Өргөст цэцэг/Дууссан/

By Jeon_Helen

133K 8.5K 132

More

Шинэ амьдрал
Ким Тэхён
Цуу яриа
Муу хүн
Там
Өшөө авалт
Хүүхэлдэй
Гал
Цус
Ой санамж
Ep 11
Нууц
Хайр
Ep 14
Төгсгөл

Би чамд хайртай

8K 538 11
By Jeon_Helen

Нулимс илүү ихээр урсан зүрх хүчтэй хатгуулж эхэллээ.Иримийн миний нэрийг дуудах дуу сулран суларсаар юу ч сонсогдохоо болив.Бүх зүйл харанхуй байна.

Яг л хар дарсан зүүднээс сэрэх мэт орноосоо ухасхийн өндийвөл өрөөг минь харанхуй бүрхжээ.Эхэндээ юу болсныг санасангүй.Дараа нь хаалга руу алхаж эхлэхэд бүх юм зурсхийн орж ирлээ.Тэмцээний дараа нүд харанхуйлж,толгой эргэж эхэлсэн.Дуугаа дуусгаж чадаагүйдээ харамссаар шатаар уруудан буулаа.Нэг харахад би цэцэрлэг дотор ороод ирчихсэн зогсож байх нь тэр.Харин яаж ирснээ санасангүй.Гүнзгий амьсгаа аван холоос харагдах гэрэлнүүдийг ширтэн зогслоо.Тархи минь дахиад л Тэхёноор дүүрчих шив.Байшингийн цаад буланд ямар нэг юм хөдлөх шиг болсонд нуруугаар хүйт даагаад явчихлаа.Дараа нь эмэгтэй хүний хоолой ардхан талд гарахад цус минь царцах шиг болов.

Минжон:Би чамайг сүнс гэж бодлоо.Хэзээ сэрсэн юм.Бие чинь зүгээр биз дээ

Би:Тийм ээ зүгээр.Дөнгөж сая зүрх зогсох шахсаныг эс тооцвол.

Намайг нуруугаа эргүүлэн орох хаалга руу зүглэхэд Минжон:Яагаад надаас зугтаад байгаа юм

Би эргэж хараад:Би худлаа ярихыг хүсэхгүй байна.Амьдралаас минь алга болоод өгөөч.

Минжон:Би чамайг алаад идчихгүй.Өнөөдөр орой чамтай ярилцахыг хүсэж байна гээд "Яг л урьдных шигээ"гэж хэллээ.Энэ удаад түүний хүсэлтийг зөвшөөрмөөр санагдав.Минжон тамхиа асаан газар суугаад намайг өөрийнхөө хажууд суухыг санал болголоо.

Би түүний хажууд суугаад:Миний хажууд битгий тамхи тат

Минжон тоосон шинжгүй тамхиа асаагаад:Чи тэр өдөр гарч ирээгүй бол би өдийд энэ зүйлд шунахгүй байсан.Санаж байна уу?

Би:Дурсаад ч хэрэггүй байх.

Минжон:Чи тэр үед бүгдийг эхлүүлсэн.Тэгээд хайрыг хэнд ч хэрэггүй хийсвэр зүйл,хайраас болж шаналж байгаа хүмүүс бүгд тархигүй илжигнүүд гэж боддогоо бас намайг ямар өрөвдөлтэй алаад хаячихмаар новшийн байгааг минь хэлсэн.

Би урагш харсаар:Чи одоо ч гэсэн новшийн хэвээрээ.

Минжон:Яагаад зугтчихсан юм? Бас чи үнэхээр их өөрчлөгджээ.Гайхмаар юм.

Би:Би өнгөрсөн зүйлийг ярих дургүй.Би аль хэдийн тэнд байхаа больчихсон болохоор яриа чинь утгагүй сонсогдоод байна.Нэг л зүйл асууя.Амьдралд минь дахин гарч ирсэн шалтгаан чинь юу юм?

