Kirīṭa

By jizulazu

2.4K 325 46

You are the most beautiful red rose. The crown of all flowers and the queen of my heart. More

Winter
Hubby
Only one
Liar
Chasing that feeling
True
Necklace
Fear.
Heartache
Nine

Illumination

119 25 3
By jizulazu


Үзүүр хэсгийнх нь будаг халзарч оосор нь сэмэрсэн зургийн аппарат алган дээр нь хуучирсан янзаараа хуучныг авчирна. Хаяж болохгүй хэр нь хадгалж болохгүй дурсамж хоёр алган дээр нь холын түүнийг ойртуулах аж.







Тогтуун өдөр байлаа. Тэнгэр цэлмэг, салхигүй. Сэтгэл санаа цаанаа л сайхан, нэг тийм бүх зүйлийг хайрламаар жаргалтай өдөр байв. Карина Минжонтой уулзахаар товлосон газраа хэдийнээ ирсэн байх бөгөөд тэд хамтдаа movie cafe-д кино үзэхээр болсон юм. Тиймдээ ч түүний сэтгэл санаа өнөөдрийн цаг агаартай төгс зохицож буй.

Ринаг дүрслэн хуучилбал тэрээр урт шулуун үсээ задгайлж цагаан ноосон малгай өмссөн байх ба улбар өнгийн ороолтыг мөн адил цагаан хүрэмтэй хослуулжээ. Өөрт нь уртадсан гэмээр өргөн улбар шар ороолт үнэхээр л өөрийнх нь биш бөгөөд тэрээр болзоот залуугийнхаа өмчийг буцааж өгөлгүй өдийг хүргэсэн аж. Тэгээд сүүлд төрсөн өдрөөрөө Сылгигээс бэлгэнд авсан Dior-н хар арьсан цүнхээ нэг мөрөндөө углаад гартаа ганц ширхэг зэрлэг цагаан сарнай барьжээ.

" Жимин аа "

Минжон өөрийнх нь ирсэнээс эсрэг зүгт өндөлзөн зогсох бүсгүйн мөрөнд хүрэн намуухнаар дуудвал өнөөх нь цочис хийн эргэж харав. Тэгээд тэр даруй нүүр дүүрэн мишээн түүнд зориулсан цэцгээ сунгавал Минжон тун ч дурамжхан авлаа.

" Өмнө нь өгсөнөө давтлаа гээд би бууж өгөхгүй шүү. Хэрэггүй зүйлд мөнгө зарцуулах юм! "

Тэрээр үглэх мөртлөө цэцгийг үнэрлэн куртикныхаа том халаасанд хийх бөгөөд цэцгийн дэлбээ багтаж чадалгүй цухуйжээ.

Рина: Чамайг санагдуулдаг юм аа. Алив орцгооё, чи бүр даарчхаж!

Минжон: Өвөл арьс маань амархан улайчихдаг юм. Тэрнээс биш даараагүй.

Рина: Итгэж байна аа

Рина түүний бээрсэн гарыг хөтлөн инээмсэглээд дотогш орохоор алхахад Минжон түүнд үл ялиг чирэгдэнэ. Тэр одоо ч Ринагаас жийрхдэг хэвээрээ бөгөөд түүний хэт элгэмсэг зан залхмаар санагддагийг нуух юун.

Рина: Чамд американо захиалах уу?

Минжон: Экспрессо ууя.

Рина: Эвв~, окэе

Минжон Ринагын араас харан суухдаа багахан санаа алдав. Тэд оршихуй шинжлэх ухаанаас үүсэлтэй юу уран сайхнаас үүсэлтэй юу гэдэг маргаанаа эцэслэхээр энд ирсэн юм. Тэд тэс өөр хүмүүс гэдгийг Рина ойлгодог эсэхийг мэдэхгүй ч Минжоны хувьд тэд яг л хүчээр тааруулж байгаа дүрс шиг санагддаг. Бодъё л доо, тэд хэр өөр талаар.

