UNFATHOMABLE LOVE

By JamilaPk

21.8K 1.2K 53

"Бид гэрлэсэн ч би хэзээ ч чинийх байгаагүй" 🤍Started: 2022.08.10🤍 🤍Ended: 2022.12.25🤍 It's a love story... More

Part 1 [⚠️Allert⚠️]
Part 2 [Difficult request]
Part 3 [Hug me tight🫂]
Part 4 [Mistake]
Part 5 [He has arrived]
Part 6 [Responsibility]
Part 7 [Coffee☕️]
Part 8 [WE are gone🎭]
Part 9 [The life without you]
Part 10 [Too happy]
Part 11 [3 weeks😟]
Part 12 [DNA test]
Part 13 [My son👦🏻]
Part 14 [Cannot]
Part 15 [Busan]
Part 16 [A moment to sleep together]
Part 17 [Friend🟰Enemy]
Part 18 [Stay with me🥀]
Part 19 [🫧Waste it on me🫧]
Part 20 [Hard to say goodbye⌛️]
Part 21 [You're still in my heart🫀]
Part 23 [No, I won't🥃]
Part 24 [Propose💍]
Part 25 [🕊️Final part but New beginning🕊️]

Part 22 [Don't go tonight🪢]

567 46 1
By JamilaPk


Бие засахаас бусдаар Жонгүгт тэврүүлж яваад байсан чинь багахан гэмших сэтгэл төрөөд байв. Тэр надаас болоод ядарч байгаа байхдаа гээд л...

" Хөл өвдөөд байсан болохоор өглөөний ажилд нь туслаж чадсангүй. Намайг бөөцийлөх гээд Жонгүг ч бас таньд туслаж чадсангүй. Уучлаарай ээжээ "

Халуун цай уунгаа ингэж хэлэхэд Ажон эгч намайг үнслээ.

Ажон эгч: Өвдсөнийхөө төлөө надааас бүү уучлалт гуй. Чи буруугүй шүү дээ. Тэглээч ээж нь ганцаараа бүгдийг нь хийж чадна.

Жонгүг: Надад ч гэсэн халуун цай хийгээд өгөөч ээжээ? гэж хэлэн миний хажууд суухад Ажон эгч Жонгүгт ч бас халуун цай аягалж өгөн бидний өөдөөс харан суулаа.

" Би өглөөний цайгаа уучихсан юм чинь ингээд хөдлөе дөө. Аав ээж хоёр намайг хүлээж байгаа байх. Сэжүнаа наашаа ээж дээрээ хүрээд ир. Ээж нь хувцасыг нь өмсүүлээд өгье"

гэж хүүгээ дуудаж орилсонд ээж аав хоёр Сэжүнийг тэвэрсээр хүрч ирлээ.

Аав: Сэжүн энд үлдэнэ, ээж бид хоёр чинь ч бас энд үлдэнэ.

" Яагаад?? Та гурав энд үллдэж яах гэж байгаа юм? Эвгүй юм биш үү?"

Ээж: Зүгээрээ, бидэнд эвгүй санагдахгүй.

" Тэгээд би яаж ганцаараа машинаа барьж яваад, яаж ганцаараа эмнэлэгт үзүүлэх юм бэ?"

Аав: Чи ганцаараа биш шүү дээ. Жонгүг чамд байгаа.

Бомхёг ах: Миний хүү Сэхитэй хамт Сөүл явна. Ойлгосон уу?

Жонгүг: Хоёулахнаа юу?

Ажон эгч: Бид тав энд үлдэж байгаа юм хойно та хоёр л явна шүү дээ.

" Та нар яг ямар санаатай Жонгүг бид хоёрыг хамт явуулах гээд байгаа юм? Сэжүнийг ч хамт явуулахгүй юм. Ээжээ ааваа та хоёрт энд үлдэх шалтгаан байхгүй биз дээ?"

Ээж: Бидэнд ярьсан зүйл байгаа. Тэгэхээр миний охин Жонгүгтай хамт сөүл рүү буцчих за юу? Хэд хоногоос бид ардаас чинь очно. Сэжүнийг нэг ч хоног болов ийм сайхан агаарт байлгавал хүүд л хэрэгтэй. Тийм биз?

