Танилцах аппликейшн

By Saesun_khishig

3.2K 256 43

Тэр үед л энэ аппликейшн руу орсон нь амьдралын минь хамгийн том алдаа байсан юм. Төрөл: GxB (+16) More

1
2
3
4
5
6
7
8
9
11
12
13

10

409 27 13
By Saesun_khishig

Бусад охидтой уулзана гэх бодол сониуч зан хөдөлгөөд байж ядуулж байлаа. Энэ газрын тухай илүү их мэдэх боломж шүү дээ.

Хамгаалагчийг даган хаалгануудыг өнгөрч явах зуур араас хөлийн чимээ гарахад нь эргэж харвал надтай адил цагаан хувцас өмссөн, хөмсгөө зангидаж, тун таагүй харагдах охид нэг нэгээрээ шатаар авиран ирнэ.
Тэдэнтэй хоолны зааланд л тухтай царайг нь харах бололтой.

Бид явсаар эцэст нь томоо шилэн цонхтой, гаднаасаа л доторх нь харагдах ширээ сандал эгнүүлэн тавьсан өрөөнд орж ирлээ. Хамгийн түрүүнд би орж ирсэн ба хамгаалагч ч намайг орхиод үүдэнд зогсоно. Бусад охид араас орж ирэх ба бүгдийнх нь царай хэнтэй ч юу ч яримааргүй шинжтэй, цонхигор харагдах ба хоол өгч буй онгорхой хэсэг рүү оочирлон зогсоно.

Дунд нь орсоор зогсоход урд зогсох охины нуруу хэсэг дийлэнхдээ цус болсон бололтой хувцас нь улаан өнгө тогтжээ. Шавхуурдуулсан болов уу гэмээр урт нарийн ормууд байсанд ямар газар ирснийг минь дахин ойлгуулах шиг...

Эргэж харахад ард зогсох охинтой харц тулгарах ба нүүрний будаг нь нулимсандаа урсаж, сормуусны будагтайгаа халтарджээ.

Охид нэг нэгээрээ хоолоо аван ширээнд суух зуур оочир ч ядах юмгүй урсан өнгөрөв. Миний ээлж ирснээр тавгаа бариад хоол өгөх шаргал үстэй эгч рүү харахад тэрээр нааш нэг сүрхий харснаа аяганд ус шахуу хольц ховор шөл өгөх нь тэр. Хоолоо аваад түүн рүү нэг, шөл рүү нэг харахад залхсан байртай харц угтаж авсанд чимээгүй л хажуу тийш эргэлээ.

Хаана суувал дээр вэ?

Ийн бодох зуураа бусад охидын хоол руу харахад бүгдийнх нь тавагт мах, ногоо эрээлжилсэн, зажлагдах хэмжээний хоол байсан юм.
Яагаад надад ингэж шударга бус хандсаныг ойлгоогүй ч хэндээ гомдох билээ, зүгээр л хажуу ширээнд суулаа.

Урд хоёр охин хоолоо идэн суух ба саяхан хоолоо аваад ирэх охин хажууд минь суув.

Асуух асуултаа дотроо төлөвлөх хэдий ч тэдэнд харваас ярилцах хүсэл байхгүй нь илт. Урьд шөнө би ганцаараа зодуулаагүй гэдгээ ойлгосон ч тэдний байгаа байдал надаас ч муу байсан юм.

Байдлыг ажихаар шийдээд шөлөө зөөлөн үлээн халбагадахад урд минь суух охин өөртөө байсан хоёр дугуй махныхаа нэгийг миний шөл рүү хийлээ.

Гайхан түүн рүү харахад чимээгүй л хоолоо идэн суух ба бие нь сульдуу дээр уруул нь хатаж, үсээ чадан ядан доороо боожээ.

Хэн ч харсан бүрэн цадахааргүй хоолноосоо илүүчилж байгаад нь дуугүй л дотроо талархах үед нүүрэнд минь өчүүхэн инээмсэглэл тодрон махнаас амсав. Яагаад ч юм амссан даруйд хоолой зангиран чадан ядан залгих ба нүдэнд нулимс цийлгэнээ юу гэлтэй ойр орчим бүдгэрнэ. Баруун нүдний нулимс хацар даган урссаар уур нь савсаатай шөл рүү орсон даруйд, самсаа шархиран үргэлжлүүлэн идэж байсан юм.

Нусаа татаад, нулимсаа арчин хоолоо идэхэд яагаад ч юм тансаг ресторанд хооллосноос ч илүү амттай санагдах шиг.

