Kirīṭa

By jizulazu

2.4K 325 46

You are the most beautiful red rose. The crown of all flowers and the queen of my heart. More

Winter
Hubby
Only one
Liar
True
Illumination
Necklace
Fear.
Heartache
Nine

Chasing that feeling

158 24 3
By jizulazu


Үүлс үүлсээ дагаж хөврөх бас нэгэн өглөө. Тэнгэр урьдынхаасаа илүү цэлмэг байх шиг харагдаад дагаад сэтгэл тэнэгэр. Минжон долоо хоногийн турш өдөр алгасахгүй өнөөх сэтгэл гутралаа эмчлэх нэртэй эмнэлэг зорьж буй. Өнөөдөр ч мөн өмнө өмнөхөөсөө ялгарахгүй цэнхэр тэнгэрийг өчигдрөөс илүү цэлмэг байна хэмээн бодно. Гэвч үнэндээ тэнгэр биш тэр л өөрчлөгдөөд буй юм, тун жоохон боловч түүнд гарамгүй ялгаа.

" Чи ирчхэв үү? Бас л эрт иржээ. Цаг чинь болоход дахиад хагас цаг дутуу байна шүү дээ. "

Минжоны хэлж дадсанаар Чүэ эмч гэх гуч гаран насны нүдэнд дулаахан залуу бугуйн цагаа харан хэлэх бөгөөд өөр үйлчлүүлэгчид бий тул ээлжээ болтол гадаа хүлээхийг хүсэв. Тэгээд бүсгүйг гармагч эмч залуу утсаа асаан " дайсны цэрэг " гэж хадгалаад удсан ч саяхан "гайхамшиг" болгон өөрчилсөн дугаарын эзэн рүү утас цохилоо.

" Чи ирэх хэрэгтэй байна. Ямар ч ажилтай байсан зохицуул. Оронд нь Ринад үерхэх санал тавихад чинь тусалъя. "

Шулуун шударга гэмээр зангаа урдаа тавин тулгахад Сан ядах юмгүй зөвшөөрөн хагас цагийн дараа уулзахаа амлав. Минжон түүн дээр ирээд удаж буй ч дотроо уудлах нэг ч алхмыг хийгээгүй. Өөрөөр бол тэдний дунд ахиц гараагүй. Гэвч нэг л өдөр Минжон уран зураг болон өнгөний талаар түүнтэй ярилцаж эхэлсэн. Энэ маш удаан үргэлжилж байгаа. Хэдий түүний сурлага болон хобби тэдний зорилго биш ч эцсийн дүнд нь Минжон өөрийгөө гавласан гинжээ суллаж нийгэмд арай дөхүү төлөвшилтэй болох ёстой аж. Үүний төлөө эмч залуу дүүгээ хэд ч ашиглахаас буцахгүй. Гарцаагүй Сан ирээд явсаны дараагаас л бүсгүй үл ялиг өөрчлөгдсөн шүү дээ.

" Сайн уу, дахиад таарах шив "

Гүн улаан үсээ нэг тал руугаа унжуулан сүлжээд цэцгэн хээтэй цагаан даашинз дээрээ саарал өнгийн ноосон хантааз өмссөн нь тун зохисон үзэсгэлэнтэй бүсгүй сая л утаснаасаа салан толгой өндийлгөв.

" Уул? "

Шууд л хариу үйлдэл үзүүлэн нүдээ үл ялиг томруулахыг нь ажаад Сан инээмсэглэв. Түүний нимгэн ягаан уруул нэг өнцгөө өргөн мишээхэд хацар нь гүн хонхойдог нь ямар ялдам гэж санана. Минжон түүний энэ төрхийг хэдийнээ хөрөг болгон хадгалсан гэвэл залуу лав итгэхгүй биз ээ.

Сан: Санаж байна шүү, сайн байна

Минжон: Миний тархинд баллуур байдаггүй. Би тийм ч мартамхай биш!

Сан: Би зүгээр л талархсан юм шүү дээ. Учир нь танихгүй хүнийхээ талаар хүн тэр бүр санаад байдаггүй юм.

Минжон: Би бүгдийг нь санадаг

Сан: Нээрээ юу? Чи арай оюун ухааны академийн сурагч юм биш биз дээ?

