𝐕𝐈𝐈 - 𝐒𝐄𝐕𝐄𝐍

1.1K 62 11
                                    


Heejin. 💍


"Тэдний агуу хайрыг үүрдийн үүрд дурсан санаж явах болтугай"

[ТӨГСӨВ]


"ҮНЭХЭЭР ГОМДОЛТОЙ БАЙНА.."

Үзсэн кинондоо хэт орон нулимсаа арчиж байсан салфетикаа зурагт руугаа чулуудаж орхив. 

Тэгтэл Сэхүн дэргэдээс минь үл ялиг хөндийрч ширээн дээрээс дахин шинэ салфетик дөхүүлж өгсөн юм.

Учир нь одоо ч тэр нулимс минь урссаар л.

"Чи энэ киног анх удаа үзэж байгаа юм уу.." 

Гайхширсан басхүү аргадсан өнгө аястай асуултанд нь хариулж чадалгүй нулимсаа арчина. 

Тэгээд багахан тайвширч байгаад хариулсан юм.

"Анх удаа биш ч гэсэн үзэх болгондоо уйлдаг юм за юуу.."

Дахиад л уйлах нь.

Ёстой гоё юм шиг мөртлөө муухай гунигтай төгсгөлтэй кино шүү.

"Гэхдээ энэ кино бүр шал худлаа санагдаад байнаа.." Би хажуудаа суугаа залуугийн хэлсэн зүйлд түүн рүү итгэж ядан харна. Гэтэл тэр үнэхээр л тоглоогүй янзтай уг өгүүлбэрээ хэлсэн байх аж.

Я-яаж?

Яаж тэр дэлхийд алдартай Ромео Жульеттагын араас ордог бүтээлийг худал гэж гүжирдэж чадав аа.

"Яахаараа худлаа байдаг юм.."

"Розенхила хатныг Бавар луу явахад хаан Жозеф олон хүүхнүүдтэй зугаацаж, ийм юманд донтоогүй хайртай эмэгтэйгээ чин үнэнчээр хүлээсэн ч юм билүү.. Яаж мэдэж түүхийг гуйвуулж ингэж завхай болгож гаргадаг байнаа"

"Чи муу адилхан нэртэй болохоор өмөөрч байна уу тэ??.." 

"Чи муу өөрөө түүх гуйвуулагч за ммнай.."

Гартаа байсан салфетикаа түүн рүү чулуудахад Сэхүн над руу харан инээмсэглэж байлаа. Намайг түүний инээмсэглэлд хайлан саяхан үзсэн киноны сэтгэл хөдлөлөө умартан байх зуур тэр алгуур над руу дөхөж хацар дээр минь тогтсон байсан нулимыг нь аяархан арчиж өгсөн юм.

Дэндүү ойрхон байсанд амьсгал нь минийхтэй холилдон байна.

Нүд нь цавчилгүй намайг ширтэх агаад түүний энэ харцнаас би "Бууж өгөлт, хайрлалт, харамлалт, хүсэмжилт, аргадалт" цөм бүгдийг олж харах шиг. 

세훈: 𝐑𝐎𝐒𝐄𝐍𝐇𝐈𝐋𝐋𝐀 𝐈𝐈Onde as histórias ganham vida. Descobre agora