Өргөст цэцэг/Дууссан/

By Jeon_Helen

133K 8.5K 132

More

Шинэ амьдрал
Ким Тэхён
Цуу яриа
Муу хүн
Там
Өшөө авалт
Хүүхэлдэй
Гал
Цус
Ep 11
Нууц
Хайр
Ep 14
Би чамд хайртай
Төгсгөл

Ой санамж

7.1K 503 3
By Jeon_Helen

Цус...Гараа явуулан нүүрнийхээ урд аваачихад тэр зүйл миний гарыг бүрхжээ.Чангаар хашгиран нүдээ анихад зүүд биш гэдгийг батлах мэт Тэхён сул дуугаар нэрийг минь дуудлаа.Гэнэтийн цочролд орсноос хэсэг хугацаанд хөдөлж чадалгүй байрандаа хөшин зогсоно.Тэхёнийг миний нэрийг сүүлийн удаа дуудан нүдээ аних үед ухаан орон түүний дэргэд ирлээ.

Салганан чичрэх гараа Тэхёний нүүрэнд хүргэхэд тэр яг л үхсэн мэт унтах ажээ.Үгүй ээ үгүй болохгүй.Магадгүй би зүүдэлсэн байх.Тийм ээ энэ бол зүүд.ЗҮҮД БИШ БОЛ ӨӨР ЮУ БАЙХ ЮМ БЭ? Өөртөө сэр гэж олон дахин удаа давтан хэлэхдээ өөрийгөө өвтгөн хумсаа гарандаа гүн шигтгэж байв.Цөхрөх,айх мэдрэмж надаар дүүрч хөл тогтож чадахгүй болтлоо чичирч,нугаларан уналаа.

Би цөхрөлдөө автаж зангирсан хоолойгоор Тэхён гэх нэрийг зай завсаргүй хэлэн,мөрнөөс нь сэгсэрлээ.Түүний хэвлийгээс урсах цус өвдгийг минь норгож эхлэхэд утасаа хайн биеэ тэмтчив.Байхгүй байсан тул Тэхёний халаасыг нэгжин утас гаргаж ирлээ.Түргэн тусламж дуудахаар дугаарыг нь хийхдээ арай ядан амьсгаа авч,гараа чичрүүлэхгүйг хичээж байлаа.

***

Түүний толгойнд цэнхэр уутан малгай өмсгөж,цагаан даавуугаар биеийг нь хучаад яаралтай хагалгааны өрөөнд түрэн орлоо.Намайг хаалганы гадна нүүрээ даран суухад удалгүй хойд аав ээжийг дагуулан сандарсаар миний хажууд ирэв.Тэд надаас юу болсныг асуусан боловч би нүүрэн дээрээсээ гараа авалгүй уйлсан хэвээр юу ч дугарч чадсангүй.Эмч бололтой цагаан халаад өмссөн эмэгтэй биднийг чиглэн:Ким Тэхён гэх өвчтөний ар гэрийн хүмүүс мөн үү

Хойд аав арай ядан дуугарч:Тийм ээ,манай хүүд юу тохиолдсоныг хэлээд өгөөч гэж айсан хоолойгоор хэллээ.

Эмч:Гэдэснийхээ орчимд хоёр удаа хутгаар бүлүүлсэн байна.Дотор цус алдсанаас биеийн байдал маш хүнд байна.

Ээжийн нүд томрон:Хутгаар бүлүүлсэн гэнэ ээ?

Эмч:Эхний хагалгаа 9 цагийн дараа дуусна.Хоёр дахь хагалгааг хэлж мэдэхгүй байна.Тэр дараагийн хагалгаандаа орж чадахгүй ч байж мэдэх юм.Бэлтгэлтэй байгаарай гэж хэлээд цааш эргэлээ.

Миний дотор палхийн амьсгал боогдон нүд бүрэлзэж эхлэв.Хамгийн сүүлд харсан зүйл бол цагаан тааз бас...

"Бид гэмт хэрэгтнийг одоохондоо олоогүй байгаа.Хэргийн газар шалгалт хийсэн ч ямар нэг сэжиг төрүүлэх зүйл олдоогүй."

"Тэгээд та нар миний хүүг ийм болгосон новшийг олж чадахгүй гээд байна уу? Ямар ч аргаар хамаагүй олж ялыг нь хүлээлгэ"

"Та тайвшир бид заавал олох болно.Хохирогчийг ухаан ороход мэдүүлэг авах тул бидэнтэй холбогдоорой"

Хэн нэгний уурлан хашгичих дуунаар нүдээ удаанаар нээлээ.Толгойгоо хажуу тийш эргүүлэхэд хоёр цагдаа гарч байгаа харагдав.Гараа тулан дээш өндийхөд ээж:Сэрчихсэн үү? Эмч чамайг гэнэтийн цочирдлоос болоод ухаан алдсан гэж хэлсэн.

