•Second first Love s2:You ænd...

De AzjrglVmin

1K 229 155

Тэхён:Чи бас би. Бид өөрсдөдөө л итгэх хэрэгтэй. Үүрд хамт байх хэрэгтэй. Жимин:Чи намайг сүйрүүлж байна. Чам... Mai multe

Foreword
•We•
•Can•
•Be•
•Together•
•But•
•You•
•Don't•
•Want•
•It•
•I•
•Won't•
•Block•
•Your•
•Shot•
•Do what you want•
•Wish•
••You••
•Would•
•Love•
•Me•
•Again•

•I•

48 9 10
De AzjrglVmin


---------------------

Тэр өдрөөс хойш хэд хоног өнгөрсөн. Жимин түүнийг орхисноос хойш. Тэхён тэр өглөө яаж ч чадаагүй. Тийм ч учраас түүний хэлснээр хүүгээ авахаар явсан юм. Өөрийг нь ашиглаад хаясан тэр хүмүүс рүү.

Мэдээж амар байгаагүй. Хадав аав ээж гэх хүмүүс эсэргүүцэж байсан. Гэхдээ гайхалтай нь Жиминийг өгөөд явуул гээд ганц л утсаар ярихад хүүхдийг Тэхёнд өгчихсөн.

Ингээд бодоход Тэхён тэдэнтэй хэдэн жил хамт байсан ч бараг гэрт нь очдоггүй байсныг гайхах юм алга. Яалт ч үгүй түүнийг ашиглах зорилготой байж.

Тэгээд гарахаас нь өмнө "Сайн зүйл болсон гэж бод. Хэн хэнийх нь ирээдүйд хэрэгтэй учраас" гэж хэлсэнд тэр юу ч хэлэлгүй сүүлийн ёслол хийгээд гарсан юм.

Зүгээр л нэр хүндийн төлөө амьдарчихсан хүмүүс гэдгийг тэр эрт таньж чадаагүй байж. Тэгээд л үеэл ах нар нь мэргэжлээ солих гээд байдаг байсан бололтой. Өөрсдийн хүссэнээ хийх гэж. Хийж чадсан ганц хүн нь Жин ах нь.

Амьдралынхаа сүүлийн хэдэн жилийг аав ээж гэх хүмүүстээ аль чадахаараа тусалж өөрийн гэрээ хүртэл орхисон байсан тэр энэ удаад өмнө нь амьдарч байсан газраа ирлээ.

Эцэг эхээ хүртэл хаян байж хайраа сонгосон түүнд дахиад л гуниг төрнө. Тэр өдөр аавдаа сайн зодуулж аваад дахиж орж ирээгүй гэр. Хаалганы хонх дарахдаа гар нь чичирч чанга атгана.

Дахин аавынхаа царайг харна гэхээс өмнөх явдлууд бодогдон харамсаад барсангүй. Ямар ч л байсан дахиж харж чадахгүй болохоосоо өмнө хөөгдөөд ч хамаагүй уулзахыг хүссэн юм. Нэг л өдөр Жимин шиг орхиод явж мэднэ гэдгийг тэр сая л ухаарсан аж. Мөн ээж нь түүнд аавынх нь бие сайнгүй байгааг хэлснээс үүдэлтэй.

Хаалганы цаанаас ээжийнх нь хоолой сонстож удалгүй нээх үед өөрчлөгдөж амжаагүй сайхан төрхтэй эмэгтэй угтана. Тэгээд хүүрүү нэг хараад "Эмээгийн хүү" гэж өхөөрдөөд тэднийг оруулав.

"Аав байгаа юм уу?" гэхэд толгой дохисон хариулт ирэх ба Тэхён хүүрүүгээ нэг хараад атгасан гараа дахин чангалан цаашлав. Хэв нэг байдгаараа л гэр нь огт өөрчлөгдөөгүй агаад түүнийг ирээгүй 7 жилд аав нь л хөгширсөн бололтой.

"Хэн юм бэ?" гээд цааш харчихсан буйдан дээр зурагт үзэн суух аавыгаа дуудахаас өмнө хоолойгоо заслаа. Тэгээд "Ааваа" гэх чичирсэн дуу дуулдаж өвгөн эргэн харав.

Бараг л Тэхёны хөгшин хувилбар гэмээр энэ хүн хүүгээ харан гайхаад барсангүй. Түүнтэй хөтлөн зогсох бяцхан хүүрүү хараад "Хэн бэ?"

Тэхён өөрийг нь хэлж байна гэж бодоод сандарсан хэвээр дахин "Ааваа" гэхэд өвөө маань муухай харц чулуудаад

"Яачхаад байгаа юм, ааваа ааваа л гээд байх юм. Ийшээ суугаач чи" гэж зандчив. Тэхён ч баярлах үгүйдээ эргэлзэн тэрхэн хоромд гялс суугаад авлаа. Аав нь тэднийг ээлжлэн харсаар хүүдээ хандан

"Үгүй ер, царайлаг болсон ч гэсэн миний залуугийн царайг лав гүйцэхгүй юм байнадаг!!"

