BURN BOOK

By ENLODY

13.4K 2.3K 296

Маш өндөр зэрэглэлийн нууц! Уг дэвтэр нь миний хувийн өмч бөгөөд өөр хүн хүрэхийг хатуу ХОРИГЛОНО! _______ ❤️... More

"Prologue"
ichi
ni
san
si
roku
shichi
hachi
kyuu
juu
juuichi
juuni
juusan
juuyon
juugo
juuroku
juunana
juuhachi
juuku
nijuu
nijuuichi
nijuuni
nijuusan
"Epilogue"

go

463 87 6
By ENLODY

˚ ༘♡ ⋆。˚˚ ༘♡ ⋆。˚

Хёнминий тэмдэглэлээс, LOVE BOOK сүүлийн хуудас.....Миний үүрдийн хайр

"Анхны харцаар дурлана гэдэг хэлцэд үнэндээ итгэдэг байгаагүй ч үүнтэй төстэй зүйл мэдэрснийхээ дараа бодлоо өөрчилсөн. Тэр өдөр 11 сарын 30 байсан. Өвлийн эхэн сарын сэрүүхэн өдөр боловч түүнийг хараад сэтгэл бүлээцэж өөрийн эрхгүй татагдсан. Шилжиж ирээд удаагүй байсан би тэр өдөр хоолны цагаар хүн цөөхөнтэй номын санд ирж өмнө нь уншиж байгаад орхисон номоо авахаар ирсэн юм. Олон номын тавиур сөөлжилдөн өрөгдсөн танхимд хуудас эргүүлэх, бичих дуу л гарах бөгөөд байсан ганц хоёр хүн нь хичээнгүйлэн хичээл, уншиж буй зүйлдээ анхаарсан хачин чимээгүй байлаа. Тэгж байгаад л би анх түүнийг олж харсан.....Уран зохиолын номын тавиураас номоо авахаар гараа сунгахдаа яг урд минь зогсох түүнийг хараад өөрийн эрхгүй алмайран зог туссан сан. Долгионтой бараан үс, өндөр хамар, ягаахан уруул нь тэр үед хамгийн түрүүнд нүдэнд тусаж барьсан номоо анхааралтай уншиж буйг нь ширтэн зогсоход цаг хугацаа явахаа больсон мэт л санагдана. Дараа нь дээш харж номоо буцаан тавихдаа надтай харц тулгарсан бөгөөд тэр л үед би хамгаас зөөлөн, хайр хүрэм үзэсгэлэнт нүдэнд нь татагдсанаа шууд л мэдэрсэн. Хүнд дурлах ийм амархан гэж төсөөлж ч байгаагүй ч яг тэгээд ширтэлцэн зогсох амьдралдаа авсан хамгийн сайхан мэдрэмжүүдийн минь нэг байлаа.

"Уучлаарай, энэ чиний ном байсан уу?"

Түүнийг намуухан хоолойгоороо эелдгээр ийн асуухад нь би ярилцах боломжоо алдахгүй гэсэндээ шуудхан л толгойгоо дохин ахын уншиж байсан номыг гараас нь авлаа. Өмнө нь харж үзээгүй шүлгийн ном байсан нь сонирхол ихэд татсан ч би мэдэх юм шиг л жүжиглэхээр шийдсэн юм.

"Би энэ номыг их сонирхож байгаа юм л даа. Гэхдээ чи эхлээд уншиж байсан юм чинь дуусгасныхаа дараа надад өгчхөж болох болов уу?"

Ийм тодорхой зүйлийг л санаа тавин асууж байгаа нь түүнийг биширч, хүндлэх сэтгэл төрүүлж би толгой дохин, "Тэгэлгүй яахав. Би уншиж дуусгачхаад хэлье" гэлээ.

"Жэйк гэдэг. Уран баримлын ангийн
4-р курс" гэж ангиа хэлэхэд нь би өөрсдийгөө ижил мэргэжлээр суралцдагт асар ихээр баярлаж өөрийнхөө тухай ч хэлээд амжив.

"Хөөх, тэгвэл манай дүү байж. Одоо ингээд танилцсан болохоор номоо дараа нь аваад ирээрэй" гэсээр тэр өв тэгш шүдээ гарган мишээгээд гараа даллан номын сангаас гарлаа.