Нүдээ гүйлгэн эргэн тойрноо харлаа.Би одоог хүртэл эмнэлэгт байгаа хэрэг үү? Тэгвэл үнэхээр зүүд биш байх нь.Хойд аав толгойгоо салаавчлан өөр нэг сандал дээр сууна.

Би арай ядан үг дуугарч:Тэхён яасан бэ? Хагалгаа дууссан уу?

Ээж:Хагалгаа амжилттай дууссан ч тэр одоо болтол сэргээгүй байгаа гэж сул дуугаар хэлчихээд үргэжлүүлэн:Чамайг юу болсныг мэдэх байх гэж бодож байна.Чи хэрэг болох үед хамт байсан уу?

Зүрхний цохилт түргэсэж дотор минь айдас хурлаа.Нүд ийш тийш гүйлгэнэж юу хэлэхээ мэдэхгүй хэсэг хугацаанд гацлаа.Гэвч энэнээс илүү Тэхён зүгээр байгаасай гэсэн хүсэл тархийг минь эзэмдэж байв.Тэр л зүгээр өнгөрөхөд надад бусад зүйл чухал биш.Миний ирээдүй ч адил.

Ээж:Миний асуултыг сонссонгүй юу?

Би доош харан:Би мэдэхгүй ээ

Ээж:Тэгвэл яаж Тэхёнийг хутгалуулсан гэж мэдсэн юм

Тэр намайг худлаа ярихаас өөр аргагүйд хүргэж байна.Би энэ зүйлд бэлэн биш.Миний өмнө тулсан тэр аймшигтай зүйлд.

Би:Санаандгүй харсан юм аа

Ээж:Гэмт хэрэгтнийг ч гэсэн харсан хэрэг үү?

Би:Үгүй ээ,газар үхлүүт хэвтэх Тэхёнийг л харсан

Ээж:Чи хэ-

Би түүний үгийг таслаад:Толгой өвдөж байна.Битгий асуу ээж ээ гуйя

Хойд аав бидний яриаг чимээгүй сонсож байлаа.Тэр их хэцүүдсэн харагдаж байна.Бас их ядарсан.

Долоо хоног өнгөрөхөд Тэхён ухаан орсонгүй.Би санаа алдан түүний гараас бариад:Тэхён аа намайг уучлаарай.Би тэр шөнө юу хийж байгаагаа мэдээгүй.Нэг л мэдэхэд хутга миний гарт байсан.Юу болсоныг ч санахгүй байна.Гуйя заавал сэргээрэй.

Эдгээр үгийг хэлж дуусахад нулимс дахиад л доошоо урслаа.

Би нулимсаа арчаад:Би хийсэн хэргийнхээ шийтгэлийг хүлээнэ ээ.Надад итгээрэй

Юниг хажуугаас нь босон хаалга руу зүглэхэд дэлгэцэн дээрх зүрхний цохилт өөрчлөгдөн хэн нэгний сормуус чичирхийллээ.

***

Ирим:Юни битгий уйл л даа.Чамайг ингээд байхаар би ч гэсэн уйлчих гээд байна

Би гүнзгий амьсгаа аван:Чиний хэлсэн үнэн бололтой

Ирим:Юу тэр вэ?

Би:Тэр хүүхэлдэйг олсноос хойш...Би өөр хар дарсан зүүд зүүдлэсэн.Чи сонсмоор байна уу? Хамгийн сонин нь юу гээч? Тэр хэрэг бодит явдал байсан.Ирим аа тэр хүүхэлдэй яг юу юм бэ? Амьдралыг минь бусниулаад байгаа тэр зүйл.

Ирим:Юни тайвшир.Би учрыг нь олохоор хичээх болно оо.Удахгүй ээ.Бас дахиад муу зүүд зүүдлэхгүй за юу гэж тайвшруулах мэт зөөлөн хоолойгоор хэллээ.

Ирим миний бугуй руу харж гайхан:Ингэхэд гар чинь яагаад улайчихсан байгаа юм

Үнэндээ дахин босч явахаас сэргийлэн гараа орны хөлнөөс уяж унтаж байсан юм.Зөв үйлдэл хийсэндээ баярлаж байна.Учир нь утас чангаасны улмаас хэд хэдэн удаа зогсоогоороо сэрж байсан.

