Танилцах аппликейшн

By Saesun_khishig

3.2K 254 42

Тэр үед л энэ аппликейшн руу орсон нь амьдралын минь хамгийн том алдаа байсан юм. Төрөл: GxB (+16) More

1
2
3
4
6
7
8
9
10
11
12
13

5

247 20 0
By Saesun_khishig

Хүсэн хүлээсэн амралтын өдөр ирсэн хэдий ч бүтэн өдрөөр ажиллаж байгаа миний хувьд тийм ч таатай биш байлаа. Амралтын өдрүүдээр л энэ хавийн хүмүүс амь ордог учир ачаалал энгийн үеийнхээс 40% нэмэгдэнэ.
Нарийн боовны захиалга, өнөөдрийн дотор бэлэн болгох 60ш кекс, төрсөн өдрийн бялуу гээд л... хэдийгээр би тогооч биш ч угтаж, мэндлэх ажлыг би хийж байгаа шүү дээ. Бүтэн өдөр хадчихсан юм шиг инээмсэглэл тодруулах тийм ч амар биш.

Бүх ширээнүүдээ цэвэрлээд арай хийн зав гарахад утсаа шагайлаа. Виллиам өчигдрөөс хойш над руу юм бичээгүй... Магадгүй би хэн нэгнийг муулсан учраас түүнд таалагдаагүй юм болов уу? Ахх... шулуухан Зоё руу л бичдэг байж.

Суув уу, үгүй юу хаалга савагдан үйлчлүүлэгч орж ирсэн юм. Утсаа халааслаад босож зогсоход өчигдрийн захирал залуу, өөр нэг нүдэндээ сорвитой залуутай явж байх нь тэр! Арай тэр жижигхэн залууг халчихсан юм биш биз дээ?

Харваас хүчтэй ауратай хоёр хүн өөдөөс ирсэнд би бүр юу хийхээ мэдэхгүй будилж зогслоо. Яагаад дахиад хүрээд ирэв дээ...

Сорвит арын цэс рүү харсаар "Американо гарах уу?"

"Тийм ээ"

Түүн рүү айгаад харж ч чадсангүй. Их ширүүн төрхтэй учраас байх л даа... Харин захирал нь?

Түүний хувцас энгийн л хоолойтой цамц, хар өмд байснаас өөр өөрчлөгдсөн зүйл алга. Царайлаг хэвээрээ байгаа ч бас л юу ч дуугарахгүй над руу харна.
Харц нь тийм ч таатай бус жаахан ууртай ч юм шиг...

"Тэгвэл 2 мөстэй американо өгчих" хэмээн сорвитой нүдээрээ над руу харахад нь шар үс боссон ч толгой дохиод "Идэх зүйл авах байсан уу?"

Сорвит, захирал руугаа харахад захирал нь түүн рүү толгой сэгсрэнэ.

"Авахгүй юм байна"

Дарь эх минь... яаж ийм аймар залууг захирал нь ингэж сайн удирддаг байна аа. Тэд зодолдвол ойлгомжтой сорвит дийлэх байх. Эсвэл үгүй юу?
Тэд хоёулаа л өндөр, хоёулаа л биерхүү юм байна. Энэ сорвит нь бие хамгаалагч нь юм байх даа? Эсвэл жолооч? Ер нь эд нар мафи юм болов уу?

Американог нь хийх явцад бодох бодохгүй бүгдийг л бодсоор бэлэн болголоо. Хачирхалтай нь тэд хоёул хоёулаа яг байсан байрандаа намайг хүлээгээд зогсож байсан юм.
Урьд нь иймэрхүү газар орж ирж байгаагүй юм байх даа? Эгдүүтэй ч юм уу...

"Бэлэн боллоо"

Ийн тооцоо хийж дуусахад яг өчигдөр сууж байсан ширээн дээр очин суух ажээ. Ийм том залуус байж жоохон хүүхэд шиг урд урдаасаа хараад, уух юмаа сорох нь инээд хүргэнэ. Үнэхээр л хүнийг гаднаас нь дүгнэх хэрэггүй бололтой.

Захирал нь сорвитын чихэнд юм шивнэх үед сорвит над руу гараараа дохилоо.

"Ямар ч хамаагүй зуушны юм өгчих"

"За..."

Өлссөн бололтой шүү. Тэдэнд чихэрлэг талх өгөх үү?

Гэнэт үүдээр яаруу сандруу гурван хүн орж ирсээр "60ш кекс захиалсан юм. Бэлэн болсон уу?"

"Аа тийм ээ, хүлээгээрэй"

Нөгөө хоёрт хүссэн зүйлийг нь өгөөд бушуу 60 кексийг нь уутлаад өглөө. Тэдэнтэй зөрөн 10 гаруй хүн бужигналдсаар орж ирэв.

"Төрсөн өдрийн бялууны захиалга өгсөн. Бэлэн биз дээ?"

"Аа, тийм ээ"

"За тэгвэл ширээнүүдээ нийлүүлж дээр нь идэж, уух юм засаад өгөөч. Өөр газар руу явах гэж байсан ч амжихгүй болчихлоо"

"Ойлголоо..."

