~You've Fallen For Me~

By xhxaruxh

57.9K 2.6K 37

MongolianExo-д орж байсан Kai88 🫶🏻 More

1. Үнэгүй юм гэж байдаггүй болхоор төлөх хэрэгтэй
2. Хувь тавилан
3. Би дахиад л өртэй болчих шиг боллоо
4. Чамайг сонирхож байгаа болхоор
5. Надаас болсоноос хойш хариуцлага хүлээх хэрэгтэй
6. Түүнд ойртож болохгүй шалтгаан болог
7. Чи үнэхээр тэнэг юмуу??
8. Би чамд татагдаад байгаа юм болов уу?
BONUS
9. Өөдгүй амьтан + Би энд яагаад о.о
10. Ичиж үхэх нь
BONUS
11. Хаашаа ч хөдлөлгүй чиний хажууд
12. Миний дэргэд байж өгч чадах уу??
13. Надтай болзох уу??
15. Би чамд маш их сайн
16. Та 2 хамт амьдраад байгаа юмуу
17. Хэрвээ би андуураагүй бол
18. Би өнөөдөр энд хонож болохгүй юм уу?
19. Би дахиж тэвчихгүй нь
20. Тэр залуу...
21. Хэтэрхий аз жаргалтай байх үнэхээр хэцүү юм
22. Машин дах болзоо + яг миний стиль
23. Над дээр ирнэ гэчихээд
24. Тэр эмэгтэйтэй яаж төгсөхөө мэдэхгүй байна
25. ИНГЭХЭД БИ ХААНА... О.О
26. Чиний аз жаргал бол миний аз жаргал
27. Намайг чамд хайртайг мэднэ биздээ??
28. Ким Жүнмён
29. Зугтацгаая
30. Хайртай шүү
31. Миний ээлж
32. Чамд өрөвдөх сэтгэл гэж байдаггүй юм уу
33. Энийг нь ч мэдэхгүй би.. Уучлаарай
34. Бүх зүйл сайхан болно, зүгээрээ
35. Цааш явах...
36. Ямар муухай зүүд гэхээрээ Т.Т
37. Бурхан минь О.О ... ИЙМ УЧРАЛ ГЭЖ БАЙХ УУ??
38. Чи У Сэхүнд ухаангүй дуралчихсан
39. Бид дахиад тааралдчихлаа
40. Түүнд ойлгуулж хэлэх улам хэцүү болчих шиг.
41. 2уулахнаа хамт байхыг хүссэн учраас
42. Үдэлтийн уулзалт
43. Чамайг дахин шаналгахыг хүсэхгүй байна
44. Үүрд түүнийг алдах...
45. Яг одоо хажуудаа байлгахыг хүсэж байна

14. Түүнд ингэтлээ их дуралчихсан гэж үү?

1.3K 61 0
By xhxaruxh

14-Р ХЭСЭГ

Сэүн : миний найз охин болно биз дээ? "инээмсгэлэх"

Иймэрхүү албан ёсны саналыг ингээд анх удаа авч байгаа болоод ч тэр үү сэтгэл хөөрөл минь дээд цэгтээ тулан ирэх шиг болж хамаг биений минь шар үс босон дотор минь арзайн гарын минь алгыг хэн нэгэн гижигдэж буй мэт нэг л сонин гоё ч мэдрэмж гэх юм уу ямар гэх юм үнэхээр хэлэхийн аргагүй ихээр сайхан байх шиг байлаа...энэ зүүд биш тийм ээ энэ үнэхээр бодит тийм үү бурхан минь яадаг билээ үнэхээр аххх...

Сэүн урд минь цэцэг болон савтай зүйлээ барисаар надруу инээдээ барьж ядан инээмсгэлээд л сууж байв. Гэхдээ түүнийг хурдхан босгохыг хүсэж ингээд удаан байлгахыг хүссэнгүй зарим хүмүүс ч тэр вуаа хардаа үү гээд л ганц 2оороо явж буй хүмүүс хажуугааар зөрөхдөө дуу алдан сууж буй хүмүүс ч тэр нэг нэгнийхээ чихэнд шивнэлдэх шиг л харагдаж байв..

Би толгой дохисоор инээмсгэлэн : тэгье ээ...

