юу? Эхнэр??? Чи чинь юугаа яриад..

-Нэг тийм юм бий, одоо өрөөндөө ордоо гээд Жимин намайг орхиод өөрийн дотуур байрны шатаар алхлаа.

Би Жиминий саяны хэлсэн үгийг бодон гайхсаар хоцорлоо. Эхнэр??? тэр лав солиорсон байхаа.

***

Тэр өдрөөс хойш Жимин намайг холоос харж байгаа нь мэддэгддэг байлаа. Би тэрний сүүлд хэлсэн үгнээс болоод ичээд ч гэх юмуу эсвэл эвгүй санагдаад зайгаа барьсаар л яваа. Мэдээж хэн тийм үгсийн дараа түүнтэй зүгээр уулзаад ярилцана гэж...

Өнөөдөр нэмэлт хичээлдээ суухаар их танхимд ортол зөвлөлийнхөн зогсож байв. Бурхан минь гэж тэд хичээл заах хэрэг үү? Яаж Жиминий царайг харах юм бэ?? За ер нь тийм үг хэлсэн нь би биш, би ер нь яагаад тэрний өмнөөс санаа зовох ёстой юм, тийм биздээ?! Ингэж хэлэн өөрийгөө зоригжуулсаар хичээл эхэллээ. Их танхимд бүх Шидтэнүүдэд хичээл заахдаа анги ангиар нь хувааж заадаг юм. Анги болгоныг дотор нь хоёр ангилна. Ирээд зургаан сар болсныг нь нэгийн хоёрдугаар анги гэнэ. Харин зургаан сар хүрээгүйг нь нэгийн нэгдүгээр анги гэдэг. Яг үүнтэй адил ирээд нэг жил зургаан сар болсныг нь хоёрын хоёрдугаар анги гэдэг.
Анги ангиар нь хичээл заадаг нь тэдний чадварт тааруулж байгаа хэрэг лдээ. Гэхдээ энэ удаа манай ангийханд Жимин болон Теодор хичээл заах нь. Хорвоо яагаад надад ингэж хандана вэ?
Аз болж Жимин наашаа харахаас өөр зүйл хийсэнгүйд би баярлан зогсоно.
Теодор надад зарим нэг зүйлсийг зааж өгч байлаа. Хичээл тарахад би бушуухан дотуур байрлуугаа явахаар Есүмтэй хамт гартал ардаас Жимин намайг дуудаж зогсоолоо. Тэнд байсан хүүхдүүд бид хоёрлуу харцгаана. Би олон хүний нүднээс дальдчин түүнрүү харвал Жимин хоолойгоо засан хүүхдүүд рүү харлаа. Хүүхдүүд ч сандралдсаар дор бүрнээ хийж байсан хөдөлгөөнөө үргэлжлүүлэхэд Жимин "Чамтай түр уулзадхъя" гээд явчихав. Би Есүмийг түрүүлээд явж бай гэж хэлчихээд түүний хойноос алхлаа.

Бид хоёр сургуулийн усан санд ирэхэд тэр эргэж харан

-Тэр үед хэлсэн үг бол ммм, нөгөө, тэр бол...
Чамайг тэр үгийг мартаарай л гэх гэсэн юм.

Бурхан минь сургуулийн хамгийн халуухан залуу миний өмнө сандраад байна уу даа. Гэхдээ тэр үнэхээр өхөөрдмөөр харагдаж байсанд би тэсэлгүй инээчхэв.

-Хөөе яагаад инээгээд байгаа юм? Намайг шоолоод байгаа юмуу?

Үгүй ээ, би тэгээгүй

-Тэгвэл яагаад инээгээд байгаа юм?

-Заза чи инээдтэй л байсан шт угаасаа, ямар таван настай жаал уу? Гацаж түгдрээд л ...

Хөөе Жимин чи яачихваа? Гомдчихсон юмуу? Яагаад үг дуугарахгүй байгаа юм бэ?