Хөлсөө гартал уусан шөлөө, хамгийн сүүлийн халбагаа халбагадан дуусгахад ширээний охид ч идэж дуусахтай таарсан юм.

Гэсэн ч тэд байрнаасаа хөдөлсөнгүй, доош харан суух ба бусад ширээний охид руу харахад 70% нь идэж дуусжээ. Гэсэн ч байрнаасаа хөдөлсөнгүй. Ууг нь энэ үед хоолоо идэж дууссан нь гарах ёстой байдаг ч энд үгүй бололтой. Эсвэл ямар нэг юм болох гэж байгаа юм болов уу?

Тэдний аясаар дуугүйхэн суух зуур урд байгаа охин чадан ядан инээмсэглээд "Цаг дуусах үед л хоолоо дууссан, дуусгаагүй гарах ёстой байдаг юм" хэмээн түрүүнээс хойш бүлтгэнэсэн миний асуултын тэмдэгт цэг тавьж өглөө.

"А..аан тийм байх нь ээ" гээд инээмсэглэхэд түүний эелдэг царайнд мишээл тодров. Ингээд харахад ихэд царайлаг, өв тэгш биетэй харагдах ба үүн дээрээ нэмээд сайхан сэтгэлтэй бололтой.

"Намайг Саяан гэдэг, чамайг?"

"Намайг Кара"

Саяан толгойгоо зөөлөн дохиод "Шинэ ирсэн охид хэсэгтээ шөл уудаг юм. Гэхдээ жаахан тэсчихвэл хоол авдаг болчихно" гээд хэнд ч саад болохгүйгээр зөөлхөн хэллээ.

"Бид хаана байгаа юм бэ?"

Түрүүнээс хойш асуухыг хүссэн асуултуудынхаа нэгийг асуухад Саяан таваг руугаа харан "Тэднээс өөр хэн ч мэдэхгүй нэг газарт" гээд чимээгүй болов.

Төд удалгүй чанга яригч түр тар хийсээр "Өглөөний цайны цаг дууслаа. Бүх охид хийж байгаагаа орхин хоолны заалнаас гарна уу"

Охид ч сандлаа цэгцтэй байрлуулаад хаалга руу бөөгнөрөх аж.

Гарсны дараа хамгаалагчид зам заан биднийг хаашаа ч юм авч явахад охид гайхаагүй бололтой, бараг л очих газраа мэдэж байгаа мэт түрүүлж алхана.

Ийн бор хаалгатай өрөө рүү орох үед угаалгын өнгө өнгийн шингэн, жижиг хэмжээтэй хувин, алчуур зэрэг эгнээстэй байсанд бараг л гадарлах шиг болов.

Чанга яригчаар хаа нэгтэйгээс "Өнөөдрийн цэвэрлэгээний хуваарийг танилцуулъя" гээд охидын нэрийг нэг нэгээр нь хэлэн газар хариуцуулж өгөх аж. Ихэнх нь нэг нэгээрээ гурваас дөрвөн өрөө авах бол зарим нь баг бүрдүүлэн коридор, үүд хэсэг гэх мэт том хэсгүүдийг авч байв.

"Кара, Харам гурван давхар" гэх үгэнд нэг бондгор охин миний хажууд ирэн зогслоо.

Саяан гэтэж явсаар хажууд ирэн "Хоёр хүнд бүхэл бүтэн давхрыг өрөөнүүдтэй нь хариуцуулж өгч байгаад нь итгэхгүй нь ээ. Ядаж байхад гурван давхарт---"

"Саяан баг руугаа зогс" гэх хамгаалагчийн үгэнд Саяан үгээ гүйцээж чадсангүй цааш зогсоно.

Ийн хуваарилалт дуусаж хүн бүр өөрт оноогдсон, алчуур хувинг аваад харгалзах хамгаалагчтайгаар цэвэрлэх газар руугаа явцгаалаа.

Нэгэн хамгаалагч Харам бид хоёрыг гурван давхар руу дагуулан явах ба шатаар авирах хэсэг бүхэлдээ харанхуй байсан ч хамгаалагч унтраалга дээр даран гэрлийг асаав. Яалт ч үгүй нэг давхраас хоёр руу гардаг шатны хэв маягаас тэс өөр.

Цаанаа л чамин хийцтэйн дээр илүү өргөн зайтай бас ханаар нь хүртэл уран зургуудыг эгнүүлэн өлгөжээ.

