BURN BOOK

By ENLODY

13.7K 2.3K 296

Маш өндөр зэрэглэлийн нууц! Уг дэвтэр нь миний хувийн өмч бөгөөд өөр хүн хүрэхийг хатуу ХОРИГЛОНО! _______ ❤️... More

"Prologue"
ichi
ni
san
si
go
shichi
hachi
kyuu
juu
juuichi
juuni
juusan
juuyon
juugo
juuroku
juunana
juuhachi
juuku
nijuu
nijuuichi
nijuuni
nijuusan
"Epilogue"

roku

486 85 13
By ENLODY

˚ ༘♡ ⋆。˚˚ ༘♡ ⋆。˚

"Юу вэ? ягаан өнгө яахлээрээ завсрын өнгө байдаг юм?"

Рики түүний хэлснийг сонсож байснаа гайхшран ийн асуусанд Хёнмин нүүрээ даран санаа алдав.

"Хөөе, чи уран зургийн ангид сурдаг биз дээ? Тийм байж өнгөний тухай ямар ч мэдлэггүй хэрэг үү?" хэмээн Хёнминийг бухимдсанд залуу нүдээ эргэлдүүлэн, "Миний мэдэх өнгөнд ягаан лав завсрын өнгө биш. Харваас тусгайлан гаргасан өөр өнгө байхад...."

Аль өдөр л Рикигийн бие даалтыг хийхээр суусан тэд хэдэн ч удаа ийн муудалцсан юм бүү мэд. Ямагт л нэгнээ үгүйсгэн маргалдаж, сүүлдээ хичээлээ ч хийж чадалгүй зөрөлдсөн нь энэ байлаа. Гол нь мэтгэлзэж буй зүйлс нь чухал, сүртэй том сэдэв бус жижигхээн асуудлууд учраас л хэн хэнд нь утгагүй санагдана.

"Миний мэдэх өнгө гэнэ шүү.....овоо сайн зурдаг л гэж магтуулаад байдаг сурагч нь өнгө ч ялгадаггүй юм байна даг"

"За чиний зөв болог ээ. Тэгээд цааш нь яах ёстойг заа л даа!" гэсээр захирангуй шаардвал Хёнмин буцаад ном руу нь харан, "Завсрын ягаан өнгийг суурь өнгөнүүдтэй хольсноор..." гээд уншиж дуусаагүй байхад нь л залуугийн нойр хүрч гараа ширээн дээрээ тавин дэрлээд хэвтлээ.

"Наад дээр чинь 'завсрын' гэж бичээгүй байхад яагаад худлаа уншаад байгаа юм? Улбар шар бол завсрын өнгө. Улаан, шар хоёрыг нийлүүлэхээр гардаг учраас..."

"Ягаан чинь тэгвэл улаан, цагаан хоёрыг нийлүүлэхээр гардаг юм"

Энэ л үг нь Рикигийн амыг таглаж орхилоо. Үнэхээр л өнгөний тухай бус өөр, өөрсдийнхөө зөв гэдгийг баталж, санаагаа хамгаалж үлдэх чухал тулаан мэт л санагдаж байсанд тэдний хэн хэнд нь бууж өгөх бодол огтхон ч байсангүй.

"Хүүе, тэгвэл...бүх өнгө чинь завсрынх юм биш үү? Бүгдээрээ л өөр, өөр өнгө хооронд нь хольж гаргадаг биз дээ?"

Рикиг яг л шинэ нээлт олсон хүн шиг дуу алдан ийн хэлсэнд Хёнмин гайхширсандаа юу гэхээ ч мэдсэнгүй энэ тухай нээрээ л дахин нэг бодож үзлээ.

"Гэхдээ...бусад холих өнгөнүүдийг нь хаанаас гаргадаг гэсэн үг вэ?" хэмээн толгойн эргэн асуусанд Рики инээд алдан, "Өөр өнгөний холимгоос" гэж итгэлтэйн аргагүй хэлсэнд охин толгойгоо барин түүний тоглоом шоглоомыг тэсэхийг хичээн Рикиг хөхрөх зуур гүнзгий амьсгаа авлаа.

Хёнминийг цааш тайлбарлан дэвтэр дээрээ өнгөний хүснэгт мөн оюуны зураглал хичээнгүйлэн зурахыг Рики шанаагаа тулан хажуугаас нь харна. Үнэхээр л түүний хүслийг бүгдийг нь биелүүлж дуусгаад дэвтрээ авахыг хүсэж байгаа нь хандлага, хичээл зүтгэлээс нь илт. Тэр тусмаа Жэйкт сайн гэдэг нууцаа хадгалах гэсэн хүсэл нь үнэн голоосоо үзэн яддаг өөрийг нь тэвчиж, бүр өөрт нь туслах хэмжээний хүчтэй болохыг тэр дахин нэг санаад инээмсэглэв. Энэ нь нэг талаараа Рикид таалагдсан хэрэг. Өмнө нь хэзээ ч өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл, зорилготой байж үзээгүй түүнд Хёнминий хүссэн болгоныхоо төлөө улайран дайрдаг байдал шилжиж ирсэн эхний өдрөөс нь эхлээд л анхаарлыг нь татаж, атаархлыг нь төрүүлсэн юм. Хамгийн гол нь түүнд одоо бол Мидориг эргээд авах хүсэл жинхэнээсээ буцалж байгаа тул тэд энэ талаараа төстэй болохыг анзаарна.

