Танилцах аппликейшн

By Saesun_khishig

3.2K 254 42

Тэр үед л энэ аппликейшн руу орсон нь амьдралын минь хамгийн том алдаа байсан юм. Төрөл: GxB (+16) More

1
2
3
5
6
7
8
9
10
11
12
13

4

244 21 0
By Saesun_khishig

Ухаан орох шиг болоод Лукасыг түлхэх үед Лукас ч дуулгавартайгаар холдов.

"Галзуураа юу?!"

Лукас хэсэг над руу харж байгаад шууд л тасраад уначихсан юм. Түүнийг яах ийхээ мэдэхгүй ч камераа унтраах хэрэгтэй!

Утас руугаа гүйгээд тавиурнаас нь бушуу аван "Завгүй болчихлоо, маргааш бичье!" гээд л шууд салгачихав. Бурхан гэж байдаг бол цаг хугацааг ухраагаад өгөөч!

Ямартай ч орныхоо хажууд гудас дэвсээд, илүү хөнжил авчран Лукасыг чирэн чирэн аваачлаа. Хүн яаж ийм хүнд байдаг юм бэ?

Хувцасыг нь тайлж, дэр өгч халамжлах хүсэл байгаагүй тул тэгээд л хаячихав. Утас руугаа харахад Виллиамаас зурвас алга. Тэр юу гэж бодсон бол?

...

Нэг мэдэхэд унтаад өгчихсөн, өглөөний сэрүүлэг хангинана.

Өмдөө ч тайлаагүй, эвгүй байрлалтай, тух муутай унтсанд хамаг бие хөшиж өвдөх аж. Мэдээж сэрүүлэгт Лукас ч сэрэв бололтой ярвайсаар, толгойгоо барих аж.

Тэрээр намайг харан цочис хийгээд "Өчигдөр шөнө..." хэмээн чимээгүй болов.

"Явж усанд ор. Замдаа ярилцъя"

Лукас гэмшингүй толгой дохиод ариун цэврийн өрөө рүү явлаа.

Явсных нь дараа Виллиамаас зурвас шалгахад дахиад л юу ч алга.

Лукастай сургууль руу хамт явахаар болсон ч бид машинд хэн хэн нь чимээ гаргаагүй юм.

"Өчигдөр шөнө уучлаарай"

Бодож бодож л хэлсэн байх. Мэдээж би уурлаад байх шаардлаггүй учраас чимээгүй л толгой дохилоо.

Сургууль дээр ирэхэд Зоё өөдөөс тосож авсан тул Лукасаас салах сайхан шалтаг болж анги руугаа явав.

"Дахиад л чамайг хүргэж өгнө гэж зүтгээ юу?"

Би ч цүнхээ ширээн дээр тависаар санаа алдан "Тэр урьд шөнө согтуу ирээд хоноод явсан"

"Хоносоон?!"

Зоёын хашхираанд бүх хүмүүс нааш харсанд Зоё буцаж суудалдаа суугаад "Ямар чөтгөр нь вэ?"

"Тэр намайг хүчээр үнссэн ч удалгүй тасарч унаад... Тэгээд л өглөө хамт ирж байна" гээд нүдээ эргэлдүүллээ.

"Муу новш чинь? Чиний анхны үнсэлт тэгээд хүчээр болчихож байгаа юм уу? Би байсан бол нам цохиж унагаах байлаа"

"Тэр миний найз залуу шүү дээ. Яаж уурлах юм?"

"Зөвшөөрөлгүй үнссэн юм чинь чи уурлах бүрэн эрхтэй!"

"Согтуу байсан шүү дээ"

"Наад хараал идмэрээ өмөөрөхөө больж үз"

Бидний харилцан яриаг багш орж ирэн арай гэж дуусгав. Хичээл дундуур анхаарал төвлөрөхгүй тарчилж гарлаа. Виллиам намайг завхай гэж бодож байгаа байх даа? Дахиад над руу залгахгүй бол яана аа...