"Юу?"

Тэхён ойлгоогүй ийн хэлэхэд энэ удаад Жибин ам нээж "Ааваа та чинь аав байхгүй гээд л байсан чинь аавтай байсан юм бишүү?"

"Өөө за, намайг бүүр алаад булшлаад хаячих. Амьд сэрүүн байгаа шүү"

Дахиад л аав нь чангаар хэлээд цайнаасаа уухад Тэхён хүүхэд рүү "Би хэзээ?" гэсэн харцаар харж гүтгэлэгт орчихов. Ээж нь тэдэнд жимс бэлдэж ирээд урд нь тавин

"За хөгшин минь. Энэ шүү дээ, нөгөө нэг сахилгагүй чинь" гэв. Тэхён бүүр гайхаж ядаад "Аав Жибинийг мэддэг юм уу?"

"Мэдэлгүй яадаг юм. Хүүгээ хүний хүүхэд өсгөөд яваад байхад мэдэхгүй хүн гэж юу байсан юм"

Тэхён хүүхдийн чихийг дарж "Хүний хүүхэд гэж юу яриад. Миний хүүхэд, хэн ч юу ч гэж байсан Жибин миний ганц хүү...гэхдээ та биднийг зөвшөөрөөд байгаа юм уу?"

Аав өөр тийшээ харахад ээж инээсээр "Аав чинь бүр сүүлийн хэд хоног хүүгийн чинь бичлэгийг үзүүлсэн унаж тусаад сүйд болсон. Тийм биздээ ханиа?" 

Энэ удаад аав Тэхёнруу ширүүн харцаа дахин явуулж Жиминий тухай асуув. Тэдний тухай мэдээгээр гарсан гээд асуудал нь юу болсныг лавлахад Тэхён доош харлаа.

Өөрийг нь хаяж яван байж хайрласан хүндээ хаягдчихаад ирсэн гэвэл дахиад хөөгдөх байхдаа гэсэн гэнэн бодол зурвасхан өнгөрөөд тэр хариу хэлсэнгүй.

"Юм дуугараач чи, тэр залуу чинь тэгээд яана гэсэн юм? Хараад байхад их алдартай бололтой байсан"

Тэхён хөлөрсөн гараа өмдөндөө арчаад "Бид салсан" гэхэд энэ удаад гэрийн уур амьсгал дордож аавыг үг хэлэхээс урьтаад дахин

"Та энэ асуудалд оролцоод хэрэггүй ээ. Хэрвээ Жибинийг өсгөх хэрэггүй эсвэл намайг дахин хөөнө гэсэн ч би хүүгээсээ салж чадахгүй. Тийм болохоор ойлгож өгөхийг хүсье"

Тийн удаан уулзаагүй аав хүү хоёр эвлэрч амжаагүй дахин тангараг таслах дөхсөн юм. Гэвч хүүхдээ дийлдэг эцэг эх байдаггүй ээ гэдгийг батлан харуулж байгаа Тэхёны ялалтаар энэ төгслөө.

"Тэр хүнийг битгий үзэн яд даа. Хэн хэн нь зөвшилцөж гаргасан шийдвэр болохоор"

Худлаа хэлэхээс өөр аргагүй нөхцөл байдал. Хэрвээ Жимин өөрийг нь адгийн муухайгаар хаясан гэвэл аав нь лав зүгээр байхгүй гэж тэр боджээ.

"Бас би хүүгээ аваад гадаад явлаа. Хэрвээ ээж та хоёр хүсч байвал хамт явъя. Одоо надад хийж өгч чадах зүйл энэ л байна"

"Хэрэггүй ээ, зүгээр хүссэнээ хий. Насаараа амьдарч болсон юм. Эргээд ирэхэд чинь эндээ байж л байя"

Тэхён гэмшингүй доош хараад "Уучлаарай" гэхээс өөрийг хэлсэнгүй.

Жибин түүний гараас салаад тавиурын урд очин "Энд Сол, Хан тэгээд Жони гурав байна шд. Тэхён аавын аав байна" гэж хошуугаа унжуулав.

"Алив тэр өрөөнөөс хүүхдүүдийн тоглоом аваад ир дээ"

Аав нь санасныг бодоход хүүд сайн хандаж зөвөөр хүлээн авсанд тэр баяртай байлаа. Яагаад дахиад эрт ирж болоогүйгээ гайхан инээмсэглэв.

[•~•]

Өдөржин тоглоод ядарчихсан хүү арын суудалд унтана. Тэхён замруу гөлөрсөн чигээр явж гэрийнхээ гадаа ирэн буухад түүний урд мотоцикл дээр суун хаашаа ч юм ширтэх хүн зогсож байлаа. Тэр тоож ч харалгүй хүүг буулгахаар хойш алхахад "Мөн байжээ" гэх хоолой дуулдав.