Хүссэн зүйлийг нь бэлдэхээр гүйх шахам засаж янзлахад дуу чимээ нь чихний хэнгэрэг цоолох шахна. Инээлдэж, алга ташиж, нэгнээсээ давах гэж чанга яриад л...

Өнөө захирал, жолооч хоёр хүртэл хөмсгөө зангидан суух аж. Яагаад ийм дуу чимээнд гүрийгээд, явахгүй байгаа юм бэ...

Сорвит над руу дахин дохиход би ч нохой аятай гүйсээр очив.

"Бялуу ч юм уу, ямар нэг юм өгчих"

"За..."

Тэдний захиалгыг өгсний дараа хэд хэдэн хүмүүс орж ирж худалдан авалт хийгээд гарав. Сорвит идэх юмаа дуусгасныхаа дараа л нэмж захиалга өгнө. Захирал нь түүний идэж байгааг чимээгүй л хараад сууна. Сүүлдээ сорвит арай их идээд байгаа ч юм шиг санагдлаа.

Донутынхаа сүүлчийн хазалтыг дуусгаад дахин над руу нулимстай нүдээр дохив.

Хүчээр идээд байгаа мэт өөрийгөө дааж ядсаар "Ө...өөр зүйл байвал аваад ирээч..."

Хэдий миний санаа зовсон ч үйлчлүүлэгч минь байхад яаж зааж зүрхлэх билээ. Захирал руу нь харвал американогоо л хаа нэг шимэн сорвит руу харна. Тэр түүнийг ид гэж хүчлээд байгаа юм болов уу? Гэхдээ юуны тулд? Эсвэл сорвит өөрөөс нь урваад, мань хүн мэдчихээд одоо ингэж шийтгэж байж болох юм.

Захиалгыг нь урд нь тавихад өнөө төрсөн өдрийн хүмүүс ч тэмдэглэж дууссан бололтой инээлдсээр гарч одлоо. Ширээг нь цэвэрлэх явцад ард хүн огих мэт авиа гаргах нь тэр. Сорвит уу?

Түүн рүү харвал амаа даран хэд хэд огино.

"Н...намайг дагаад яваарай!"

Хэмээн сорвитыг дагуулаад ариун цэврийн өрөө рүү гүйх шахам оруулав. Тэр миний таамагласнаар түрүүнээс хойш хүчээр идээд байж!

Уур буцалж өнөө захирал руу нь том том алхсаар, алчуураа ширээ рүү нь шидэн "Арай хэтэрч байгаа юм биш үү?"

Тэр ч алчуурнаас нүдээ салган, над руу харлаа. Уурласан шинжгүй ч асуух аятай нэг хөмсгөө өргөнө.

"Ажилчин чинь бололтой. Гэхдээ дарангуйлал чинь хэрээс хэтэрч байгаа юм шиг санагдахгүй байна уу? Өчигдрийн залууг харцаараа л гөлөлзүүлчихээд, өнөөдрийн залууг бүр чихэрлэг юмаар шахаж алахыг оролдлоо!"

Үгийг минь сонсонгуутаа гэмших нь бүү хэл инээмсэглэл тодруулаад, толгойгоо гилжийлгэнэ. Юу болоод байгааг ойлгохгүй байгаа юм уу? Эсвэл царайлаг царайндаа найдаад байна уу?

"Ийм нөхцөлд хүртэл дуугарахгүй байх шив? Яасан? Амаа угаагаагүй юм уу?"

Тэрээр хөнгөхөн инээд алдаад энгэрийн халааснаасаа үзэг гаргаж ирэв. Ийн цэсний танилцуулгын цаасан дээр ямар нэг зүйл бичээд над руу харууллаа.

'Уучлаарай^^'

Юу гэсэн үг юм бол? Надаас уучлалт гуйж байгаа юм байх даа?

Тархин дотор олон асуулт эргэлдэж зогсох зуур сорвит сульдсан маягаар араас ирээд түүний урд бөхийлөө.

"Сайн дураараа туслана гэж ирчихээд талдаа ч ороогүйд уучлаарай, захирлаа"

Юун сайн дураараа туслах вэ? Тэр өөрөө идэх юмаар шахуулсан хохирогч байж яагаад түүнээс уучлалт гуйгаад байгаа юм?

Тэрээр сорвитын чихэнд хэдэн юм шивнэхэд сорвит машины түлхүүр, хүрмээ аваад түрүүлээд гарлаа.

Захирал нь ч мөн гарах гэж байгаа бололтой утсаа халааслаад хаалга руу явах гэхэд нь би ч өөрийн эрхгүй гарнаас нь татаад зогсоочихсон юм.

"Энэ ажилчин юунд чинь тусалсан юм?"

Тэрээр гайхах мэт над руу харснаа ихэд дулаахан инээмсэглээд хацрыг минь илбэнэ.

Үнэндээ ээж ч надад ингэж хүрч байсан удаагүй! Зүрх хэмнэлээ алдан хурдсах үед тэрээр утсан дээрээ хэдэн текст бичээд над руу харуулав.