Минжон:Бид дахин уулзсан нь тохиолдол байсан.Гэсэн ч чиний хэлдэгээр хариугаа авах хэрэгтэй биз дээ.Би чиний хэргийг чиний өмнөөс хүлээсэн.Чи одоо ч гэсэн мансууруулагч хэрэглэдэг хэвээрээ биз дээ.Болор чинь цайралттай байна.

Би:Ээж тэр талаар мэдчихсэн болохоор би дахиж хэрэглээгүй

Минжон:Өмнөх хүчтэй охин хаашаа алга болчихсон юм бол? Юу чамайг ийм болгосон юм.Би таая л даа.Хайр уу? Анх надад хэлсэн үг чинь санаанд орчихлоо.

Өнгөрсөнд:

Юни Минжонд хандан:Юу чамайг ийм болгосон юм.Би таая л даа.Хайр уу?

Минжон:Чи юу ч ойлгохгүй.

Юни:Хүн болгон л ингэж хэлдэг.Хайр ч гэх шиг.Хүмүүс үнэхээр хөгийн амьтад юм.Тэр хийсвэр зүйлээс болж шаналж л байдаг.Тэд тэнэг биш гэж үү? Сэтгэцийн гажиг гэж энийг л хэлэх байх.

Одоо:

Минжон:Одоо ойлгож байгаа биз дээ.Тэр үеийн намайг.

Би:Чи яагаад намайг хайраас болж шаналасан гэж бодоод байгаа юм

Минжон:Учир нь хайр хүчирхэг нэгнийг сул дорой болгодог юм.Яг чам шиг.

Би гунигтай инээмсэглээд:Магадгүй юм

Минжон:Чи Тэхёнийг мартаж чадах уу?

Тэр миний гайхсан царайг хараад үргэжлүүлэн:Би мэднэ ээ.Энд олж ядах зүйл байхгүй байсан.

Би түүний асуултанд хариулмааргүй байлаа.Гэсэн ч хэн нэгэнтэй энэ тухай ярилцвал сэтгэл арай л дээрдэх юм шиг байна.

Би:Мартаж чадахгүй байх

Минжон:Яагаад?

Би:Мэдэхгүй ээ,энэ миний хүслээр болох зүйл биш.

Минжон:Тэхён төрсөн ах чинь биш гэдгийг мэднэ.Түүнд тийм их хайртай юм уу?

Хариулт хэлэх гэхэд хоолойн дээр нэг юм тээглэчихээд цээж давчдан,амьсгаа дээрдэж байв.Эцэст нь амнаас ямар ч авиа гаралгүй,хацраар шингэн зүйл урсах нь мэдрэгдлээ.Нулимсаа зогсоохыг хичээсээр дээшээ харлаа.

Би нулимсаа арчаад:Хайр юунд хэрэгтэй юм бэ? Новш гэж.Яагаад энэ зүйл над дээр ирчихсэн юм бол.Бүх зүйлийг үзэн ядаж байна.

Минжон гартаа байсан тамхиа надруу сарвайхад хэдий хүсээгүй ч би тэр зүйлийг авлаа.

Би:Тэр надад ямар хэцүү байгааг мэддэг ч болоосой.Мэдээд ч хэрэггүй юм байна.Тэглээ гээд ямар нэг зүйл өөрчлөгдөхгүй.Ядаж намайг өөрт нь хэр их хайртайг мэдвэл хангалттай.Би тэнэг юм аа.Түүнийг өөр эмэгтэйг хайрлаж эхлэхэд л өөрийнхөө сэтгэлийг мэддэг.Энэ тухай өмнө нь хэзээ ч бодож байсангүй.Өвчтэй юм шиг хурдан цохилох зүрхээ догдлол ч гэж мэддэггүй байж.