Сэүн : тэгвэл энийг авна биз дээ

Би : мммм "гарнаас нь авлаа"

Сэүн босон урд минь надруу харсаар зогсон : тайвнаар удаанаар явна гэж хэлсэн ч бэлгэнд хурдалсанд уучлаарай "инээмсгэлэх"

Би : "толгой сэгсрэх"

Сэүн : нээ л дээ...би зүүгээд өгье

Би сонирхсоор хайрцгийг нээвэл маш хөөрхөн загвартай бугуйны зүүлт байхыг харлаа /бугуйвч/ ....үнэхээр хөөрхөн нарийхан хийц загвартай мөнгөн зүүлтэрхүү хирнээ бугуйнд зүүхэр жижигхэн үнэхээр нэг л хөөрхөн бугуйвч байв..

Би : "харсаар юу гэхээ мэдэхгүй зогсох"

Сэүн : би зүүгээд өгье "гарнаас минь аван бугуйг минь барисаар тэрээр доошоо харсаар баруун гаранд минь зүүж өгч байлаа"

Харин би зүүн гарандаа баглаатай цэцэг мөн савыг нь баричихсан Сэүнрүү инээмсгэлсээр хараад л зогсоод байв. Энэ залуу түгжээг нь хийх гэж их л хичээн хянуур хийж байгаа харагдаж байлаа...

Сэүн : вуаа болчихлоо

Би бугуйгаа өргөн хараад : вуаа

Сэүн : ямар байна? таалагдаж байна уу?

Би толгой дохиосоор : ммм

Сэүн : "инээмсгэлэх"

Би : баярлалаа

Сэүн : үгүй дээ... "тэрээр намайг татсаар тэвэрчихэв"

Би ч аз жаргалтай гэгч нь инээмсгэлсээр Сэүнд тэврүүлсээр зогсож байлаа...үнэхээр аз жаргалтай байх чинь үнэхээр их...ийм сэтгэл хөдлөл , догдлол авах ийм гоё байдаг билүү эсвэл энэ залуу л онцгой мэт ийм сэтгэгдэл төрүүлээд байгаа юм болов уу

Би маш чимээгүй хирнээ маягласан ч гэх юм уу чимээгүйхэн инээчихэв..

Сэүн тэвэрсээр : чи надад хэр сайн болоод ингэтлээ их жаргалтай байгаа юм бэ ммм?

Би : пшшш

Сэүн удалгүй тавин надруу харсаар : дугуй унацгаая дараа нь зургаа авхуулж хөтлөлцөнгөө энүүгээр зугаалж дараа нь хоол идэцгээе

Би инээсээр : өнөөдрийн болзоо юм уу?

Сэүн : тиймээ...бидний өнөөдөр хийх болзоо "инээх"

Би толгой дохисоор : тэгье ээ

Сэүн : заа явцгаая

Би ч хайрцгыг нь цүнхэндээ хийчихээд цэцгийг нь барисаар л явж байлаа

Сэүн дугуй унадаг газар ирээд нэг суудалтай ардаа сундалдаг дугуй авчихав..

Би : би хүнд юмсан

Сэүн : хар л даа хос дугуй бас 4н хүний дугуй ч тэр бүгдээрээ дуусчихсан байна...сонголт байхгүй болоод л тэр эегүү чамайг сундлаад яаж явна аа

Би : ..................

Сэүн дугуйныхаа хажууд зогсоод : суу...суухгуй бол хаяад явчихна шүү

Би : о-ойлголоо

Сэүн цэцгээ аван урд талын сагсандаа хийгээд би ч ард нь суулаа...гэхдээ ингээд сундлуулах үнэхээр эвгүй ахх...яагаад ч юм надад тавгүй санагддаг юмсан...

Сэүн : бариарай

Би : заа "хүрэмнээс нь хуруугаараа барих"

Сэүн хараад : энийг ямар барих гэдэг юм бэ "гарыг минь барисаар өөрийнхөө араас бүтэн тэврүүлчихлээ бүсэлхийгээрээ"

Аххх энэ залуугдээ гэхдээ яагаад ч юм эгдүү хүрэн хайр хүрж байх шиг байв..

Би инээсээр : мм..

Сэүн : заа хөдөллөө шүү

Би : заа

Удалгүй Сэүн дугуйгаа унан бид хөдөлж эхэллээ...ахх үнэхээр гоё байна гээч ингээд сундлуулах эвээ олоод суучихсандаа ч тэр үү зүгээр л өөрөө жийхгүй хирнэ ингээд хүмүүсийн хажуугаар зөрөн хэн нэгний араас тэвэрсээр явах нь сайхан байв...

Бид ч замаар хүмүүсийн хажуугаар зөрөн түүнийхээ араас нь тэвэрсээр амьсгалыг нь мэдрэн эргэн тойрноо харсаар явж байлаа...үнэхээр гадаа цаг агаар нь сайхан орчин тойрон маань ч үзэсгэлэнтэй магадгүй бид ч тэр сайхан харагдаж байгаа гэдэгт найдаж байна

Би : ядарч байна уу

Сэүн : ани

Би : ээе..

