Танилцах аппликейшн

Od Saesun_khishig

3.2K 256 43

Тэр үед л энэ аппликейшн руу орсон нь амьдралын минь хамгийн том алдаа байсан юм. Төрөл: GxB (+16) Viac

2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13

1

521 18 0
Od Saesun_khishig

"Хөгжилтэй л юм~ Царайг чинь хармаар байна"

"Гэнэт үү?"

"Болох уу?"

"Мэдээж..." /Зураг хавсаргах/

Энэ бидний нэгэнтэйгээ үг солилцсон анхны өдөр байсан юм. Яахав үүнээс дээш хэдхэн текст байж болох ч хамгийн зүрх догдлуулж, басхүү сандаргасан үйл явдал байлаа.

/Энэ үйл явдлаас 20 минутын өмнө/

"Хатагтай Кара? Таныг үүнийг ашиглана гээд найз залуугаасаа салахыг хүлээсээр байтал би эмгэн болж дууслаа"

Утасны цаанаас хар багын минь найз Зоё их л залхангуй өнгөөр харилцана. Бид бага сургуулиасаа хойш одоо хүртэл нөхөрлөж, амьдралын шалгуураар надад үлдсэн ганц сайн найз гэж хэлж болох юм.

"Харин тэгээд салахгүй байгаа юмыг би яана гэж вэ?"

"Бурхан минь! Лукас мэдэхгүй байхад л болоо юм биш үү?"

Зоё бид хоёр, сарын өмнөөс нэг танилцах аппликейшн олсон юм.

Ангийнхан дотроос үүгээр хосоо олсон хүмүүс хэд хэд байсан учир оролдоод үзэхээр шийдсэн ч асуудал гэвэл би найз залуутай. Лукас бид хоёр үерхээд 4 сар болж байгаа ч дотор хүн минь өөрийн эрхгүй энэ аппликейшн руу тэмүүлээд байдаг нь хачирхалтай. Хэдийгээр би тийм ч шинийг эрэлхийлж, хайдаг төрлийн хүн биш ч гэлээ энэ дотор ямар хүмүүс байдаг, яаж танилцдаг талаар нууцхан сонирхож л байна.

Би ийн орон дээрээ хэвтээд, урт хар үсээ оролдсоор "Хэзээ нэг өдөр баригдаад Лукасыг гомдоочихвол яах юм?"

"Бид ямар биеэ үнэлж, өөрсдийгөө зарах гэж байгаа юу? Зүгээр хөгжилдөхийн тулд л орж байна. Таалагдахгүй бол дараа нь устгаж болно"

Яагаад намайг үүнийг тат гэж ингэж их шалаад байгаа талаар мэдээлэл хүргье. Зоё ерөнхийдөө найз залууд маань дургүй. Лукас тийм ч үхэн хатмаар царайлаг биш л дээ. Гэхдээ л түүнийг хөлдүү, гэнэн гээд л байж болох бүх талаар нь муулдаг хүн бол Зоё. Тийм ээ, тэр намайг өөр хүнтэй танилцуулахыг хүсдэг.

"Чи тэгээд зөвшөөрөх үү?"

"Ойлголоо, би татъя"

"Энэ чинь л миний найз шүү дээ! Татах холбоосыг нь явуулъя"

Хэмээн дуудлага тасарлаа. Үнэндээ Зоё өөрөө ч энэ аппликейшнаа ашиглаж үзээгүй байгаа. Зэрэг эхлэнэ гэж өөрийгөө хүлээлгээд, намайг шавдуулах гэсэн хэрэг байх л даа~

Явуулсан холбоосоор нь орж, утсандаа суулгах явцад болих талаар хэд хэдэн бодол орж ирсэн ч одоо яая гэхэв. Зоёын хэлснээр ЗҮГЭЭР Л ХӨГЖИЛДЬЕ.

Суулгалт дуусснаар дотор орж бүртгэл үүсгэх хэсэг дээр дарав.

Нэр? Мэдээж хэн нь ч жинхэнэ нэрээ тавиагүй байх... Толгой хоосорчихлоо! Зүгээр 'Бла Бла' гэчих үү?

Толгойгоо гашилгаж суухад цонхны цаанаас болжмор жиргэхэд сайхан санаа орж ирсэн юм. Амьтны нэрээр нэрэлчихье!

Тэгвэл... Тагтаа? Хэрээ? Эсвэл уух зүйлээр нэрлэх үү?

Бүлээн сүү? Хүйтэн кола? За хамаагүй ээ! Анхныхаараа 'Бла Бла' гээд л нэрэлчихье.

Төрсөн он сар, хүйс асуусны дараа хувийн мэдээлэл рүү орж байгаа бололтой.