Тэр усан сан руу нуруугаа харуулж суугаад надтай юу ч дуугарахаа больсонд би гайхан ийн асуусан юм.

Жимин?

-Би чиний мэдрэмжийг мэдэрч чаддаггүй гэж хэлснийг санаж байна уу? Мэдрэмж мэдэрч чаддаг шидтэнүүд хорвоо дээр ганц хүний л мэдрэмжийг мэдэрч чаддаггүй юм тэр нь эхнэр болох хүнийхээ...

Ааааааааааааааа~

Би Жиминийг надад гомдчихсон юм байх гэж бодоод инээлгэхээр шийдэн түүний ард нь очиж зогсоод усан сангийн усыг дээш нь хөөргөж бөмбөлөг хэлбэрт оруулан түүнийг дээшээ хараарай гэж хэлэх гэтэл тэрний эхнэр гэсэн үгийг сонсоод цочирдсондоо өөрсдийнхөө дээрээс усаа асгачихав. Гэхдээ тэр сая ямар охин шиг орилчиховоо? Дахиад л инээд хүргэчих юм.

Яаж байгаа юм?

-Жимин би албаар тэгээгүй юм шүү, чиний эхнэр гэж хэлсэн үгийг сонсоод тэгээд л...


Тэр норсон шаргал үсээ хойшлуулан надруу алхсаар миний урд тулж ирээд

Яасан? Эхнэр гэхээр л зүрх чинь хурдан цохилоод байна уу?

Би юу гэж хэлэхээ үнэхээр мэдэхгүй нь яг одоо зүрх минь үнэхээр л хурдан цохилоод байгаа болохоор.

Тэр миний мөрөн дээр гараа тавин инээмсэглэн зогсож байтал хаалгаар ноён Грефенс орж ирээд биднийг харан орилж гарлаа. Тэр биднийг усан санг цэвэрлэ гэсэн гэхдээ ямар ч шид ашиглахгүйгээр. Үүнийг сонссон би хүндээр санаа алдан цэвэрлэж эхэллээ. Харин Жимин толгой сэгсэрсээр нойтон хувцсаа тайлж эхлэв. Би сандран
-Юугаа хийгээд байгаа юм бэ Жимин?

Нойтон хувцсаа тайлж хатаая, яасан?

-Юу яасан гэж, бурхан минь Жимин наад цамцаа хурдан өмс би хатаагаад өгье!

Шид ашиглавал ноён Грефенсын хэрээ түүнд биднийг ховлочихно шүү дээ гэсээр биднийг нүд салгалгүй ширтэх тас хар том хэрээ рүү нүдээрээ дохив.

-Жимин тэр биднийг цэвэрлэхдээ л шид ашиглаж болохгүй гэж хэлсэн. Тийм учраас одоо хурдан буцаагаад наадхаа өмс!

Заза тэгвэл би юу ч мэдэхгүй шүү.

-Пшш мэдэхгүй гэнэ шүү.
Би түүний нойтон хувцаснаас нь усыг нь шүүж авлаа. Тэгээд өөрийнхөө хувцсыг ч мөн адил хатаасныхаа дараа Жимин рүү бахдалтай царай гарган зогсоход тэр

Энийг чи л ийм болгосон. Одоо үүнийгээ чи л буцаагаад янзалж байна шүү дээ бахархах юу байна?

-Өөрийн хийсэн хэргээ өөрөө засаж байгаа болохоор л бахдалтай нь аргагүй харж байна!

Чамайг ёстой ойлгохгүй юмаа.

***

Тэр явдлаас хойш Жимины хэлсэн үг толгойноос гарахгүй. Тэр тоглоод хэлсэн гэхэд хэтэрхий нухацтай байсан. Ахх ээж шиг чадвартай байсан бол ч түүнийг худал үнэн ярисныг нь аль хэдийн мэдчихсэн байхсан.

-Тэр худлаа хэлээгүй ээ!