Минжон Юни хоёрын хэн нь ч байшингийн цаад буланд Тэхёнийг байгаа гэдгийг мэдсэнгүй.Ойролцоогоор арван минут өнгөрч хаалга хаагдах дуу гарахад Тэхён газраас босон уртаар санаа алдлаа.

Тэхён амандаа:Намайг уучлаарай Юни.Надад сонголт үлдээгүй *инээмсэглэх* Галзуу юм хурдан цохилдог зүрхнийхээ тухайд би ч гэсэн юу ч бодож байгаагүй юм байна.

***

Миний шатаар бууж байхдаа харсан хамгийн эхний зүйл Со мөрдөгч болон түүний ард зогсох хэдэн цагдаа байсан юм.Ээж зүрхэн дээрээ гараа аван урд зогсох цагдаа нар руу итгэж ядсан харцаар харлаа.

Хойд аав:Тэхёнийг хутгалсан хэрэгт Юни яагаад сэжиглэгдэж байдаг юм.Энд алдаа гарсан байна.

Со мөрдөгч:Хэргийг батлах гэрч байгаа болохоор яаралтай сэжигтнийг авчирна уу.Шүүх хурлийн тов гарсан байгаа.

Ээж:Юу яриад байгаа юм.Та нар эрүүл ухаантай байна уу? Манай охиныг гэмт хэрэгтэн болгох гээд-

Со мөрдөгчийг баривчил гэж дохиход хоёр цагдаа ойртсоор гарыг минь гавлах нь тэр.

***

Намайг дуугаа хураан доош харахад урд сууж байсан байцаагч ширээгээ цохин босч ирлээ.Би цочсондоо сандлаас уначихсангүй.

Байцаагч:Олигтойхон тайлбар өгөөч.Ингээд байвал энд чинь алчихна шүү.Үнэнээ хэлэхгүй бол юу болохыг мэдэж байгаа биз дээ.

Түүнийг надруу гар далайхад нь би толгойн дээрээ гараа аван түүнээс холдов.

Байцаагч сандлаа хананд савагдтал өшиглөөд:ЮМ ДУГАРААЧ ЭСВЭЛ ҮХМЭЭР БАЙГАА ЮМ УУ?

Айсандаа бие салганаж хана налан доошлоход тэр миний эрүүнээс өргөөд:Чамд хүний үнэр байна уу? Төрсөн биш ч гэсэн яаж ахынхаа гэдэс рүү хутга дүрж чаддаг байна аа.

Намайг харцаа доошлуулахад тэр мөрнөөс минь дээшлүүлэн босгож ирлээ.Дотор сонин болон толгой манарч эхэллээ.Удалгүй хатуу шал намайг тосон авч байцаагчийн цааш алхах хөлийн чимээ бүдэгхэн сонсогдсоор дуулдахаа болив.

Байцаагч харгалзагч дээр очин:Тэр ухаан алдчихлаа.Бие махбодид нь халдаагүй.Асуугаад байхад юу ч дугарахгүй байна.Сэтгэцийн хувьд эрүүл гэсэн дээ.Эмч дууд

***

Хүмүүсийн маргалдах дуу чихэн дээр чанга сонсогдон намайг нойрноос минь сэрээлээ.Юу болсныг гайхан толгойгоо хажуу тийш эргүүлбэл хойд аав ээж хоёр хэрэлдээд байгаа бололтой.Тэдний цаана Тэхён зогсох ба намайг сэрснийг ажигласан байв.Гэвч тэр ширтэхээс өөр илүү үйлдэл гаргасангүй.

Хойд аав:Би анхнаасаа л чамайг өөр эртэй болсныг мэдэж байсан.Тэвчээд байхад охин чинь хүртэл ийм зүйл хийх гэж.

Ээж:Энд Юни ямар хамаатай юм бэ? Тэхёний хэлснийг сонсоогүй юу? Юни зүүдэндээ босч яваад санаандгүй үйлдэл гаргасан гэсэн.

