-Without U-COMPLETED

By emmy_world

160K 10K 784

I'm totally obsessed with Kim Taehyung... More

New...
1. October
2. Trip
3. Devil
4. Feelings
5. Miracle
6. First date
7. Confusion
8. Complaining
10. I'm а bad sister
11. With U
12. Jealous boy
13. Surprise
14. Forgiveness
15. Lonelyness
16. His family
17. Special day
18. Happiness
19. My sunshine
20. He's mine
21. Goodbye
22. He's gone
23. Kim Taehyung
24. Again
25. Stay with me
Marry me
Special chapter
🦋💙SPECIAL💙🦋
Thank you!

9. I love U

5.9K 290 23
By emmy_world

- Эвлэрчихсэн бололтой
- Мэдээж. Чи хаана байсан юм бэ?
- Чамайг орсоны дараа ажил гараад...
- Мм. Ашгүйдээ. Тэхёны аав нь ирээд..
- Маргааш сонсоё. Одоо явлаа
- Заа

Юнги надтай зөрөөд гараад явчихав. Уг нь иймэрхүү зүйлийг сонсох гээд л байж яддаг хүнд ямар ажил гарсан юм болдоо... гэж бодсон ч Тэхёны тухай бодол түүнийг давамгайлж инээмсэглэл тодруулсаар гадуур хувцас, гутлаа тайлаад дотогшоо ороход аав ээж хоёр буйдан дээр суун зурагт үзэж байлаа.

- Охиныхоо царайг харах ч хэцүү болж дээ
- Юу?

Гайхан ээжийн өөдөөс харахад тэр жуумалзсаар хажууд ирээд "Би сая цонхоор харсан шүү..." гэж хэлэхэд нь ичсэндээ хацраа барин доош харахад ээжийн хөхөрч байгаа нь сонсогдов. Би одоо байшингийнхаа шалан доогуур ормоор байна.

- Ийшээ суу!

Аавын зандарсан гэмээр хоолой намайг сандаргахаас илүү айдас руу хөтлөв. Тэр намайг загнах гэж байгаа бололтой. Анхнаасаа л би аавтай тийм ч дотно байгаагүй. Тэр хааяа нэг ухаарлын гэмээр үг хэлж, хичээл ном хэр байгааг асуудаг. Аав Хэсонтой л их дотно байдаг. Тэр хоёр бие биетэйгээ үе тэнгийн мэт харьцаж байхад би ааваас айж, дөлдөг.

- Хэзээнээс үерхэж байгаа юм?

Намайг жижиг сандал дээр түүний өөдөөс харж суухад аав надаас ийн асуув. Ээж ч аль хэдийн түүний хажууд суусан байлаа.

- Удаагүй
- Танай ангийн Ким Тэхён мөн биздээ?
- Тиймээ
- Сал
- ЮУ?

Аавын хэлсэн үгэнд ч цочирдож, тэр үгийг нь сонсоод анх удаа аавынхаа өөдөөс чанга дуугарсандаа ч цочирдов. Ангайсан амаа хаах гэж хэдэн секунд зарцуулсаныхаа дараа нүдэнд цийлэгнэх нулимсаа барих гэж гараа чангаар атган доош харлаа. Дөнгөж саяхан л Тэхёнтай учираа олоод, аз жаргалтай болчихоод орж ирж байхад...

Аав чимээгүй босож яваад өрөөндөө ороход би "яагаад" гэх асуулттай хамт буйдан дээр үлдэв. Нулимс аль хэдийн нүдийг минь бүрхэнэ. Би аавтайгаа дотно байгаагүй гэдгээ мэдэх ч тэр охиныхоо анхны үерхэлийг шууд үгүйсгэх эрхгүй.