Жэйк ахын инээмсэглэл цаанаасаа л зүрхийг минь хайлуулчих шиг санагдсан. Түүний дуу хоолой, дүр төрх, ааш зан гээд бүгд дэндүү төгс төгөлдөр. Харсан даруйд л дахиад харах хүсэл төрөхүйц, дахиад илүү удаан ярилцмаар санагдах тийм л үзэсгэлэнтэй оршихуй....Миний сэтгэл зүрхний эзэн, Шим Жэюүн. Энэ сургуулийн оюутнууд дундаас хамгийн хүнлэг, боловсон бас сэтгэл татам нэгэн"

_____


Хёнмин өөдөөс нь хариулт нэхэн ширтэх Жэйкийг хараад түүнтэй яг яаж танилцсанаа эргэн нэг саналаа. Тэр үеийн хүчтэй догдлол асар гүн мэдрэгдэж, эгээтэй л зүрх нь зогсчихсонгүй хөөрөн нисэх шиг л мэдрэмж төрнө. Хэдий Рикиг гэж андуураад таагүй зүйл хэлсэндээ сандарч байсан ч энэ л хоёр нүдийг хараад түүний тухай юу гэж бичиж байснаа мөр мөрөөр нь санана.

"Хёнмин? Сонсож байна уу?"

Анх удаа....
Анх удаа Жэйк түүнийг нэрээр нь дуудсанд охины хацар ягаарч ичсэндээ сандарч ядна. Энэ л хоолойгоор нэрээ дуудуулах яагаад ч юм хачин танил, дотно санагдах бөгөөд хэзээнээс л эцэг эхээс заяасан нэр нь зөвхөн Шим Жэюүний хоолойгоор дамжин сонсогдох ёстой байсан мэт бодогдов.

"Уучлаарай, ах аа! Таныг би өөр хүнтэй андуурчхаад" гэж арай хийн хэлтэл Жэйк инээмсэглэн, "Тийм байлгүй дээ, арай ч намайг мулгуу гэж хэлэхгүй байх"

Хёнмин Жэйкийг хажуугаар нь зөрөн хойгуур байх суудал дээр суун цүнхээ ширээний хажууд өлгөхөд нь арай гэж олдсон боломжоо алдахыг хүссэнгүй. Өөрөөс нь курсийн хувьд олон ах учраас тэдэнд таарч, үг солилцоод байх зав гардаггүй тул тэд ном өгч, авалцах нэрийдлээр хэдхээн удаа л ярилцаж үзсэн юм.

Жэйк түүн рүү харан,"Чамтай ярилцахын тулд чамайг хайж энд ирсэн юм аа" гэснээ хаалганы дэргэд зогсох Хёнминийг урд нь суухыг дохив. Үнэхээр л өөрийг нь дөхөж ир хэмээн дуудаж буйг ойлгосон охин баярласаар урдаас нь харан суулаа.

"Би нөгөө номыг чинь уншаад дуусгачихсан. Яруу найраг нээх сонирхоод байдаггүй ч их таалагдсан. Яг л бодит мэдрэмж, үнэн ухаарлуудаар дүүрэн санагдсан" гээд Хёнминд ч ярих боломж өгөх гэсэндээ өгүүлбэрээ дуусгав. Мэдээж Жэйкийн унших номыг унших нь түүний хувьд хамгийн чухал тул өөртөө шинийг худалдаж аван уншиж дуусгасан Хёнмин шууд л санал нэгдлээ.

"Тийм шүү, баримал урлахад ч санааг мэдрэмжээс аваад түүнийгээ ургуулан баяжуулахад тус болдог шүү дээ. Шүлэг тэр талаараа надад таалагддаг" гэж даруухнаар хариулсанд Жэйк бүр ихээр баярлан, "Тийм шүү, би ч гэсэн тэгж бодсон" гэсээр дараагийнхаа зүйлсийг хэлэхээр ам нээтэл хаалга онгойн гаднаас 1-р курсийнхэн орж ирэх бөгөөд Рики ч ирж тэднийг хараад жуумалзан албаар яг харалдаа салааны сандал дээр суучхав. Рикигийн найзууд ч түүний хажууханд суух бөгөөд тэд хоорондоо элдэв зүйлс ярилцан инээлдэнэ.

"Би удахгүй төгсөлтийн дипломаа авахын тулд бие даасан баримал хийх ёстой болсон юм. Их том, сүрлэг бүтээл урлах гэж байгаа болохоор Хёнмин надад тусалж болох болов уу?"

Чихэндээ ч итгэсэнгүй. Үнэхээр сайн залуу нь түүнтэй ярилцаад зогсохгүй хамтрах санал тавьж байгаа нь зүүд зэрэглээ шиг л санагдаж баяртай байгаагаа тэр нууж ч дөнгөсөнгүй амаа байдгаар нь ангайлган сэтгэлээсээ инээмсэглэлээ.