Сан түүний дэргэд суугаад эрүүгээ тулан асуухад Минжон түүний ноосон цамцны цаана тодрох тод хурц эгмийг нь ажиглан хүрч үзэхийг хүсэв. Учир нь залуугийн эгэм түүний дуртай тун хонхор ястайгаас гадна түүний арьс хүрэхгүй байсан ч хэр торгомсгыг нь мэдэж болмоор толигор аж.

" Би зүгээр л ой тогтоолт сайтай. Харин чи? "

Залуу өөрийг нь ч мөн санаж байсанд асуултыг нь эргүүлэн асуух ба нүд нь түүний эгмээс аажмаар дээшлэн урт хүзүү, хурц эрүү тэгээд уруул дээр нь тогтов.

" Чи романтизмд дуртай юу? "

Сан түүнийг ямар учраас санаж буйгаа ярих зуур Минжон зөвхөн хөрөг зургийн талаар л бодож байв. Түүний төсөөлөлд Чүэ Сан гарцаагүй Мона Лиза байсан юм. Мона Лиза алдартай шалтгаан бол түүний өчиж ярих аргагүй хэр нь өрөөсгөл ойлгож боломгүй нүдний харц аж. Бас энэ төсөөлөл хийгээд мэдрэмж Минжоны олон жилийн турш хайж байсан мөрөөдөл мөн байлаа.

Сан: Чи уран зураг яриад байна уу?

Минжон: Тиймээ, чи сонирхдог уу?

Сан: Харин нь л дээ. Миний амьдрал гэнэт л ямар нэг зурагтай холбогдчихдог боллоо. Танидаг бүсгүй маань зурагчин юм. Харин чи уран зурагт дуртай. Арай зураачаар сурдаг юм биш биз?

Минжон: Рина юу?

Сан: Айн?

Минжон: Эртээд таарахад залгасан бүсгүйг Рина гэсэн байсан. Яриад байгаа зурагчин бүсгүй чинь мөн үү?

Яагаад ч юм аядуухан сонсогддог түүний хоолой үл ялиг чангарсанд Сан гайхан толгой дохилоо. Анх өөрийг нь харчхаад оч үсэрсэн нүд нь одоо харвачихсан солир шиг унтарч Английн хатан хааны ордноос алдагдсан эртний хөрөг шиг гоо зүс нь түүнийг биш гутлаа ширтэж хоцров.

Сан: Чи сонссон уу?

Минжон: Юуг тэрэв?

Сан: Миний чамайг мартаагүй шалтгааныг?

Минжон: Чи ч бас ой санамж сайтай байх

Сан: Тиймээ, гэхдээ чамаас ялгаатай нь би санахыг хүссэнээ л санадаг юм.

Булгилах эсвэл догдлох гэх хачин сандруу мэдрэмж бүсгүйн сэтгэлд хурч тэрээр харцаа өргөн харахад залуу толгойгоо хананд наан нүдээ аньжээ.

" Чи миний багадаа үздэг байсан киноны гүнж шиг эмэгтэй. "

Сан инээмсэглэн бүсгүйн харааг аргагүй татчихаад байдаг хацрын хонхорхойгоо тодруулаад " Үсний чинь өнгө өөр л дөө. Гэхдээ л тэр чам шиг урт буржгар үстэй. Тэр бас сахилгагүй, дэггүй зантай. Нүд нь дандаа гэрэлтдэг. Хажууд нь чи төлөв даруу. Гэхдээ яагаад ч юм би чамаас түүнийг хардаг " гэв.

Минжон: Чи түүнд дуртай юу?

Сан: Мэдээж дуртай. Би үзэх бүртээ түүн шиг эхнэртэй болно гэж мөрөөддөг байсан.

Минжон: Харин одоо?

Сан: Хэвээрээ бас хэзээд.

Шаргал цөлийн үнэг шиг Сан бүхэлдээ шаргал өнгө. Түүнд намар навчис хоёр унаж тусаад өмнө нь сөгддөг болов уу гэмээр уйтай гурван сарын дунд унтарч үзээгүй цог шиг залуу. Бийрээ гаргаж ирээд урд нь баривал бурхан урлажээ гэмээр зөв төрхтэй байхыг нь Минжон гоц совингоороо мэдэрч байв. Яг л тийм залуугаас гарах үлгэр шиг мөрөөдөл бүсгүйг багахан инээмсэглүүлжээ.