- Аав чинь хямарчихсан байгаа юм. Ойлгоорой
- Гэхдээ...
- Мэдээж бид чиний анхны үерхэлийг ойлгож байгаа. Чамайг үерхэж байгаад нь ээж нь баяртай байна. Аав нь чамайг шархлахвий гэсэндээ л тэгсэн юм.
- Гэхдээ бид хоёр үерхээд дөнгөж арав гаран хонож байхад...
- Мүён, аав чинь чамд хайртай. Тэр зүгээр л хайраа буруу илэрхийлчихлээ. Хүн бүрийн хайраа илэрхийлэх арга сайхан байдаггүй юм.
- Ойлголоо

Ээжийн тайлбарыг сонсоод би шууд л хоёр давхарт байрлах өрөөгөө зүглэв. Үерхэл гэдэг миний бодож байснаас ч ярвигтай зүйл болохыг мэдэрч байна. Тэхёнтай ойлголцох ёстойгоос гадна гэр бүлдээ ч ойлгуулах хэрэгтэй. Нэгэн бодлын толгой өвтгөсөн асуудал.

***

- Маргааш өглөө найз залуутайгаа хамт хичээлдээ явахаа мэдэж байгаа биздээ?
- Мэдээж
- Сургууль дээр халуухан найз залуугийнхаа гарыг битгий тавиарай
- Халуухан???

Тэхёны зурвасыг уншаад инээд хүрэн тоглох санаатай эргэлзсэн зурвас явуулахад тэр шууд л залгалаа. Инээмсэглэлээ мэдэгдэхгүйн тулд гүнзгий амьсгаа аваад дуудлага авах товчин дээр дарав.

- Миний нүцгэн цээжийг тэмтрээд байсан охины утас мөн үү?
- Би тэмтрээгүй, Тэхён.
- Тэгвэл мэдэрсэн байхнээ.
- Үгүй.
- Тэгэхээр намайг хараад сандарч, хацар чинь улайгаагүй юу?

Өдрийн зураглал нүдэнд үзэгдэн хацар минь халуу дүүгээд ирсэн учраас гүнзгий амьсгаа авахад Тэхён намайг шоолон инээж байгаа нь утасны цаанаас ч мэдэгдэж байлаа.

- Би улайгаагүй. Битгий инээгээд бай.
- Чи улайхаараа хөөрхөн харагддаг.
- Үнэхээр үү?
- Тийм болохоор нуух хэрэггүй, за юу? Бас хүчтэй байгаарай.
- Заа
- Хэсоныг уучлаарай. Хэсонд ч гэсэн хэцүү байгаа. Бас аав ээж чинь юу ч гэж байсан хүлээж аваарай. Тэд чамд хайртай.
- Заа. Гэхдээ яагаад ийм юм яриад байгаа юм бэ?
- Сайхан амраарай, миний гүнжээ.

Тэхёны хэлсэн ойлгомжгүй үгсийг бодож байх хооронд тэр утасаа тасалчихав. Аав надад "сал" гэж хэлсэн талаар би Тэхёнд дурдаагүй байхад тэр мэдчихсэн юм шиг байгаад нь гайхаж байлаа. Гэхдээ энэ тухай бодохыг хүссэнгүй. Хоёр өдөр зурагын хичээлээсээ чөлөө авчихсан болохоор зурах зургууд ч олширч, гэрийн даалгавар ч овоорсон учраас хурдхан хувцасаа солиод ширээнийхээ ард суулаа.

🦋🦋🦋

Тэхён уруул дээр минь үнсэн хамгаалалтын малгай өмсүүлээд гараас хөтлөн мотоцикл дээрээ суухад нь би түүний араар суув. Хоёр гарыг минь татан куртканыхаа халаасанд хийгээд мотоциклоо асааж манай гэрийн урдаас хөдлөөд сургууль хүрэхэд 15 орчим минут зарцуулав. Цаг агаар хүйтэн байгаагаас болоод өвдөг үнэхээр даарч байсан ч Тэхён миний салхийг хааж байгаа болохоор бусад хэсгээрээ даарсангүй.

- Би машинтай болох хэрэгтэй бололтой

Тэр гараас минь атгаж халаасандаа хийгээд сургуулийн хаалгаар ороход би сандран гараа татаж авах гэсэн ч чадсангүй. Дэмий л доош харан алхахдаа хүүхдүүд бид хоёрыг юу гэж байгаа бол гэхээс санаа зовно.