Юү Жиминийг улирлаар тодорхойлбол хавар. Олон ааштай хүнийг хаврын тэнгэр шиг гэдэг ч Минжоны хувьд Юү Жимин арай өөр хавар юм. Тэр яг тийм гэх нэргүй хэр нь тэр гэхэд яг таардаг тийм хүн.

Бороо шиг. Хүйтэн, нойтон. Тэгсэн хэр нь хараад, сонсоод, үнэрлээд, нороод баймаар.

Тэр бас хиртдэгээ мартсан нар шиг хүн. Зургийнх нь тавцан дээрх бүүдгэр ертөнцийн хэсэгхэн гэрэл. Үүлэн чөлөөний нар шиг, үүр заагийн цолмон шиг, эргээд буцдаг салхи шиг, эргэж урсахгүй ус шиг хүн. Тийм мөртлөө амтаар дүрслэхэд кофейн шиг гашуун аж.

Кафе нам гүмхэн. Кино эхлэх цаг болсон тул үзэгчид тус тусын ширээндээ тухалж суугаад проектор асахыг хүлээнэ. Рина үе үехэн Минжонд харц шидлэх бөгөөд түүний намирсан улаан үс урсгал усны долгио мэт гоёмсогоор духыг нь халхалж унжаад тэндээс нь хэдэн ширхэг хялгас сормуус дээр нь тогтохыг ажиглав. Яагаад ч юм энгийн энэ төрх эгэлгүй үзэсгэлэнтэй аж. Лавшруулбал түүний бор нүд цайвар арьсан дээрээ тун чиг тунгалаг гэрэлтээд шонтгор хамарных нь үзүүрт тогтсон хэдэн бурзайсан хөлс улаа бутрах хацартай нь хачин дотно харагдана.

Дотно ...

Дотно гэдэг үг утгын хувьд дулаахан гэхтэй төстэй төдий. Өөрөөр бол ойролцоо. Тийм авч энэ хоромд арай өөр. Минжон Ринад жавар хурсан өвлийн жихүүн жиндүүн салхи шиг харагддаг тийм хүйтэн боловч өнөө өөрийгөө түүнээс олж харсан нь дотно санагдсан аж. Юу гэмээр юм дээ, Минжон төгс төгөлдөр авч бусдын л адил хөлөрдөг, бээрдэг эгэл хүн. Рина түүнийг дагина мэт бодож бусдаас онцгойруулдаг нь л ийм энгийн хэр нь ойлгомжтой зүйлд хүртэл ташууран дурлуулж буй.

Минжоны анхаарал бүрэн дүүрэн гагцхүү нүдэнд нь тусах 1970-аад оны кино руу явж оржээ. Кино тийм гайхаж дурлам сайхан түүхтэй байсан уу гэвэл үгүй. Тэнд зөвхөн 1973 оны Польшийн аж амьдрал гарч байсан. Илүү тодруулбал ямар нэгэн " -изм " төгсгөлтэй үзэл суртлууд аж. Идеализм, рацианализм болон эмпирицизм гэх мэт. Ринад эдгээр шинжлэх ухааны үзэл суртлууд сонин биш ч тэр амьдрал дээрх бүх зүйлд физик хариулж чадна гэж боддог.

Аан! тэдний хамгийн том ялгаа бол энэ байж шүү дээ. Нэг нь физикт дурласан гэрэл зурагчин харин нөгөө нь хийсвэрлэлд дурласан уран зураач. Тэдний маргаан ч үүнээс үүдэлтэй тул энэ хоромд хамт буй шалтгаан бол энэ гэдгийг дахин дурдая.

" Физик бүх оршихуйд хариулт өгч чадахгүй. Энэ нь чи ямар нэг зүйлийг ойлгохын тулд ямар нэг зүйлээс шалтгаан хайх хэрэггүй гэсэн үг. "

Кино эд дундаа ороход Минжон сая нэг дуу гарч Ринагын чихэнд хүрэх зайнд шивнэв. Аяга кофеноосоо ам хүрэхээр өнгийж байсан бүсгүй түр саатан нүүр рүү нь ороод ирсэн хар үсээ хойш самнахдаа Минжоны хэдийд ч юм гаргаж тавьсан бор цаасан дэвтэр болон түүн дээрх хар харандааг анзаараад " Гэхдээ чиний бүтээл амилахад физик тусласан " хэмээв.

