The Wizard School

By Annie_1230

19.3K 1.9K 46

Шидтэний сургуульд орох нь миний арван зургаан нас хүртлээ мөрөөдөж ирсэн зүйл байлаа. Гэхдээ тэр үед би ийм... More

chapter 2
chapter 3
chapter 4
chapter 5
chapter 6
chapter 7
chapter8
chapter9
chapter10
Epilogue

chapter 1

3.9K 213 3
By Annie_1230

Саяхан л хоржигнон урсаж байсан горхины дуу намсаж бага багаар ямар нэгэн зүйл цуурах мэт чимээ гарч эхэллээ.

Ус шингэн байхаасаа илүүтэйгээр хөлдсөн байхдаа үзэсгэлэнтэй юм. Би ингэж бодсоор горхийг тэр чигт нь хөлдөөж орхилоо.

Ойн гүнд бүх зүйл чимээ аниргүй нам гүм. Голгүй хөлдсөн горхийг харж суух нь миний долоо хоног бүрийн хийдэг зүйл. Хэдийгээр зөвшөөрөлгүй сургуулиас гарах нь хориотой ч би энд байх дуртай. Баригдвал асуудалд орно гэдгээ мэддэг ч долоо хоног бүр алгасалгүй ирдэг.

Гэнэтхэн энэ амар амгаланг минь галт тэрэгний хөдөлгүүрийн дуу сарниулахад би горхийг гэсгээж тэндээс босон сургуулийн зүг яаравчиллаа.

Дэлхий дээр хүмүүсээс гадна олон зүйл оршин тогтнож байдаг. Мэдээж тэдний нэг нь Шидтэнүүд. Шидтэнүүдийг дотор нь Нэгж шидтэн-Шидтэн гэж хоёр ангилдаг. Нэгж шидтэнгүүд гэдэг аливаа нэг зүйлийн ганц хэсгийг л чаддаг шидтэнгүүд юм. Жишээ нь: Усыг тэр чигт нь биш зөвхөн усыг хѳдѳлгѳх, хөлдөөх, ууршуулах гэх мэт. Харин Шидтэнгүүд бол усыг тэр чигт нь удирдана. Гаргаж авах, хөлдөөх, ууршуулах гээд бүгдийг нь чаддаг. Гэхдээ дэлхий дээр байдаг зуун мянган шидтэний мянган л Шидтэн бусад нь Нэгж шидтэнгүүд байдаг.

Галт тэрэгний буудал дээр очиход тэнд надаас өөр цөөн хэдэн сурагчид байх ба бусад нь бүгд хөтөч багш нар байв. Галт тэрэгний хаалга онгоймогц би Есүм хэмээн түүнийг дуудлаа. Тэр намайг хармагцаа гүйж ирэн бид хоёул тэврэлдэнэ.

Бид сургуулийн дотуур байр луу явангаа түүний эцэс төгсгөлгүй асуултанд хариулж явна.
Есүм бол миний дүү. Тэр энэ жил 16 хүрч Шидтэний сургуульд ирээд буй нь энэ юм. Шидтэнгүүд бас Нэгж шидтэнгүүд 16 нас хүрэхэд нь ид шид нь ил болмогц Шидтэний сургуульд ирж суралцдаг жамтай.

---

Тэгэхээр Есүм намайг сонс би өөрөө чамд бүгдийг нь тайлбарлья ойлгов уу! Гэхэд Есүм чимээгүй толгой дохин намайг ярихийг хүлээлээ.

: Тэгэхээр Шидтэний сургуульд сурагчдыг чадвараар нь гурав хуваадаг.