'Өдрийн мэнд, Бла Бла! Таны хувийн мэдээллийг зөвхөн тус апп хөгжүүлэгчид харах боломжтой учир эрсдэл гарахгүй. Зөвшөөрч байвал тус товчин дээр дарж доорх талбарыг бөглөнө үү'

Ийн утасны дугаар, дансны дугаар, тухайн хаягийн нууц үгээ үүсгэснээр апп руу нэвтэрсэн юм. Хачирхалтай нь дансны дугаараар яана гэж?

'Бүртгэл үүсгэгдлээ'

Дотор ороход хүмүүсийн хаягт ихэвчлэн хийх дуртай зүйлс, танилцуулга, нүүр гараагүй зургууд багтажээ. Хэн ч намайг танихгүй юм чинь жаахан тоглоно оо~

•Танилцахыг хүсэж байгаа хүн?
'30-с дээш насны, 180-с дээш өндөртэй, булчинлаг, царайлаг залуустай танилцана. Над руу бичээрэй, кисс'

•Таны тухай?
'Хөөрхөн, ухаалаг, халуухан'

Бурхан минь! Халуухан гэдэг үг анх удаа ашиглаж байгаа учраас жаахан эвгүй л юм. Зоё юу болж байгаа бол?

•Хийх дуртай зүйлс?
'Шөнийн цэнгээний газар орох'

•Bio
'Ганцаардсан сэтгэлийг минь тайтгаруулах хайр хүсэж байна'

Бүгдийг нь бодолд орж ирснээрээ л шууд бичсэн ба нүүр зурагтаа зурмал эрвээхийний зураг хийлээ.
2 минут өнгөрсний дараа хэн ч над руу бичсэнгүй... мэдээж миний бичсэн шиг төгс залуу энэ апп дээр байхгүй л байх л даа.

'1 шинэ зурвас'

Мэдэгдлийг хараад бушуухан дарж орхилоо. Хэн, юу гэж бичсэн бол?

"Надтай хийхийг хүсэж байна уу?"
/Бэлэг эрхтэний зураг хавсаргах/

Нүдэндээ итгэсэнгүй бушуухан блоклож орхилоо. Зүгээр гаж донтонгуудын үүр юм биш үү?

'1 шинэ зурвас'

  - "Сайн уу, Кара?"

Ю..юу вэ? Яаж миний нэрийг мэдчихэв?

  - "Хэн бэ?"

  - "Зоё байна аа, тайвшир"

Бурхан минь гэж!

  - "Яаж намайг мэдсэн юм?"

  - "Шинэ хэрэглэгчид дотроос наад нүүр зургийг чинь хараад танилаа"

Өө тийм дээ, Зоё надад төрсөн өдрөөр маань зурж өгсөн эрвээхий байгаа юм.

  - "Олигтой хүн олдов уу?"

  - "Тонилж үзээ, би сая бэлэг эрхтэн харсан"

  - "Eww..."

Зоёын чатыг харж инээх зуур шинэ зурвасны мэдэгдэл ирэх нь тэр.

Хаягийг нь харвал 'Вилл' гэж байх ба ямар нэг тодорхой зүйлгүй, нүүр зураг ч байсангүй.

Энэ удаа гаж донтон биш л байгаасай!

  - "Сайн уу?^^"

  - "Сайн, сайн уу?"

  - "Танилцаж болох уу?"

Тэр миний бичсэн зүйлд нийцэж байгаа юм болов уу? Утасны цаана хэт туранхай, цээжиндээ үстэй, нүдний шилтэй залуу байвал яана аа? Бөөлжис хүрчихлээ!

  - "Өөрөө миний танилцахыг хүсэж байгаа хүний тухай уншсан биз дээ?"

  - "Мэдээж^^"

  - "Хэрэв чи гаж донтон бол намайг алгасаарай, би дахиад бэлэг эрхтэн харахад арай бэлэн биш байна"

  - "Хөгжилтэй юм"

  - "Тэгээд? Чи яг тийм байж чадах юм уу?"

  - "Хатагтай? Намайг дутуу үнэлээд хэрэггүй шүү"

Тоглоод байгаа юм байх даа? Үнэхээр тийм залуу бол яах гэж над руу бичих вэ дээ? Шалгана аа~

  - "Тэгвэл батла"

Би хэдий гэнэн ч арай иймдээ тулсан гэнэн бишээ~

Удалгүй утсанд ирсэн зурвасыг хараад би бүр хөшиж орхилоо. Тэр нэг залуугийн цээжээрээ нүцгэн зургийг явуулжээ. Хэдий бодит харагдаж байгаа ч хүний зургийг хусаад тавьчихаж байгаа юм уу?!

  - "Намайг итгэнэ гэж санаа юу?"

  - "Видео дуудлага хийсэн ч болох л юм"

Тэр яаж ийм өөртөө итгэлтэй байгаа юм бол? За яахав итгэсэн царайлаад бичээд л үзье.

  - "Халуухан юмаа~"

  - "Одоо чиний ээлж"

Би энийг гаж донтон гэж яг мэдээд байсан юмаа! Муу новшийг боссон эрхтэнг нь буутал загнаад өгөхөөс!

