12

196 28 3
                                    

"Одоо ид"

Өшиглүүлсэн өвдөлтөөсөө гарч ч амжаагүй байх хооронд шахах энэ үг нь тэрхэн мөчид юу ч болж байсан хийе гэсэн бодол үлдээж, чичгэнэж эвлэггүйтэх гартаа халбага барихад түүний ханасан инээмсэглэл нүдний буланд тод үзэгдэнэ.

"Тийм ээ, ийм л байх хэрэгтэй" гээд нуруу руу зөөлөн цохиход нь чимээгүй л нусаа татаж, шинэхэн урсах нулимс ам руу орж шорвог амтагдав.

Тэдний зарлигаар эндээс гарах ганц арга болсон зарагдах гэгч боломжийг алдах шаардлагатай болсон. Таргал, заваар, өөртөө итгэх итгэлээ арчиж хая. Ядаж энэ газраас гараад үхэж болохгүй гэж үү? Заавал эдний гарт ясаа тавих тавилантай хэрэг үү?

Гэнэт хаалга тас хийн онгойж миний байтугай бусдын анхаарлыг хэдхэн хоромд татаж орхилоо.

"Жосс муу хөгийн гичий" хэмээн тэр хавийн бүх хүнд сонсогдохоор хэлсэн энэ эмэгтэй харанхуйд бүрсийгээд харагдаагүй ч хоолойноос нь Саяан гэдгийг олж мэдсэн юм. Тэрээр том том алхсаар нааш ирэх ба энэ нь цаанаа л зориг, уур уцаар агуулсан байгаа мэт нэг л хүчтэй энерги нааш хурдалсаар миний хажууд суух тайрмал үстийг баруун гараараа ганц шанаадаад л хойш нь савуулж орхилоо!

Бусад охид тэр тусмаа тайрмал үст Жоссын суганы үснүүд шокоосоо гаралгүй хойш зогсох ба Саяан нүд ирмэх зуур түүний дээр гарч хоёр хацар руу нь нүдэх ба Жосс гараараа хамгаалахыг хичээн тэмцэх нь тод харагдана.

Гэнэт түүний дагуулууд ухаан орсон мэт Саяаныг дээрээс нь чирэн босгоход Саяан яг л хагас галзуу хүн аятай тэр хоёрыг нэг нэгээр нь балбан, өшиглөж холдуулаад буцаад л Жоссын дээр мордон хүчээ гаргав. Жосс түүнийг боссон хойгуур тэнхээ авсан бололтой хойш нь түлхээд хэд хэд алгадах үед нь Саяан хажууд байсан сандлаараа нуруу руу нь тас хийтэл цохиход Жоссын тарчлаантаа дуу тэр хавиар нэг хадах аж.

Болохгүй ээ! Тэр энэ байдлаараа түүнийг алах нь гэж бодоод Саяаныг холдуулан тайвшруулахыг хичээлээ. Саяан ч харцаа Жоссоос салгасангүй эсэргүүцэх үед нь би тас тэвэрсээр.

"Тавь... Чөтгөр гэж тэднийг ухааруулах хэрэгтэй, Кара! Ингээд дээрэлхүүлээд байвал чи удахгүй үхнэ" хэмээн чихэн дээр амьсгаадан орилоход нь би ч яагаад уйлаад байгаагаа мэдэхгүй уйлсаар түүнийг зуурч байсан юм.

Гэнэт үснээс татах шиг асар их өвдөлт дагзанд мэдрэгдсэн ба тэсэлгүй дуу алдахад Жосс, Саяан бид хоёрын үснээс зулгаан босжээ.

Танилцах аппликейшнDonde viven las historias. Descúbrelo ahora