Танилцах аппликейшн

Door Saesun_khishig

3.3K 259 43

Тэр үед л энэ аппликейшн руу орсон нь амьдралын минь хамгийн том алдаа байсан юм. Төрөл: GxB (+16) Meer

1
2
4
5
6
7
8
9
10
11
12
13

3

268 19 1
Door Saesun_khishig

"Орой гэртээ очоод надтай видео дуудлага хийж чадах уу?"

"Юу?"

Яагаад заавал орой гэж?! Миний бодож байгаа зөв үү? Зарим нэг насанд хүрэгчдийн...

Үгүй ээ, байз... Видео дуудлагаар түүний царайг ч бас харж болох юм байна.

"Чадна биз дээ?"

"Ойлголоо..."

Виллиам ихэд цоглог хоолойгоор "Бэлэн болсон үедээ залгаарай"

Хаа... ингээд өртэй болчих шив дээ. Мөнгийг нь чимээгүй л авдаг байж! Би яагаад ийм нэрлэхүү юм бэ?

Хичээлээ тараад ажлын газар руугаа явахаар нийтийн автобусанд суулаа.
Би үдээс хойш нарийн боовны газарт цагийн ажил хийдэг. Тэнд үнэхээр сайхан үнэртэй бас урамшуулал гэж жигнэмэг өгдөг! Би ажлын газартаа юу юунаас ч илүү хайртай.

Хувцсаа солиод худалдан авах хэсэгт зогсох зуур Лукас орж ирлээ. Өнөөдөр тухтай уулзаж чадаагүй болохоор л ингээд байх шиг байна.

"Яагаад надад хэлэхгүй явчихсан юм? Хүргэж өгөх байсан"

Тэр саяхан машин авсан учраас байнга намайг хүргэж өгнө гэж зууралдаж эхэлсэн...

"Би өөрөө хөлтэй учраас чамайг зовоомооргүй байна аа"

"Зүгээр юмсан..."

"Чи юм авах уу?"

"Ямартай ч донут авчихъя"

Түүний хэлснийг өгөхөд тэрээр тооцоогоо хийх зуураа хацар дээр үнсчихсэн юм.

"Маргааш сургууль дээр уулзъя"

"Гэхдээ Лукас... ингэж дураараа аашлахаа больчихож болох уу?"

"Юу?"

"Бид олон нийтийн газар байна. Тиймээс өөрийн ухаантай бай"

"Эвгүй санагдана гэж мэдсэнгүй... Уучлаарай"

"Тооцоо хийж дууссан болохоор одоо яв даа"

Лукас донут руу нэг, над руу нэг харан "Тэгвэл... сайхан амраарай" хэмээн гарав.

Би гэнэт яагаад ингэж аашлаад байгаа юм бол? Ахх тэр миний найз залуу! Хацар дээр үнсэх мэтийн зүйл байж болох л байсан шүү дээ.
Угаасаа ямар тэнэг нь хацар дээр чинь үнсчих үү гэж үнсэх вэ дээ!
Би ч үнэхээр...

Оройн цагаар үйлчлүүлэгч багатай байдаг тул хэсэг суун утсаа шалгав. Виллиам дахиж бичээгүй байна. Магадгүй намайг залгахыг хүлээж байгаа байх...

Хэсэг сурагчид ороод гарсны дараа миний ажлын цаг ч дууссан юм. 3 цаг ажилладаг бас төвөөс жаахан хол болохоор тийм ч их хүн үйлчлүүлээд байдаггүй. Жинхэнэ амар амгалан!

Захирал маань их нүдэнд дулаахан Япон эгч байдаг. Тэр надад үнэхээр сайн ханддаг шүү.

"Би одоо харьлаа. Та ч бас эрт хаагаарай"

"Болгоомжтой хариарай" хэмээн гарт минь савласан жижиг бялуу атгуулав. Би ч энэ хүний буянаар сайн таргалж байна шүү.

Гэртээ орж ирэхэд л хамаг биеийн ядаргаа арилах шиг болно. Цүнхээ буйдан руу шидээд, орон дээрээ ханарч унахад утсанд зурвас ирлээ.