Бомхёг ах: Миний хүү Сэхиг дагуулаад хурдан явж эмнэлэгт үзүүл. Бусаны төв рүү ороод эмнэлэгт үзүүлж болох ч гэлээ сөүлийн эмнэлэгт очиж үзүүлвэл давтан үзүүлэхэд хялбар шүү дээ. Аав нь та хоёрын ачааг машин руу чинь хийгээд өгье. Чи Сэхиг өргөөд машиндаа суулгаарай.

гээд бидний ачааг өргөөд машин руу явах бол Жонгүг надруу хэсэг харж зогсож байснаа: Заа за юу ч гэсэн явъя даа тиймээ? Тэд юу сэдсэнг мэдэхгүй ч чиний шагайг эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй. гэж хэлэн намайг өргөөд машин руу явлаа.

Бид хоёрыг гаргаж өгөхөөр бүгдээрээ гарч ирлээ. Жонгүг бид хоёр хүүгээ нэг үнсэж аваад эмээ өвөөд нь өгөв.

" Миний хүү ээж аав хоёртойгоо хамт явах уу? Аав ээж хоёр нь байхгүй болохоор миний хүү биднийг санаад зөндөө уйлах байх даа? "

Сэжүн: Ээжээ би уйлахгүй ээ. Сэжүн одоо том болсон.

Яалаа гэж дээ үр минь. Чи минь нялхаараа л байгаа шүү дээ. Үнэхээр хэрсүү, ухаантай юм миний бяцхан залуу.

Аав: Тээр сонсов уу? Миний хүү уйлахгүй л гэж байгаа биз дээ? Хэд хоногоос бид гурав очноо.

" ....Зааза. Сайн сууцгааж байгаарай~ Бүгдээрээ баяртай~~ "

Бомхёг ах: Миний хүүхдүүд сайн яваарай. Дахиад ирээрэй~


🔹🔸🔹🔸🔹🔸🔹

" Би яаж энэ бэхэлгээтэй бүтэн 1 сар байх юм бэ? "

Жонгүг: Ингэж байж л шагай чинь эдгэнэ шүү дээ. Өлсөж байгаа биз дээ? Юу идмээр байна?

" Нэг тийм хөнгөхөн хэрнээ амттай... Танай кафэгийн хачиртай талх. Болох уу?"

Жонгүг намайг шоолж инээгээд: Хэнээс юу асуугаад байгаа юм бэ? Алив явцгаая.

гээд шагайгаа бэхлүүлж боолгосон намайг тэврээд гэмтэлийн эмнэлэгээс гаран кафэ руу хөдлөв.

Тэр кафэд ирмэгцээ шууд л өөрийн гараар надад кофе болон хачиртай талх бэлдэж өглөө.


" Амттай харагдаж байна. Баярлалаа" гэж хэлэн хачиртай талхнаас том хазаад идэх гэсэн ч гэнэт л дотор муухайраад хий огиулчихлаа.

Жонгүг: Яасан бэ?? Зүгээр үү? Тийм муухай огиудас хүргэм амттай байна уу?

" Үгүй ээ, чиний хийсэн хачиртай талх хамгийн шилдэг нь шүү дээ. Зүгээр л гэнэт дотор тавгүйрээд огиулчихлаа. Би энэ удаад зүгээр л кофегоо ууя даа. Харин дараа надад дахиад хачиртай талх хийж өгөөрэй"

хэмээн кофегоо уун нэг юм гүнзгий амьсгаа авч тайвширав.

Жонгүг: Тэгнээ, дараа заавал хийж өгнө. Ингэхэд...чи арай....бие давхар юм биш биз дээ?

Санаагүйг минь сануулсан аймшигтай, түгшүүр мэдрүүлсэн энэ асуултаас болж би ууж байсан кофегоо буруу хоолойгоороо оруулан хэсэг ханиалгав.

Бурхан минь, би танаас энэ удаа чин сэтгэлээсээ гуйя. Би дахиад алхсан замаараа алхмааргүй байна. Арай өөр гэрэлтэй замаар алхуулж өгч болохгүй юм уу? Хэсэг хугацаанд Намжүныг сэтгэлдээ тээгээд сайхан амьдарч, жаргалтай л байсан. Гэхдээ бидний харилцаа дуусгавар болсон байхад би түүний үр удмыг өөртөө тээмээргүй байна. Надад түүний үлдээсэн дурсамж л хангалттай. Тэр дурсамжыг л сэтгэлдээ тээгээд явж болохгүй гэж үү?