Аа~ Теодор чи намайг цочоочихлоо бас битгий хамаагүй хүний бодол уншаад бай! Чамайг хадагтай Ватсонд мэдэгдчихнэ шүү!

-Зза, гэхдээ Жимин худлаа хэлээгүй ээ. Үнэхээр тэрэн шиг шидтэй хүмүүс тэгдэг юм.

Чи яаж мэдэж байгаа юм?

-Би түүний найз бас би бодол уншдаг.

Заза сайхан юмаа, чи!

-Тэгэхээр манай Жимин үнэхээр сайхан залуу шүү. Чамаас бусад бүх охидууд тэрэнд нурж унадаг юм штээ!

Есүм тэгдэггүй!

-Тэгвэл Есүм та хоёроос бусад нь

Хэжин эгч тэгдэггүй

-Тэгвэл Хэжин та гурваас бусад нь

Анхён эгч бас...

-Аах заза ер нь та хэдээс бусад нь за юу!!! Угаасаа Жимин сайхан залуу нь үнэн л юм чинь.

(Юу вэ? Жиминийг өмөөрч уурлаад байгаа юм байхдаа? Хаах инээдтэй юмаа)

-Би бодол уншдаг Инсол!

Кхмм хөөх гоё өдөр байна шүү! Явж салхилнаа...

***

Теодроос холдон коридороор алхаж явтал нэг л танил үсний өнгө!

Жимин байна.

Юу вэ? Би яагаад инээгээд байнаа. Тэрнийг сайн ажиглавал дунд зэргийн нуруу, шар үс, давхраагүй нүд бас булчинтай бие. Нээрээ л тэр охидууд дунд алдартай байх. Тэр намайг дуудахад охидууд яаж хардаг билээ дээ, одоо ч бас түүний хажууд охидууд эргэлдсээр байна. Жиминаа~ би шидээ сайн удирдаж чадахгүй байна туслаач... гэнүү? Инээдтэй юм. Гэхдээ тэр үнэхээр л сайхан залуу юм. Тэр царайлаг бас булчинлаг дээрээс нь үнэхээр найрсаг тийм болохоор л тэр байх. Булчинлаг гэдгийг нь дээр цамцаа тайлахад нь харчихсан юм лдаа. Гэхдээ юу юунаас илүү тэрний үсний өнгөнд би дуртай. Шар намирсан үс. Яг л түүний дотоод сэтгэл шиг гэрэлтсэн. Тэр намайг зөвлөлийн гишүүдэд хэлээгүй нь намайг шийтгүүлэх байх гээд л тэгсэн байх харин би үгэнд нь ороогүй.

Хэсэг түүнрүү таг гөлрөн зогсоод удалгүй ухаан ороход Жимин надруу харчихсан зогсож байлаа. Бурхан минь би Жиминийг Шидтэний удам гэдгийг мартчихаж. Бантсандаа эргэж харан хурдан хурдан алхахад ардаас нэгэн гар орж ирэн өөр лүүгээ эргүүллээ.

Шар үс...

Do you feel it?
So excitement

Continue Reading

You'll Also Like

39.7K 2.4K 22
𝐁𝐨𝐨𝐤 # 𝟏 𝐨𝐟 𝐓𝐡𝐞 𝐑𝐚𝐚𝐳 𝐬𝐞𝐫𝐢𝐞𝐬. Love or betrayal? Consumption of betrayals. Internal betrayal? Yes! Will they be overcome? Or W...
1.6M 112K 26
#Book-2 in Lost Royalty series ( CAN BE READ STANDALONE ) Ekaksh Singh Ranawat The callous heartless , sole heir of Ranawat empire, which is spread...
41.8K 1.3K 8
Taehyung loved giving hugs to everyone, especially Jungkook who owned a special place in his heart. Jungkook hated it, always pushing him away until...
906K 30.9K 110
When Grace returns home from college, it doesn't go like she thought it would. With her past still haunting her everyday choices, she discovers a sid...