Өргөст цэцэг/Дууссан/

By Jeon_Helen

133K 8.5K 132

More

Шинэ амьдрал
Ким Тэхён
Цуу яриа
Муу хүн
Өшөө авалт
Хүүхэлдэй
Гал
Цус
Ой санамж
Ep 11
Нууц
Хайр
Ep 14
Би чамд хайртай
Төгсгөл

Там

7.3K 503 9
By Jeon_Helen

Ирим:Чи үнэхээр азтай юм аа.Чи Витэй нэг өрөөнд орох хуваарьтай байсан

Би:Юу?

Ирим:Гэхдээ сонин байгаа биз дээ.Бусад сурагчдыг хүйсээр нь ялгаж оруулчихаад ганцхан Тэхён та хоёрыг-

Би:Чи надаар тоглоод байна уу?

Ирим:Үгүй ээ хуваарь гарчихсан байсан

Би Иримийг орхин зарласан өрөө рүү яаран алхлаа.Ирим надаар тоглосон байх.Гэхдээ тэр тоглоом хийгээд байхаар охин биш.Өрөөний хаалга онгорхой байсанд би шууд яван орлоо.

Би бөхийн:Уучлаарай багш аа,дотуур байрны хуваарьлалтанд ямар нэг алдаа гарсан байна.

Багш:Нэр чинь хэн бэ?

Би:Пак Юни

Тэр комьютер дээрээ ямар нэг зүйл шивэн төд удалгүй:3-1 ангийн сурагч Ким Тэхёнтой нэг байранд орсон байна.Ямар асуудал гарсан юм

Би:Эрэгтэй хүүхэдтэй яаж -Дотуур байранд ийм зүйл байдаггүй

Багш:Та хоёрын хуваарилалтийн доор тодорхойлолт байна.Ахлах ангийн сурагчдаас хэн ч чамтай нэг өрөөнд орохыг хүсээгүй байна.Заавал хоёроороо байх ёстой тул албан шахалтаар гэр бүлийн гишүүнтэй чинь оруулсан.

Би:Татгалзаж байна.Дотуур байранд орохгүй байж болохгүй юу?

Багш захирангуй байртай:Халдварт өвчин газар авсантай холбоотой бусад сургуулиуд үйл ажиллагаагаа зогсоож байгаа.Дотуур байранд орохгүй бол энэ сургуулийн үдээр гишгүүлэхгүй гэсэн шийдвэр гарсан.Өөр хэлэх зүйл байна уу Пак Юни

Би:Үгүй дээ гэж сулхан шиг хэлээд 456 дугаар өрөөнөөс гарлаа.

Би зөвшөөрсөн ч Тэхён зөвшөөрөхгүй байх.Тийм болохоор надад санаа зовох зүйл байхгүй гэж өөртөө хэлсээр ангийн хаалгыг татлаа.Хүүхдүүдийн инээлдэх чимээ гарсанд харвал хэдэн охид Иримийн дэвтрийг булаан авах гэхэд нь бие биенрүүгээ дамжуулан шидэж байв.

Ирим:Өг өгөөч

:Би юу уншчихав аа. *Чанга хашгирах* Энэ өөхөн чихмэл Жиминд сайн байсан юм уу

Ирим улайн дэвтрээ авах гэж оролдож байхад нь хамгийн өндөр охин түүний дэвтэр дээрх Жиминд зориулсан захидлыг чанга дуугаар уншина.Би хурдан алхсаар очин дэвтрийг нь хүчтэй татан авлаа.

:Дахиад л нөгөө bitch

Би:Эвээр ярьж байгаа дээр хурдан арил

Тэд гараа элгэндээ аван надруу муухай харчихаад ээлж дараалан мөрлөсөөр холдлоо.

Ирим нулимсаа арчсаар үрчийсэн дэвтрээ тэнийлгэн амандаа ямар нэг зүйл бувтнав.

Би:Тэдэнд битгий дээрэлхүүлж бай за юу?

Ангид Хусог Жимин хоёр орж ирэн өөрсдийн суудал руу зүглэхэд Ирим дэвтрээ тэврэн хаалгаар гарлаа.

Би Иримийн араас харсан чигтээ:Тэнэг амьтан

***

Гуравдугаар цаг завсарлахад би агаар амьсгалахаар шийдэн сургуулийн ард тал уруу очлоо.Тэнд ямар ч хүн байсангүй.Урд жижигхэн шигтгээтэй зүйл анхаарлыг минь татаж би тэр зүгрүү гараа сунгалаа.Гэнэт дээвэр дээрээс төмөр зүйл унасаар яг хажуу талд минь буув.Би цочирдсондоо хашгирах шахлаа.Газар хэвтэх хавтгай төмрөөс харцаа салган дээш харвал хэн нэгний гар цааш орж байх нь тэр.