- Та хоёр хосууд шиг л харагдаж байна

Жонгүк урьдын адилаар мөрөн дээгүүр гараа давуулан тавиад ийн хэлэхэд Тэхён шууд л түүнийг гарыг өргөн надаас холдуулчихав. Жонгүк нилээн гайхсан харцаар харахад цаана нь явах Хусог ч бас том нүдлэв.

- Хосууд юм чинь хосууд шиг харагдах нь мэдээж ш тээ

Тэхён ийн хэлээд намайг чирэн хурдан алхсаар анги руу ороход ангийн ихэнх хүүхдүүд бид хоёрын гарлуу харж, араас нь Жонгүк, Хусог, Жимин гурав "нээрээ юу" гэж орилолдсоор орж ирлээ.

- Тиймээ. Тэгэхээр бид хоёр хамт суулаа

Тэхён Хусог руу харан хэлчихээд хажууд минь суусан ч гараас минь атгасаар л байлаа. Хацар халуу дүүгэж, ширээгээ мөргөчихмөөр санагдаж байна. Тэхён харин жаргалтай харагдаж байлаа. Нөгөө гурав ард ирж суугаад бид хоёрыг дуудахад Тэхён бид хоёр зэрэг эргэж харлаа.

- Үнэхээр үерхэж байгаа юмуу?
- Хэзээнээс?
- Үгүй байлгүйдээ

Тэр гурав зэрэг хэд хэдэн асуулт асуугаад бид хоёр луу ээлжлэн харахад хажууд эгнээнд суудаг Исү том нүдэлсээр хажууд нь ирж зогслоо.

- Тиймээ. Үерхээд хоёр долоо хоног болох гэж байна

Тэхёныг хариулахад тэр дөрөв том нүдлэн бие биенрүүгээ хараад, дараа нь бид хоёр луу харав. Энэ тийм итгэмээргүй зүйл юм байхдаа.

- Тэгээд тэр машинтай залуу хэн юм бэ?

Исүг ингэж асуухад бусад нь ч бас хариу нэхсэн харцаар надруу ширтлээ.

- Яг зөв. Тэгэхээр өчигдөр Мүён чамайг араар чинь тавиад тэгээд чи ууртай байсан юмуу?
- Тийм юм байна ш тээ

Хусог, Жонгүк хоёр өөрөө өөрсдөдөө хариулт өгөөд,гараа цохилцов.

- Та хоёр үнэхээр үерхэж байгаа юмуу? Би Мүёны амнаас сонсохоос нааш итгэхгүй нь.

Жимин үнэхээр эргэлзсэн царайтай надруу харан хэлэхэд нь би улам илүү ичиж байлаа. Учир нь энэ асуултын дараа энэ ангид байгаа бараг бүх хүний анхаарал над дээр төвлөрч байсан юм.

- Тиймээ, үерхэж байгаа. Бас би араар тавиагүй ээ. Тэр залуу чинь манай үеэл.
- Аан нөгөө зуны турш хамт байсан үеэл чинь үү?
- Тиймээ

Исү одоо л санаа амарсан бололтой толгой дохиход нөгөө хэд Тэхёныг нудран хөмсөгөө өргөн нүүрний хөдөлгөөнөөрөө ямар нэгэн зүйл хэлж байтал ашгүй хонх дуугарч, багш орж ирэв. Би химийн хичээлд дургүй ч өнөөдөр И багшийг цагтаа орж ирсэнд нь үнэхээр талархаж байна. Миний хацар улайгаад, өндөг шарахаар болчихсон байна. Хэдий бүгд суудалдаа суусан ч Тэхён хажууд гараас атгаж суугаад үе үе надруу ширтэх нь намайг улам л сандаргана. Бас урд суудаг хүүхдүүд байн байн эргэж харан хоорондоо шивнэлдэх нь ядаргаатай байв.

Их завсарлагаанаар Сүжон миний хажууд суугаад бид хоёроос маш олон зүйл асуув. Тэр хоёрдугаар цагаас хичээлдээ ирсэн учраас дөнгөж сая л бидний тухай мэдсэн юм. Тэхёныг миний аманд хоол халбагадаж өгөхийг хараад. Маш олон нүд биднийг харж байхад Тэхёны энэ үйлдэл үнэхээр ичмээр байсан. Магадгүй хүмүүс намайг хараад "энэ гаргүй юм байхдаа" гэж бодож байгаа биз. Гэхдээ хоёулахнаа байхдаа би иймэрхүү зүйлээс хэзээ ч татгалзахгүй.