Минжон: Энэ бол хөгжил Жимин! Харин хөгжлийн анхдагч бол хийсвэрлэл.

Рина: Хийсвэрлэл юуг ч нотлохгүй шүү дээ. Харин шинжлэх ухаан нотлоод зогсохгүй бүтээдэг. Чиний зургийн плат, миний аппаратны хальс шиг.

Ямар нэгэн " -изм " үзэл суртлууд ямар нэгэн асуудлыг заавал батлаж зөвтгөхийг оролддог. Үүний жишгээр Рина өөрийгөө өмгөөлөх бол Минжон үгүйсгэсээр байв.

Минжон: Тэгвэл шинжлэх ухаан, тодруулбал физик ирээгүй цаг хугацааг яаж нотлох вэ?

Рина: Ирээдүй оршихуй биш, одоо цаг бол оршихуй. Харин үүнийг тэр, тэр бас тэд нотолно.

Рина эргэн тойрныхоо хүмүүсийг заах бөгөөд " Цаг хугацааг бид бүтээсэн шигээ авчирч бас үддэг юм " хэмээн инээмсэглэв. Тэр яг л хариулах боломжгүй хариулт өгсөн мэт ялалтын инээмсэглэл тодруулах бол Минжон үргэлжийн хүйтэн харцаа үл ялиг хүндрүүлэн "Бид физик биш " гэх нь тэр. Үнэхээр л физик хүн төрөлхтнийг бүтээгээгүй, хүн төрөлхтөн физикийг бүтээсэн аж.

Кино үргэлжилсээр. Дайны цаг үед физикийн шинжлэх ухаан олон алдаж бас олныг ч онон бүтээж байв. Гэвч эцэст нь гол дүрийн залуу өөрийнхөө хүссэнээр физикч болсон ч физик оршихуйг нотолж чадаагүй юм. Оршихуй бол эд материал биш. Оршихуй бас хийсвэрлэл биш. Оршихуй бол "амьдрал" байсан юм. Тэгээд тэд ойлгосон. Өнгөрсөнд шинжлэх ухаан уран сайхан хоёр хамтдаа "зураг" гэгчийг бүтээсэн. Тиймээс тэдний маргаан эцэслэсэн юм.

Минжон: Чи яагаад гэрэл зурагт дуртай юм?

Рина: Нүв нүцгэнээрээ, ув улаанаараа үнэн үнэнээрээ үлддэг болохоор. Харин чи? Яагаад уран зурагт дуртай юм?

Минжон: Нүв нүцгэн ув улаан үнэнийг өөрчилж болдог болохоор нь уран сайханд дуртай.

Кино ердөө л физикч эрийн тухай байсан. Сайн мууг хольж хутган эрин үедээ уусаж амьдрахыг хичээж буй нэгэн. Гэвч утга санаа нь Ринагын цүнхэнд буй гэрэл зургийн аппарат шиг, Минжоны гартаа атгасан зургийн дэвтэр дээрх харандааны үзүүр шиг байсан юм. Үнэн нуугдсан нүцгэн зураг.

Рина: Чи юу зурсан юм?

Минжон: Гэрэлтүүлэг

Рина: Тийм гэж үү? Миний аппарат шиг л харагдаж байна, сонирхолтой юм аа

Минжон: Аппаратаа өгч байгаач?

Рина зураас ч гараагүй шинэ аппаратаа гарган өгөхөд Минжон түүнийг нь эргүүлж тойруулан хэсэг харсанаа харандаагаа аван зурж эхлэх нь тэр. Ажвал яг л дэвтэр дээрээ зурсан шигээ аппаратных нь дөрвөн өнцгийг будан ямар нэг дүрс сийлж байлаа.

" Illumination "

Гоёмсогоор бичсэн үг, түүнийг нь тойрсон зэрлэг сарнайн дэлбээ тэгээд түүний нэр.

Хүний хурууны хээ үлдэхэд л уур нь хүрдэг гэрэл зургийн аппарат нь бүхэлдээ уран зураг болчихсонд Рина балмагдаж орхив. Гэхдээ эерэг балмагдалт байсан юм.