" Үгүй ээ. Арай ч хоёр удаа амьдралыг минь орвонгоор нь эргүүлэхгүй байлгүй дээ."

Жонгүг: Би ч бас чамайг битгий жирэмсэн байгаасай гэж найдаж байна.

" Хэрвээ би жирэмсэн байвал..чи яах вэ?"

Жонгүг: ....Тэнгэр бурхан үнэхээр л чамайг надаас салгах гээд байна гэж ойлгон, зарлиг ёсоор нь...чамайг сэтгэлээсээ тавьж явуулахыг хичээх болноо....

" .....Эндээс гарцгаах уу? Худалдаж авах байрныхаа хүнтэй гэрээгээ хийе. Тэгвэл хүүгээ ирэхэд аль хэдийнээ шинэ байрандаа орчихсон байна байх "

Жонгүг: Тэгье ээ явцгаая.

^^^^^^^

Зуучлагч: Манай компанид итгэж үйлчлүүлсэн таньд баярлалаа. Та хоёрын гэр бүлд аз жаргал хүсье.

" Баярлалаа, хэзээ байрныхаа түлхүүрийг авч болох вэ? "

Зуучлагч: Одоо шууд авч болноо.

" Одоо шууд авчихаж болно гэж үү? Тэгэхээр өнөөдөр ч нүүж ирсэн болох юм байна шүү дээ. Тиймээ? "

Зуучлагч: Тэгэлгүй яахав. Тэр бол таны л шийдэх зүйл. Манайхаар үйлчлүүлсэнд дахин баярлалаа гэж хэлье.      хэмээгээд гарч явлаа.

" Хоёулаа ч гэсэн явах уу? Өглөөнөөс хойш сөүлд ирэх гээд, эмнэлэгт үзүүлж зөндөө яваад, тэгээд энэ хүртэл ирсэн чинь ядраад байна"

Жонгүг: Эмч чамайг ядарч болохгүй, дархлаагаа маш сайн дэмжээрэй гэж хэлсэн байтал ингэж ядарч болохгүй шүү дээ. Хурдан харьцгаая. Тэгээд би чамд гоё хүч тэнхээ оруулж, ядаргаа тайлах шөл хийж өгье за юу?

" Энэ гэрт нүүж ороход багагүй хугацаа шаардах байх. Тийм болохоор танай гэрт байж төвөг удмааргүй байна. Сэжүн бид хоёр энд нүүж иртэлээ зочид буудалд байрлаж байя. Өчигдөрөөс хойш намайг газар ч гишгүүлсэнгүй, надаас дутахааргүй ядарч байгаа биз дээ? Одоо надад санаа зовох хэрэггүй ээ. Эмнэлэгт үзүүлээд хөлөндөө бэхэлгээ зүүчихсэн чинь таяг түшээд  алхаж чадаж байгаа шүү дээ. Бас эм ууж байгаа болохоор өвдөлт ч байхгүй--- "

Жонгүг: Ямар олон үгтэй юм бэ? Зүгээр л чимээгүй байж байгаад миний хайр халамжыг мэдрээд, нүүж иртэлээ манайд бай за юу?     

гээд үг хэлж ч амжаагүй байтал намайг хоёр гар дээрээ өргөн машин руу явлаа.


🔹🔹🔹

Түүнийг хоол хийж байхад би ширээний ардаас зүгээр л тэрнийг ширтэж байв. Хийх үйлдэл бүрийг нь харц салгалгүй ажиглан, дараа нь хийх үйлдэлийг нь хүлээнэ.

Дахиад л дурлачихдаг.
Оршин буйг нь харах төдийд...

Хамаг алжаалыг минь тайлж хөлс гаргасан амт шимтэй сайхан шөл идсэний дараа өөрийн эрхгүй л нойр хүрээд эхлэлээ. Цаг харвал унтах цаг дөхөж л байна. Гэхдээ би тэр хүртэл тэсэхгүй нь бололтой.

Зурагт үзэж байгаад буйдан дээр унтчихсан намайг Жонгүг өргөөд орон дээр тавьж байгааг мэдэрсэн ч нүдээ ч нээх чадал байсангүй.