Уурандаа шууд л дуудлага хийх товч дээр дараад чихэн дээрээ барив. Аягүй бол айгаад авахгүй дээ!

Дуудлага авсан бололтой секунд явж эхлэх үед юу юугүй аман дээр тулаад ирсэн үгнүүдээ гаргахаар амьсгаа аваад "За муу эцийсэн, ороо нь орсон ***** минь! Чам шиг юмнуудад хууртдаг жоохон охин би биш шүү! Ичихгүй сая надтай бичихдээ гар хангалга хийж байсан биз! Дахиж чи охид, эмэгтэйчүүдийг ингэж хуурах гээд үзээрэй!"

Утасны цаанаас сонсож байгаа бололтой хэсэг чимээгүй байснаа "Хөөх... ширүүн байх чинь ээ"

Бүүм! Хаанаас гараад ирсэн эр хүний бадриун, тачаангуй хоолой вэ? Хэнийг бол хэнийг л дараад авахаар шинжтэй шүү...
Яахав хоолой нь ийм байсан ч би бол хууртахгүй!

"Хоолойгоо их сайн чангалж байх шиг байна. Гэхдээ зүгээр өөрийнхөөрөө яриач? Зоригтой юм бол яриач чи!"

Утасны цаанаас инээх сонсогдон "Буруугаар ойлгосон юм шиг байна"

Хаа... дахиад сонсвол галзуурах бололтой... Жаахан догдолчихлоо.

"Харамсалтай нь би чиний бодож байгаа шиг хүн биш. Шаардлагад чинь нийцсэн болохоор л чам руу бичсэн"

"У...уучлаарай, надаас зураг нэхэхээр нь л гаж донтон юм байх гэж бодоод..."

Новш гэж би зөөлөрчихсөн үү?

"Би чам руу явуулсан байхад чи ч бас над руу явуулах хэрэгтэй биз дээ? Чи надаас баталгаа шаардаагүй бол бид энгийн харилцаатай хэд хоног өнгөрүүлж болох л байсан"

Түүний хөнгөн инээх дуу, амьсгал, хоолойны гүн өнгө бараг утсаа чих рүүгээ урсгачихмаар мэдрэмж төрүүлж байлаа. Намайг залгиач!

"Тэгвэл энэ ууртай бүсгүйг хэн гэдэг юм бэ дээ?"

"К...Кара"

"Кара? Сайхан нэр байна~"

"Таныг?"

"Виллам гэж дуудахад болно. Байзаарай чи хэдэн настай юм?"

"20 хүрэх гэж байгаа..."

Түүнд коллежийн оюутан ямар санагдах бол? Мэдээж тэр 30 гарсан байх. Би хэтэрхий залуухан санагдаж байгаа болов уу?

"Хоолой чинь яг өсвөр насны охин шиг сонсогдоод гэнэт асуучихлаа. 20 бол асуудал биш ээ"

"Уучлаарай, би таслахгүй бол болохгүй нь"

Хэмээн өөрийн эрхгүй шууд тасалчихсан минь энэ. Хэрэв дахиад жаахан удаан сонссон бол би бараг тавих байсан байх.

'1 шинэ зурвас'

  - "Хөгжилтэй л юм~ Царайг чинь хармаар байна"

Тэр энэ бүхний дараа ч намайг сонирхож байгаа гэж үү? Үгүй яахав бодитоор уулзаад төсөөлсөн шиг минь биш байсан ч яахав. Зүгээр хоолойг нь сонсоод хэсэг харилцахад яг ч асуудал биш байх.. Харин би өөрийнхөө зургийг яг ч сайн мэдэхгүй хүн рүүгээ явуулна гэхээр жаахан айж л байна. Гэхдээ түүний хоолойг бодохоор!

  - "Гэнэт үү?"

  - "Болох уу?"

Дээрээс нь соёлтой байх нь.

  - "Мэдээж..." /Зураг хавсаргах/

Хувьдаа хамгийн гайгүй гарсан зургаа түүн рүү явууллаа. Түүний зүгээс хариу бичиж байгаа бололтой гурван зураас дээш доош гүйх нь одоо юу гээд хэлчих бол гэх асар их догдлолыг авчирна.

  - "Хөөрхөн юм"

Pokračovať v čítaní

You'll Also Like

34.6K 2.7K 24
Өнгөөр тоглодог хүн ямар нэгэн өнгөнд дурлаж болохгүй. Тоглоом хэтэрхий уйтгартай болчихно. ...
206K 10.4K 89
Being flat broke is hard. To overcome these hardships sometimes take extreme measures, such as choosing to become a manager for the worst team in Blu...
1.3K 211 14
At least as deep as the pacific ocean. I love you forever.
165K 3.8K 63
imagines as taylor swift as your mom and travis kelce as your dad