Минжон: Бүх охид гүнж мөрөөддөг байхад хөвгүүд ханхүү болохыг хүсдэг. Харин чи эхнэртэй болохыг мөрөөддөг байжээ.

Сан: Охид гүнж болохыг хүсэхэд хөвгүүд ханхүү биш баатар болохыг мөрөөддөг байсан юм. Харин би баатар биш. Би хаан байсан юм. Тиймээс хатан мөрөөдөх нь зөв.

Итгэлтэй гэгч нь бардам хэлсэн ч хэлсэн үгэндээ ичин инээхэд нь Минжон өөрөө ч мэдэлгүй даган мишээв. Хэн нэгэн нь түүнийг цагаан сарнай шиг гэсэн. Магадгүй үнэн байх. Тэр цагаан өнгө учраас шаргал өнгөнд амархан уусч байгаа бололтой ...













" Чи хөөрхөн харагдаж байна. "

Минжоныг сургуулийнхаа үүдэнд ирэхэд зүс таних бүсгүй түүнийг угтан ирэв. Урт үсээ задгайлан уруулаа улаанаар будаад тод өнгийн ороолтоо хүзүүндээ тохон камераа халхалсан бүсгүй энэ удаа ч түүнд сонин санагдсангүй.

Минжон: Би чамд тодорхой хэлсэн санагдах юм?

Рина: Мэднэ ээ. Энэ удаа зүгээр л харах гэж ирсэн юм.

Минжон: Чи гаж донтон юм уу? Танихгүй хүний юуг нь харах гэж ирдэг юм!

Рина: Таагүй сэтгэгдэл төрүүлсэнд уучлаарай. Зүгээр л бид өөр төрлөөр явдаг ч адилхан уран зургийнх учраас найзууд болбол нэгэндээ туслахад хэрэгтэй гэж л

Минжон: Надад хүний тус хэрэггүй. Тэр тусмаа чинийх!

Улаан хилэн нүүрэнд нь тодорч дугираг жижигхэн нүдээрээ ширүүн гэгч нь харчхаад зөрөхдөө албаар гэм мөрлөсөнд Рина хөл алдан унах шахав. Сэрүү орсон намрын салхинд хараа булаах улаан үстэй нь хамт даашинзных нь хормой сэвэлзэн бууж бүдэгхэн үнэр нь туугдаад өнгөрсөнд Рина тэнэг юм шиг л баярлана.

" Далдуу мод шиг үнэртэж байна "

Танил нэгэнтэй нь адилхан гэж энэхэн мөчид баярлахдаа хожмын өдөрт үзэн ядахаа хормын төдийд ч санаагүй ажээ.

" Үнэн байна, яг оноод хэлчхэж! "

Сылги бараа нь тасарсан бүсгүйн араас сүүдрийг нь горидон хүлээх найзынхаа дэргэд толгой сэгсрэн шогширно. Тэд хоёр цагийн дараа клубын ажилтай тул өдийд хооллож байх ёстой ч Рина Жүхёнаар шалтаглан ямар ч үр дүнгүй энд зогсож буй юм. Хальс нь үнэтэй тул гамнах ёстой ч нэгэнт л Жүхён дээр ирсэн бол зурагны өрөнд орох нь хууль. Үүнд Сылги ч мөн өртсөндөө дурамжхан байх бөгөөд өөрийнхөө үгэнд дуртай зуршлыг сониуч зан хэмээн зөөлрүүлж Минжоныг харах хүслээ найзын сэтгэл хэмээн өмгөөлнө.

Сылги: Чи үнэхээр гаж донтон шиг харагдаж байна! Битгий тэнэг хүн шиг гөлрөөд байгаач, ичмээр юм.

Рина: Би зүгээр л эелдэг байх гэсэн юм шдээ. Хүн хүнийхээ нүд рүү харж байж ойлголцоно биз дээ?

Сылги: Чи харах биш бүр живээд байна! Тэгснээ бас юу гэнэ вэ?!