Намайг орон дээр хэвтүүлсэн даруйдаа өөрөө хажууд минь хэвтэн, намайг халуун цээжиндээ нааж тэврээд хөнжилөөр хучин хацар дээр минь үнслээ. Тэгэхээр Жонгүг намайг өөрийнхөө өрөөнд унтуулсан байх нь ээ?

Ичмээр санагдаж байгаа ч тухтай байна. Би яг энэ чигээрээ үүрд хэвтсэн ч чадна.

Жонгүгаа чи тийм л тухтай хүн.

Өөрийн эрхгүй Жонгүгийг тас тэвэрчихсэн, унтаж байв. Гэтэл шөнө дунд тайван нойрсох намайг утасны минь чанга дуу сэрээв. Энэ цагт хэн надруу залгадаг билээ гэж бодон утсаа аван ярилаа.

" Байна уу? "

: Амарыг эрье, Ганнам дүүргийн цагдаагийн 1-р хэлтэсээс ярьж байна.

" Аан за...Ямар хэрэгээр..?"

: Өөрөө Ким Намжүны асран хамгаалагч, ар гэрийн хүн нь үү?

Энэ асуултанд би юу гэж хариулах ёстой вэ? Тийм гэх ёстой юу? Үгүй гэх ёстой юу? Аль эсвэл магадгүй гэж хэлэх ёстой юм болов уу?

" Тиймээ би Ким Намжүны ар гэрийн хүн нь мөн байна. Яасан юм бол? "

: Ким Намжүн дөнгөж сая согтуугаар танхайрсан болохоор манай хэлтэс дээр баривчлагдан ирсэн. Түр саатуулах байр луу авч явахаасаа өмнө ар гэрийн хүнд нь мэдэгдэх хэрэгтэй учир танд хэлж байна.

" Юу??? Баривчлагдсан гэсэн үү??? "

: Тиймээ.

" Би одоо түүнийг батлан
дааж авч болох уу?"

: Юуны өмнө та яг одоо манай хэлтэс дээр ирэх шаардлагатай байна.

" Ойлголоо би яг одоо очлоо "




гээд орноос өндийн таягаа хайж эхэллээ.

Шагайгаа гэмтээчихсэн алхаж ч чадахгүй байгаа хэрнээ өөрийг нь араар нь тавьсан хуучин нөхөртөө санаа зовон цагдаагийн хэлтэс рүү шөнө дунд явах сэтгэлтэй бүсгүйг Сэхи гэнэ. Дааж чадахгүй хүнд арай л их сэтгэл өгөөд байна уу даа ч гэж бодох шиг.

Таягаа арай гэж нэг юм олж, түшин орноос өндийхөд Жонгүг гарнаас минь барьлаа.

Жонгүг: Хаачих гэж байгаа юм?

" Цагдаагийн хэлтэс рүү. Тэндээс Намжүныг авах хэрэгтэй байна "

Жонгүг: Тэгвэл битгий яв.        гээд намайг татаад ор луу буцаагаад хэвтүүллээ.

Жонгүг: Өнөө шөнө л битгий яв.

" Чи яагаад-- "

Жонгүг: Гуйж байна.         энэ үгийг хэлээд тэр уруул дээр минь үнслээ. Харин би түүнийг өөрөөсөө түлхэх ёстой эсэхдээ эргэлзэн нүдээ цавчихаас өөр юу ч хийж чадалгүй үлдэв.....

-💋💋Vote💋💋

Continue Reading

You'll Also Like

10.8K 891 10
სამხრეთ კორეაში ყველაზე ძლიერი კიბერდაჯგუფების - "თანოსის" მეთაური ჰოსოკი, წინასწარგანზრახული გეგმის მიხედვით, მახეში აბავს აშშ-ს საიდუმლო სამსახური...
3.5M 149K 61
The story of Abeer Singh Rathore and Chandni Sharma continue.............. when Destiny bond two strangers in holy bond accidentally ❣️ Cover credit...
1.2M 28.5K 45
When young Diovanna is framed for something she didn't do and is sent off to a "boarding school" she feels abandoned and betrayed. But one thing was...
40.4K 3.2K 25
Үргэлж ард минь сүүдэр шиг дагаж явдаг нэгэн залуу. Тэр миний хойноос дагадаг болсоноос хойш удалгүй зүрх минь түүний хойноос дагаж гүйдэг болчихсон...