Сэүн : сайн бариарай...гэмтчихэв...тийшээ хардаа зүүн зүгрүүгээ

Би : мм

Сэүн : дараа нь тэр дугуйг унацгаая

Би : 4 хүний юу?

Сэүн : ммм...урд нь 2 жолооч нь суугаад 2уулаа ард талд нь жийх шаардлагагүй сууж байна

Би : жолооч нь их ядардаг байхдаа

Сэүн : эйшш...тэгвэл чи ядархгүйн тулд урагшаа нь ороод жийгээд намайг авч яваарай

Би : пшшш

Сэүн : жаахан суухуу

Би : тэгье эээ

Дугуйгаа зогсоогоод бид яг Хан голруу харсан сандал дээр суулаа...

Сэүн : би тэндэээс-

Би түрүүлж босоод : үгүй ээ би...чи юу уух юм?

Сэүн инээсээр : сууж бай би-

Би түүнийг босох гэхэд нь цээжин дээр нь дарсаар : чи юу уух юм? ингэхэд юу уух дуртай юм? би мэдэхгүй юм байна

Сэүн цээжрүүгээ нэг харчихаад надруу нэг хараад : bubble tea

Би гэнэт бантсандаа цээжнээс нь гараа авах гэтэл Сэүн тавьсангүй надруу хараад : шоколодтай нь

Би бантсаар гараа аваад: о-ойлголоо..явчихаад ирье "эргэж харсаар уух юм зардаг газарлуу хурдан хурдан алхлаа...ааа би ингэхэд өөрийн л мэдэлгүй түүнд ингээд хамаагүй биед нь зөвшөөрөлгүй хүрчих юм эйшш...ёстой нэг"

Удалгүй уух юмаа авчихаад Сэүнд ирэн өгөн бид зэрэгцээд сууж байлаа

Сэүн зүүн талд минь сууж байсан ба тэрээр баруун гарныхаа алгыг дэлгээд : гараа

Би түүнрүү гайхаж хараад гарлуу нь харлаа..гараа??? гэдэг чинь..

Сэүн : аливээ гараа өг

Би гараа өргөж ядан аажим аажимаар дээшлүүлсээр зүүн гараа өгөхөөр дөхөж байтал тэр огцом хөдөлсөөр миний гарнаас хөтөлчихлөө

Сэүнрүү харвал тэр инээмсгэлсээр чимээгүй урагшаа харан сууж байв...би ч бас инээмсгэлсээр урагшаа харлаа...

Гарнаас нь атгасан биш зүрх минь сугараад гараад ирэхвийдээ ёстой нэг ямар залуу болчихоод ингэж хөтлөхөд нь ийм их догдлол сандрал авчирдаг байна аа...

Сэүн гарнаас минь хөтөлсөн хэвээр урагшаа харсаар : чи одоо хийж байгаа цагийн ажлаасаа гарчихаж болохгүй юм уу?

Би : юу? "сэүнрүү харах"

Сэүн надруу хараад : ойлгож байна аа. Мөнгө маш их хэрэгтэй гэдгийг гэхдээ надад ажил хийхийг чинь хорих эрх надад байхгүй ч би чамд өөр ажил олж өгье

Би гайхсаар чимээгүй харах

Сэүн : өндөр цалинтай , цаг бага авна , миний танидаг хүний бакерей байгаа

Би : одоо байгаа нь зүгээр шүү дээ "доошоо харах"

Сэүн : Хэсү-яа

Би : тэгээд ч би угаасаа ажлаасаа гарах гэж байгаа хэхэ

Сэүн : юу? Арай надаас-

Би тоголсоор : мм чамаас болоод. Сургуульдаа яван суралцаж хажуугаар нь цагийн ажлаа хийх юм бол хэзээ чамтай уулзах болж байна

Сэүн надруу сонин харж байлаа

Би инээсээ : эегүү тоголсон юм даа

Сэүн : чи ёстой нэг

Би : шалгалтаас болоод л...удахгүй хамгийн эцсийн шалгалтууд эхэлж байхад. Бэлдэхгүй бол болохгүй биз дээ тэгээд л...

