Necklace

126 22 2
                                    


Давчидсан мэдрэмж нэг бодлын галзуурмаар санагддаг дотор сийчсэн тамлал. Яаж ч хичээгээд бөглөрчихсөн тэр олон шаналал бөглөөс татахаар писс гээд гарчихдаг хий шиг сэтгэлээс гарчихгүй нь харамсалтай. Сан бүхнийг түүнд хэлчихвэл тэр ухаараад өөрийг нь аргадна гэж бодсон ч байдал өөрөөр эргэсэн. Тэр хэчнээн ч шархалсан бай эргээд харахад өөрөөсөө илүү түүнд зовно. Эцэст нь Рина хувиа хичээгээд түүнийг зуурчхаад явуулахгүй байхад ч тэр энэ сэтгэлийнх нь төлөө нээгээд орхисон хоосон цүнхээ харан хаалга налж зогсох ажээ.

Явна гэдэгтээ итгэлтэй байсан юм. Түүнд өөрөөс нь нуусан өрөөлийн хайрыг үг үсэггүй уншиж өгчхөөд өөрийнхөө төлөө түүнийг орхино гэж бодсон. Гэхдээ чадахгүй юм. Түүнд хайртай болохоороо юм биш түүнийг орь ганцаараа гэхэд л зориглож чадахгүй байгаа хэрэг.

Сан хувцсаа хийх гэж онгойлгосон том цүнхнийхээ дотор талын халаасыг ухахаар холдохдоо хаалгаа түгжив. Тэр Ринатай хэсэг хугацаанд ярихгүй байхаар шийдсэн бөгөөд хэн хэн нь сэтгэлийн хөөрлөөр нэгнээ өвтгөх вий гэхээс айсных аж. Эсвэл Ринаг өмнө нь суугаад өөрийнх нь дурласан тэр хөөрхөн нүднээс том том нулимс унагахаас нь эмээсэн байж болох. Ерөөсөө л бүсгүй түүний өмнө зовлон шаналалаа асгахаас нь айсан юм.

Сан өнөөх халаасаа ухан хэдэн жилийн өмнө энэ бүхнийг мэдэх үндэслэл болсон эдийг гаргаж ирлээ. Тэр үүнийг харахаас нүд нь хорсдог ч хаяж бас зүрхэлдэггүй аж.














Зул сарын өмнөх өдөр аж. Гадаа цас зөөлөн бударч гоёлоо өмссөн модод од мичид шиг гэрэлтсэн тогтуун орой байв. Минжон Ринатай өдөржин дэлгүүр хэсч ядраад одоо хөлөө зөөж ядан алхах бөгөөд тэд өнөөдөр чухал хүнтэй танилцах учир хэчнээн харимаар байвч Минжон өөрийгөө чадахаараа хүчилж байлаа.

Минжон: Тэр чинь тэгээд цагаа яг барина биз? Ганц л минут хоцорвол би шууд явна шүү!

Рина: Чи тэгэхгүй болохоор битгий санаа зов. Зүгээр л кофегоо уугаад хүлээж бай за юу, тэр зарчимч хүн учраас нэг минутын өмнө ирнэ гэхээс ер хоцрохгүй.

Минжон: Харж л байя

Рина: Хоёулаа тохиролцъё. Тэр цагтаа ирвэл чи надтай хамт түүнийх рүү явна, хэрэв хоцорвол би долоо хоног чиний хүссэн бүхнийг хийе

Минжон: Надад ямар ашигтай юм?

Рина: Хэлээд байхад даа! Чи надаар хүссэн болгоноо хийлгэж болно. Намайг юунд ч авьяастайг чи мэднэ шүү дээ

KirīṭaWhere stories live. Discover now