세훈: 𝐑𝐎𝐒𝐄𝐍𝐇𝐈𝐋𝐋𝐀 𝐈𝐈

By Rosenhilla

15.6K 634 90

✦「 XVIII,XIX зууны агуу хайр энэ зуунд эргэн ирсэн гэдгийг хэн мэдэх билээ? Сөүл хот, Бүгд найрамдах Солонгос... More

𝐈 - 𝐎𝐍𝐄
𝐈𝐈 - 𝐓𝐖𝐎
𝐈𝐈𝐈 - 𝐓𝐇𝐑𝐄𝐄
𝐈𝐕 - 𝐅𝐎𝐔𝐑
𝐕 - 𝐅𝐈𝐕𝐄
𝐕𝐈 - 𝐒𝐈𝐗
𝐕𝐈𝐈𝐈 - 𝐄𝐈𝐆𝐇𝐓
𝐈𝐗 - 𝐍𝐈𝐍𝐄

𝐕𝐈𝐈 - 𝐒𝐄𝐕𝐄𝐍

1.1K 63 11
By Rosenhilla


Heejin. 💍


"Тэдний агуу хайрыг үүрдийн үүрд дурсан санаж явах болтугай"

[ТӨГСӨВ]


"ҮНЭХЭЭР ГОМДОЛТОЙ БАЙНА.."

Үзсэн кинондоо хэт орон нулимсаа арчиж байсан салфетикаа зурагт руугаа чулуудаж орхив. 

Тэгтэл Сэхүн дэргэдээс минь үл ялиг хөндийрч ширээн дээрээс дахин шинэ салфетик дөхүүлж өгсөн юм.

Учир нь одоо ч тэр нулимс минь урссаар л.

"Чи энэ киног анх удаа үзэж байгаа юм уу.." 

Гайхширсан басхүү аргадсан өнгө аястай асуултанд нь хариулж чадалгүй нулимсаа арчина. 

Тэгээд багахан тайвширч байгаад хариулсан юм.

"Анх удаа биш ч гэсэн үзэх болгондоо уйлдаг юм за юуу.."

Дахиад л уйлах нь.

Ёстой гоё юм шиг мөртлөө муухай гунигтай төгсгөлтэй кино шүү.

"Гэхдээ энэ кино бүр шал худлаа санагдаад байнаа.." Би хажуудаа суугаа залуугийн хэлсэн зүйлд түүн рүү итгэж ядан харна. Гэтэл тэр үнэхээр л тоглоогүй янзтай уг өгүүлбэрээ хэлсэн байх аж.

Я-яаж?

Яаж тэр дэлхийд алдартай Ромео Жульеттагын араас ордог бүтээлийг худал гэж гүжирдэж чадав аа.

"Яахаараа худлаа байдаг юм.."

"Розенхила хатныг Бавар луу явахад хаан Жозеф олон хүүхнүүдтэй зугаацаж, ийм юманд донтоогүй хайртай эмэгтэйгээ чин үнэнчээр хүлээсэн ч юм билүү.. Яаж мэдэж түүхийг гуйвуулж ингэж завхай болгож гаргадаг байнаа"

"Чи муу адилхан нэртэй болохоор өмөөрч байна уу тэ??.." 

"Чи муу өөрөө түүх гуйвуулагч за ммнай.."

Гартаа байсан салфетикаа түүн рүү чулуудахад Сэхүн над руу харан инээмсэглэж байлаа. Намайг түүний инээмсэглэлд хайлан саяхан үзсэн киноны сэтгэл хөдлөлөө умартан байх зуур тэр алгуур над руу дөхөж хацар дээр минь тогтсон байсан нулимыг нь аяархан арчиж өгсөн юм.

Дэндүү ойрхон байсанд амьсгал нь минийхтэй холилдон байна.

Нүд нь цавчилгүй намайг ширтэх агаад түүний энэ харцнаас би "Бууж өгөлт, хайрлалт, харамлалт, хүсэмжилт, аргадалт" цөм бүгдийг олж харах шиг. 

Удтал хэн хэнээ ширтсэн авч хэн маань ч түрүүлж алхам хийж нэгнийхээ уруул руу дайрсангүй. 

Яг энэ торгон мөчид үнсэлт бодогдсоор байсан хэдий ч түүнийг би хүлээсэн юм. Гэхдээ би тэсэлгүй асууж орхив. 

"Ийм үед уг нь үнсдэг шиг санагдах юм.." Харин Сэхүн миний хэлсэн үгсийн араас дахин хацрыг минь зөөлөн илээд "Чамайг бүр мөсөн миний хүн болсон тэр цаг үнсэх болноо" гэх нь тэр.

Догдлох уу?

Уурлах уу?

Гэхдээ л бас нэгэн гайхширал намайг бүчин авсан юм.

Тэр боловсон агаад жинхэнэ эр хүн байх нь ээ гэсэн тийм нэгэн түүний бас нэг өөр тал. 

"Ингэхэд чи яагаад ойрд зурахгүй байгаа юм.." 