Хойд аав:Тэгвэл санаандгүй үйлдэл гаргасан хүн шөнө дунд босч хоолны өрөөнөөс хутга аваад гадагш гарах уу? Үйлчлэгч бүгдийг харсан байхад худлаа ярихаа боль.ТЭХЁН ЧИ МЭДЭЖ БАЙГАА БИЗ ДЭЭ

Тэхён:.....

Ээж:Яагаад Юниг гэмт хэрэгтэн болгох гэж дайраад байгаа юм.Миний охиныг надаас өөр хүн доромжлох эрхгүй шүү.

Хойд аав:Эсвэл компанийг өвлөх гэж гол хүнийг нь алахыг завдсан юм уу? Анхнаасаа хүүхэдтэй эмэгтэйтэй гэрлэх ёсгүй байж.Хохирогчийн талаас гомдолгүй гэж үзсэн нь хангалттай.Яг одоо тэрнийг сэтгэцийн эмнэлэгт хэвтүүл.

Гэрт тас хийх дуу гарч ээж хойд аавын хацар дээр гараа буулгалаа.

Би сул дуугаар:Ээж ээ

Ээж над дээр ирээд:Бие чинь зүгээр биз дээ.Хаана өвдөж байна.Байцаагч хэтэрхий хатуу хандсан уу? *хойд аав руу харах* Юни хувцсаа бэлд.Энэ гэрээс явцгаая

Хойд аав надруу харан:Хүний үнэргүй новш гэчихээд хаалга руу эргэлээ.Түүний араас ээж ачаагаа бэлдэнэ гэсээр гаран өрөөнд Тэхён бид хоёр л үлдлээ.

Тэхён хэсэг чимээгүй зогсож байснаа ам нээн:Өвдсөн газар байхгүй биз дээ гэж сул дуугаар асуулаа.

Би харцаа доош чиглүүлэн чимээгүйхэн толгой дохив.Тэхён надруу нуруугаа харуулан цааш эргэхэд нь би түүний нэрийг дуудан зогсоов.Тэр байрандаа зогссон ч надруу эргэж харсангүй.

Би:Уучлаарай,бүх зүйлд.

***

Цүнхтэй хувцсаа барин чемоданаа чирсээр өмнө амьдарч байсан газартаа ирлээ.Хэтэрхий бодолд дарагдсанаас дотор орж ирснээ ч анзаарсангүй.

Ээж санаа алдаад:Цэвэрлэгээ хийх хэрэгтэй юм байна.Чи өрөөндөө байж бай.Би цэвэрлэчихье за юу

Би:Үгүй дээ би өөрөө чадна

Ээж:Хоёр дахь удаагаа ухаан алдаж уналаа.Бие чинь яавч зүгээр биш.Маргааш эмнэлэг орж шинжилгээ өгцгөөе.

Би:Би зүгээр ээ.Биенд ямар ч өвчин зовиур алга.Шүүх хурал юу болсон юм бэ?

Ээж санаа алдаад:Тэхён ой санамжаа алдсан нь худлаа байсан.Чамайг шөнө босч явахыг үйлчлэгч харсан байна.Хөгийн эмэгтэй гэнэт гарч ирээд юу хийгээд байгаа юм бэ.

Би:Та надаас асуухгүй юм уу? Би гэмт хэрэгтэн.Надаас болоод та ч гэсэн хохирчихлоо.Намайг загинахгүй юм уу?

Ээж:Би чамд итгэж байна Юни.Тэхён бүгдийг хэлсээн.Чи санаатайгаар тийм зүйл хийх хүүхэд биш.

Би:......

Ээж:Өнгөрсөн хугацаанд их муу ээж байснаа мэдсэн болохоор цаашид хийж өгч чадаагүй зүйлсээ бүгдийг нь хийх болно. Юуны тулд олон жил зовж ирсэн билээ дээ.Ээжийгээ уучлах уу?