  - "Урьд шөнийн явдалд уучлалт гуйх гэсэн юм"

Тэр хариу бичих болов уу?

  - "Танай найз залуу байсан уу? Заавал хариулахгүй байсан ч болно оо^^"

Хариу ирсэнд орилох шахсан ч бусад хүмүүс рүү болгоомжлонгуй харан өөдөөс нь бичлээ.

  - "Тийм ээ... Тэр ууг нь тийм хүн биш. Гэхдээ би яагаад ч юм таны өмнө гэмтэй санагдаад"

  - "Зүгээр дээ"

Түүний зурвасанд инээмсэглээд буцаан халаас руугаа хийлээ. Одоо л багшийн үгнүүд чих рүү орж, сэтгэл санаа цэлмээд ирэв.

Хичээлээ тараад ажил руугаа Лукасаар хүргүүлсэн юм. Сайндаа ч биш л дээ, зүгээр залхуу хүрсэн төдий.

Лукас "Маргааш амралтын өдөр. Хамт кино үзэх үү?"

"Би маргааш бүтэн ажиллана аа"

"Аа... тэгвэл нөгөөдөр?"

"Зоётой уулзахаар тохирчихсон"

"За за... тэгвэл хичээл дээр уулзъя"

Инээмсэглээд машинаас буун, ажил руугаа орлоо. Үнэндээ Зоётой уулзана гэж худлаа хэлсэн юм. Гэртээ ганц өдөр ч болтугай амаръя...

Хувцсаа солиод, ширээнүүдээ арчих зуур ганц хоёр хүмүүс юу ч юм ярилцан хоёр талд сууна. Цонхны цаанаас ч тэр холхилдон өнгөрөх хүмүүс мөн бүгд л хосоороо байх юм.

Би Лукасыг үнэхээр найз залуугаа гэж хардаг болов уу? Зүгээр л хамт явдаг, сэдэв олж ярьдаг, гадуур хамт гардаг эрэгтэй найз шиг л... Эсвэл бүх хосууд нэгнээ ингэж мэдэрдэг юм болов уу? Гэхдээ хосууд нэгнээ үнсэх үед ядаж л догдолдог...

Бодол сарниулан үйлчлүүлэгч орж ирсэн бололтой, хаалга онгойх үед савагдах хонх жингэнэлээ.

Хар хослол өмссөн жижигхэн биетэй, нүдний шилтэй залуу яаруу явж байгаа бололтой над руу дохив.

Би ч тооцоо хийх хэсэг рүү гүйж очин "Сайн байна уу?"

"Танайд ногоон цай байгаа гэж хэлээч"

"Аа... уучлаарай үйлчлүүлэгчээ манай уух юманд зөвхөн кофены---"

"Замаараа орсон газруудын хамгийн сүүлийнх нь л танайх байна. Танайх л ногоон цай гаргахгүй бол миний амьдрал дууслаа! Би ажлаасаа халагдана"

Хэмээгээд шууд л уйлчих нь тэр. Эр юм байж юун ч сэтгэлийн тэнхээгүй билээ дээ. Гэхдээ өрөвдмөөр л юм...

"Үнэхээр уучлаарай, манайх боломжгүй"

Удалгүй дахин хаалга савагдсан ба үүд рүү харвал "Харизма" гэдэг үгний эх үүсвэр ороод ирчихсэн байх нь тэр.
Орж ирсэн үйлчлүүлэгчээ хараад газар дээрээ нам гацаж орхив.
Ийм хүн бодит амьдрал дээр байдаг гэж үү? Түүний бие хаа, өмссөн хослол, царайны өв тэгш байдал бараг тархин дотроо сийлээд авсан ч багадахаар санагдана.

Тэрээр эргэн тойрноо харж байгаад өнөө жижигхэн залуу руу хөмсөгөө зангидсаар наашлана.

Жижигхэн залуу түүний зүг бөхийсөөр "Уучлаарай, захирлаа! Ногоон цай гарахгүй бололтой..."