  - "Хүлээсээр байгаа шүү^^"

Бурхан минь! Би одоо яах уу? Юу ч бэлдээгүй шдээ.

Амаа даран босож зогсоод хоёр тийшээ холхилоо. Ямартай ч үсээ задгай тавиад уруулаа өнгөлчихье.
Ахх эртхэн нүүрээ будаж сурах минь яав даа! Оюутан хүн байж!

Толинд өөрийгөө өнгөц жаахан янзлаад зоригоо чангалан амьсгаа авав. Тэр ч бас өөрийгөө харуулах юм чинь зүгээр ээ~ мэдээж тэр хоолой шигээ тийм ч сайхан залуу биш байх.

Хвүү! Дуудлага дээр шууд л дарж орхиод орон дээрээ суув. Дэлгэцэн дээрх өөрийгөө харахад бас ч гэж гайгүй ээ.

Дуудлага эхлэн секунт явж эхлэхэд зүрх хэмнэлээ алдан хурдан цохилно. Гэхдээ түүний дүрс алга...

Өөдөөс зүгээр л тас хар дэлгэц угтаж авсанд түүнийг камераа нээгээгүй талаар сануулах гэж оролдсон ч ичээд ярьж чадахгүй нь.

"Хөөрхөн харагдаж байна"

Ахх яах вэ? Инээмсэглэх үү? Ичиж үхэх нь!

Ичсэндээ зөөлхөн инээмсэглээд толгой дохилоо. Зөвхөн өөрийгөө хараад байхаар ямар эвгүй юм бэ...

"Нөгөө... та яагаад царайгаа харуулахгүй байгаа юм?"

"Одоохондоо миний царай нууц байж байг, хонгор минь"

"Аан... за"

Тэр хариу хэлэхгүй байна. Намайг хараад байгаа юм байх даа? Гуйя зогс...

"Чиний биеийн зарим нэг хэсгийг хармаар байна, зөвшөөрнө биз дээ?"

Юу? Яавал дээр вэ? Би түүнийг яг ямар хүн гэдгийг мэдэхгүй. Түүний талаар юу ч мэдэхгүй байж биеэ харуулна гэж үү? Тэр гаж донтон байгаад өөр зөндөө олон хүмүүстэй намайг харж байвал? Эсвэл бичлэг хийж байвал?

Гэхдээ түүний өгсөн 500$ бодох хэрэгтэй... Яг ч бага мөнгө биш шүү дээ.

Яах вэ...

"Тайвшир, Кара. Би ганцаархнаа чамайг харж байна. Айх хэрэггүй, надад итгэ"

Түүнд итгэж болох болов уу? Яахав... надад тийм ч муу хүн шиг санагддаггүй л дээ.

Утсаа орны дээрх тавиуран дээр байрлуулан орон дээрээ өвдөглөлөө. Манай гэр ганц л өрөө дээрээ жаахан жижигхэн учраас миний цаана үүд хэсэг, гал тогоо хоёр шууд л мэлийх аж.

Цагаан сорочикныхоо товчийг тайлах явцад өөрийн эрхгүй гар чичрээд, дэлгэц рүү ч харж чадсангүй.

"Кара, тайвшраад удаанаар хий"

Түүний хэлснээр гүнзгий амьсгаа аван тайвшрахыг хичээхэд сандрал арай багасна. Товчоо дуусгаснаар цамцаа тайлахад хөхний даруулгатайгаа л үлдсэн юм.

Биеэ бариад үхэх нь ээ...

"Хөөх, сайхан бие байна. Гэхдээ доодохыг чинь тайлуулахад арай бага мөнгө бололтой, чи ч бэлэн биш байна"

Нэгэнт түүний мөнгийг авчихсан учраас дэлгэцэн дээр байх өөрийн хагас нүцгэн бие рүү харлаа. Хэн ч хараагүй, хэн ч хүрээгүй миний хувьд нандин зүйл.

"Тэгвэл~ Энэ арьсанд олон хүн хүрсэн үү?"

"Юу? Аа... тийм ч их бишээ"

Би юу гээд хэлчихэв дээ... Надаас өөр хүн хүрсэн удаагүй байхад тийм ч их биш гэнэ шүү!