Би:ямар ч уучлал гуйх зүйл байхгүй шүү дээ

Ээж:Чамайг миний хэлсэн үнээс болж амиа хорлох гэж байсан гэж Тэхён хэлсэн.

Ээжийн хоолой зангиран,нүдэнд нь нулимс хурлаа.Би түүнд ойртон араас нь чанга гэгч нь тэврээд:Намайг төрүүлсэн чинь хангалттай.Харин намайг тэнэг бас муу охин байсанд уучлаарай.Одоо бодоход үнэхээр болчимгүй зүйл хийжээ.Хайртай шүү ээж ээ.Би жаргалтай байна.

***

Тэхёнийг шатаар бууж ирэхэд архины хагарсан шилнүүд ширээн дээр архи хундагалан суух аав нь угтан авлаа.

Аав:Тэр новшийг анхнаас нь л тонилгох ёстой байсан юм.

Тэхён:....

Аав:Яагаад нуусан юм. *Ширээн дээрх архины шилийг газарт шидэх* Яагаад надаас урваж байгаа юм?

Тэхён:.....

Тэр Тэхёний энгэрээс заамдаж аваад:Ээж шигээ арчаагүй новш гэж хэлээд гараа атган түүнийг шанаадан унагаалаа. Тэхён унахдаа гараараа хагарсан шилнүүд дээр дарсан тул алганаас нь цус урсан газарт дусалж байв.Түүний харц хормын дотор ширүүсэн цустай гараа чанга атгалаа.

Тэхён:Хайртай болохоор

Аав нь түүнрүү гайхан харахад Тэхён уруулынхаа цусыг арчин босч ирээд:ХАЙРТАЙ БОЛОХООР ХАМГААЛЖ ХАЙРТАЙ БОЛОХООР НУУСАН ЮМ ОДОО БОЛСОН УУ?

Аав:Хэний өөдөөс том дугараад байгаа юм гэсээр цаамцнаас нь татан ахин цохилоо.

Тэхён:ЦОХИМООР БАЙВАЛ ЦОХИОЧ ДЭЭ ҮРГЭЛЖ Л ИНГЭДЭГ БИЗ ДЭЭ

Аав гэдэс рүү нь өшигчөөд:ХАРААЛ ИДСЭН ЗУЛБАСАГА,ЭХЭЭСЭЭ Ч ДОР НОВШ

Тэхён:БОЛЬ

Аав:ЭЭЖИЙН ЧИНЬ ҮХЭЛ ЧАМД СУРГАМЖ БОЛООГҮЙ ЮУ

Тэхёний нүдэнд уур хилэн дүрэлзэн түүний далайсан гарыг чанга атгалаа.

Аав ёжтой инээмсэглээд:Одоо төрсөн эцгийгээ зодох нь уу?

Тэхён гараа улам чангалаад:Хэн миний төрсөн эцэг гэж?

Түүний цээж уурандаа хүнхэлзэн хэсэг хугацаа өнгөрөхөд амьсгаа нь арай тогтворжин,гараа тавилаа.Гучин минутын дараа Тэхён хагарсан шилнүүдийн цаад талд нүд нь хагас аниатай хэвтэнэ.Гарын алганаас урсах цус нь одоог болтол тогтоогүй харагдах ажээ.

"Нар дээр хөөрөн ойр хавийн цэцэгсийг улам гэрэлтүүлнэ.Тэхёнийг голын урсгал ширтэн сууж байтал цаад талаас Юни ирж байгаа харагдлаа.Тэр Тэхёний хажууд суун инээмсэглэлээ.Тэхён Юниг өөртөө наан тэврэхэд гарт нь шингэн зүйл хүрэх шиг боллоо.Гараа нүүрнийхээ урд аваачин харвал алга нь тэр чигтээ цус болсон байх нь тэр.Гайхсаар Юнигийн зүг харвал түүний нүд аниастай байлаа."