Цайны цагаар л би Жинийг байхгүй байгааг мэдсэн юм. Бодоод байхнээ, тэр өчигдөр ч бас хичээлдээ ирээгүй байв. Харин би түүнийг хичээлээ тасалчихаад манай гэрт юу хийж байсан талаар нь бодсоор хичээлийн үлдсэн цагыг өнгөрөөлөө. Бас тэр яаж Юнгиг таниад, зургийг нь Тэхёнд үзүүлсэн гэдгийг ч мэдэхийг хүсэж байна.

🦋🦋🦋

Долоо хоног дуустал Жин хичээлдээ ирээгүй. Би Тэхёнаас түүний тухай асуусан ч "мэдэхгүй" гэхээс өөр хариулт аваагүй. Аавтай ч үг дуугараагүй. Хэсонтой ч таараагүй. Юнги тэр өдөр ямар ажил гарсанаа хэлээгүй бас оройн хоолны үеэр тэр үнэхээр чимээгүй байдаг болчихсон. Хэсон, Юнги хоёрын хэрүүл гэрт сонсогдохоо больсон болоод ч тэрүү гэр үнэхээр чимээгүй байгаа. Эсвэл би өдөр бүр хичээлээ тараад, зургийн хичээлд сууж, дараа нь Тэхёнтай хамт байж байгаад орой л гэртээ харьдаг болохоор тэдний хэрүүлийг сонсохгүй байж мэдэх юм. Манайх ахиад гэрийн үйлчлэгч авсан учраас надад Тэхёнтай болзоход садаа болох зүйлгүй болсон.

Амралтын хоёр өдөр Тэхён ахиад л ээжийнхээ гэрлүү явж, харин би тэр хугацааг ашиглаад зурахыг хүссэн зүйлсээ зурсан. Тэхёны анх удаа гараас минь атгасан мөчийг, цонхны минь доор гайхамшиг биелсэн тэр мөчийг, тэр орой гэрт минь хүргэж өгөхдөө духан дээр үнсэж "гомдомхой охин" гэж хэлсэн үеийг цаасан дээр буулгав.

🦋🦋🦋

- Хайрт чинь /мотоцикл/ хаана байна аа?

Даваа гарагийн өглөө гэрээсээ гарч ирэхэд Тэхён мотоциклгүй байгааг хараад хөмсөгөө өргөн ийн асуулаа. Тэр өөдөөс минь инээмсэглэж уруул дээр минь үнсээд баруун гарыг минь атган халаасандаа хийв.

- Миний хайрт миний дэргэд...

Тэхён түр чимээгүй болоод надруу тонгойн уруул нь миний уруулаас хэдхээн мм-ийн зайтай болоход "яг одоо надад үнсүүлээд зогсож байна" гэчихээд уруул минь үнсэв.

Түүний өөдөөс нүүр дүүрэн инээмсэглээд өлмийгөө өргөн дөнгөж сая надаас холдсон уруул дээр үнсэхэд Тэхён ч бас инээмсэглэв. Тэр миний өглөөг гэрэлтүүлж байна.

- Өнөөдөр хоёулаа алхъя
- Дургүйцэх юм алга
- Уг нь би машинтай болмоор л байна. Даанч аав зөвшөөрөөгүй
- Зүгээр дээ. Чи дөнгөж л ахлах сургуулийн сурагч шүү дээ
- Гэхдээ удахгүй ээ. Удахгүй чи найз залуугаа машин жолоодож байхдаа ямар халуухан харагддагыг нь мэдэх болно.
- Тэр ч ...

Тэхён шууд л уруул дээр үнсчихэв. Энэ залуу намайг үнэхээр их үнсэж байна. Үнсэлт бүрт нь миний зүрх хайлж урсаад, хацар минь ягаарч, зүрхний цохилт түргэсдэг гэдгийг мэддэг боловуу. Бас би энэ л үнсэлтийг өглөө бүр үгүйлж сэрдэг болсоноо анзаарах болсон. Би түүнд бага багаар ууссаар л байна.