1.Байгалийн: Үүнд Хэжин эгчийн шид хамааралтай, чи мэднэ тэр ургамалын шидтэйг.
2.Генетикийн: Харин үүнд Анхён эгчийн шид хамааралтай, тэр үл үзэгдэгч. Үүнээс гадна хөөрөх, хурдлах гэх мэт олон зүйл бий.
3. Мэдрэхүйн: Үүнд хүн болон бусад амьтдын мэдэрхүйг мэдэрдэг шидтэнгүүд байдаг. Бусдаас сайн сонсох, үнэрлэх, амтлах эсвэл хүний бодол унших гэх мэт.
Чи мэднэ байх Шидтэнгүүдийг дотор нь Нэгж шидтэн, Шидтэн гэж ангилдгыг.

: Чи аль нь юм Есүм?

- Шидтэн хэмээн тэр их л баярлангуй хэлэв.

:Чи шидтэн хэрэг үү, би ч бас...

Адилхан гунигт тавьлантай дүүгээ хараад би уртаар санаа алдав.

- Энэ сайхан биш гэж үү? Яагаад урвайгаад байгаа юм? хэмээн тэр их л сонирхсон янзтай асууна. Хариуд нь би хүчээр инээмсэглээд

: Мэдээж энэ бол сайхан хэрэг, гэхдээ үүнийхээ хажуугаар асар их үүрэг хариуцлага хүлээдэг юм. Чи удахгүй ойлгоно оо.

Миний хэлсэн үгс түүний анхаарлыг тийм ч их татахгүй байгаа бололтой ийш тийш харан явна.

- Ингэхэд эгч нар яасан юм?

: Тэд завгүй ээ. Шидтэнгүүдэд энд зав бараг л гардаггүй юм. Ялангуяа тэд энэ жил төгсөх болохоор бүр ч завгүй.

- Та намайг харсандаа баяртай байна уу? Би лав та нартай уулзаж байгаа даа үнэхээр баяртай байна.

: Мэдээж, эгч нарыг төгсөөд явчихвал би энд яаж байхаа огт төсөөлөхгүй байсан юм. Харин ашгүй чи ирлээ.

- Энэ бидний дотуур байр юмуу? хэмээн тэр сонирхсон чигээрээ л байх аж.

: Тийм ээ, дотуур байрны зүүн талын жигүүр нь охидынх, харин баруун талынх нь хөвгүүдийнх.

- Гайхалтай, энэ яг л ордон шиг юмаа.

: Тийм ээ, тэгэж санагддаг. Энд үнэхээр гоё ч зарим зүйлс нь хэцүү.

Есүм бид хоёрыг өрөөндөө ороход Анхён болон Хэжин эгч нар ирсэн байлаа. Бид дөрөв дахин цугларсандаа баярлан тэр шөнөжингөө ярилцсан юм. Яг л анх би энд ирээд баярласандаа унтаж чадахгүй байсан үе шиг.

Би Шидтэнгүүдийн сургуульд ирээд зургаан сар болж байна. Би бол Шидтэн. Усны шидтэн гэдгээ мэдээд баярласандаа хөл минь газар хүрэхгүй байсан үе хэдхэн сарын өмнө. Сургууль шинэ сурагчдыг сургуульд орсноос хойш долоо хоногын дотор шалган Шидтэнгүүдыг ялгаж, дараа нь бүхий л Шидтэнгүүдэд хичээлээс гадуур нэмэлт хичээл заадаг. Учир нь Шидтэнгүүд, Нэгж шидтэнгүүдийг бодвол арай илүү их хүчтэй бас дараагийн Шидтэнгүүддээ заваарлах үүрэгтэй байдаг тул өөрсдөө эхлээд сайн эзэмшсэн байх ёстой. Тэгээд л би ирсэн долоо хоногоосоо хойш тасралтгүй өдийг хүртэл хичээллэсээр ирсэн. Манай эгч нар ч бас ялгаагүй. Тэд бүгд Шидтэн. Манай гэр бүл Шидтэний удам судартай байх аа бараг л. Ээж маань Шидтэн харин аав маань Нэгж шидтэн байсан. Шидтэнгээс Нэгж шидтэн, Нэгж шидтэнгээс Шидтэн төрж болдог. Ямар Шидтэнгээс төрсөн нь чиний ямар шидтэй байхтай огт хамааралгүй. Би энд ирээд долоон сар болохдоо мэдсэн зүйлүүд минь энэ л байна.