Ирим:Багш ороод ирчихлээ.Ингэхэд Тэхён яагаад хичээлдээ ирэхгүй байгаа юм бол?

Дахиад л....

***

Эмнэлэгийн урт үргэлжилсэн коридороор явсаар Тэхёний өрөөний гадна ирэхэд дотор талаас хүмүүсийн сандралдах дуу тод сонсогдов.Гайхсаар хаалгыг түлхэх мөчид Тэхёний ор хоосон харагдлаа.

Эмч:Хамаагүй босож явж болохгүй ш дээ.Хурдан эмнэлэгт шалгалт хий.Хаашаа явчихдаг хүүхэд вэ? 

Би юу болсныг тэр дороо ойлгон эмнэлэгийн урт коридороор ийш тийшээ харсаар гүйж эхэллээ.Эмнэлэгээс гаран ард талын шарласан навчтай хэсгээр гүйхэд яг бодож байсанчлан тэр эмнэлэгийн хувцастайгаа гараа халаасандаа хийн зогсож байв.Зүрх баяр хөөрөөр дүүрэн аманд инээмсэглэл тодорно.

Би гүйсээр Тэхёний хажууд очоод:Тэхён аа

Тэр толгойгоо бага багаар эргүүлэн надруу харахад би гайхсандаа хойш ухарлаа.

Тэхён:Чи хэн бэ?

Түүний энэ асуулт намайг түгшээж орхив.

Би:Юу?

Тэхён:Чи хэн юм? Намайг танидаг юм уу?

Би хэлэх үгээ мэдэлгүй түүнрүү гайхан харна.Түүний харц тоглоом биш гэхийг илтгэх шиг.Ард талаас хүмүүсийн дуу гарч Тэхёнийг хариуцаж авсан эмч сувилагч нараас гадна хэдэн цагдаа ирж харагдлаа.

Тэхён надад хандан:Чамд юу хэрэгтэй юм.Эндээс холд

Би:Тэхён

Тэхён:Хэн гэдгээ хэлээч

Хөлийн чимээ ойртон тэд аль хэдийн бидний ард иржээ.

Эмч:Өвчтөн Тэхён эмнэлэгийн дүрмийг мэддэггүй юм уу? Ухаан орлоо гээд хамаагүй явж болно гэсэн үг биш

Тэр Тэхёнийг харж байснаа гэнэт царай нь өөрчлөгдөн:Тэхён энэ охиныг таниж байна уу?

Тэр миний зүг харан толгой сэгсрэв.

***

Эмч:Норкозонд ойр ойрхон давхардаж орсноос ой санамжаа алдаж болно.Эхний хагалгаа 9 цаг үргэжилж харин дараагийнх нь 3 цаг болсон.Толгойндоо бэртэж аваагүй ч энэ байж болох ховор тохиолдлуудын нэг.

Би балмагдсандаа үг дугарч ч чадахгүй нь.

Эмч:Өвчтөний гэр бүлийн бусад хүн хэзээ ирэх вэ? Түүний аав

Би:У-Удахгүй ээ

Тээнэгэлзсэн харцтай алхсаар Тэхёний байрлах өрөөний хаалгыг түлхэн ороход хоёр цагдаа урам нь хугарсан янзтай надтай зөрөн гарлаа.

Би тэдэнрүү хальт харчихаад Тэхён руу харцаа шилжүүлэв.Итгэж чадахгүй нь.Энэ бүгд үнэхээр үнэн гэж үү?

Тэхён надруу харалгүйгээр:Дахиад л чи юу

Би нүдээ анин уртаар санаа алдлаа.

Хойд аавын дуу ард гарч:Бурхны аврал.Тэхён бие чинь өвдөж байна уу? Гэхдээ яагаад босчихсон зогсож байгаа юм

Тэхён:Тэхён Тэхён Тэхён одоо боль.Та нар хэн гэдгээ хэлээд өгөөч

Хойд аавын царай хувхайран байрандаа хөшсөн мэт зогслоо.Ээж ч гайхсан харцаар Тэхён руу ширтэв.Тэдний араас эмч орж ирэн дагуулан гарахад Тэхён бид хоёрын дунд хөндий байдал бие боллоо.

Хэцүү ч гэсэн одоо итгэцгээе.Бүх зүйлд.

Тэхён цонх руу ширтэнгээ:Гадаа ч сайхан байна шүү.Намайг яагаад энд байгааг мэдэх үү?