Хар дарсан зүүднээсээ амьсгаадсаар сэрэхэд мөнгөн сарны туяа хагарсан шилнүүдийг гэрэлтүүлж харагдлаа.Зүрх айдсаар дүүрэн,чичирсэн гараараа утсан дээрээ товшин чихэндээ барилаа.Гуйя утасаа аваач Пак Юни.

***

Утас дуугарах чимээнээр Юнигийн сормуус чичирхийлсээр,нүдээ нээлээ.Гайхсаар харвал Тэхёноос дуудлага ирж байх нь тэр.Шөнө дунд болж байхад яагаад унтаагүй байдаг билээ.Арай тэрэнд ямар нэг муу зүйл болсон юм биш биз гэж бодохоос цочин хурдхан шиг ногоон товчийг дарлаа.

Би:Байна уу?

Ямар ч хариу гарсангүй.Хэд хэдэн удаа нэрийг нь дуудаж үзээд хариулахгүй байсанд утасаа салгахаар чихнээсээ холдуулан доошлуулахад Тэхён:Юни

Би:Тэхён аа

Тэхёний дуу сул сонсогдож байсан учир надад арайхийн сонсогдож байв.

Би:Юу болсон юм бэ?

Тэхён:Чи зүгээр биз дээ

Би:Зүгээр ээ,яагаад залгасан юм?

Тэхён:Сэрээсэнд уучлаарай,баяртай

Би:Тэхён аа

Тэхён:.....

Би:Чамтай уулзаж болох уу?

Тэхён......

Би:Дахиж төвөг удахгүй болохоор сүүлийн удаа гээд л бодчих.Гуйж байна тэгэх үү?

Түүнийг хариу хэлээгүй удсанд би:Хүсэхгүй байгаа бол хүчлэхгүй ээ.Сайхан амраарай

Тэхён:30 минутын дараа гэрийн чинь гадаа хүлээж байя гэж хэлээд утасаа тасаллаа.

Нүүрэнд инээмсэглэл тодрон,цүнхтэй хувцсаа хөнжил дотроо хийж бөөрөнхийлөөд дээш бослоо.

30 минутын дараа

Тэхён намайг өөртэй нь уулзахыг хүсэхэд юу гэж бодсон бол? Цайчихсан амьтан гэж бодсон бол яах вэ?Гэхдээ тэр яагаад залгасан юм.Хэрвээ тэр ирэхгүй бол би ингээд зогсоод л байх хэрэг үү? Яагаад намайг дуудсан юм гэж асуувал би юу хэлэх ёстой вэ? Чамайг санаад? Уулзахыг хүсээд? Эсвэл юм аа мартчихсан байсан гэх үү?

Мөрөнд хэн нэгэн хүрэх шиг болон эргэж харахад Тэхён цамцныхаа малгайг өмсөн зогсож байлаа.

Би:С-Сайн уу

Тэхён:Тийм ээ,удаан хүлээсэн үү?

Би:Үгүй дээ.

Бидний дунд өмнө нь байгаагүй хөндий,чимээгүй байдал үүссэн нь мэдрэгдэж байлаа.Юуны тухай ярих хэрэгтэй вэ?

Би:Чи ингэхэд ямар хэргээр залгасан юм?

Тэхён:Зүгээр л

Би:Ммм

Би толгойгоо доошлуулахдаа түүний боолттой гарыг олоод харчихав.Гайхсаар харцаа дээшлүүлэн нүүр рүү нь чиглүүлэхэд цус гарч сэтэрсэн уруул нь нүдэнд ил боллоо.

Тэхён:Сүртэй зүйл биш ээ,тоох хэрэггүй

Би:Гар чинь яачихсан юм? Чи зодоон хийгээ юу?

Тэхён:Үгүй ээ

Би:Тэгвэл-

Тэр миний үгийг таслаад:Чиний санаа тавих хэрэг биш гэж хэлсэн ш дээ.