Дахин ямар нэг болохоос айн хурдан тэндээс холдлоо.

Хичээл таран тартал би тайван байж чадсангүй.Тэр төмөр зүйл миний толгой дээр унасан бол би үхэх байсан.Сүүлийн хонх дуугарахад би цүнхээ шүүрэн сургуулиас гарлаа.Овоорсон олон хүүхдүүдийн хажуугаар зөрөн өнгөрч байтал хэн нэгэн намайг дэгээдээд унагаачихав.Цус гарсан өвдгөө харан шүдээ зуусаар босч ирэхэд нуруунд дахин нэг хүчтэй өвдөлт мэдрэгдлээ.Доош унахад тэр өвдөлт гэдсэнд ирлээ.

"Чам шиг новш бидний дунд байх ёсгүй"

"Хөдөлж чадахгүй болгоод өгье л дөө"

"Зөөлөн хандах тусам давраад байгаарай"

"Алив ээ түүний өрөвдөлтөй царайг харцгаая"

Биеэнд цэв хүйтэн ус мэдрэгдсэний дараа дээрээс минь шороо асгах шиг болов.Эсэргүүцмээр байгаа ч дотор эрхтэнд асуудал учирсан бололтой хөдөлж ч чадахгүй нь.Хүүхдүүд намайг тойрч зогсон тал бүрээс өшигчиж,үснээс зулгааж байлаа.Миний хийж чадах зүйл зөвхөн гараараараа нүүрээ дарах байв.Хурууныхаа завсраар харвал Тэхён нуруугаа харуулан цааш алхаж байх нь тэр.Тэр эргэж ч харсангүй сургуулийн хашаагаар гаран явлаа.

Хэдэн минутын дараа бороо шивэрч эхэлснээр хүүхдүүд надаас холдон тал тал тийшээ гүйв.Би өвчнөө тэсвэрлэн дээш харлаа.Тэнгэр харагдаж байна.Намайг нүдээ анихад нулимс доошоо урссаар байв.

"Юни чи зүгээр үү"

Хэвтсэн чигтээ толгойгоо хажуу тийшээ эргүүлэхэд Ирим шүхэр барьчихсан гүйн ирж байв.Тэр шүхрээ тавин намайг босоход тусаллаа.

Ирим халааснаасаа алчуур гарган ирж нүүрээр минь явуулан:Хэн чамайг ийм болгодог байна аа дахиад л тэр өөдгүй амьтад уу?

Би алчуурыг нь түлхэн:Битгий хүр

Ирим:Юни

Би:Надаас хол бай

Ирим гайхсан харц шидэлсээр гунигтай харлаа.

Би:Зайл гээд байна сонсохгүй байна уу

Би тэрнийг үл тоон аманд орсон шороогоо хэд хэд нулимчихаад нэг гараараа гэдсээ даран явлаа.Гэрийн ойролцоо ирэх үед үс хувцсан дээр наалдсан шороо борооны усанд угаагдан алга болсон байв.

Намайг гэрт ороход үйлчлэгч эгч гүйн ирж:Та чинь яачихаа вэ?

Би:Сүртэй зүйл биш ээ

Шатны өмнө ирэхэд гэнэт дотор муухайран ханиалгаж эхлэв.Гэвч зогссонгүй үргэжлүүлэн ханиалгасаар байсанд үйлчлэгч эгч сандарсаар хажууд ирлээ.Би ариун цэврийн өрөө рүү яаран орж суултуурын дэргэд хүрч ирэн тонгойлоо.Амнаас улаан шингэн зүйл гарч ирэн доош гоожсоор байв.Үйлчлэгч эгч цус цус гэж орилсоор надад салфетка авч өглөө.

Одоо л нэг амьсгаа авч чадахаар боллоо.

Би:Би зүгээр дээ эгч ээ бас ээжид энэ тухай хэлж болохгүй шүү

Үйлчлэгч эгч:Эмч дуудвал-

Би:Хэрэггүй дээ

***

Дуу гаргахгүйг хичээн шархаа цэвэрлэж дуусаад Тэхёний өрөөний хаалгыг тогшив.Хариу алга.Бариулыг нь доош даран орвол Тэхён юу ч болоогүй мэт ном уншин сууж байлаа.