"Найз залуу чинь байнга хүрдэг үү?"

"Үгүй ээ..."

"Хааяаа гэж үү? Яаж тэсдэг юм бол доо. Би лав чадахгүй байх байсан"

Хэмээн зөөлхөн инээх нь сэтгэл гижигдэнэ. Түүний хоолойнд яагаад ч юм халж эхэлсэн тул түрүүний эвгүй уур амьсгал бага багаар үгүйрэх аж.

"Гэхдээ, Вилл"

Өөрийнхөө нэрийг сонсоод чимээгүй болоход нь одоо л миний боломж гэж үзлээ.

"Би ганцаараа нүцгэн байхыг хүсэхгүй байна"

"Тийм үү? Тэгвэл яамаар байгаа юм бэ дээ?" хэмээн хэлэхдээ бага зэрэг ёжилсон өнгө аяс сонсогдоно.

"Би ч бас чиний хувцасгүй байгааг харахыг хүсэж байна. Тэгэхгүй бол шудрага бус шүү дээ"

Нэгэнт л бид уулзаж байгаагүй юм чинь жаахан өлөгчин шиг аашлахад болохгүй зүйл байхгүй байх.

Виллиам инээв бололтой "Удахгүй харах биш бүр мэдрэнэ ээ. Тэр болтол тэвчээрэй, бяцхан хатагтай минь"

Тэр бүр уулзана гээд шийдчихэж ээ? Яахав байдал хурцадвал блок хийчих болохоор жаахан дүрдээ орчихъё.

"Одоо надаар хийлгэхийг хүссэн зүйл байна уу? Эсвэл би өөрийнхөө дураар аашилчих уу?"

"Дураар чинь байлгахыг сонголоо"

Ингээд миний эрхэнд орж байгаа чинь энэ дээ~

"Ноён Вилл камераа нээх шаардлаггүй. Харин бидэнд жаахан төсөөлөл хэрэгтэй бололтой"

"Зөвшөөрч байна"

"Эхлээд бид цамцаа тайлах хэрэгтэй~ Бидний хийх ажилд тээг болоод хэцүү шүү дээ"

Виллиам инээн "Цамц тайлагдлаа"

Уур амьсгалыг гэнэтийн хаалга тогшилт нураах нь тэр.
Оройн цагаар хэн байдаг билээ?

Гэрийн сул цамцаа хурдхан өмсөөд хаалгаа тайлахад Лукас зогсож байх нь тэр. Хацар нь улайчихсан дээр архи үнэртэх нь согтуу байгааг нь илтгэнэ.

"Лукас? Чи энд юу хийж---"

Уруулан дээр түүний гэнэтийн үнсэлт айлчилсан нь энэ. Юу болсоныг ч ойлгоогүй байх зуур Лукас хэдийн дотор ороод ирчихсэн намайг үнсэж байсан юм. Тэрээр шууд л хажуу хана руу шахаад, идэх гэж байгаа юм шиг л шуналтах үед нэг л зүйл санааг минь зовоож байлаа.

Энэ миний анхны үнсэлт гэдэг нь бус.
Утас одоо ч тасраагүй бидний зүг байрласан хэвээр байгаа нь.

Ga verder met lezen

Dit interesseert je vast

67.6K 6.2K 35
ჩვენი ბედი არასოდეს არაა ჩვენს ხელში,ვის შევიყვარებთ,ვის გვერდით ვიქნებით,ვის ვეტყვით მჭირდები,ვის ვეტყვით თანახმა ვარ. ↣↤↣↤↣↤↣↤ ასეთია ჩვენი სამყარო...
135K 7.4K 15
Ганц л амьдрах ертөнцөд хүссэнээ хий. Хэн ч чамайг шүүх эрхгүй
34.7K 2.7K 24
Өнгөөр тоглодог хүн ямар нэгэн өнгөнд дурлаж болохгүй. Тоглоом хэтэрхий уйтгартай болчихно. ...
208K 10.6K 90
Being flat broke is hard. To overcome these hardships sometimes take extreme measures, such as choosing to become a manager for the worst team in Blu...