UNFATHOMABLE LOVE

By JamilaPk

21.6K 1.2K 53

"Бид гэрлэсэн ч би хэзээ ч чинийх байгаагүй" 🤍Started: 2022.08.10🤍 🤍Ended: 2022.12.25🤍 It's a love story... More

Part 1 [⚠️Allert⚠️]
Part 2 [Difficult request]
Part 3 [Hug me tight🫂]
Part 4 [Mistake]
Part 5 [He has arrived]
Part 6 [Responsibility]
Part 7 [Coffee☕️]
Part 8 [WE are gone🎭]
Part 9 [The life without you]
Part 10 [Too happy]
Part 11 [3 weeks😟]
Part 12 [DNA test]
Part 13 [My son👦🏻]
Part 14 [Cannot]
Part 15 [Busan]
Part 17 [Friend🟰Enemy]
Part 18 [Stay with me🥀]
Part 19 [🫧Waste it on me🫧]
Part 20 [Hard to say goodbye⌛️]
Part 21 [You're still in my heart🫀]
Part 22 [Don't go tonight🪢]
Part 23 [No, I won't🥃]
Part 24 [Propose💍]
Part 25 [🕊️Final part but New beginning🕊️]

Part 16 [A moment to sleep together]

689 41 1
By JamilaPk

Намжүн: Үнэхээр явах гэж үү? Би хамт явж болохгүй юм уу?

" Чи эндээ ажлаа хийгээд үлдсэн нь дээр ээ. Тэглээч чи Жонгүгтай удаан хамт байж чадахгүй биз дээ? Өмнө нь та хоёр сайхан харилцаатай байсан ч одоо бол бүх зүйл тэс өөр болсон. Хамтдаа хэдхэн минут болохоороо л хэрэлдчих гээд байдаг биз дээ? "

Намжүн: Тэгээд....хэд хоног уулзахгүй байсан чинь хүү минь намайг бүр мөсөн мартчихвал яах юм?

Их нухацтай царайлан ийн хэлсэнд нь би инээд алдав. Тэгээд "Шал утгагүй зүйлд санаа зовох юмаа. Жонгүг гадаа ирчихсэн хүлээгээд байна. Явлаа шүү за? Миний хайр тэгээд гэрээ сайн хараад, ажлаа сайн хийгээд, томоотой байж байгаарай за юу? Дахиад элдэв янзын цуу ярианд орсон байгаад үзээрэй! Тэр үед өршөөл байхгүй шүү чамд" гээд уруул дээр нь үнсэн гомдол тээсэн царайг нь иллээ.

Намжүн: Би та хоёрыг гаргаж өгье.    гээд ачаануудыг минь аван гарах бол би хүүгээ тэврээд гэрээсээ гарлаа.


Гэрийн гадаа хүлээх Жонгүгийн машинд суун хүүгээ хүүхдийн зориулалтын суудал дээр нь суулган бүсийг нь бүслээд өөрөө урд талын суудалд Жонгүгийн хажууд суулаа. Энэ хооронд Намжүн машины багаажинд ачааг минь хийв. Тэгээд хүүгээ үнсчихээд, намайг ч бас үнсэв.

Намжүн: Болгоомжтой яваарай хайраа. Орой болгон утсаар ярьж хүүгээ харна шүү.

" Ойлголоо. Тэгээрэй "

Намжүн: Хөөе Жонгүгаа чи машинаа аятайхан жолоодоод яваарай. Миний амь амьдралуудыг суулгаад авч явж байгаагаа мэдэж байгаа биз дээ? Хурд хэтрүүлэхгүй явна шүү.

Жонгүг: Мэдэж байна. Зөвхөн чиний ч биш миний ч бас амь амьдрал энэ машинд байгаа болохоор бид зорьсон газартаа аюулгүй хүрч очно. Санаа зовсоны хэрэггүй.

Намжүн: Тэгээд миний хоёр хайрыг сайн харж хандаарай. Би л нэг гэртээ байгаа гэсэн шиг энэ хоёрыг минь дарамтлаад байв.

Жонгүг: Чи ер нь намайг юу гэж бодоод байгаа юм бэ? Би чиний нүдээр өөрийнхөө хүүг, хүүгийнхээ ээжийг дарамтлаад байхаар юм шиг харагдаад байна уу тэ?

" Заазазазаза! Больцгоо. Миний хайр сайн сууж байгаарай. Баяртай" гэж даллахад машин хөдлөж, удалгүй Намжүн ч машины толинд үзэгдэхээ болив.


" Миний хүүд тухгүй санагдах юм бол шууд ээждээ хэлээрэй за юу?"

Сэжүн: Заа.

Жонгүг: Миний хүү дахиад өвөө эмээ хоёртой болох гэж байгаадаа баяртай байна уу?

