Танилцах аппликейшн

By Saesun_khishig

3.2K 253 42

Тэр үед л энэ аппликейшн руу орсон нь амьдралын минь хамгийн том алдаа байсан юм. Төрөл: GxB (+16) More

1
2
3
4
5
7
8
9
10
11
12
13

6

304 21 11
By Saesun_khishig

Намрын зэврүүн жавраар, өнгөө алдаж талыг дүүргэсэн цэцэгс, шарлаж гандсан моддын дунд ухаан жолоогүй гүйх эмэгтэй хаа нэг мөчир, урт ишинд өвдгөө шалбалан бүдэрч унана.

Тэрээр нүдэндээ нулимс дүүрэн ч хүүхэн хараанд нь итгэл найдвар, айдас түгшүүрийн олон мянган өнгө холилдон байлаа.
Түүний толгойнд зугтах гэж оролдоод баригдсаны дараах шийтгэл, ташуурын хорсгом чанга өвдөлт, хоолгүй хоног шөнө, зодуурын гашуун амт бодогдох ч энэ ойгоос л гарч чадвал эсэн мэнд гэртээ харина гэж горьдож байсан юм.

Гэлээ ч эцэс хязгаар нь үл мэдэгдэх энэ ойд ердөө халтардсан нимгэн даашинз болон эр хүний гэмээр томдсон хар савхи өмссөн харагдлаа. Хөл нүцгэн тул хаа нэг хатгаж өвдөх хэдий ч энэ бүхэн хамаагүй аятай л хуурай агаарыг залгин тамираа тасартал гүйнэ.

Хачин юм... Дөнгөж сая зөрөөд өнгөрсөн гэмээр хугарсан салаа иштэй модтой бараг гурав дахь удаагаа таарч байгаа нь...

Бүсгүйгийн аньсага нулимсаар дүүрч энэ ойгоос гарч чадахгүй гэдгээ ойлгосон бололтой өвдөг сөхрөн суулаа. Өнөө итгэл найдвар гээч нь энэхэн мөчид тасарсан бололтой чимээгүй мэгшин хэн нэгний тусламжийг хүлээнэ.

Төд удалгүй араас нь нохойн дуу яраглан, мөчир хугаран шад шад хийх хөлийн чимээ нүүрэглэв.

Хөөрхий бүсгүй одоо ч ойлгоогүй мэт босохыг оролдовч хөл алдан уналаа. Түүнд өөрийгөө даах ч хүч үгүй болтлоо гүйсэн байсан нь тоогүй.

"Эмэгтэйг олчихлоо"

Гэх хэн нэгэн эрийн бусдадаа зарласан бүдүүн хоолой.

Түүний араас тайвнаар алхаж ирэх танил хөлийн чимээ.

"Ингэж цагаа үрэх шаардлага байдаг юм уу? Би чамайг ямар их анхаардаг билээ дээ?"

"Гуйя... намайг явуулчих" хэмээн гуйсан нүдээр уйллаа.

Залуугийн энхрийлж хайрласан төрх алга болж залхсан байртай санаа алдан, арын хүмүүстээ хандаад "Түүнийг аваад яв"

"Гуйя, намайг явуулаач дээ! Гуйж байна!"

Төд удалгүй бүсгүйн гаранд өнгөгүй шингэн тарих үед бүсгүй ч сульдан, ойчсон юм.

...

/Kara's pov/

Хааяахан дуугарах утсаа чагнасаар орон дээрээ суулаа.

Виллиамыг утсаар ярьсныхаа дараа шууд ирчихнэ гэж бодоогүй. Тэр манай ажлын газар, миний тухай юу юуг ч мэдсэн байх боломжгүй.
Гэтэл! Өнөө захирал залуугийн машин үүдэнд ирчихсэн, сорвит хэн нэгэнд яг өмнөх шигээ хаалга онгойлгож өгсөнд сандарсандаа бүх юмаа хаяад ажлын байрнаасаа зугтаад гараад ирчихлээ!

Виллиам үнэхээр тэр юм ярьдаггүй захирал залуу бол яах вэ? Яаж би нүүрийг нь харах болж байна аа?

Түрүүнээс хойш залгасан түүний дуудлагыг авах зориг надад байсангүй. Би яаж ийм тэнэг байдалтай уулзах юм?

Ер нь анхнаасаа л дэмий эхлүүлсэн байна! Түүнээс харилцаагаа таслах хэрэгтэй бололтой... Бүх зүйлийг дуусгъя!

Хормын өмнө хүрэх хүсэлгүй байсан утас руугаа зориг шулуудан зурвас хэсэг рүү орсон юм.

'Орлого: 1.000.000$'

Энэ зурвасыг хараад би ер нь яг юутай орооцолдсон эсэхээ бодож суулаа. Энэ бүхэн анхнаасаа зөв байсан уу? Юу ч хийгээгүй мөртлөө их хэмжээний мөнгө авах... Энэ бол аюул.