Магад тэр ингэж асуухдаа эвгүй байсан уур амьсгалыг дээрдүүлэх гэсэн болов уу. Түүнд ч бас намайг үнсэх гэсэн хүсэл байсан гэдгийг нүднээс нь хэдийн олоод харчихсан байсан тул би үргэлжлүүлж нэг их юм бодохыг хүссэнгүй.

"Би ойрд зүүд зүүдлэхгүй байгаа болоод л тэр.. Тэгээд л зурах хүсэлгүй байгаа юм" гэж хариуллаа.

"Зүүдэнд чинь загвар санаа юу гэмээр ч юм бэдээ чамд хэрэгтэй зүйл харагддаг гэж үү.." 

Үнэхээр л сонирхож асууж буй нь илт. 

Тиймээс хэнд ч ярьж байгаагүй зүүдээ түүнд ярьж өгсөн юм. 

"Ер нь бол би тийм нэгэн цэцэрлэгт хүрээлэн зүүдэлдэг юм.."

"Тэнд зөвхөн ягаан цэцэгс л байдаг. Бас моднуудтай.. тэд нар нь их хөөрхөн бүгд бөөрөнхий хэлбэртэй. Бас нэг том усан оргилуур харагддаг. Би тэнд алхдаг бас хааяа эргэлдэн бүждэг"

"Энэ зүүдэндээ их тайван бас дулаахан мэдрэмжийг авдаг болохоор магадгүй сэрээд урлаг туурвимаар санагддаг байх"

"Бас нэг сонин юм нь өөр бусад зүүдээ би нэг их санаад байдаггүй мөртлөө энэ зүүдээ алхам бүрийг нь санаад сэрдэг нь их хачирхалтай"

Яриад дууссаныхаа дараа үг дуугарахгүй байсан түүн рүү харцаа шидэхэд тэр шанаагаа тулчихсан түрүүний киноноос илүү миний ярианд хэт автчихсан аятай сууж байсан юм.

Өөр бусдад ганц зүүдээ ярихаасаа ихэд ичдэг байтал би түүнд ганцыг нь ч үлдээлгүй бүгдийг ярьж орхилоо.


Sehun. 💍

Мин Хэжин. 

Түүний үнэр, түүний үс, түүний арьс гээд л цөм бүгд уярам сайхан. 

Хайлам дурлам юм.

Магад энэ хүнд төгс гэдэг үг ч багадах мэт.

Гаднаасаа болон дотроосоо ч гэсэн цаг ямагт гэрэлтсээр байх энэ нэгэн бүсгүйд би гарцаагүй дурлаж орхисон байлаа. 

Хэдийнээ.

Түүнийг харах бүрийд л би түүний төлөө амь тавьж чадах юм шиг, үгүй бол ганц түүний л төлөө гэвэл тэнгис далайг хөмөрчих ч чадалтай юм шиг нэг тийм омголон, оргилсон мэдрэмжинд умбаж байсан юм.

Хонгорхон түүнтэйгээ өнгөрүүлсэн хоёр долоо хоногийн хугацаа магад надад " Жинхэнэ хайр" гэж байдаг гэдгийг заасан хоног өдрүүд байсан буйза.

Тэр минь наддаа хэмжээлшгүй их жаргалыг өгч байна.

Харин энэ удаад би түүндээ жаргалыг өгмөөр байна. Дааж чадахаараа, тээж чадахаараа би түүнийг гэх хайраа нэмэгдүүлмээр байна.

Ганц тэрнийгээ л гэх бодолдоо мансууран жаргаж байх үед минь утсанд маань дуудлага ирэх нь тэр.

Сайхан мэдрэмжийг минь үгүй хийсэн хүнийг Англид үлдсэн миний туслах болох Жерримиг байвал нэг сайн алахаа боловсруулан төлөвлөж утсаа эргүүлэн хартал хэзээ ч өөрөө түрүүлж залгахгүй тэр нэгэн хүн залгаж байх ажээ.

Ду Кёнсүү.

도경수.

"Нарийн бичгээсээ сая мэдээлэл авлаа.."

Тийм ээ, та нар зөв сонссон.

Би найзтайгаа ярих гэж нарийн бичгээр нь холбогдож түүнээс цаг хүсээд одоо ингээд холбогдож байгаа юм.

"Маш яаралтай гэхээр чинь гурван хүний цагийг хойшлуулаад залгаж байна.. Юу болоов"

Сайн уу ч байхгүй.

Чи Солонгост ирчихээ юу ч гэхгүй.

Муу оцон шувуу чинь.

"Ах та надад нэг зураг төсөл хийгээд өгчих"

Хэрэв Азид дээгүүр ордог уран барилгачин, архитектор биш байсан бол би ингэж эелдэгээр гуйхгүй л байх байлаа. Өөр бусад ах нар шиг албатай юм шиг эрхлээд юм уу уурлаад хийлгүүлж байхгүй юуу.

Заа яахав Ду ноёнтон та өөрийгөө азтайд тооц.

Би ойрд их сайхан ааштай байгаа.

"Тодорхой мэдээлэл өгвөл их сайн байна.."