Би:Тийм ээ

Тэхён:Хэлж болох уу?

Хоолойн дээр нэг зүйл тулчихаад гадагшилж чадахгүй байгаа юм шиг энэ мэдрэмж...

Би:Ч-чи гэмт этгээдийн гарт өртсөн.Ч-Чамайг хут-хутгалчихсан

Тэхён:Тэр хүнийг олсон болов уу?

Би түгдрэн:Ү-Үгүй ээ

Хаалгаар хойд аав ээжийн хамт орж ирээд:Тэхён аа гэртээ харьцгаая.Бид чиний гэр бүл.Чи ой санамжаа алдчихсан болохоор санахгүй байж магадгүй

Тэхён:Тийм байх нь ээ.Тэгвэл энэ гээд надруу заав.

Ээж:Чиний дүү Ким Юни

Тэхён удаанаар толгой дохин надруу ширтлээ.

***

Хоолны ширээнд суун хооллоход Тэхёнд сандал дээр суух эвгүй байгаа бололтой шархалсан хэсгээ даран ярвайна.

Тэхён:Суухад хүндрэлтэй байна.Би өмнө нь гэмтэж байсан хэрэг үү? Энэ сорви?

Тийм ээ намайг галаас аварч байхдаа тэр энэ сорвийг олж авсан юм.

Хойд аав:Дотуур байранд чинь гал гарсан.

Тэхён хоол идэж байхдаа гаргасан үйлдэл намайг гайхшруулав.Тэр хоолонд орсон сам хорхойгоо ялгаж тавьж байна.Сам хорхойны харшилтай гэдгийг нь хэн ч түүнд хэлээгүй дээ.

Миний утас дуугарч би хоолны ширээнээс босон явав.Со мөрдөгчийн дугаар байх чинь.Намайг авах гэж байхад тасарчихлаа.Шат цэвэрлэж байсан үйлчлэгч эгч надруу харж байснаа дальдчин шатруугаа харахад их сонин санагдлаа.Бас юу ч дуугарахаа больчихсон.Тэр ямар нэг зүйл нуугаад байна тийм үү?

Цэцэрлэгт очин модон сандал дээр суун үүлэрхэг тэнгэрийг ширтлээ.Энэ мөчид дотор минь хуралдсан тэр айдас ор мөргүй алга болох нь тэр.Надад амьдрах учир алга.Хүүхэлдэй гарч ирэхээс ч өмнө энэ там үргэжлэсээр байсан.Тийм биш гэж үү? Хэрвээ энэ жинхэнэ хувь тавилан юм бол би зугтахгүй ээ.

Утасаа халааснаасаа гаргаж Со мөрдөгчийн дугаарын хийн ногоон товчийг дарлаа.Тэр хүлээж байсан мэт тэр дороо авав.

Би:Оройн мэнд Со мөрдөгч өө

Со мөрдөгч:Оройн мэнд,хэргийн талаар өгөх мэдээлэл байгаа гэж хэлсэн

Би:Тийм ээ,одоо хэлж болно биз дээ

Со мөрдөгч:Болно оо би хүлээж байна

Би:Би Тэхёнд мэс хүрсэн тэр хүнийг мэднэ.Т-Тэр бол-

Хэн нэгэн гаран дахь утасыг минь хүчтэй татан булааж авлаа.

Би:Тэхён аа

Тэхён утасны баттерейг аван хол шидээд:Боль

Би:Юу?

Тэхёний харц нухацтай болж ирэн надруу ширтэхэд би урьдны Тэхёнийг олж харлаа.

Тэхён:Пак Юни энэ хэргийг хаагдтал түр хүлээчих.Чадна биз дээ?

Миний нүд томрон:Тэхён

Continue Reading

You'll Also Like

14.7K 1.4K 24
ကြာပန်းဖြူလေးများမှ ဘာသာပြန်ဆိုသည်။
168K 7.9K 138
🪸Mhaw🪸 Fantasy Adventure Series ... Own Creation (Season -1 to Season -11) Started date - 18.5. 2019 Ended date - Novel Creator- Sue Khat Pann
162K 23.5K 57
Title: 我成了反派脑残粉[快穿] Eng Title: I become a fanboy of Villain Burmese title:( ငါဗီလိန္ႀကီးရဲ႕Fan boy တစ္ေယာက္ျဖစ္လာၿပီ) Author: 不著一字 (Zawgyi +Unicode)...
699K 42.6K 46
မိုက်ကယ်အာဒန်မင်လုချက်စ် ညိုမင်းမို 21.7.2023 9:20 PM.