Надад түүний шилжүүлсэн анхны мөнгө нь 500$ байсан. Гэтэл одоо юун баахан тэг вэ??

Виллиамын дуудлага цочоох шахам орж ирлээ. Сүүлдээ түүний дуудлагаас ч айх шиг. Одоо бол ярина гэхээс айж байна. Хэчнээн баян байлаа ч ямар эрүүл ухаантай хүн над шиг амьтан руу ийм хэмжээний мөнгө шилжүүлэх юм?

Дуудлага тасарсны дараа зурвас ирлээ.

  - "Дахиад залгахад авахгүй бол үхнэ гэж мэдээрэй"

Зүрх савлаад яахаа мэдэхгүй шууд л орноосоо боссон юм. Дөнгөж саяхан нарийн боовны газарт л аргадах маягтай, эвээр харьцаж байсан энэ хүн гэнэт ийм зурвас явууллаа гэж үү?

Дахин нэг дуудлага. Энэ удаад би ч дуулгавартайгаар шууд хариу өгсөн юм.

"С...сонсож байна"

Утасны цаанаас хэсэг чимээгүй байснаа "Яагаад уур хүргээд байгаа юм бэ? Дахиж битгий ингээрэй~"

Гэнэт л эелдэг болчихлоо... Би ч аль болох тайван байхыг хичээн "Уучлаарай"

"Зүгээр дээ, ганц удаа юм чинь. Харин дараагийн удаа ингэж зөрөөд байх юм бол зохих шанг чинь хүртээх болно шүү. Одооноос ойлголцож эхэлье"

"Надад мөнгө хэрэггүй ээ" хэмээн зоригтой хэлэхийг хичээлээ.

"Өө? Мөнгө хэрэггүй хүн гэж байдаг байх нь ээ?"

"Тийм ээ, би өөрөө ажил хийдэг"

"Тэрний оронд өөр хамгаалалт сайтай байшинд орвол ямар вэ?"

"Юу?"

Гэнэт өрөөний цонх тас няс хийн хагарсанд чанга орилсоор доош суулаа. Гараа чичигнүүлэн дээш өндийгөөд харахад тоосго болон тоосготой бэхэлсэн жижиг хайрцагтай зүйл байв.

Айсандаа нулимс урссаар хайрцгийг нээхэд ихэд чамин жижиг мөнгөн бугуйвч гарч ирлээ.

Буланд тавьсан утсаа чихэн дээрээ бариад "С..сая--"

"Байнга зүүж байгаарай. Хос бугуйвч байгаа юм"

"Би хичээлээ хийхгүй бол болохгүй нь ээ. Сайхан амраарай, эрхэм ээ" гээд л шууд утсаа салгав. Цонх руу гүйн хөшгөө нээхэд хүн бүү хэл нохой байсангүй.
Хэсэг шокт ороод, яах ёстойгоо мэдэхгүй хумс хуруугаа шалбалан суув.

Түүнийг блоклоод, аппликейшнг устгасан ч тэр миний ажлын газар, гэрийн хаягийг мэднэ. Бүр мөнгө хүртэл өгсөн учраас яаж салахаа мэдэхгүй нь...

Олон бодолд төөрөлдөх явцад гэнэт хаалга тогших чимээ гарсанд зүрх хэмнэлээ алдан цохилно. Виллиам юм болов уу? Намайг яах бол?

Аажуу алхсаар хаалганы дурангаар харахад аз болж Лукас зогсож байлаа. Санаа амарч хаалгаа нээхэд Лукас гартаа цэцэг барьжээ. Хамгаалагдсан, бүрэн бүтэн мэдрэмж авсан учир сэтгэл хөдлөөд шууд л тэврээд авсан юм.
Энгэрт нь шигдээд уйлж гарахад тэрээр сандрах аятай "Юу болсон бэ? Зүгээр үү?"

"Надад туслаач..." хэмээн үгээ дуусгаж амжилгүй хоолой зангирна.

Хэсэг хугацааны дараа би ч тайвширч Лукас хагарсан шил, тоосго, бугуйвчийг ажиглан алхах аж.

"Хэн ингэсэн юм?"

Хэрэв түүнд онлайнаар танилцсан залуугийн тухай хэлвэл бид дуусах болно...

"Мэдэхгүй байна"

"Цагдаа дуудъя"

Түүнийг утсаа барьж авах үед би ч итгэл тээн түүн рүү харлаа.

"Сайн байна уу? Дуудлага өгөх гэсэн юм"

Хэсэг хугацааны дараа цагдаа нар ирж эргэн тойрныг тэмдэглэж аван, мэдүүлэг авлаа.

"Хэрэгтний талаар таамаг ч байхгүй гэсэн үг үү?"