"Миний хуримын бэлэг"

"Би сүйт бүсгүйдээ зориулж цэцэрлэгт хүрээлэн байгуулж өгмөөр байна.. Өөрийнх нь нэр дээр"

Миний хэлсэн зүйл үнэхээр цочирдом байсан бололтой Кёнсүү ах учиргүй сүртэй уулга алдсанаа түрүүнээс хойш оочлоод байсан уух зүйлдээ түлэгдчихсэн бололтой халаглана.

"Халцгай халцгай.."

Хохино хохино.

"Есүс минь гэж чамайг зандангаараа үхэх юм болов уу гэтэл бас овоо доо.. ерөнхийд нь ойлголоо Шин нарийн бичигтэй дахиж холбогдоод оройн хоолны цаг авчихна биз" гэж хэлээд тасалж орхих нь тэр.

Энэ хүн чинь.

Зүгээр хоолонд хамт орьё, тэгэхдээ тухтай ярилцья л гээд хэлчихнэ биз дээ.

Юу нь болдоггүй юм.


Heejin. 💍

Сэхүнтэй хамт өдөржингөө дэлгүүр хэслээ. 

Үнэндээ Парисаас шууд нааш ирсэн болохоор олигтой хувцасгүй байсан юм. Гэтэл ашгүй Сэхүн ч тэр авах зүйлс байна гээд бид хамтдаа их дэлгүүр бүрээр явцгаасан.

Бас нэг азтай юм нь тэр өөр бусад залуучууд шиг дэлгүүр хэсэх дургүй биш юм байна лээ.

Нэмэлт нэг оноо. 

Түүний намайг гайхшируулах зүйл ямар дуусахгүй биш дээ гэж бодонгоо саяхан авсан хоёр гурван Prada-гийн тортой зүйлсээ машинд хийгээд бид жаал алхахаар болов. 

Яахав, алхаж яваад аятайхан юм идчихээр газар олох гэсэндээ л тэр. Ойрдоо би дандаа л Сэхүний хийсэн хоолыг идэж байгаа болохоор нэг удаа гадуур хооллохыг хүссэн юм.

Хоолноос нь залхсандаа биш шүү.

Зүгээр л өдөр бүр хоол хийлгүүлээд байх их эвгүй байсан юм.

Бас өчигдөрхөн үзсэн кинон дээр гарсан шиг бид Солонгос хоолны газар хайн энэ тэндэхийн бичиг уншин явцгаана. Яг л уламжлалт хэв маягаа авч үлдсэн тийм нэгэн газар орохыг хүссэн юм лдаа.

Европ тансаг ресторан биш.

Эмээ, өвөөгийн ажиллуулдаг нэг тийм хөөрхөн тав тухтай газар олох гэсэндээ тэр хавиар нэг дээш харан явж байтал зүүн гарыг минь нэгэн дулаан зүйл хучаад авах нь тэр.

Мэдээж.

Тэр намайг хөтөлсөн байжээ. 

Гайхан харах над руу өнөөх инээмсэглэлээрээ инээгээд "Тийшээ орцгооё" гэв.

Тун дажгүй.

Яг л орохыг хүсэж байсан газар минь мөнөөсөө мөн байлаа.

Цэсийг нь хараад авахыг хүссэн зүйл дэндүү их байсан ч бид ердөө гурван хоол авахаар болсон юм. Уух зүйлдээ ундаа уух уу цай уух уу гэж ярилцаж байх хооронд маань нэг бүсгүй бидний суугаа ширээн дээр ирсэнээ "Сайн байцгана уу? Юу захиалах уу" гэлээ. 

Намуухан хоолойтой.

Дээшээ царайг нь харвал хөөрхөн эмэгтэй юмсанж.

Яг л бидний үе гэмээр.

Гэтэл Сэхүн захиалах зүйлсээ хэлэх тэр агшиндаа өнөөх бүсгүй рүү хараад таг гацчихав. 

Нүдэнд нь гайхшрал бас балмагдал зурс үзэгдэнэ.

Бас хамгийн хачирхалтай нь нөгөө эмэгтэй ч тэр Сэхүнийг хараад яг түүн шиг харсан юм.

Өөд өөдөөсөө.

Тэгээд тэр бүсгүй түрүүлж ам нээв. 

"Сэхүн-аа" гэж.

"Ж-Жүхён чи энд??.."

Урд минь суух залуугийн ээрж буйгаас үзэхэд эртний танилууд энд таарав бололтой.

Гайхалтай л хувь тохиол юм.





- 𝓡

Continue Reading

You'll Also Like

5.2K 239 15
With the help of Chat Noir, Marinette sends a love letter to Adrien. After that, there's an exchange of many letters between Marinette and Adrien. Ma...
24.3K 418 8
Felix's life almost same as Alex in Africa, in his childood so Alex and Felix are childhood but they had their different personality way, since Alex...
13K 489 20
He was the most cocky, overly confident,dominate bastard she'd ever meet .... and she loved him for that. Hisakawa Lulu was captain of the ANBU tea...
18.8K 642 14
[COMPLETED] Erza is a new transfer student in Fairy Tail High School. Finding it hard to fit in with the girls, Erza decides to fulfil her hobbies by...