Би:Надад ярилцах зүйл байна

Тэхён:Хэл л дээ

Би:Яагаад ингээд байгаа юм

Тэхён номруугаа ширтсээр:Ойлгомжтой тайлбарла

Би:Миний амьдралыг там болгох чамд сайхан байна уу?

Тэхён:Надаар эхэлж оролдсон хүн нь би биш чи.Зүгээр л арилаад өгвөл ийм зүйл болохгүй байсан.

Би:Яагаад

Тэхён энэ удаад номноосоо нүдээ салган надруу ширтэв.

Би:Би яагаад явах ёстой юм

Тэхён:Их олон юм ярих юм аа.Хэлэх үг чинь дууссан бол одоо тонил

Би:Миний хэлэх үг дуусаагүй байна.Би яасан гэж чамд ингэтлээ доромжлуулах ёстой юм.Танай гэрт ирсэн нь миний шийдвэр биш ээжийн шийдвэр байсан.Би хүсээгүй.Ээжийг өөр хүнтэй гэрлүүлэхийг ч тэр.Энэ гэрт ирэхийг ч тэр.Юуг буруу хийсэн болоод чиний өмнө толгой гудайлгаж амьдрах ёстой юм.

Миний дуу улам чангарсаар үгээ дуусгахад Тэхён номоо уншсаар төв царайлан суусан хэвээр байв.

Тэхён:Харин л дээ,хувь тавиландаа гомдох хэрэгтэй болж дээ

Би:Ээжийнхээ үхэлд хэн нэгнийг буруутгахаа боль

Тэхён огцом босож ирэн намайг хананд шахсаар миний хоолойноос хүчтэй багалзуурдав.Нэг гараараа хана тулан нөгөө гараа улам чангалж байлаа.Би Тэхёний гарыг тавиулахыг оролдон татсан ч нэмэр болсонгүй.

Түүний нүдрүү харвал тэр намайг алахад ч бэлэн байгаа юм шиг санагдаж байна.

Тэхён:ХЭН БОЛЧИХООД ТЭРНИЙГ ДУРСААД БАЙГАА ЮМ

Амьсгаа боогдон бие суларч эхлэхэд тэр миний хоолойноос гараа аван оронд нь ханаруу хүчтэй цохих нь тэр.Би ханиалган хоолойгоо дарсаар түүний өрөөнөөс гарлаа.Одоо ч амьсгаа авахад хэцүү байна.

***

Өнөөдөр амралтын өдөр.Ямар ч хичээл,ямар ч хүүхдүүд,ямар ч там байхгүй.Нэг шөнө өнгөрсөн учир өвчний зовиур хамаагүй багассан.Өдөржин өрөөндөө хичээлээ хийн харанхуй болоход доош буулаа.Энэ гэр үнэхээр уйтгартай юм.Цаанаа л нэг хар бараан бас түгшүүртэй.Ээж дөнгөж гаднаас орж ирж байлаа.

Би:Ийм орой хаашаа явсан юм

Ээж:Чамд хамаагүй

Би:Хоолоо идсэн биз дээ

Ээж:Идчихсээн

Түүнийг миний хажуугаар зөрөхөд эрэгтэй үнэртэй ус биенээс нь ханхалж байв.Гэхдээ энэ үнэр хойд аавынх түрхдэг ус биш.

Би ээжийн гараас татан:Хаашаа явсанаа хэл л дээ

Ээж:Чамд хамаагүй гээд байгаа юм биш үү? гээд утасаа гарган чихэн дээрээ аваачлаа.Тэр ярихдаа чанга чанга инээн яг л таалагдахийг хичээсэн мэт зан байдлууд гаргаж байв.Ээж баяртай гэж хэлчихээд утасаа таслан надруу харлаа.Би утасыг нь булааж аван сая залгасан дугаарыг харж байтал ээж:Юу хийгээд байгаа юм

Би:Ээж ээ одоо больцгооё.Хүн шиг амьдарч болохгүй байна уу?

Ээж:Чамд миний амьдрал ямар хамаатай юм бэ? Өчүүхэн төдий ч нэмэр болохгүй байж амаа татаад л байж бай

Би:Та үнэхээр хямдхан эмэгтэй шиг аашилж байгаагаа мэдэж байна уу?

Ээж миний хацарруу тас хийтэл алгадан:Юу мэддэг гэж олон юм яриад байгаа юм.

Би хорссон хацраа барин доошоо харлаа.