Сэжүн: Тиймээ. Би одоо гурван эмээ, гурван өвөөтэй болж байгаа болохоор гоё байна.

Жонгүг: Хөөх! Миний хүү тоо мэддэг юм уу?

" 10 хүртэл тоолж чаддаг болсон байналээ. Цэцэрлэгт нь заасан гэсэн"

Жонгүг: Тийм үү? Тэгвэл хүүгээ цэцэрлэгт явуулсан нь оносон байна шүү. Цэцэрлэгт орсоноосоо хойш маш сайн ярьж эхэлсэн. Дөнгөж гурван нас хүрэх гэж байж ийм мундаг ярьдаг, дээрээс нь бүр 10 хүртэл тоолж чаддаг болсон байна.

" Харин тийм. Цэцэрлэгт явуулах чиний санаа байсан, хоёулаа их зөв шийдвэр гаргажээ. Сэжүнаа? Миний хүүгийн төрсөн өдөр хэзээ болох билээ? "

Сэжүн: Хоёр хоногийн дараа миний төрсөн өдөр болж, би гурван настай болно.

" Ийм л болчихоод байгаа юм даа миний хүү. Саяхан л алганд багтчихмаар жаахан байсан бүлтгэр хүү минь "

Жонгүг: Вуаа...хүүгээрээ бахархчихлаа байна. Бас өөрсдөөрөө бахархчихлаа. Хүүгээ маш сайн өсгөж хүмүүжүүлж байна шүү дээ.





Замдаа элдэвийг ярьж, хүүтэйгээ хамтдаа дуулж явсаар Бусан хотод ирлээ.

Тэгээд Бусан хотоос 30км зайд байх жижигхэн тосгонд ирлээ. Энэ тосгонд би нилээн хэдэн жилийн өмнө, анх Жонгүгтай үерхэж эхлэхдээ ирж байсан. Цөөхөн хэдэн байшинтай, тосгон гэж хэлэхэд ч хэцүү маш цөөхөн хэдэн байшинтай газар. Бүр үнэхээр чимээгүй, тайван амгалан газар. Бид чинь ямар хөл хөдөлгөөн, чимээ ихтэй газарт амьдардаг билээ дээ. Хаяадаа ч болтугай ийм тайвширалын газар ирж чих, биеэ амраавал ямар сайхан.





Хоёр давхар энгийн л нэг цагаан байшин. Энд л Жонгүгийн ээж аав хоёр байгаа даа. Гадаанаа өндөр өндөр мод тариад зогсохгүй, байцаа, төмс, амтат төмс, лууван, сонгино гээд л байнгын хэрэгцээний бүхий л ногоонуудыг тарьсан харагдана. Бас болоогүй хэдэн үнээтэй гэж байгаа. Үхэр мөөрч, шувууд жиргэлдээд л амар амгалангийн туйл шиг сайхан.

Сэжүн маань шинэхэн төллөсөн тугалнуудыг хараад онгирч гүйн инээд алдав.

Жонгүг: Энэ тугалнууд хөөрхөн байна уу? Миний хүүд энэ газар таалагдаж байна уу?

Сэжүн: Тиймээ!

Жонгүг хүүгээ харан инээмсэглэж зогсож байгаад Сэжүнийг хөтлөн байшин руу орлоо. Би хамт байшин руу орсон хэдий ч хөл минь үүднээс цааш дахин урагш алхсангүй. Ямар нүүрээрээ тэдний царайг харна гэж?

Жонгүг: Яасан бэ? Бие нь зүгээр үү?

" Би....Би орж чадахгүй юм шиг байна."

Жонгүг: Энэ хүртэл ирчихээд үүднээс нь буцах гэж үү? Би чамд зөндөө хэлсэн шүү дээ. Тэд чамайг бариад идчихгүй. Бас би хажууд чинь байна. гээд мөрөөр минь тэврээд дотогшоо орлоо.

Зочины өрөөндөө том ширээ засаж, төрөл бүрийн хоол, зууш бэлдсэн харагдана. Биднийг ирнэ гэсэн болохоор хичээж бэлдсэнээс зайлахгүй.

" С-Сайн байна уу? " амнаас минь багтах ганц үгээ хэлчихээд Жонгүгийн ээж аав хоёрт бөхийж мэндэллээ. Тэд хариу хэлэлгүй биднийг ширтсээр л...

Сэжүн: Өвөө эмээ сайн байна уу? гэснээ гүйж очоод тэдэнд тэврүүллээ.

Жонгүг: За аав ээж хоёр минь. Ямар ч асуулт асуухгүй, элдэв янзын зүйл асууж энэ хоёрыг минь зовоохгүй. Зүгээр л бидний ярихыг сонсоорой. Харин эхлээд бүгдээрээ сайхан хооллоцгооё.