Би гараа доошлуулан түүний нөгөө гараас атгаад:Гар чинь яагаад ийм хүйтэн байгаа юм?

Тэхён гараа татсангүй надруу удаанаар ширтлээ.

Тэр:Чи их олон зүйлд санаа зовох юм.Ямар ч байсан би зүгээр.Ойлгосон уу?

Би:Ойрд надаас зайгаа бариад байгаа юм шиг санагдаад байх юм.Хармааргүй байвал хармааргүй байна гээд үнэнийг хэлчихэж болно оо.Юу ч хэлэхгүй холдоод байхаар эвгүй юм.Одоо ч гэсэн хий хоосон найдлага байсаар л байна.Тэхён аа чи намайг тийм их үзэн яддаг юм уу? Би өөрөө амьдралаас чинь алга болоод өгч болно оо.Сургуулиасаа ч шилжинэ бас дахиж чамайг дуудахгүй.

Тэхён:....

Би санаа алдаад:Одоо үнэнийг нуугаад байх хэрэггүй байх.Тэхён аа би чамд хайр-

Тэр миний үгийг таслаад:Хайртай гэж битгий хэлээрэй.Тэр үгийн дараа чи хэзээ ч ирэхгүйгээр алга болчихвол *шүлсээ залгих* төсөөлөхөөс ч аймаар юм.

Би:Юу

Тэхён:Намайг сонс.Бид учрах тавилангүй хүмүүс.Хувь тавиланг би ч чи ч өөрчилж чаахгүй.Намайг зүгээр л март Юни.Дэлхий дээр долоон тэрбум хүн амьдарч байгаа.Тэр дунд надаас илүү нь чамтай учрах болно.Харин би -Би чамайг үзэн яддаг чиний хойд ах хэвээрээ үлдсэн дээр.

Миний хоолой зангиран:ҮГҮЙ ЭЭ ЧАДАХГҮЙ *Амьсгаа авах* Хайртай гэж битгий хэлээрэй гэсэн үү? ЯАГААД? Яагаад болохгүй гэж? Дэлхий дээр долоон тэрбум хүн байгаа? Байгаа гээд яах юм бэ? Тэдний хэн нь ч чамайг орлож чадахгүй.Би айхгүй байна.Хайрлахаас ч тэр,хайртай гэж хэлэхээсээ ч тэр.Чиний хэлэх үг ч надад хамаагүй.КИМ ТЭХЁН БИ ЧАМД ХАЙРТАЙ

"Чамайг инээмсэглэвэл бид илүү удаан хамт байж чадна"

Continue Reading

You'll Also Like

3M 192K 103
ဘုန်းပြည့်ချမ်းဟန်ဆိုတာ ချမ်း, တစ်ယောက် တည်းရဲ့အမည်နာမပဲဖြစ်စေရမယ်...။ 1.10.2021 >> 6.2.2022
3.6M 538K 118
Title - Legendary Phoenix Book cover by Narcissus A beautiful romance story of God of Phoneix and extremely handsome God of Dreams ~♥~ Type- OWN CRE...
726K 31.1K 85
ဈာန်မင်းတခေတ် × ခွန်းနှောင်ကြိုး ဈာန္မင္းတေခတ္ × ခြန္းေနွာင္ႀကိဳး ‼️Male pregnancy‼️ start Date - 1.8.2023 (Tuesday) End Date - 20.11.2023 (Monday) �...
1.1M 132K 178
Description မရေးတော့ဘူနော်။ရေးရင် တင်မရတော့လို့။ IQ team ထံမှ တစ်ဆင့်ပြန်တင်ပြီးဖော်ပြဖို့ ခွင့်ပြုချက်ရပြီးသားပါရှင့်။ဒီစာစဥ်လေးက IQ team အပိုင်ဖြစ်...