- Өнөөдөр тараад халуухан найз залуутайгаа хамт кино үзэх үү?
- Манай халуухан найз залуу ямар кино санал болгож байгаа юм бол?
- Эгдүүтэй найз охиныхоо хүссэн киног
- Эгдүүтэй найз охин нь халуухан найз залуутай хамт л үзвэл ямар ч кино байсан хамаагүй ээ.
- Аххх, би ч үнэхээр ухаантай найз охинтой юмаа

Бид хоёр нэгнийгээ магтан алхсаар нэг л мэдэхэд сургуулийн үүдэнд ирсэн байлаа. Одоо ихэнх хүүхдүүд мэддэг болж, гайхсан харц бага байсан ч би түүний гараас атган алхахдаа ичингүйрсэн хэвээр л байлаа. Энэ бүх ичингүйрэл, догдлол, сандрал намайг инээдтэй харагдуулж байж магадгүй ч

Түүнтэй хамт байхад л мэдрэгддэг учраас сандралдаа хүртэл дурлажээ, би.

🦋🦋🦋

- Өнгөрсөн долоо хоногт яагаад хичээлдээ ирээгүй юм бэ, Жин?
- Өвчтэй байсан юмаа

Өдрийн хоолны цагаар бүгд ширээн тойрч суухад нь Жинээс асуухад надаас бусад нь бүгд зэрэг хариулав. Гайхсандаа миний эрүү бараг газарт хүрэхээ шахаад хамгийн түрүүнд Тэхён руу асуулт эрсэн харцаар ширтлээ. Өнгөрсөн долоо хоногт тэр надад "мэдэхгүй" гэж хариулж байсан шүү дээ.

- Чи мэдэхгүй гээд байсан биздээ?
- Түрүүхэн Жин хэлсэн юмаа.
- Хэзээ? Өглөөнөөс хойш хоёулаа хамт байсан.
- Өглөө Жин надруу зурвас бичсэн юмаа

Тэхён мөрөөр минь тэврэн тайлбар тавиад хацар дээр минь үнсэхэд Жин түргэхэн толгой дохив. Бүгд надаас ямар нэг зүйл нуугаад байгаа юм шиг санагдсан ч Тэхёнаас дараа мэдэж болно гэж найдаад чимээгүй өнгөрөв. Хичээл тарах хүртэл Жинийг ажиглахад тэр үнэхээр гунигтай харагдаж байлаа.

🦋🦋🦋

- Чи тоглож байгаа байлгүй дээ
- Үгүй ээ. Явцгаая

Түүний авсан хүүхэлдэйн киноны хоёр тасалбарыг хараад итгэж ядан асуухад Тэхён байдгаараа ярзайн хариулаад гараас минь хөтлөн танхим руу чирч эхлэв. Маш олон жоохон хүүхдүүдтэй зэрэгцэн бид хоёр хөтлөлцөөд дотогшоо орох нь үнэхээр ичмээр хэрэг ч Тэхёнд тоож байгаа шинж байсангүй. Тэр яг л таван настай жаал шиг инээмсэглэн алхана.

Киноны турш гомдох сэтгэл төрөн чимээгүй суулаа. Харин Тэхён аль хэдиийн хүүхэлдэйн кинондоо уусаад, шингээд алга болчихсон. Бурхан минь гэж, бид хоёр анх удаа л кино үзэж байхад хүүхэлдэйн кино шүү. Энд ямар ч романтик орчин алга.

- Одоо хаашаа явах уу хайраа
- Харъя

Тэхён кино танхимаас гарч ирээд гараас атган ийн асуухад нь би гараа татаж аваад шууд л гадагшаа гарав. Тэхён араас гүйж ирэн намайг татаж өөрлүүгээ харуулаад бэлхүүсээр минь тэврээд гайхсан харцаар ширтээд "Яасан бэ" гэхэд нь би ч өөрийгөө яагаад байгаагаа ойлгосонгүй. Киноноос болоод л гомдоод байгаа юм байхдаа.