Сэүн толгой дохисоор : ааан

Би : хэхэ

Сэүн : гэхдээ Хэсү-яа

Би : за

Сэүн : миний тусламж хэрэгтэй бол хэзээд хэлээрэй. Би чадахаараа туслах болохоор

Би итгэлгүйхэн толгой дохисоор : мм

Мэдээж би түүнээс ямар нэгэн мөнгөний туслалцаа зэргийн зүйл авж чадахгүй нь ойлгомжтой. Би өөрөө ч тийм зүйлд дургуй болохоор хэрвээ тохиолдсон ч чимээгүйхэн өөрөө аргалаад шийдчихийг оролдох байх..

Сэүн : за юу "надраа харах"

Би инээмсгэлсээр : заа

Сэүн : хүйтэрч байна..дугуйгаа аваачиж тавьчихаад хоол идэхээр явцгаая

Би : тэгье ээ

Бид 2 эргэж явахдаа дугуйгаа унасангүй Сэүн түрсээр би ч хажууд нь алхсаар дугуйг нь аваачиж өгөхөөр боллоо. Сэүн замд зураг аван миний ч зургийг өөрийнхөө ч зургийг бид 2 хамт селка зураг авхуулсар бид хоол идэхээр алхлаа...Энэ удаад бид хөтлөлцөөд алхаж байв...сэтгэл үнэхээр догдлоод л энэ зүрхийг дээ...

Сэүн хөтлөлцсөн өөрийнхөө гар миний гарыг хүрэмнийхээ халаасанд хийгээд : юу идэх үү? Ингэхэд чамайг самгёбсал-д хамгийн их дуртай гэж сонссон

Би инээгээд : чи тагнуулч юм уу би хэлээгүй байтал...арай би согтуудаа чамд бүх зүйлээ ярьчихсан юм биш биз?

Сэүн : өөхөө тэр талаар яримаар байгаа юм уу?

Би : үгүй ээ үгүй үгүй үгүй

Сэүн инээсээр : тэгвэл битгий түрүүлж дурдаад бай. Би хүнээр ийм зүйлээр тоглох их дуртай болохоор

Би : пшшш

Сэүн : гэхдээ чи бүх л зүйлд дуртай гэсэн

Би : чамд эсвэл ажилладаг миний талын тагнуулч- "гэнэт Мёнхи толгойнд буугаад ирлээ"

Сэүн : чиний найз охин ч үнэхээр миний доор үнэхээр сайн ажилладаг шүү..Бүр цалин өгмөөр

Би амандаа бувтнасаар : ёстой амыг нь скочоор нааагаад

Сэүн надруу жигтэй харсаар : чи хааяа үнэхээр аймар гэдэгээ мэдэх үү?

Би юу ч болоогүй мэт инээмсгэлээд : үгүй ээ..би мэдэхгүй би аймар юм уу "малийх"

Сэүн сонин хараад : тээр тээр чи одоо илүү аймар байна

Би хөмсгөө зангидсаар : үхмээр байгаа юм уу

Сэүн : үгүй ээ "инээсээ намайг налж явах"

Би ч Сэүний хүчинд дарагдан замруу далийж яван яг л нэг согтуу 2 хүн явж байгаа мэт байв

Би : хөөе чи

Сэүн : тэгвэл нааашаа явцгаая "өөрийнхөө талруу хэт далийж явах"

Би : хөөе л дээ

Сэүн : одоо дуу дуулвал хоёуланг нь яг согтуу гэж харахаар байна

Би Сэүнийг татаад эгц яван : харин чи ямар хоолонд дуртай юм?

Сэүн хоолойгоо засаад : би ч бас самгёбсалд дуртай хөхө

Би : пшш худлаа ярь!!

Сэүн : яа би яахлээрээ-

Би : чи намайг дуртай гэхээр худлаа-

Сэүн : энэ эмэгтэй чинь ёстой нэг....Тэгээд би бас сүши мөн үхрийн мах ммм бас...би ер нь бүгдийг сайн иддэг хихи

Би толгой дохисоор : ойлголоо...

Сэүн бахархалтай гэгч нь инээмсгэлсээр явж байв..

Удалгүй бид хоолны газар орж ирэн захиалчихаад суулаа. Энэ удаад бакерей ч юм уу түргэн хоолны газрыг биш бид Солонгос ресторанд орж ирэн сууцгаалаа...

Сэүн : ийшээ хараарай "өөрийнхөө цаана утсаа барих"

Би Сэүний хацарлуу нь долоовор хуруугаа заангаа зургаа дарууллаа

Сэүн : чи ийм жижиг сажиг эегёо-г хэнээс сурдаг байнаа "инээх"

Би инээсээр : харинээ миний хажууд надаас илүү эегёотой залуу сууж байх шиг хаха

Сэүн : өөхөө... "надруу чамайг даа гэсэн харцаар харах"

Би : юү вээ наад харц чинь "хөмсгөө зангидах"

Сэүн ширээн дээгүүр өндийн босож ирээд хөмсгөн дээр минь гараа тавиад хөмсгийг минь тэнийлгээд эргээд байрандаа суучихав..