Ээж:Хэнд ч хэрэггүй амьтан.Чамаас болж миний амьдрал сүйрсэнгэдгийг мэдэж байна уу? Ингэхийг чинь мэдсэн бол аль хэдийн гэдсэн дотор байхад нь авхуулчихдаг байж гэж хэлэн ууртай алхсаар өрөөндөө оров.Түүний сүүлийн үгэнд цочирдон нулимсаа урсгахгүй гэж нүдээ цавчилсаар доош суулаа.Амьсгал давчдан гутлаа өмсөв үү үгүй юу гэрийн хаалгаар гүйн гарлаа.Намайг гарахад дахиад л бороо орж байв.

Хэдийг хүртэл гүйснийг мэдэхгүй нэг л мэдэхэд гэрээс холгүйхэн гүүрэн дээр ирчихсэн зогсож байх нь тэр.Ээжийн үгсийг давтан бодоход араас нь өөр бусад хүмүүсээс сонссон үгс ч давхар орж ирлээ.

"Ээж:Хэнд ч хэрэггүй амьтан.Чамаас болж миний амьдрал сүйрсэнгэдгийг мэдэж байна уу? Ингэхийг чинь мэдсэн бол аль хэдийн гэдсэн дотор байхад нь авхуулчихдаг байж"

"Тэхён:Танай ээж чинь чамайг дунд сургуульдаа төрүүлсэн гээ биз дээ.Чи ч ээж чинь ч өрөвдөлтөй биеэ үнэлэгчид"

"Эмээ ээжид хандан:Наад хүүхдээ аваад зайл.Энэ амьтан хэнд хэрэгтэй юм.Гай болохоос цаашгүй

Ээж:Гэхдээ ээж ээ

Эмээ:Одоо ч болов асрамжын газарт аваачаад өг"

"Авга эгч:Хөөе наад аягаа бүрэн угаачихаж чадахгүй нь уу? Ааш угаасаа алдаа болж төрсөн амьтад юу ч хийж чадахгүй"

"Тэхён:Хувь тавиндаа л гомдож амьдрах хэрэгтэй болж дээ"

Толгой сэгсрэн бодлуудаа таслан хаялаа.Нулимс хацраар урсан борооны дусалтай нийлэн доош унаж байв.

Алдаа байсан

Би хэнд ч хэрэггүй зүгээр л нэг шөнийн алдаа

Хэзээ хамгийн сүүлд ээжийг надруу инээмсэглэснийг санахгүй байна

Тэр надад хайргүй.Гэхдээ би түүнийг надад хайртай гэж итгэдэг байсан

Тэхён ч гэсэн намайг үзэн яддаг.Би түүний өмнө ямар буруу зүйл хийсэн юм бэ?Тэхёний надад өгч байгаа шаналалыг цаашид тэсэхгүй нь.Түүний өөдөөс тэмцэх чадал тийм хүч ч алга.

Эцэст нь би дэлхийн идүүдэл.Төрөх ёсгүй байсан хүүхэд.Бас сургуулийн гологдол өрөвдөлтөй дээрэлхүүлсэн охин.

Эцэст нь надад хэн ч алга.

Халааснаасаа чихэвч гарган зүүгээд гүүрний хаалтан дээр гаран нарийхан төмрөн дээр алхаж эхэллээ.Хоёр гараа өргөн нүдээ анисаар хэзээ унахаа хүлээн урагш алхана.Тэнцвэрээ алдан  унахын даваан дээр хэн нэгэн гараас минь зөөлөн атгалаа.Би гайхсаар нүдээ нээн доош харав.

Тэхён:Амиа хорлох гэж байгаа бол өөр газар очиж үх — with Заяа Нь Бна Өө.

Continue Reading

You'll Also Like

747K 57.2K 103
All photos I use are not mine. It's all from google. Both Unicode and Zawgyi. "ငါမင္းကိုသိပ္မုန္းတယ္ေမာင္" "ေမာင္မင္းကိုရေအာင္ျပန္ကယ္မယ္ ေမာင့္လူဆိုး...
147K 15.8K 113
How to say I love you Description လူအချို့မှာ စတင်ကြုံတွေ့စဉ်က မျက်မုန်းကျိုးမိသော်ငြား ပိုပြီး ရင်းနှီးလာလေလေ သဘောကျမိလာလေဟူသည့် ခံစားချက်ကို ပေးစ...
386K 27.3K 43
မိုက်ကယ်အာဒန်မင်လုချက်စ် ညိုမင်းမို 21.7.2023 9:20 PM.
902K 65K 42
Stivan Victor + Khon Shao Zin