Өнөөх мотоциклтой хүн Вонү байх ба гэнэт л ийн хэлсэнд гайхсан Тэхён эргэн харлаа. Удаан уулзаагүй түүнийг харсандаа баяртай байх тэр гүйж очин тэврэв.

Өөрөө ч яагаад ингэснээ мэдэхгүй ч одоо түүнд хамгийн хэрэгтэй зүйл тэврэлт гэдгийг л хамгийн сайн мэдэж байсан юм. Тийм ч учраас ойлгож өгдөг ганц хүн нь гэх тодотголтой залууг хараад гүйж очсон хэрэг.

"Яаж мэдэж энд ирсэн юм?"

Вонү үргэлж өмсдөг цагаан цамц жинсэн өмдөө тайлж дан хар савхиар өөрийгөө чимсэн нь Тэхёнд шинэлэг санагдаж байлаа. Түүний мэддэг Вонү алга болчихсон юм шиг л.

Тэр ч утгаараа өнөөдөр Вонү нэг л өөр харагдана. Өмнөхөөсөө ч илүү ширүүн төрхтэй байсан ч Тэхён түүнийг чухалчилж үзсэнгүй.

"Пак Жимин энд амьдардаг гэхээр нь байж магадгүй гээд ирсэн юм. Үнэн байжээ"

Тэхён яагаад өөрийгөө буруутай юм шиг мэдрээд байгаагаа ойлгоогүй ч зөнгөөрөө доош харан "Аан...уучлаарай" гээд чимээгүй болов. Магад урд нь зогсох залууг өөрт нь сайн гэдгийг мэдэж байсан хэрнээ юу ч хэлээгүйдээ гэмшсэн байж болох юм.

Хамгийн сонин нь тэр Вонү, Жимин хоёрын хэн хэнд үргэлж уучлаарай гэж хэлж таардаг. Хохирч байгаа хүн нь өөрөө байж хэлээд л байдаг.

Ирсэн цагаасаа хойш ууртай төрхөө арилгаагүй Вонү холдож амжаагүй түүнрүү нэг алхам ойртоод "Хэр их...хэр их уйлсан юм. Яагаад уйлаад байгаа юм, уйлах ёстой хүн нь би байхад"

Энэ удаад Вонү гараас нь татан өөртөө наагаад чангаар тэврэв. Яг л удаан уулзаагүй хосууд байсан бол ингэх л байсан биз. Хэн хэнд нь тухтай мэдрэмж төрж Тэхён нүдээ анин буцаан тэвэрлээ.

"Би үнэхээр муу хүн юмаа. Нөхөртэй гэдгийг нь мэдсээр байж ингээд тэврээд зогсож байдаг. Гэхдээ та ч бас тэвэрсэн болохоор ганцхан миний буруу биш шүү"

Дахиад л Жиминий тухай. Жимин гэдэг нэр гараагүй ч түүний тухай жижиг ч гэсэн дурдаад өнгөрсөн Вонү. Өөрөөс нь маш бага хэмжээгээр жижигхэн ч энгэрт нь шигдэх залууг хайрлахаас өөрийг хүсэхгүй байгаа ч хязгаар түүнд бий болчихсон.

"Уучлаарай, гэхдээ би...бид дахиад уулзахааргүй болсон"

Нэгнээсээ ерөөсөө салалгүй хэлсэн Тэхёны үгэнд Вонү үсийг нь илэн "Тэр ч бас муу хүн юмаа. Тийм хүн гэж бодоогүй юмсан. Гэхдээ би баярлах ёстой юу? Надад ашигтай юм шиг байх юм"

"Би тэгж бодохгүй байна"

"Яагаад? Болохгүй зүйл байсан бол та одоо надад тэврүүлэх ёсгүй биздээ?"

Үүний дараа бүлцийсэн нүдтэй залуу түүнээс салахыг зорилоо. Нуруунаас нь гараа татаж хойш нэг алхах гэхэд Вонү гараа тавилгүй тэвэрсэн хэвээр

"Ойлголоо...дахиад жаахан тэвэрчихье"

[Yioyy za ene zaluu gvel nre nogoo yrtonts ruu yvsn ch yhve...gsnes bi nre ene 2ig salgad haychla shd😆]
[Odoo yxin? Ter chigt ni salgalaa shu??]

Continuă lectura

O să-ți placă și

226K 10.4K 43
Do you believe in God? Do you believe in Angels? Do you believe that there is heaven? Do you believe that an angel can lost its wings? Do you believe...
724K 26.4K 75
[Complete] Team Alpha Trilogy #2 "I lost them. Every single one of them, even Jun." Everything was perfect until time decided to play with us. Time t...
31M 1.1M 49
"Screw the rules. I want you, Kim Y/N." THIS FIC WAS MADE INTO CLICKBAIT FOR A YOUTUBE VIDEO COMPLAINING ABOUT KOREABOOS LOLLL ITS NOT THAT BAD GIVE...
733K 16.5K 45
In wich a one night stand turns out to be a lot more than that.