Удалгүй хоол ирлээ...энэ удаа бидний захиалсан хоол хэн хэнийх нь дуртай самгёбсал байлаа...би ч нэг махаа шаран Сэүн ч нэг махаа шаран нэгэндээ ороож өгөн аманд нь хийж өгөөд л ёстой нэг идэж өгч байв...

Хоолоо идэж дуусчихаад бид манай гэрийн гадаа алхсаар ирлээ...2 буудлын наана байна уу нөгөө жолооч ахын машинаар нь хүргүүлж ирчихээд тэрнээс цааш бид өөрсдөө алхая гэсээр буун алхсан юм..

Байрны гадаа ирэн 2уулаа нэг нэгнийхээ өөдөөс хараад зогсож байв..

Сэүн : өнөөдөр бидний анхны болзоо үүгээр өндөрлөж байна

Би : кумаво /баярлалаа/

Сэүн толгойгоо сэгсрээд : хөгжилтэй байж чадсан уу?

Би : маш их "инээмсгэлэх"

Сэүн инээсээр : би ч бас

Би : явдаа

Сэүн : энэ болзоог яаж төгсгөхөө бодож байхад хаха

Би инээсээр : юу?

Сэүн : ммм яадаг юм билээ

Би : юу юу яадаг юм билээ гэж зүгээр яв "толгойгоорооо дохих"

Сэүн мөрөө хөдөлгөн гомдорхоод : хүсэхгүй байна

Би : хурдан яваарай "муухай харах"

Сэүн хошуугаа унжуулсаар : ойлголоо

Би инээмсгэлээд : болгоомжтой яваарай би орлоо "эргэж харан алхах"

Мэдээж би ч гэсэн салахыг хүсэхгүй байгаа боловч яая гэхэв дээ...

Сэүн араас : Хэсү-яа

би ингэж дуудахыг нь хүлээж байж аягүү..

Би эргэж хартал Сэүн 2 гараа алдлаад зогсож байв

Би : юууу?

Сэүн инээмсгэлсээр : би очих юм уу? чи ирэх юм уу?

Би инээмсгэлсээр : би-

Сэүн : заа би очъёооо "тэр надлуу 2 гараа алдалсан хэвээр хэд алхаад ирээд тэвэрчихлээ"

Би : пшшшш

Сэүн : маяглаад л "инээх"

Би : эрхлээд л.. "инээх"

Сэүн : эеегүүү "улам чанга тэврэх"

Би : "чимээгүй тэврэх"

Сэүн удалгүй тавиад энэ удаад бид жинхнээсээ эргэж харан гэр гэрлүүгээ явцгаалаа...орц руугаа алхаж байхдаа гэрлүүгээ орохдоо зүгээр л өнөөдөр болсон үйл явдлаа мэдэрч байсэн мэдрэмжээ эргэн нэг санахад л сэтгэл хэлэхийн аргагүй тэнгэрт дүүлэн нисэж байна шүү...яая даа би түүнд ингэтлээ их дуралчихсан гэж үү ...

Би гэртээ орж ирэн хичээлээ бэлдээд сууж байв

Мёнхи орон дээрээс надруу харсуур : өнөөдөр үнэхээр сайхан өнгөрөө юу?

Би түүнрүү хартал

Мёнхи : чи орж ирсэн цагаасаа ам чинь задрахын даваан дээр цаг минут секунд тутам мишээсээр байснаа мэдэж байна уу?

Би гайхсаар өөрлүүгээ заагаад : би би тэгсэн юм уу?

Мёнхи : ёстой нэг инээдтэй гэдэг нь тиймээ чи тэгсэн

Би : би юуу?

