Танилцах аппликейшн

By Saesun_khishig

3.3K 256 43

Тэр үед л энэ аппликейшн руу орсон нь амьдралын минь хамгийн том алдаа байсан юм. Төрөл: GxB (+16) More

1
2
3
4
5
6
7
8
10
11
12
13

9

242 17 4
By Saesun_khishig

Чанга яригч түр тар хийсээр ямар нэгэн ая өрөөгөөр чарлах нь шууд л сэрээж орхив.
Хэт чанга дуу чимээ толгой дүүргэх шиг болж хөмсгөө зангидсаар эргэн тойрноо харахад уруул хатаж хуурайшсан байгаагаа мэдэрнэ. Дээш босох гэтэл энд тэндээс зүүгээр хатгах мэт өвдөлтүүд буцаан хэвтүүлж дөнгөв.
Үс нулимс, хөлсөндөө арьстай наалдсан байх ба гараа дээшлүүлэн ханцуйгаа хойшлуулахад арьс тэр чигтээ хөх няц болжээ.

Урьд шөнийг бодоход л тэдгээр өвдөлтүүд дахин мэдрэгдэх шиг санагдсан тул нүдээ анин, хэсэг хэвтээд чадан ядан дээш бослоо.

Унтсан уу, ухаан балартсан уу гэдгийг мэдэхгүй ч өглөөний нартай золгож чадсан нь энэ.
Орон дээр суугаад үүд рүү харвал өчигдрийн асгасан шөл, хагалсан аяга байхгүй болчихсон байх ба ор хөнжил ч цэмцийтэл хураагдсан байгаа нь хэн нэгэн шөнөөр орж ирж цэвэрлэсэн байгааг илтгэнэ.

Өрөөний хэм буурсан ч урьд шөнийн бүгчим халуунаас одоо ч бага зэрэг манарах толгойгоо барих зуур хаалга онгойлоо. Төсөөлж байсанчлан Ли зогсож байгаа нь айдас хүргэх шиг.

Зүрх түгшин, түргэн түргэн цохилсоор, дээш босоод хана руу шигдэн түүн рүү харж зогслоо.

Ли инээмсэглэсэнгүй "Өглөөний мэнд. Усанд орох хэрэгтэй учир дагаад явна уу"

Юу ч болсон байлаа дагаж явах ёстойгоо ойлгосон учир түүний арай дээр хандаж байгаад нь багахан ч болов талархана.
Зөөлөн алхсаар үүдэнд очих мөчид хоёр хамгаалагч миний хоёр захад алхах ба Ли урд гаран алхана.
Бусад хаалга нам жим байсан тул бусад охидыг унтаж байгаа юм болов уу ч гэсэн бодол төрүүлнэ. Ямартай ч алхах бүртээ хөндүүр мэдрэх би хамгаалагчид руу бүтэн харж ч чадаагүй юм.

Ли хадагтайн гутлын өсгий тэрүүгээр нэг цуурайтах ба яг л ард хэн нэгэн алхаад байгаа юм шиг жихүүцэм мэдрэмжид дэмий л нүдээ анин алхлаа.

Төд удалгүй шатаар авирлаа. Яасан ч их алхаж, яасан ч их авирдаг юм. Хоол ундгүй тамир тэнхээ арай ядан тогтох миний хувьд алхам бүр нь цухалдуулах аж.

Хоёр давхарт гарч ирэв үү, үгүй юу гэнэт гэгээ орж ирэх нь тэр. Гэрэл сайтай болохоор бүх зүйл тод харагдана. Цагаан, саарал өнгөөр бүрсэн энгийн хэдий ч илүү том бас яг л ижил орчин хүлээж авлаа.

Тэднээс асуулт асуухыг хүссэн ч хариулахгүйг нь мэдэх тул чимээгүй л юу болохыг ажиглан алхана. Тэд нэгэн цагаан хаалганы өмнө ирэн зогсоход Ли миний зүг эргээд "Энэ дотор өөрийгөө цэвэрлэ" гээд цааш явлаа. Харин хаалганы үүдэнд хоёр залуу үлдэх бололтой манаач шиг л зогсоно.

Ямартай ч дотор ороход шоронгийн шүршүүр шиг ямар ч тусгаарласан өрөө эсвэл хана байсангүй. Зүгээр л хүн бүрийн зайгаар хананд тогтоосон шүршүүрүүд, хажуу бүрд нь тавиур, тавиур дээр нь хэрэг болох зүйлс л байсан юм.