"Би явлаа. Бүр уйдчихлаа"

Рикиг гэнэт л дэвтэр номоо хааж эхлээд ийн хэлсэнд Хёнминий уур хүрч, "Юу вэ? Бие даалтаа маргааш өгөх ёстой биз дээ? Ингэх байсан бол анхнаасаа яах гэж дуудсан юм?"

"Чам шиг юмтай энд суугаад, хичээл хийх гэж 30 минут тэслээ. Одоо хангалттай"

"Юу?? Хөөе, Нишимура! Чи ер нь яагаад ийм дураараа, бүдүүлэг...."

Тэр ээрч муурах охины тайлбарыг сонсох ч гэсэнгүй цүнхээ хүчтэй татан ууртайгаар ангийг орхиход Хёнмин гутарсан чигтээ, гадаа хав харанхуй болсон байгааг анзааран санаа алдав.

"Хёнмин??"

Ангийн хажуугаар хэн нэгний явах хөлийн чимээ зогсож, улмаар нэрийг нь дуудсанд эргээд хартал Жэйк хаалга налчихсан инээмсэглэн зогсож байв.

"Чи энэ залуутай нэг анги юм уу?"

Тэр саяхан гарсан Рикитэй таарсан бололтой коридор луу дохисонд Хёнмин толгойгоо сэгсрэн, "Үгүй ээ, д-д-давтлага өгдөг юм"

"Аан. Харин жаахан онцгүй залуу шиг санагдаад. Сая зөрөхдөө намайг харалгүй их л хүчтэйхэн мөрөлчихлөө"

"Н-надад уурлачихсан болохоор л..." гээд гэмшсэндээ дуугаа хураатал Жэйк цамцныхаа малгайг өмсөн, "Чи одоо гэртээ харих уу?" хэмээн гэнэтхэн л асуув.

Урьд нь үргэлж л албаны сорочкон цамц, хүрэмтэй харж байсан Жэйкийг жирийн том малгайтай цамц, бэлтгэлийн өмдтэй ийм догь харагдана гэж төсөөлж ч байгаагүй тул ямар царайлаг байгааг нь биширч ядаж байхад нь ингээд асуучихсанд сандарсан Хёнмин, "Тийм ээ, ганцаараа" гэлээ.

Жэйк нүдээрээ инээмсэглэн, "Эгдүүтэй гэдэг нь. Эмэгтэй хүнийг мэдсээр байж яаж ийм харанхуйд ганцааранг нь явуулах юм. Хүргээд өгье" гэчхээд дагаад яв гэсэн шиг гараараа дохиход тэр шуудхан л цүнх, гадуурх цамцаа ум хум аваад ангиас гарсан Жэйкийн араас гүйн тэд хамтдаа сургуулийг орхив.

Нээрээ л оройн 10 цаг өнгөрч байсан тул сургуулийн ойр орчмоор хүн багатай, нэг л жихүүн байгааг хараад дотроо түүнд асар ихээр баярласан Хёнмин хажууханд нь ичсэндээ юм дуугарч ч чадалгүй чимээгүй алхана.

"Ингэхэд танайх хаана юм? Хол уу?" гээд залууг машиныхаа түлхүүрийг халааснаасаа гаргахад нь тэр шуудхан л толгойгоо сэгсрэн, "Үгүй дээ, ганц буудал хүрэхгүй л газар. Та санаа зовсны хэрэггүй ээ. Би ганцаараа алхчихсан ч болно" гэж санаа зовсондоо шууд л үнэнээ хэлчхэв.

"За юу гэж дээ. Ойрд гадуур аюултай байгаа болохоор чи ганцаараа харанхуйд яваад байж болохгүй ээ! Ямар нэгнээ танихгүй хүмүүс байгаа биш, зүгээр" гээд Хёнмин руу эргэж харахад нь охин хоёр хацар нь халуу дүүгч байгааг мэдрэн газар шагайв.

Жэйк бүхэл замын турш ном зохиолын тухай яриа эхлүүлж, түүнд санаа тавьсан байхад өөрийгөө ядаж ганц удаа өөр сэдэв эхлүүлэх хэрэгтэй гэж бодсон Хёнмин шуудхан л асууж орхив.