- Ийм болохоор л охидыг ойлгомжгүй гэдэг юм.
- Би ойлгомжгүй биш
- Өглөө юу гэж хэлсэнээ мартаа юу, Пак хатагтай
- Би тэгж хэлсэн л дээ. Гэхдээ энэ чинь бид хоёрын анх....

Тэхён яриаг минь таслан уруул дээр үнсэхэд би түүнийг өөрөөсөө түлхээд "Хүмүүс хараад байна ш тээ" гэхэд тэр тоох шинжгүй ахин уруул руу минь дайрлаа.

- Бид хоёрын үерхэл арай л хурдан байх шиг байнаа. Үерхээд удаагүй байж байнга үнсээд л...

Ахиад л миний үгийг Тэхёны уруул таслав. Тэр уруул дээр минь хөнгөхөн үнсчихээд гараас минь чанга атган хаа нэг тийшээ гүйж эхэллээ. Огцом татахад нь унах шахаж, хаашаа явах гэж байгааг нь асуун түүнд чирүүлэн гүйсээр миний мэдэхгүй харанхуй гудамжинд ирээд зогсов. Өвлийн хүйтэнд салхи сөрөн гүйснээс болоод амьсгалаа дарах гэж бараг нэг минутыг зарцуулаад дээш өндийхөд Тэхён хажууд байсангүй.

Эргэн тойрноо ажиглаад харанхуй гудамжинд ганцаараа зогсож байгаагаа мэдэхэд нулимс цийлэгнэлээ. Дороо хэд хэд эргэлдэж харцаараа Тэхёныг хайсан ч надад юу ч харагдсангүй.
- Т-э-хё-н...
- Тэхёна...

Хоолой чичирч, нуруугаар хүйт даан, гар салганахад би ахин нэг удаа эргэлдэв. Тэр хаана байна аа...

- Ким Тэхён, надаар тоглохоо боль.
- Тэхён. Би айгаад байна.

Ямар ч чимээ гарахгүй, дороо хэд эргэлдсэн ч харанхуй гудамжинд юу ч олж харахгүй байлаа. Харанхуйд би ганцаар. Гарах гарцгүй. Авралгүй. Эцэс төгсгөлгүй мэт үргэлжлэх харанхуй бага багаар намайг идэж буй мэдрэмж. Ахиж Тэхёныг харахгүй, түүнийг инээмсэглэлийг, царайг нь ч харахгүй. Мотоциклоо налаад зогсож байгааг, хүүхэлдэйн кино үзээд баясаж байгааг нь ч харахгүй. Яах гэж хүүхэлдэйн кино үзсэнд нь уурлаваа... гэх бодол төрөн шууд л нулимс дусалж эхэллээ. Ахиж Тэхёнд тэврүүлэхгүй, ахиж тэр намайг үнсэхгүй, энэ харанхуйд, би ганцаар үүрд үлдэх мэт санагдан түрүүхэн үнсэлтийг нь эсэргүүцэж байсандаа ч харамсав. Эцэст нь айдас намайг бүрхэж, доош суун өвдөгөө тэвэрсээр уйлж эхэллээ. Тэхёнаа, чи хаана байнааа...
















Гэнэт чимээ гаран нүдээ нээх гэсэн ч өөдөөс хурц гэрэл туссан учраас дасгахын тулд ахин нүдээ анив. Тэгээд бага багаар нээхэд, ямар ч хүнгүй нарийн гудамж хоёр талаараа жигдхэн ассан гэрэл харагдав. Эцэс төгсгөлгүй үргэлжлэх үзэсгэлэнт гэрэлнүүд.

Гайхан гудамжны зүг ширтэж байтал гэнэт л нуруунаас дулаахан мэдрэмж төрөв. Бага зэрэг цочин эргээд харахад Тэхён инээмсэглэн зогсож байлаа.

Хамаг айдас минь үргэж, сэтгэлд минь гэрэл асах шиг болоход шууд л түүнийгээ чангаар тэврээд энгэрт нь наалдан уйлж эхэллээ.

- Мүёнаа....

Тэхёны хоолой сандарсан сонсогдож, хэсэг зогссоны дараа тэр намайг өөрөөсөө түлхэн өөдөөс минь харав.