Рина: Чиний гар ч шид ид юм аа, гайхалтай харагдаж байна

Минжон: Тэгээд ... бидний дараагийн маргааны сэдэв юу юм?

Рина: Миний аппаратан дээрх цэцэг чиний халаасан дахь цэцэгнээс ч гоё юм байна!

Минжон: Төгс шалтаг!

Минжон инээмхийлэх аядан хэлэхэд Рина илүү жаргалтай болох нь тэр. Минжон өөрөө түүнд дахин уулзмаар байгаагаа хэлээд зогсохгүй тас зуудаг уруул нь өнцгөө өргөж дийлнэ гэдэг ахиц юм. Яг л тэдний сая үзсэн хуучны "Illumination " шиг.












Хуучин зургийн аппарат хуучирсан дурсамжийг хуучилч дуусахад Рина халзарсан өнцгийг нь илбэн энхрийлнэ. Дурсамж амттай байсан ч мэдрэмж гашуун байсан. Тиймээс л аргасан нүднийх нь нулимс алгыг нь норгон дусалсан биз ээ.

" Аялалаар явъя. Би хамтын амьдралаа ингээд дуусгахыг хүсэхгүй байна. "

Гадаа бүүдийсэн учир оройн хоолоо хийхээр гарч ирсэн Ринад Сан шуудхан л тулгаж хэлэв. Түүний харц өчигдрийн гомдол, өглөөний маргаанаа мартсан юм шиг л зөөлхөн байхад бүсгүй үүнд нь илүү шархалж орхих шиг. Үргэлж л уучилдаг шигээ дахиад түүнийг өршөөжээ.

Рина: Тэгье, хаашаа явах уу? Хэзээ явах юм, чиний ажил-

Сан: Ирэх долоо хоногт явъя. Тэр болтол би ажлаа зохицуулна аа. Харин хаашаа явахыг битгий асуу, би төлөвлөчихсөн байгаа.

Рина: Тэгвэл би юу бэлдэх үү?

Сан: Гэрэл зургийн аппаратаа аваарай. Бид хамт зураг даруулаагүй удсан байна.

Рина: Ойрхон явах юм уу?

Сан: Тиймээ. Үнэндээ найзын маань ажил нээлтээ хийх гээд урилга ирсэн юм. Тэрийг үзэх далимаараа аялъя гэж бодоод.

Цээжин дотор нь түймэр асаж байсан ч цэлийсэн их далай хараад тайвширч байгаа юм шиг тайван байхыг хичээх гэж залуу байдгаа барж байлаа. Гомдол хоолойд нь тулаад ирсэн ч шүдээ зуучхаад урсгаагүй үнэн нь одоо халаасанд нь буй. Чүэ Сан Юү Жиминд цаглашгүй их хайртай гэвэл үүнээс илүү үнэн тэдний дунд байхгүй. Харин үнэн гээч нь хорвоогийн хамаг амтнаас хамгийн гашуун нь гэдгийг хүн бүр мэддэггүй аж. Сан өмднийхөө халааснаас саяхан ирсэн урилгаа гаргаж ирэн өгөхөд Рина инээмсэглэн авав. Ямар хөөрхөн инээмсэглэл гэж санана, даан ч их уйлна даа дараа өдрийн нарнаар.

" Kirita уран зургийн үзэсгэлэн " ...

Continue Reading

You'll Also Like

1.3M 32.3K 46
When young Diovanna is framed for something she didn't do and is sent off to a "boarding school" she feels abandoned and betrayed. But one thing was...
4M 258K 100
What will happen when an innocent girl gets trapped in the clutches of a devil mafia? This is the story of Rishabh and Anokhi. Anokhi's life is as...
1M 75.2K 38
"Why the fuck you let him touch you!!!"he growled while punching the wall behind me 'I am so scared right now what if he hit me like my father did to...
1.1M 29.4K 41
While moonlighting as a stripper, Emery Jones' mundane life takes a twisted and seductive turn when she finds herself relentlessly pursued by reclusi...