Би хэн гэдгийг нь мэднэ ээ... би мэднэ! Хэдий хэлмээр байгаа ч Лукас хажуунаас хараад зогсоод байх юм.

"Тийм ээ, мэдэхгүй"

"Ойлголоо, бид шалгаж эхлэх болно. Гэхдээ ойрын өдрүүдэд таныг гэртээ ганцаараа байх хэрэггүй гэж бодож байна. Хамаатан садан эсвэл найз нөхдийнхөө гэрт хэсэг хугацаанд байрлах боломж байна уу?"

Зоё руу очих уу? Эсвэл Лукас?

"Тийм ээ, тэгье"

Цагдаа нар явсны дараа би ч хэд хоног өмсөх хувцас, хичээл ном, эд хэрэгслээ цүнхэлж эхэллээ.

Лукас хагарсан шилнүүдийг цэвэрлэх зуураа хаа нэг санаа алдана.

"Чи манайд байж болно шүү. Дүү дотуур байр руугаа нүүчихсэн учраас би ганцаараа байгаа"

Тийм дээ, Зоё эмэгтэй хүн юм чинь түүн рүү ч халдаж магадгүй. Лукастай байвал арай аюулгүй байх.

"Ойлголоо"

Бид ийн түүний гэр рүү явах зуураа хоёр талд чимээ байсангүй. Мэдээж надад юу ч ярих сонирхол алга.
Одоо ч мөнгийг нь буцааж өгөөд, хэрхэн Виллиамийн савраас мултрах тухай л бодлууд хөврөнө.

Лукас анзаарсан бололтой намайг хүндэтгэн чимээгүй жолоогүй барих ч сул байсан гарнаас минь атгалаа. Би ч зөрүүлэн атгав. Анхнаасаа л илүү дутуу зүйл рүү шуналгүй түүнийгээ л сайн хайрладаг байж...

Түүний гэрт орж ирэхэд манайхаас хавь илүү том ч эрэгтэй хүн амьдардаг л юм хойно бага зэрэг замбараагүй байлаа.
Лукас сандарч очин хөглөрсөн хувцаснуудаа шүүгээ рүүгээ шидээд "Орж ирээд суу л даа"

Анх удаа түүний гэрт орж үзэж байгаа учир эргэн тойрноо ажиглан буйдан дээр суулаа. Лукас жүүс аягалж урд минь тавиад миний цүнхтэй хувцаснуудыг тавиуран дээр тавив.

Зурагтаа асааж, хувцасны шүүгээнд нь хувцаснуудаа байрлуулах явцад Лукас хоол хийнэ. Би ч хэдийнээ тохижиж авсан тул санаа амрав. Илүү тухтай, төрөл бүрийн дуу чимээтэй энэ газар гэртээ ганцаараа байснаас хавь илүү ажээ.

Нар жаргах дөхсөн тод улбар шар туяа, торон цагаан хөшгийг нэвтэлж, хоолны хамар цоргиулам үнэр гал тогооны ширээн дээр уур савсаана.

Ийнхүү бид анх удаа өөд өөдөөсөө харан хоол идэж байгаа явдал юм.

"Амттай байна!"

Лукас инээд алдаад "Нээрээ юу?"

Хооллож дуусаад аяга тавгийг би угаах болсон юм. Хэдий Лукас эсэргүүцсэн ч би чинь түүний гэрт байгаа шүү дээ. Түүнд туслах хэрэгтэй.

Лукас бид хоёр хэсэг юм ярьж байгаад кино үзэхээр боллоо. Намайг кино сонгох зуур Лукас хөргөгчөө нээн "Зууш дуусчихсан байна. Би дэлгүүр ороод ойр зуурын хүнс, бас бус юм цуглуулаад ирье. Удахгүй ээ"

"Ойлголоо, хурдан ирээрэй"

Лукас гарсны дараа би ч аль болох аятайхан кино сонгохыг хичээн товчлуур гүйлгэнэ.

Гэнэт утсанд зурвас ирсэн тул Лукасаас болов уу хэмээн утсаа нээхэд дотор харанхуйлсан юм.

  - "Бодлогогүй сонголт байлаа"

Continue Reading

You'll Also Like

261K 8.1K 186
What if a Pokémon Trainer found herself in the world of One Piece? What if she found herself with the Strawhat Pirates? What if she finds herself get...
34.6K 2.7K 24
Өнгөөр тоглодог хүн ямар нэгэн өнгөнд дурлаж болохгүй. Тоглоом хэтэрхий уйтгартай болчихно. ...
205K 10.3K 89
Being flat broke is hard. To overcome these hardships sometimes take extreme measures, such as choosing to become a manager for the worst team in Blu...
1.4K 92 6
Нэг жижиг хотод үйлдвэрийн хорт бодис тархан аялалд явах гэж байсан нэг сургуулийн төгсөх ангиуд сургууль дээрээ хорионд ордог. Анхаар: Уг зохиол нь...