Бүүм! Захирал гэхээр бас баян байх нь ээ? Түүн шиг залуусыг кинон дээрээс л харж байлаа.

Өнөө залуу гэнэт над руу харсанд бид харц тулгарч орхив. Түүн рүү арай л их ширтчихэж! Санаа зовсондоо гар хуруугаа оролдон өөр тийш харах би...

Энэ үед жижигхэн залуу нулимс дуслуулан, өрөвдөлтэй царайлна. Ахх бүхэл бүтэн нэг хүний амьдрал юм даа! Бас захирал нь ч царайлаг...

"Нөгөө..."

Залуу над руу оч үсэргэн харахад би ч хоолойгоо засаад "Ногоон цай гарна аа"

Үгийг минь сонссон даруйд тэрээр нулимсаа арчин шилээ зүүгээд "Маш их баярлалаа!"

Түүний баярласан царайг харж инээмсэглэчхээд захирал руу нь харахад над руу харсан хэвээрээ байх ч эргэн харц бууруулах аж. Би тийм хөөрхөн харагдаад байгаа юм байх даа?

"Та хоёр хүлээх зуураа тэнд сууж байх уу?"

Хэмээн ширээ санал болгох үед жижигхэн залуу миний урдуур орон "Машиндаа хүлээж бай даа, захирлаа"

Үгүй ээ... дахиад жоохон үлдээч дээ...

Захирал нь түүний үгийг чихнийхээ хажуугаар өнгөрөөв бололтой ширээ рүү явахад магнай тэнийх шиг л болов!

Би ч бушуу арын өрөө рүү ороход ахлахыг ном уншин суухтай таарлаа.

"Эгчээ та намайг анх ажилд ороход хийж өгч байсан ногоон цайгаа дахиад хийгээд өгөөч?" гээд элгэмсэг хэлэхийг хичээв.

"Чи дургүй байсан биш үү?"

"Үгүй ээ, нэг үйлчлүүлэгч ногоон цай хүссэн юм. Би үгүй гэж хэлж чадсангүй"

"Танидаг хүн чинь юм уу?"

"Үгүй л дээ. Зүгээр... их царайлаг"

"Тийм байх нь ээ?" хэмээн нэг л ёжтой инээхэд нь би бага зэрэг улайна.

"Тэгвэл хийгээд өгье өө"

Тийм ээ! Тэр хамгийн шилдэг нь.

Зогсох хэсэгтээ зогсон ийш тийш харах явцад өнөө хоёр чинь юу ч ярихгүй урд урдаасаа харан суух аж. Хөөрхий залууд ийм хүйтэн даргынхаа хажууд суух эвгүй л байгаа байх даа.

Гэхдээ царайлаг юм... Тас хар нүд, хурц шанаа, дэгжин эрхэмсэг байдал, зүүн гарынх нь чигчий хуруун дахь мөнгөн бөгж хүртэл!

Харсаар байтал түүнтэй дахиад л харц тулгарчихсанд байж суух газар олдсонгүй эргэж харлаа. Есүс Христ! Өөрийгөө удирд, Кара!

Болгоомжлонгуй дахин түүн рүү харахад утсаа оролдож байгаа бололтой. Гэвч нүүрэнд нь хөнгөн инээмсэглэл тодорчээ. Намайг шоолоод байгаа юм байх даа?! Ичиж үхмээр юм...

Утсанд зурвас ирэх мэт чичирхийлэх үед нь зурвасыг шалгавал Виллиамаас иржээ. Эндээс сатаарах сайхан боломж минь!

  - "Юу хийж байна? ^^"

Нэг л мэдэхэд түүний зурвасыг хараад жаргалтай болдог болчихжээ...

  - "Ажлаа хийж байна"

  - "Маргааш амралтын өдөр. Үнэндээ чамтай уулзмаар байна"

  - "Маргааш бүтэн ажиллана TT"

  - "Тэгвэл нөгөөдөр? ^^"

  - "Би тантай уулзах эсэхдээ жаахан бэлтгэлгүй байна аа..."