Мёнхи : ЯА

Би : ойлголоо.. "инээмсгэлээд" өнөөдөр анх болзсон болоод энэ бяцхан сэтгэл зүрх минь бүүр хөөрчихсөн бололтой

Мёнхи : гоё юмаааа. Болзоо гэхэд бэлэг хүртэл өгөөд. Сэүн үнэхээр сайн залуу шүү...түүнийг гомдоох зүйл битгий хийгээрэй

Би толгой дохисоор : ммм..чи түрүүлээд унтаж бай..би жаахан юм хийчихээд унтая

Мёнхи : тэгье ээ...битгий орой суугаарай

Би : мммм...сайхан амраарай

Мёнхи : ммм... "хэвтэх"

Ширээний гэрэлд хичээлээ хийсээр сууж байтал дахиад л болсон үйл явдал минь нэг нэгэнгүй санаанд буугаад л байв...Сэүн миний өмнө өвдөглөн сууж байгаа нь , араас нь тэвэрч байгаа нь , сандал дээр суугаад гарнаас минь хөтөлж байгаа нь , гэрийн гадаа ирэн тэвэрч байгаа нь гээд л түүнтэй өнгөрүүлсэн бүх зүйл дахин оюун санаанд минь буугаад үнэхээр баяртай байлаа...

Удалгүй Сэүнаас дуудлага ирэн өрөөнөөс гарж ярьлаа

Би : байна уу

Сэүн : хэзээ унтах юм бэ?

Би : жаахан байж байгаад харин чи?

Сэүн : одоо унтлаа

Би : заа тэгвэл сайхан амраарай

Сэүн : чи хамаагүй орой битгий суугаарай

Би : тэгэхийг бодно оо унтдаа

Сэүн : чамайг зүүдлээд унтая...хажуудаа байна гэж бодоод унтая

Би инээгээд : мм

Сэүн : гэхдээ чи манайд ирж-

Би : яа тасал

Сэүн : пшшш ойлголоо

Би инээсээр : за тасаллаа "таслах"

***

Маргааш нь өглөө бостол Мёнхи араас ирнэ намайг түрүүлээд явж бай гэхээр нь түрүүлж очоод хичээл эхлэх цагт Мёнхи орж ирээгүй байгааг анзаарлаа...Түүнлүү залгасан ч утсаа авахгүй смс бичтэл хувийн асуудлаас очиж чадахааргүй болчихлоо чадвал аргалаад хэлчихээрэй гэлээ...

Ингэхэд юу болсон болоод хичээлдээ ирээгүй юм болоо????

Өнөөдрөөс эхлээд цагийн ажлаасаа гарчихсан болохоор яагаад ч юм би нэг л тайван хүн сургуулийн гадаа алхасаар явж байв...гэтэл хэн нэгэн цочтол миний мөрөөр тэврээд авах нь тэр...

Би цочсоор харвал О.О : Ч-Чанёоллие??

Ёол инээмсгэлсээр : сайна уу?

Би инээмсгэлсээр : тиймээ сайна уу?

Ёол : ммм

Би : чи юу хийж ? "эвтэйхнээр мөрөө гарнаас нь авахыг оролдож байлаа"

Ёол : хоол идэхээр явж байна. Чи ч бас хоол идэхээр явж байгаа биз дээ "мөрөөр улам чанга тэврэх"

Энэ залуу яагаад хүний мөрөөр ингэж тэврээд эвгүй байхад...аххх

Би бантсаар : т-тиймэээ "мөрөө авах гэж оролдох"

Ёол : тэндээс тэр зүгээс Сэүн чамайг харж байгаа "чөтгөр шиг инээх"

Би о.о : юуу?

Ёол : тэр тэр "заах"

Нээрээ ч би хоолны газартай их ойр ирчихсэн байсан ба Сэүн цонхтой талын ширээнд суучихсан надруу ямар ч нүүрний хувиралгүй ёол болон бид 2луу ширтэж байв...мөн тэнд тэдний залуус бөөнөөрөө сууж байв..

Юү вэ энэ одоо тагнуул шиг чөтгөр шиг...

Би Чанёолоос ухасхийн холдоод тэгэж ухасхийн холдохдоо хажуугаар зөрж явсан хүнээ мөргөчихөв

Ёол сандарсаар нөгөө хүнрүү хараад бөхийсөөр : уучлаарай...чи зүгээр үү "инээсээр" юундаа тэгэж сандраад?

Би муухай харсаар тоглон : чи санаатай тэгсэн биз??

Ёол инээсээр : омоо би баригдчихлаа хахаха

Би инээсээр : эйшшш ёстой нэг "цонхруу харвал Сэүн надруу харсаар сууж л байв...нүдэээрээ барьж идэх нь ээ идэх нь аймар гэдэг нь"

Ёол бид 2 залуус дээр ирэн би Сэүний хажууд суулаа

Залуус : өөө хэээе...wassup!!! сайна уу гээд л нэг нэгэээрээ дуугарч байв

Ёол жигтэй инээсээр шивнэсээр : сая намайг харсан уу

Суо : сахилгагүй гэдэг нь

Сэүн : хён!! Шударга биш байна шүү бусдын найз охинтой сээтэгнэх чинь

Бэк гараа өргөн Ёолтой цохилоо

Ёол мөрөө хавчин юу ч болоогүй мэт: тэрийг ямар сээтэгнэх гэдэг юм? Жинхэнэ сээтэгнэлийг дараа нь харуулъя ахахаха

Сэүн : чи Чанёолтой дахиад хамт харагдаад үзээрэй

Би : яагаад?