Сылги цээжээ тэврэн зогсоод цухалдангуй дуугаар " Хөөрхөн харагдаж байна, уучлаарай, найзууд болно өөр юу гэсэн билээ? Ямар мод шиг үнэртэй гэчхэв? " хэмээн Ринагын духыг мангасдаад "Охид нэгэнтэйгээ ингэж ярьдаггүй. Чи ямар найз охиноо аргадаж байгаа ханагар сайхан залуу юу? Хажуугаас нь харсан надад ч аймар байлаа! " гэх нь тэр.

Рина: Би ямар ч муу санаа агуулаагүй шдээ. Зүгээр л түүнийг харахаар цаанаасаа хэлчхээд байдаг юм

Сылги: Би хүртэл чамаас жийрхэж байна золиг минь. Драма үзэхээ багасгавал яасан юм!

Рина: Драма ямар хамаатай юм бэ

Сылги: Чиний тархи эрүүлээр биш драматик сэтгээд байгааг мэдэхгүй байгаа юм уу? Чи сүүлд GAP ч билүү охидын романс үзээд байсан байх аа. Тэрнээс болоод охин сонирхдог болчихсон юм биш биз?

Хэдий тоглож асуусан ч Ринад орчлон эргэхээ болиод тэр ямар нэг зүйлд гацах шиг мэдрэмж авав. Зай нь дууссан цаг шиг эсвэл эрэг нь гацсан тэрэг шиг. Тэгээд аажмаар нуран унах мэдрэмж түүнийг бүчин авсан юм.

- Би маш олон хөөрхөн охин харж байсан ч түүн шиг охиныг хэзээ ч харж байгаагүй

- Тэр яг л Ариел шиг

- Чи эрэгтэй хүн байсан бол эдгээр үгсэд чинь догдлох байлаа

- Яагаад цагаан сарнай авсанаа одоо л ойлголоо

- Чи хөөрхөн харагдаж байна ...

Алхсан мөрөө эргэж хараад Рина зүрхэн тушаа газартаа дэвслүүлэх мэт өвдөлтийг мэдрэв. Түүний зүрх асар хүчтэй дэлсэж өвдөг нь хүртэл чичирнэ. Энэ догдлол байгаагүй, энэ айдас байсан. Тиймээс тэр хүлээн зөвшөөрөхийг хүссэнгүй.

" Байж боломгүй юм. Би шинэ амьдралдаа дасахгүй байгаагаас л болсон байх. Би тийм биш, тийм байх боломж байхгүй! "

Таг гөлөрчхөөд өөрөө өөрийгөө эсэргүүцэн зогсохдоо тэр гэнэт л Саны тухай бодов. Хачирхалтай нь сая л айсандаа цөхөрчих гээд байсан сэтгэл нь салхинд туугдсан бороо шиг тунах үүлгүйгээр цэлийж орхилоо.

" Сылги завгүй болохоор би зүгээр л ганцаардсандаа найзтай болох гэсэн л төдий юм байна. Тэнэг юм, яаж байж боломгүй зүйлийн талаар бодож чадав аа! "

Тайтгарсан тэрээр өөрийг нь хаяад холоо оччихсон найз руугаа баяртай гэгч нь эргэж харав. Сылги хэзээ хоцорсон нь үл мэдэгдэх тэртээд үлдсэн найзыгаа чанга бүдүүн дуугаар дуудан клубын ажлаасаа өмнө өлбөрч үхэх гэж байгаа талаараа хаа холоос ч байсан үглэн хашхична.

Мэдрэмжийг хуурах аргагүй. Гэвч сэтгэл хоёрдсон үед ухаарал түр хойшилдог аж.

Continue Reading

You'll Also Like

9.9K 466 19
One secret agent got a mission in her company. Her mission is to stalk and kill one enemy. Once she gathered all the information and found out where...
2K 78 10
Ningning finds out she has a brain tumor and doesn't tell her members but what happens when they find out
2.9M 54.1K 17
"Stop trying to act like my fiancée because I don't give a damn about you!" His words echoed through the room breaking my remaining hopes - Alizeh (...
772K 64.7K 34
"Excuse me!! How dare you to talk to me like this?? Do you know who I am?" He roared at Vanika in loud voice pointing his index finger towards her. "...