Тэр хариу бичсэнгүй.
Уурлачихсан юм болов уу? Гэхдээ бэлтгэлгүй байгаа нь үнэн шүү дээ. Яаж ийм байдалтай түүнтэй уулзана гэж?

"Ногоон цай бэлэн болсон шүү"

Ахлах ийн над дээр ирэхэд нь би ч зөөж өгөхөөр үсээ чихнийхээ араар хийгээд аминдаа л өөрийгөө янзлав.

"Энэ таны ногоон цай" хэмээн захирлынх нь урд тавихад толгой дохин нэг балгана.
Түрүүнээс хойш ганц удаа ярихыг нь сонссонгүй. Үнэхээр хүйтэн хүн бололтой.

Жижигхэн биетэй залуу босож зогсоод "Би тооцоо хийчихээд машинд сууж байя даа"

Өнөө залуу ногоон цайгаа балгангаа түүн рүү золтой үхлийн харцаар ширтэж эхлэхэд залуу ч өрөвдөлтэйгөөр буцан суув. Ийм сүрдүүлгийн доор өрнөдөг ажлын байранд яаж уйлан уйлан тэсдэг байна аа...

Явах гэтэл тэрээр ногоон цайгаа доош тавин хоёр хуруугаа хавсаргах үед би ч тэр дороо түүний зүг байрандаа зогсов. Төрлөхийн бусдыг удирддаг хүн өөр юм байна өө...

Тэрээр жижигхэн биетэй залуу руу дохиход залуу нүдээ бүлтийлгээд "Б...би нэг зүсэм бялуу л авчихъя"

"Ямар төрлөөс байвал болох вэ?"

"Шоколад? Өөрөө мэдээд л өгчих..."

"Заа"

Ийн зугтах шахуу тэднээс холдлоо.

Захирал нь ямар их зантай юм бэ? Хүн гэж тоохгүй дохиогоороо л харьцаж байх шив?

Утсаа гаргаж ирээд Зоё руу бичих гэсэн ч түүнийг харах гэсээр байтал бүх юм өнгөрчих байлгүй.
Виллиам руу бичих үү?

  - "Зарим хүмүүс мөнгөтэй байлаа гээд л бусдыг дорд үзэж болно гэж боддог бололтой"

  - "Яаж байна? ^^"

Түүний хариунд би ч урам орсоор "Мөнгөтэй, баян гэдэгтээ бардаад ажилчнаа нохой шиг үзэж дарамтлана. Тэгснээ бүр дуугарах ч үгүй шүү"

  - "Магадгүй ярих гэхээр ямар нэг асуудал гарах байж болох юм. Яг ч их зантай учраас биш байх"

  - "Ямар асуудал гарна гэж?"

  - "Ямартай ч их зантай учраас биш байх аа."

Continue Reading

You'll Also Like

310K 18.5K 40
You live in a different time zone Think I know what this is It's just the time's wrong
103K 1.4K 51
𝐈𝐭𝐬 𝐭𝐡𝐞 𝐟𝐢𝐫𝐬𝐭 𝐝𝐚𝐲 𝐛𝐚𝐜𝐤 𝐭𝐨 𝐬𝐜𝐡𝐨𝐨𝐥 , 𝐀𝐚𝐥𝐢𝐲𝐚𝐡 𝐢𝐬 𝐧𝐨𝐰 𝐢𝐧 𝟏𝟎𝐭𝐡 𝐠𝐫𝐚𝐝𝐞, 𝐰𝐡𝐢𝐥𝐞 𝐬𝐡𝐞𝐬 𝐭𝐡𝐞𝐫𝐞 𝐬𝐡...
206K 10.4K 89
Being flat broke is hard. To overcome these hardships sometimes take extreme measures, such as choosing to become a manager for the worst team in Blu...
1.5K 92 6
Нэг жижиг хотод үйлдвэрийн хорт бодис тархан аялалд явах гэж байсан нэг сургуулийн төгсөх ангиуд сургууль дээрээ хорионд ордог. Анхаар: Уг зохиол нь...