Намайг бүлтэлзэн алхах зуур Харам зөвхөн доош харан алхана.

Бүхэлдээ хоёр том хаалга шатны өмнө угтах ба хамгаалагч хаалганы өмнө үлдээд "Камертай болохоор элдэв зүйл хийх гэж оролдоод хэрэггүй шүү" хэмээн яг над руу харан хэлэх аж.

Харам бид хоёр ч хувингаа атгасаар дотор ороход музейд ороод ирэв үү гэлтэй тансаг чамин орчин угтлаа. Томоос том уран зургууд өлгөөстэй байх ба эртний Грект л байх болов уу гэмээр эмэгтэй хүний нүцгэн хэдий ч эмзэг газруудаа алчуураар нуусан деталь ихтэй баримлууд, хүрэн хилэн буйдан гээд л харах зүйл нь дуусашгүй тансаг газар байх ажээ.

Гэрлийн шилэн бүрхүүл нь намайг гурав нугалсан уу гэлтэй томоор тааз дээр өлгөөстэй. Үүгээр зогсохгүй ханан дээр тогтоосон лаа, номоор дүүргэсэн номын тавиур үүнээс гадна хэдэн ч өрөө байгаа юм мэдэхгүй нь. Хамгийн чухал нь хаалгаар орж ирээд л тэртээ урд өөдөөс минь мэлтийх ажлын ширээ.

Харам алчуураа базан "Би цонх арчлаа. Чи юунаас эхлэх юм?" гэхэд нь би ч алчуураа базах нэрээр доош суугаад "Энэ давхарт юу байдаг юм? Чи мэдэх үү?"

"Эндэхийн эзэн нь амьдардаг давхар"

Бүүм! Виллиам муу нохойн гөлөгтэй энд ингэж уулзах хувьтай байж ээ?

Нүд сэргэсээр алчуураа хаян цонх руу гүйлээ. Үүнтэй зэрэгцэн төсөөлж байсан итгэл найдварын цогийг гишгэлэх шиг мэдрэмж царайг минь хувьс хийлгэж дөнгөсөн юм.

Цонхоор ямар нэгэн барилгууд, дэлгүүрийн хаяг лоозон бус усан оргилуур, гэрэл, цэцэрлэгт хүрээлэнтэй хашааны цаадах хязгаар нь үл мэдэгдэх тал газар, шарлаж гүйцсэн ой моднууд мэлийж байлаа.

"Чи ч бас өөрийгөө хот дотор байгаа гэж бодсон уу?" гэх Харамын тавилантайгаа эвлэрсэн хоолой, надтай зөрсөөр цонхыг угааж эхлэв.

Тэгэхээр... бид ямар нэг алслагдсан газар байгаа юм байна. Зугтлаа ч машингүй бол хол явж дөнгөхгүй хэмжээний.

Үүд рүү очин хувингаа авч алчуураа базаад номын тавиурыг зүлгэж эхлэх зуураа яриа өдөхийг хичээн "Чи энд ирээд хэр удаж байгаа юм?"

Харам "4 сар орчим"

Тэгвэл 4 удаа сонгогдож чадалгүй үлдсэн байх нь. Ямартай ч тэр энд бишгүй удсан бололтой.

"Надад энэ газрын тухай..." хэмээн үгээ гүйцээж амжаагүй байтал гэнэт хаалга онгойн хэн нэгэн орж ирэх шиг болсонд бид хоёул үүд рүү харлаа. Танил царайг олж харсандаа ч тэр үү дотор харанхуйлж, хөмсөг зангирна.

"Виллиам?"

Хөх өнгийн хослолоор биеэ чимж, хүйтэн нүүрэндээ хөнгөн инээмсэглэл тодруулсан тэрээр миний нүд рүү цоо ширтсээр "Уулзаагүй уджээ"

Continue Reading

You'll Also Like

37.7K 402 14
Imagines/Preferences about your favorite heros •Iron Man/Tony Stark •Bucky Barnes/Winter Solider •Captain America/Steve Rogers •Spider-Man/Peter Park...
I See Red By Cool Blood

Mystery / Thriller

2.2K 60 10
You're a famous fashion designer dating your favorite client Jungkook who's a popular pop star. Things get ugly later :) Y'all this has a lot of matu...
310K 18.5K 40
You live in a different time zone Think I know what this is It's just the time's wrong
261K 8.1K 186
What if a Pokémon Trainer found herself in the world of One Piece? What if she found herself with the Strawhat Pirates? What if she finds herself get...