Гэнэтийн хүйтэнд цочис хийсэн ч амьсгаа даран усан дуслууд руу орж зогсов. Тэс хүйтэн байсан ч усны бараа харсандаа багахан баярлах шиг.
Гэвч ямар зорилготой хулгайлагдсан, ямар үр дагавар гарах, тэр бүү хэл яаж үхэхээ төсөөлөн бодоход л сэтгэл санаа тавгүйтэх аж. Мөн өөрийн бие дээрх хөхөрсөн хэсгүүдийг хараад хоолой зангирах ба хэдийн уйлаад эхэлсэн минь тэр. Үргэлж турьхан, цагаан байдаг байсан гар ийн хөх няц ормоор алаглах нь нүд халтирам.

Удалгүй уснаас гарахад хүн бүрийн харалдаа өлгөгдсөн алчуур болоод нэгэн ижил цагаан өнгөтэй цэвэрхэн хувцас эвхээстэй байгааг харлаа.
Өөрийгөө хатааж дуусаад оноогдсон хувцсаа өмсөх зуур хувцасны эздийг тоолох санаа гарч ирэв. Надтай адил нөхцөлд орсон хэдэн охид байгааг мэдэх хүслээр эгнээ бүрийг тоолон явсаар 17 ширхэг тоологдсон юм.

Санасныг бодоход олуулаа юм байна.

Гадагш гарахад өнөө хоёр харгалзагч хажууд ирэн "Дагаад яв" гэхэд хоолойнд нь цочис хийсэн чигээр толгой дохин алхлаа.

Ингээд л хүлцэнгүй чигээр үүрд энд үлдэхийг хүсэхгүй байна. Яаж эндээс зугтах вэ?
Би аль хотын, ямар дүүрэгт байгаа бол?

Эргэн тойрноо тархиндаа ихэд чухалчлан ажиглах ба энэ хугацаандаа булан тохой бүрд байрших камер, зөрж өнгөрөх бүхий л ширүүн царайтай хамгаалагч залуусыг ажна.
Ядахдаа хараа сул газар гэж юу ч алга.

Ийн коридорын төгсгөлд байх нэг өрөөний үүдэнд ирэхэд ямар дүр зураг хүлээж авах талаар ойлголт юу ч үгүй тул чимээгүйхэн орлоо.

Орсон даруйд бичиг цаастай зууралдан, тамхи баагиулих цаанаа зальтай царайтай эр биднийг хүлээж байсан аятай годос хийн бослоо. Өрөө нь тэр чигтээ ном, дэвтэр, хавтас гээд л ихэд замбраагүй харагдана.

Өнөө залуу миний зүг хүрч ирэн толгойгоо гилжийлгээд "Их үзэсгэлэнтэй юм, хадагтай Кара" гээд гараа өглөө.
Гарт нь харваас үнэтэй гэдэг нь мэдэгдэхээр бугуйн цаг байх ч түүнтэй зөрүүлж гар барих гэсэнгүй. Айж бас дургүй хүрч байна.

Тэрээр худлаа инээмсэглэн гараа татаад "Шазруун бүсгүй байх нь. Эхэндээ бүгд л ингэдэг л дээ. За тэр хамаагүй ээ! Би энэ газрын дүрэм журмыг хариуцдаг юм. Өнөөдөр танд эндээс яаж гарч болох талаар багахан мэдээлэл хүргэх гэж байна л даа"

Эндээс гарах гэдэг үг сонссон би шууд л түүнийг чухалчлан авч үзлээ.

"Юу гэсэн бэ?"

Залуу "Мэдээж" хэмээн инээмсэглэв.

Би ч энэ хачирхалтай явдалд ихийг бодохыг хүссэнгүй, түүний амнаас гарах үгийг хүлээн шүлсээ гүд хийтэл залгина.

"Эмэгтэй хүний оршихуй гэдэг өөрөө асар үзэсгэлэнтэй эд шүү дээ. Бид ердөө тэр оршихуйг бусдын таалалд нийцүүлж өгдөг хүмүүс байгаа юм"

Мэдээж анх сонсоод хэн ч ойлгохгүй тодорхойлолт мэт хэдэн өгүүлбэрт түүн рүү хэд хэд бүлтэлзэн харлаа.

Залуу инээд алдаад "Харин эмэгтэй хүн хэдий чинээ үзэсгэлэнтэй, бусдыг татаж чадахаар байна төдий чинээгээрээ үнэлэгдэх болно. Энэ газар ердөө чамд өөрийн оршихуйг улам илүү гэрэлтүүлэх цаг зав гаргаж байгаа төдийхөн. Харин чи сарын хугацаа өнгөрөхөд" хэмээн юу гэж хэлэхээ бодох аятай хацраа хэлээрээ түлхээд "Нэг уулзалт маягийн юманд орж хэн нэгний харцыг булаах ёстой. Бусад охидоос онцгойрч сонгогдох ёстой! Сонгогдсон чи эндээс эсэн мэнд, эрүүл саруул, ямар ч хохиролгүйгээр гарч чадна~"

Хэн нэгэнд сонгогдох? Хулгайлсан байж сонгогдсоны дараа шууд зүгээр явуулна гэж үү?