- Айчихсан уу? Хайрыгаа уучлаарай.
- Мангар. Ямар их айсан гээч. Намайг орхиод явчихлаа л гэж бодсон. Чи байхгүй. Би ганцаараа, хав харанхуйд...

Нулимс минь ахиад л урсаж эхлэхэд Тэхён хоёр гараараа хацарнаас минь бариад нулимсыг минь арчиж нүдэн дээр үнсэв. Дараа нь уруул дээр минь үнсэхэд түүний уруулыг алдчихвий гэсэндээ шууд л хүзүүгээр нь тэврэн шунаглан сорлоо.

- Гэрэл асаах гэсэн чинь асуудал гараад...
- Мангар.

Тэр инээмсэглэн намайг чангаар тэврээд ахин уруул дээр минь үнсэв. Дараа нь мөрнөөс минь барин эргүүлж харуулахад өнөөх төгсгөл нь үл харагдах үзэсгэлэнт гэрэл нүднээ туслаа. Тэхён бэлхүүсээр гараа оруулан чангаар тэврээд мөрөн дээр эрүүгээ тавилаа.

- Энэ гэрлийг харж байна уу?
- Тиймээ. Үзэсгэлэнтэй байна.
- Төгсгөл нь харагдаж байна уу.
- Үгүй ээ.
- Учир нь энэ гэрэлтэй зам төгсгөлгүй.
- Үнэхээр үү?
- Тиймээ. Энэ бол ТэМү гэдэг нэртэй хайраар гэрэлтсэн зам.
- Тэхёнаа...

Намайг нэрийг нь дуудан эргэж харахад тэр хоёр гараас минь атгаад нүдрүү минь ширтэн зогсов.

- Мүёнаа, бид хурдан явах нь хамаагүй ээ. Үерхээд маргааш нь үнсэлцэж, тэрний маргааш нь гэрлэж ч болно. Бид хэр урт явах нь чухал. Харж байгаа биздээ? Бидний хайраар гэрэлтсэн энэ замыг. Бидний хамтдаа алхах зам төгсгөлгүй болохоор битгий санаа зов. Яаж ч хурдан явсан бай, хоёулаа хамтдаа л байх болно.

- Тэхёнаа...
- Үхсэн ч энэ зам үргэлжилсээр л байх учраас үргэлж хамт байцгаая.
- Заа.
- Би чамд хайртай, Пак Мүён.

Тэхён бэлхүүсээр тэврээд уруул дээр минь үнсэхээр тонгойход нь би өмлийгөө зогсон түрүүлж уруулаа түүнд хүргэв. Тэр хацар дээр минь тогтсон нулимсыг арчиж, хайр дүүрэн харцаар надруу ширтэнэ.

- Ахиж гунигийн нулимс гаргахгүй ээ
- Би чамд хайртай.
- Би чамд үнэхээр их хайртай
- Би халуухан найз залуудаа хайртай
- Би өхөөрдөм найз охиндоо бүхнээс илүү хайртай

Continue Reading

You'll Also Like

259K 10.5K 64
Start date - 13 Sep 2022 ( 11: 09 AM) End date - 31 May 2023 ကျိုးပြတ်သွားတဲ့ ကတိတစ်စုံဟာ လွင့်ပြယ်သွားတဲ့ တိမ်တိုက်​တွေလိုပဲ ပုံစံတကျ ပြန်စုစည်းလို...
842K 122K 141
Original Title ; 分手了, 别闹 English Title ; Breaking Up , No Joke Author ; 香芋奶茶 (Taro Milk Tea) English Translator ; PurpleLove666 Status in OOC ; 190...
2.5M 177K 66
ယံုၾကည္မႈကလည္းအခ်စ္ နားလည္မႈကလည္းအခ်စ္ ေပးဆပ္မႈကလည္းအခ်စ္ ခြင့္လြတ္မႈကလည္းအခ်စ္ ဟု ဆိုခဲ့ေသာ္ ေျပာင္းျပန္အခ်ိဳးက်ခဲ့တဲ့ခ်စ္ျခင္းတစ္ခုရဲ႕ အဆံုးသတ္က ဘယ...
212K 32.3K 82
»This is not my own story »Just translate for fun »All credits go to the original author and translator »Cover photo from pinterest