Сэүн : юу яагаад гэж болохгүй за юу яа ингэхэд чи яахлээрээ өөр хүний гараар мөрөөрөө тэврүүлдэг байна аа? "надруу харах"

Би : юу өөр хүний гар гэж?

Сэүн : Чанёол өөр хүн биш юм уу?

Ёол : яа би ямар өөр хүн юм?

Би : Чанёол яахаараа өөр хүн байдаг юм?

Бэк : ХЭСҮ МУНДАГ ШҮҮ!!!

Кай : энэ чинь л манай Хэсү "юмаа идэх"

Сэүн : тэгээд хэн юм?

Би : чиний найз бас миний найз

Сэүн : тэр та 2 хэзээ найз болчихсон юм

Бэк : Сэүн чамайг тэр гэнэ ээ хахаха

Суо : хаха

Ёол алгаа ташин элгээ тэврэээд инээж байлаа

Лае : чи хосуудын дунд юу хийчихэв ээ?

Залуус бүгд бид 2луу хараад амандаа чимээгүй инээх нэг нь инээж үг хэлэх нь инээсээр сууж байв

Би Сэүнлүү харсаар : тэгээд найз биш юу юм?

Сэүн : ааа найз болоод хэрэггүй зүгээр танихгүй хүмүүс бай "урд дахаа уух"

Бэк : золиг чинь

Хаха мэдээж Сэүн бид 2 нэг нэгнээрээ даажигнаж байгаа нь илт л залууст харагдаж байсан болохоор бид инээдэм ханиадам болгосоор хоолоо идлээ...

Лае : Ингэхэд Минжүн хэр байна? "хэнэггүйгээр урд дахь төмсөө авж идэх"

Энийг сонсоод Суо Лаеийн гарлуу зөөлөн цохилоо. Лае харин Суо г хараад хэлээ хазан урд дахаа юу ч болоогүй мэт ууж эхэллээ...харин би энэ бүгдийг харж байсан ба Сэүн ч урдаас нь хараад суух тэр 2ыг ажиглачихсан байв

Сэүн : Минжүн яасан юм?

Суо бантсаар : яах юу байдаг юм? яагаач үгүй ээ тэр яавал гэж?

Кай : ммм "доошоо харсаар юмаа идэх"

Сэүн : боль доо...надад мэдэгдчихлээ. Юугаад нуугаад байгаа юм?

Бэк : эээе нуух гэнэ шив энэ золиг чинь

Сэүн : яа үнэхээр ингэсээр л байх юм уу "сонин харах"

Би : чухал ярих юм байгаа бол би түр босож байх уу?

Ёол : үгүй ээ үгүй бидэнд байхгүй сууж болно оо хэхэ

Кай : хэлчих дээ...угаасаа тэртээ тэргүй сүртэй нуух зүйл биш шдээ "юу ч болоогүй мэт юмаа идэх"

Суо санаа алдаад : Минжүн Мёнхи 2 салчихсан

ЮУ САЛСАН ГЭСЭН ҮҮ? Байзаарай тэгвэл тэгвэл тэгээд л Мёнхи надад хэлээгүй хэрэг үү гэхдээ тэр өчигдөр юу ч болоогүй мэт зүгээр л харагдаж байсан штээ...ингэхэд юү вэ яагаад гэнэт надад тэгээд яагаад юу ч дуулгаагүй???!!!

Би : О_О

Сэүн : юуууу?

Бэк : эее...та 2ыг ингээд ийм сайхан эхэлж байхад тиймэрхүү сонин муу мэдээ дуулгаад яахав гээд л

Лае : сэтгэлийг чинь үймүүлчих байх гээд л

Би бүр таг гөлөрсөөр сууж байлаа...би гэдэг хүн найз нь гэчихээд тэрийг нь ч мэдээгүй энд ингээд юу ч болоогүй мэт сууж байдаг Мёнхи Мижүнд хичнээн их сайн билээ дээ тэгтэл ингээд салчихаад зүв зүгээр инээмсгэлээд яваагүй байх нь ойлгомжтой хаа нэгтээ архи уугаад эсвэл уйлаад сууж байгаа шүү дээ миний санаа аймшигтай ихээр зовж эхэллэээ...