"Хэнд сонгогдох ёстой гэж?"

Залуу хамраа үрчийлгэн, юу гэж хэлэхээ бодох шиг болж дээш хараад "Нэг үгээр хэлбэл эрэгтэй хүнд. Нарийн ширийнийг нь дараа мэд! Чи сүүлдэж ирсэн болохоор бидэнд дараагийн сонгогдох өдөр хүртэл мэлийгээд л, ойлгож ядаад сууж байх хугацаа байхгүй шүү~"

Ямартай ч эрэгтэй хүн энд байгаа охидоос сонгох бололтой. Үнэхээр л сонгогдоод эндээс гарч чадах юм бол энэ чинь боломж юм биш үү?

Үүнийг сонсоод дотор үнэхээр л бяцхан итгэл төрж эхэлсэн юм.

"Одоо би юу хийх хэрэгтэй вэ?"

Өнөө залуу ширээнээсээ нэг цаас аван хараад "Дуулгавартай байж, Ли хадагтайн үгийг сайн хүлээж авах хэрэгтэй. Жингээс чинь харвал стандартад нийцэх хэдэн кг хасах л юм шиг байна. Бусдаар жаахан өнгө нэмчихвэл царай чинь давгүй л юм"

Тэрээр барьж байсан цаасаа ширээн дээрээ тавиад, над руу нэг нухацтай харлаа. Би ч цаас руу хальт харвал миний зураг ямар нэг хүснэгттэй хамт тухайн цаасан дээр байсан юм.

Тэгж л таарах байх. Бүр судлаад, тагнаад, ханачихаа биз.

"Мэдэж авах ёстой цөөхөн хэдэн зүйл бий"

Өөртөө итгэлтэйгээр толгой дохиход тэрээр сандал аван суугаад
"1. Тодорхой эрх мэдэлтэй хүмүүсийн үгийг хүлээж аваагүй тохиолдолд шийтгүүлнэ.
2. Шүүлтэд орж байх үедээ сонгогчдын хүсэлтийг юу ч болж байсан биелүүлэх. Чадахгүй бол хоногоор тооцон шийтгүүлнэ.
3. Сонгогдож чадахгүй бол шийтгүүлнэ. Дараалаад сонгогдож чадахгүй байх тусам шийтгэл хүндэрнэ.
4. Зугтах гэж оролдвол шийтгүүлнэ.
5. Ажилчдаас нэгийг нь санаатай, санаандгүйгээр гэмтээх эсвэл хөнөөх тохиолдолд биен дээрээ яг адилхан амсана гэдгийг сануулъя" гэх нь тэр.

Юу ч хийсэн шийтгүүлнэ гэдгээ ойлгохын хажуугаар урьд шөнийн зодуулах үеийн үйл явц бодогдоод тайван байж чадсангүй.

Залуу инээмсэглээд "За тэгвэл сонгогдоход чинь амжилт хүсье!" хэмээн мөрөн дээр гараа тавихад түрүүнээс хойш биднийг хүлээсэн харгалзагч, намайг авч явахад бэлэн болжээ.
Би ч түүний гарт чирэгдэн өрөөнөөс гарлаа.

Өрөөнөөс гарахтай зэрэгцэв үү, үгүй юу хаанаас ч юм чанга яригчаар өнөөх л хоолой "Өглөөний цайны цаг боллоо. Бүх охид хийж байгаагаа орхиод хоолны зааланд ирнэ үү" гэх яриа хоосон коридорыг дүүргэх ажээ...

Continue Reading

You'll Also Like

I See Red By Cool Blood

Mystery / Thriller

2.2K 60 10
You're a famous fashion designer dating your favorite client Jungkook who's a popular pop star. Things get ugly later :) Y'all this has a lot of matu...
307K 21.6K 157
Tác phẩm: Toàn thế giới đều đang đợi người động tâm. Tác giả: Tố Tây Người gõ: Mia của bạn nè Beta: Hoa Hoa của bạn đây Ý là truyện này gõ nhanh quá...
310K 18.5K 40
You live in a different time zone Think I know what this is It's just the time's wrong
104K 1.4K 51
𝐈𝐭𝐬 𝐭𝐡𝐞 𝐟𝐢𝐫𝐬𝐭 𝐝𝐚𝐲 𝐛𝐚𝐜𝐤 𝐭𝐨 𝐬𝐜𝐡𝐨𝐨𝐥 , 𝐀𝐚𝐥𝐢𝐲𝐚𝐡 𝐢𝐬 𝐧𝐨𝐰 𝐢𝐧 𝟏𝟎𝐭𝐡 𝐠𝐫𝐚𝐝𝐞, 𝐰𝐡𝐢𝐥𝐞 𝐬𝐡𝐞𝐬 𝐭𝐡𝐞𝐫𝐞 𝐬𝐡...