"Жэйк ах аа, та....та ягаан өнгийг юу гэж боддог вэ?"

Тэр дороо л асуусан утгагүй асуултдаа харамсаж түрүүний Рикитэй маргалдсан сэдвээ дахин давтсандаа гэмшсэн охин хурдхан харцаа бурууллаа. Жэйк үнэхээр л сонссон асуултдаа яг юу гэж хариулах учраа олохгүй байгаа юм шиг харагдсан ч аль болох эелдэг байхыг хичээн, "Харин л дээ. Миний барагтаа хэрэглээд байдаггүй л өнгө. Чи өөрөө юу гэж боддог юм?"

"Завсрын өнгө шиг санагддаг" гэчихсэнд тэр инээмсэглэн, "Улаан цагааны холимог болохоор уу? Тийм байхнээ..." гэж хайр татам инээмсэглэв.

Сая л нэг дотор нь уужирч, амьсгал авах тэнхээтэй болоход нь Жэйк санаа алдан, "Нээрээ би дипломын ажилдаа туслуулах өөр хүн аваагүй л байгаа. Чи завтай болох юм бол хэлээрэй! Чамтай хамт ажиллахыг хүсэж байгаа болохоор.Яахав тэр залуутай хичээлээ хийх ёстойг чинь мэднэ л дээ...байз, ингэхэд тэр залуу?"

Зэрэгцэн алхаж байснаа түүнийг гэнэт зогсоход нь Хёнмин юу гэх гээд байгааг нь ойлгосон тул хурдхан шиг л үгүйсгэн, "Яалаа гэж дээ. Тэр зүгээр л нөгөө ангийн танил төдий залуу. Нишимура Рики гэдэг. Үнэндээ ерөөсөө таалагддаггүй юм" гэхэд нь түүний царайнд гэрэлтсэн инээмсэглэл тодроод ирлээ.

"Тийм байлгүй дээ. Аан...Нишимура...сонсож байсан юм байна. Манай дүү Жонвон надад ярьж байсан. Ингэхэд чи өмнө нь танай сургуульд байсан Мидориг танина биз дээ?" гэсэнд Хёнмин гайхшран, "Тийм ээ, гэхдээ Жонвон гэж хэн юм?" хэмээн урьд хожид сонсож байгаагүй нэрийн эзнийг асуулаа.

"Мидоригийн шинэ найз залуу. Тэд удахгүй буцаад ирнэ. Хамтдаа энд сурна гэсэн" гэх Жэйкийн хариулт түүнийг цочирдуулан түм буман бодлыг авчрах нь тэр.

Мидориг Осака руу шилжсэн гэж ярьж байсан ч тэр үнэндээ буцаад ирж. Буцаж ирэхдээ бүр найз залуутай болчхоод ирсэн гэдгийг нь мэддэг тун цөөхөн хүний нэг болчихсоноо Хёнмин ойлгох шиг болж байлаа. Рикид уурлаж бүр нулимс дуслуулан гомдоллож, эцэст нь салах шийдвэр гаргаж түүнийг хаясан тэр л Мидори эргээд ирнэ.... Гэхдээ сургууль дээр энэ бүхэн эсрэгээрээ яригдаж байгаа шүү дээ.....Хэн бүхэн Ни-Киг л хуучин найз охиноо хаяж, харилцаагаа дуусгасан гэж итгэж байхад Мидори гэнэт шинэхэн найз залуутайгаа гараад ирлээ.......Юу л болоод байна даа????

˚ ༘♡ ⋆。















M/N: Hello~ шинэ хэсгээ жаахан удаасан ч гэсэн тэвчээртэй хүлээж байсанд баярлалаа. Ер нь дараагийн хэсгээс view, vote, comments-ийн тоог зааж эхэлж магадгүй шүү. Илүү амар байх😉

Continue Reading

You'll Also Like

1.2K 229 12
Бид харц тулгарах төдийд би чамайг танина. Чамтай уулзсан анхны мөч яг л deja vu. / Scent of you / ‼️ BLIND LOVE бичвэрийн дараагийн бүлэг ‼️
153K 16.9K 23
"𝙏𝙤𝙪𝙘𝙝 𝙮𝙤𝙪𝙧𝙨𝙚𝙡𝙛, 𝙜𝙞𝙧𝙡. 𝙄 𝙬𝙖𝙣𝙣𝙖 𝙨𝙚𝙚 𝙞𝙩" Mr Jeon's word lingered on my skin and ignited me. The feeling that comes when yo...
5.1K 454 20
Тэр үед л энэ аппликейшн руу орсон нь амьдралын минь хамгийн том алдаа байсан юм. Төрөл: GxB (+16)
1.3M 57.7K 104
Maddison Sloan starts her residency at Seattle Grace Hospital and runs into old faces and new friends. "Ugh, men are idiots." OC x OC