Кай : Хэсү....з-зүгээр үү

Сэүн надруу харсаар залуусруу хараад : хэзээ салсан юм? яагаад? Гэнэт??

Бэк : тэр нарийн ширийн зүйлийг мэдэхгүй ээ ямартай ч өчигдөр салсан гэсэн

Өчигдөр салсан юм бол ??? надад юу ч хэлээгүй байдаг....

Би бувтнасаар : байж боломгүй юм... "босоод" у-уучлаарай би түрүүлээд явлаа дараа уулзацгаая "явах гэтэл Сэүн бугуйнаас бариад авчихав"

Сэүн : хаашаа явах гэж байгаа юм бэ?

Би санаа нь зовсон байртай : Мёнхи руу...би хаана байгааг нь бараг л мэдэж байгаа түрүүлээд-

Сэүн : хүргээд-

Би : анияа...би ганцаараа тэр чинь миний найз штээ...би илүү дотно тиймээс санаа зоволтгүй ээ би ярина аа "бугуйнаас нь гараа аваад гүйчихлээ"

Тэр байнга ордог архины мухлаг аль эсвэл гэрийн ойролцоох үсчин эсвэл клубт аль эсвэл эмээгийндээ ч юм уу байгаа байх очоод үзье гэсээр би байн байн утасдаж дуудлага мессэж үлдээн смс бичин хайж байлаа...

Түүнийг хайгаад л хайгаад л тэр хаана ч байсангүй...үнэхээр байсангүй амьсгаадаж үхэх гэж байгаа би энэ тэрүүгээр явсан ч алга бурхан минь хэт гэнэтийн зүйлээс болоод ямар нэгэн муу юм тохиолдохвийдээ үгүй биз дээ бурхан минь....

Эцэст нь нар ч шингэн харанхуй болон би гэрлүүгээ явж байв...гэтэл юү вэ цонхны гэрэл асаалттай байх ба би гүйсээр гэртээ сүр сар хийсээр орж ирлээ...

Би : яа Кан Мёнхи!!!! "орилох"

Мёнхи ариун цэврийн өрөөнөөс гарж ирэн : юү вэ? "гайхах"

Түүний царай луу харвал нэг л цаанаа өөр байв...хөндий мэт...

Би урд нь очоод сандарсаар : би чамайг өдөржингөө хайсан штээ. Утсаа ч авахгүй смс хариу ч биччихэгүй ямар их санаа зовсон гэж бодно "хөмсгөө зангидсаар уурлах"

Мёнхи : би энд байсан штээ

Би : Минжүнээс салсан гэсэн үү? Яагаад юу болсон юм? хичнээн их сайн байлаа даа? Надад яагаад юу ч хэлээгүй юм?

Мёнхи : чи өчигдөр тийм жаргалтай орж ирж байхад би яаж тийм мэдээ дуулгах юм ?

Би : тэгсэн ч дээ надаас юм нуугаад байхдаа бүр тийм чухал юм? тэгээд одоо зүгээр үү? Мм? Би чамд ямар их санаа-

Мёнхи : уучлаарай юм нуусанд..Гэхдээ чи ч гэсэн надаас уучлалт гуйхгүй юм уу?

Би гайхсаар : чи юу яриад??

Мёнхи : би үнэхээр чимээгүй өнгөрье гэсэн ч чадахгүй нь...үнэхээр бодох тусам дургуй хүрэх шиг болж өөрийгөө тэнэг амьтан мэтээр төсөөлж хөөрхийлөлтэй санагдаад байна

Би : Мёнхи-яа "гайхах"

Мёнхи : Минжүүн...тэр чамд сайн байсан гэсэн биз дээ?

Би : ю-ю-юу?? O.O

Мёнхи : чи мэдэхгүй дүр эсгэж байна уу эсвэл үнэхээр анх сонсож байна уу?

Би : О.О

Continue Reading

You'll Also Like

295K 11.2K 27
[ completed - 17/3/14 ] [ undergoing slight editing ] [ Wattyawards2014 ] [ featured on the Wattpad Official account's Summer Beach Reads list ] Au...
780K 39.8K 22
Imagine the worst female softball team you ever saw, triple it, and you've got Darci Bloom's baseball team. Darci's got a lot to handle this season...
79.3K 5K 28
A desperate new mother must piece together her memories from the most violent night of her life - and confront the truth about the ghosts that have b...
852K 53.7K 25
• Watty's 2018 Longlist & Previously Featured on Wattpad • Isla hides letters in a tree which are uncovered by someone who starts responding to them.