'Дараа уулзъя'

Ингээд л болоо. Тэр ингээд л гараад явчихсан.
Ер нь сая юу болоод өнгөрсөн бэ?

Мэдэрсэн зүйлдээ ч итгэсэнгүй цээжээ дарлаа. Тайвшир, Кара!

Гэхдээ бид дахиад уулзана гэж үү? Яах гэж? Тэр энд байнга хүрч ирж, ямар нэг ажилчнаа зуушаар шахаад байвал дахиж уулзаад хэрэггүй л байх...

Гэнэт утсанд дуудлага ирэхэд Виллиамаас байлаа. Өдөржингөө таг чиг байчихаад гэнэт залгаж гэнэ.
Ярихад бэлэн биш байсан ч хоолойгоо засаад дуудлагыг авсан юм.

"Өдрийн мэнд"

Утасны цаана нөгөө л баргил, халуухан хоолой нь хайлуулчих шахсаар ийн хэлэв. Энэ хүнээр үлгэр яриулаад унтвал дахиж сэрэхгүй байж ч мэдэх юм.

"Жаахан ачаалалтай ажиллаад одоо л зав гарч байна. Харин та...?"

"Харьж явна"

"Өдрийн цагаар уу? Урьд шөнө гэртээ хоноогүй юм уу?"

"Хардаад хэрэггүй дээ" хэмээн инээх нь дуулдана.

"Гэнэт юу яриад байгаа юм? Би хардаагүй байна!"

Түүний хөнгөн хөхрөх дуу хэсэг сонсогдох явцад би ч инээмсэглэв.

"Кара... Чамтай уулзаж, гарнаас чинь атгах өдрийг тэсэн ядан хүлээж байна"

Тэр үнэхээр хүсэж байгаа бололтой... гэхдээ би бодитоороо царай муутай, тийм сайхан биетэй ч биш. Түүнд гологдох байх...

"Би бэлэн болох үедээ хэлнэ ээ. Би одоогоор жаахан онцгүй байдалтай байгаа"

"Онцгүй гэж ямар?"

"Зүгээр л... эмэгтэйчүүдэд байдаг онцгүй байдал"

"Гэхдээ би чамайг онцгүй байгаа гэж бодохгүй байна. Бид видео дуудлага хийдэг өдөр чи хөөрхөн л байсан шүү дээ"

"Тэр чинь утасны цаанаас. Харин бодит амьдрал өөр..."

Виллиам хэсэг чимээгүй байснаа "Би чамайг бодит амьдрал дээрээ ч үзэсгэлэнтэй гэж боддог. Чиний ямар чинь хамаагүй. Зүгээр л ямар ч байдалтай байсан надад таалагдах учраас"

Өөрийгөө голдог үе маань эхэлчихсэн бололтой. Виллиамтай хичнээн уулзаж үзээгүй ч баян бас боловсролтой гэдэг нь мэдэгддэг. Гэтэл надад сурлагаас өөр юм байхгүй. Гадаад үзэмж, бие галбир, эд хөрөнгө, хөгжилтэй зан чанар гээд л... Гэтэл Зоёд энэ бүхэн байгаа. Виллиам, Зоётой уулзвал мэдээж шууд татагдах байх... Харин надтай хэд уулзаад л уйдна.

Нэг мэдэхэд нүднээс нулимс гойжоод, нусаа татаад сууж байлаа. Виллиам санаа зовсон хоолойгоор "Яагаад уйлаад байгаа юм? Би чамайг гуниглуулах зүйл хэлчихсэн үү?"

Би ч хэд хэд толгой сэгсрэн нулимсаа арчаад "Үгүй ээ, тэгээгүй. Би зүгээр л... би зүгээр л царай муутай. Та намайг харвал шууд голох учраас би тантай уулзахгүй ээ"

Үгээ ч дуусгаагүй байтал хоолой зангираад дахиад л уйлж эхлэв.

Виллиам санаа алдаад "Би чамайг голохгүй ээ"

"Худалч! Та намайг голно"

"Хүсвэл одоо уулзъя. Хүлээж бай" хэмээн дуудлага тасарсан юм. Тэр намайг хаанаасаа яаж ч олох билээ дээ... Сэтгэл засаж байгаа дүр эсгэсэн ч цаанаа намайг өрөвдөж байгаа байлгүй! Яах ийх нь хамаагүй нэг уйлсан дээрээ сайн уйлаад авъя.

Continue Reading

You'll Also Like

28.5K 2.5K 15
Ий Хэжүн бол их сургуулийн жирийн оюутан. Бусад хүүхдүүдтэй адил цагийн ажил хийж байр хөлслөн амьдардаг эгэл даруу охин. Гэтэл нэг өдөр ажлаа таран...
37.7K 402 14
Imagines/Preferences about your favorite heros •Iron Man/Tony Stark •Bucky Barnes/Winter Solider •Captain America/Steve Rogers •Spider-Man/Peter Park...
164K 3.7K 62
imagines as taylor swift as your mom and travis kelce as your dad
135K 7.4K 15
Ганц л амьдрах ертөнцөд хүссэнээ хий. Хэн ч чамайг шүүх эрхгүй