Энэ сургуульд ирээд долоон сар болоход хорвоогын сонин хачин зүйлс дуусахгүй юм. Миний сонссоноор цус сорогч, хүн чоно, лусын дагина гээд бүхий л үлгэрийн баатрууд байдаг. Тэд хааяадаа сургуулийн захиралтай ирж уулзахыг би хэд хэдэн удаа харсан. Өөр зарим нэг сурагчид ч бас. Ингээд бодоход хүний ертөнцөд байхад илүү амар бас юу ч мэддэггүй байж. Одоо энэ бүгдийг бодохоор л улам илүү мэдмээр санагдаад байж сууж чадахгүй юм.

Ойрд ой руу яваагүй учир өнөөдөр сургуулиас гаран ойн гүн рүү зүглэлээ. Дахиад л өнөөх горхины чимээ. Энэ удаад би яагаад ч юм хөлдөөхийн оронд жоохон хөгжилдөхөөр шийдэн усыг агаарт хөөргөн хэлбэр дүрсийг нь өөрчилж байлаа.

Гэнэт хойно хэн нэгний хөлийн чимээ гарахад би цочсондоо горхины усыг асгачихлаа.

Эргээд харахад дунд зэргийн өндөртэй харваас миний үеийн хөвгүүн зогсож байлаа. Гэхдээ тэрний үсний өнгө шар юм байна. Би энд ирээд долоон сар болохдоо бор болон хараас өөр үсний өнгө харж байгаагүй. Энд үс будахыг хэзээ ч зөвшөөрөхгүй.

Тэр надруу хэсэг харж зогсосноо үл ялиг инээмсэглэн буцаад яваад өгөв.

Т-тэр хэн байсан бэ?

Анх бичигдсэн хувилбараараа байгаа тул үг үсгийн болон найруулгын алдаатай байж болзошгүй. Өгөөмөр сэтгэл гаргаж алдаатай хэсгүүдийг хэлж өгвөл засах болно оо.

Тухлан сууж таалан хэвтэж байгаад уншаарай кк.

Санамж :

Бичвэр бүрийн өмнө тавигдсан лого, дүрс бичлэг нь миний оюун санаанаас гарсан бүтээл тул зөвшөөрөлгүй хуулбарлан цахим орчинд тараах, өөрийн нэр дээр хуурамчийг дуурайлган хийхийг хориглоно!

Мөн энэ хаяг дээрх бичвэрүүд бүгд миний бүтээл бөгөөд хаа нэгтээ үйл явдал, үг өгүүлбэр давхцсан зүйл гарвал зуун хувь санаандгүй тохиолдол болно.

All Rights Reserved

Credits to Annie_1230

2018.

Continue Reading

You'll Also Like

276K 13.5K 61
My name is Alex Cruz, I'm a omega, so I'm just a punching bag to my pack. But Emma, Queen of werewolves Sam, queen of dragons Winter, queen of vampi...
41.1K 2.4K 22
𝐁𝐨𝐨𝐤 # 𝟏 𝐨𝐟 𝐓𝐡𝐞 𝐑𝐚𝐚𝐳 𝐬𝐞𝐫𝐢𝐞𝐬. Love or betrayal? Consumption of betrayals. Internal betrayal? Yes! Will they be overcome? Or W...
1.1K 295 64
ئەم ستۆرییە تایبەتە بە وتە✨
257K 10.1K 32
""SIT THERE AND TAKE IT LIKE A GOOD GIRL"" YOU,DIRTY,DIRTY GIRL ,I WAS TALKING ABOUT THE BOOK🌝🌚