"Хоёулаа адилхан яруу найрагт сонирхолтой болохоор зохиол, шүлгээс санаа авч түүнийгээ бүтээл болгож болно гэж бодсон юм л даа. Тэгээд ч чи 1-р курс учраас чамд надтай ажиллаад сурч болох зүйл их"

Жэйкийн ийм л хайр татам, даруухан бас хүлцэнгүй байдал ямагт л Хёнминийг татдаг тул тэр уяран байж, "Би..." гээд хэлж дуусаагүй байтал хажуугийн салаанд сууж байсан Рики гараа өмднийхөө халаасанд хийсэн чигтээ босож ирэн тэдний ширээний өмнө ирээд зогсчхов.

Залуус хоёул гайхшран нуруулаг залууг ажиглаж байтал Рики Жэйк рүү харан, "Таны санал сайхан сонсогдож байна л даа. Гэхдээ Хёнмин надтай хамт бие даалт хийж бас шалгалтад бэлдэх ёстой. Уучлаарай, ах гуай! Бид аль хэдийн тохиролцсон" гэснээ уураа тэвчиж ядах Хёнмин руу хараад явъя гэсэн шиг толгойгоо дохиод буцаад суудалдаа суучхав.

Ийм том боломжийг нь мэдсээр байж нүүрэн дээр нь нураачихсан Рикид гомдож, үзэн ядах нь зэрэгцсэн тэр яахаа мэдэлгүй Жэйк рүү хартал залуу ч Рикигийн бүдүүлэг хандлагад цочирдсон байртай, "Харамсалтай л юм. Уг нь манай багш чамайг их сайн сурагч учраас хамт ажиллавал зүгээр гэж санал болгосон. Бас адилхан сонирхлоо давуу тал гэж бодсон ч нэгэнт өөр ажилтай бол яах ч аргагүй шүү дээ" гэснээ явахаар дээш өндийв.

Хёнмин болдогсон бол гуйж гувшин Жэйктэй хамт ажиллахын төлөө бүхнийг хийхэд бэлэн байсан ч үнэхээр ичсэндээ юу ч дуугарч чадсангүй дэмий л цүнхээ үүрэн хаалга руу ойртох Жэйкийг гунигтай ширтэнэ. Хэрвээ Ни-Кид амласан амлалтаа мартаж, хайртай хүнээ дагаад явсан бол түүнд хэмжээлшгүй их аз жаргал ирэх ч, энэ бүхний дараа дэвтэр нь сургуулийн хүн болгонд хүрнэ гэх аюул л түүнийг зогсоож байлаа.

"За тэгвэл...дараа тэгж байгаад таарцгаая даа" хэмээн Жэйкийг тайвнаар хэлсэнд Хёнмин эцсийн удаа аврал ирэх мэт Рики рүү хартал тэр хажуу талынх нь ширээн дээрх сандлыг буулган дэргэдээ тавиад Хёнминийг суу гэж дохиод хөмсгөө өргөнө. Хонх дуугарч яахын аргагүй шалгалттай тул охин гунигтайхан Рикигийн хажууд суугаад гараа даллахад Жэйк ч ангиас гарч багш ч зөрөн орж ирлээ.

"Чамайг үнэн голоосоо үзэн ядаж байна, Нишимура!"

Хёнминий шивнэсэн бухимдлыг сонсо залуу тоосон ч шинжгүй самбар луу харсан чигтээ түүний чихэнд ойртон, "Бидний хэн хэн нь амлалтаа биелүүлэх ёстой шүү дээ" гэж хэлээд шалгалтаа өгөхөд бэлдэн цаасаа гаргав.......

˚ ༘♡ ⋆。










M/N: 2023 оны анхны хэсгээ та бүхэндээ толилуулж байна! Энэ жил өөр олон бичвэрүүд бичихийг хүсэж байгаа болохоор хамтдаа байцгаая~❤️

Continue Reading

You'll Also Like

163 56 5
Ижил нэрт манхвагаас сэдэвлэв.
203K 6.1K 28
The edited version is complete! Hopefully now, you will all enjoy it as much as I do!* Scarlet Adams hated 12th grade Biology, especially now. Her ne...
2.3K 300 11
Хайр дурлалдаа сохорчихсон байсан болохоор түүнийгээ энэ ертөнцөд оршиж буй үгүйг нь анзаарахгүй болтлоо галзууртлаа дурлачихсан байж. Одоо түүнгүй а...
70.6K 3.1K 7
A series of short stories, featuring Manik/Parth and Nandini/Niti as protagonists. ❤ List of stories:- 1. A Day With Me (2/2) 2. It's Never Too Late...