Жонгүгийн хэлсэнчлэн бид илүү дутуу юу ч ярилгүй ширээ тойрон сууж хооллов. Бүр нэг үг ч дуугарахгүй хоолоо идэцгээсэн. Харин хоолоо идэж дуусахад Жонгүг түрүүлж ам нээлээ.

Жонгүг: Би анх 7 жилийн өмнө Сэхиг энд авчирч, та хоёртой танилцуулж байсанг та хоёр мартаагүй л байгаа байх. Гурван жил үерхээд салсанг минь ч маш сайн мэдэж байгаа. Та хоёр бидний салсан шалтгаан нь Сэхи намайг бус Намжүныг сонгосон гэж бодож явсаар ирсэн. Гэвч энэ цор ганц шалтгаан нь биш. Сэхи надад хэлэхдээ "Хоёулаа салцгаая. Би жирэмсэн болчихсон, энэ нөхөрийн маань хүүхэд. Бид одоо Канад явж амьдарна" гэсэн. Тухайн үед миний түүнд итгэх итгэл үнэмшил ор мөргүй алга болоод, гутарч явсан.

" Тэр үед би нөхөртөө хайргүй байсан ч согтуу үедээ хийсэн бодлогогүй үйлдлийнхээ хариуцлагыг хүлээх хэрэгтэй гэж шийдээд хамтдаа сайхан гэр бүл, сайн эцэг эх байхын төлөө хичээсэн. Эхэндээ хэцүү л байдаг байлаа. Цаг хугацаа өнгөрөөд ирэхээр бүх хэцүү зүйл замхарч эхлэсэн. Гэвч Оттавад амьдраад 3 жил болсоны дараа санаадгүй байдлаар хүү маань Жонгүгийн хүү байж магадгүй гэдгийг мэдсэн юм. Би чинь тэгээд л шартай юм болохоороо сөүлд ирээд Жонгүгаас эцэг тогтоолгох шинжилгээний дээж авч шинжилгээ өгтөл хүү маань Жонгүгийн хүү гэсэн хариу гарсан"

Жонгүг: Бид үүнийг мэдсэнийхээ дараа хэдий салцгаасан ч сайн ээж аав байхыг хичээж эхэлсэн. Ер нь бол Намжүнтай хамтдаа хичээж байгаа л даа. Ямартай ч би өөрийгөө аав болсон гэдгийг мэдээд 9 орчим сар болж байна....Одоо асуух зүйл байвал асуудаа.

Ажон эгч: Чи миний хүүд чин сэтгэлээсээ хайртай байсан уу?

" Хайртай гэдэг үг ч хангалтгүй тийм их хайртай байсан. Хэрэв хэвлий дэх үр минь Жонгүгийнх байсан гэдгийг мэдсэн бол би нөхөрөөсөө шууд л салаад, хуурамч хамтын амьдралдаа цэг тавих байсан юм. Даан ч хэтэрхий хожим мэдсэн "

Бомхёг ах: Тэгэхээр энэ алаг нүдэн жаал чинь манай ач хүү байх нь ээ?

" Тиймээ "

Бомхёг ах: Алив миний хүү өвөө дээрээ ир.

гэхэд Сэжүн яг л үүнийг хүлээж байсан мэт өвөөдөө очоод энгэрт нь шигдлээ. Харин Ажон эгч намайг ирж тэврэхэд нь би багагүй цочих нь тэр.

Ажон эгч: Юу болж өнгөрч, яаж дууссан нь хамаагүй ээ. Тэрхэн цаг үедээ л нэгэндээ хайртай байсан л бол болж байгаа нь тэр. Амьдралд тааварлахын аргагүй зүйл олон тохионо. Ач хүүг минь төрүүлж өгсөнд баярлалаа охин минь. Ээж нь чамайг Жонгүгаас салахад огтхон ч үзэн ядаагүй шүү. Одоог хүртэл чи миний сэтгэл дотор хүүгийн минь бидэнд танилцуулж байсан анхны найз охин, ирээдүйд болох гэж байсан бэр минь хэвээрээ л байх болно. Ээж нь чамд зөндөө их хайртай.

Тэсэлгүй уйлаад энгэрт нь шигдэх бол Жонгүг, Ажон эгч хоёр хоёулаа л нурууг минь илж намайг тайвширууллаа.

Сэжүн: Ээжээ? Ээжээ? Яагаад уйлаад байгаа юм? гээд сандараад гүйгээд ирэв.

" Ээж нь жаргалтай байгаа болохоор уйлсан юм аа миний хүү "

Ажон эгч: Өвөө эмээ хоёр нь хүүдээ зориулж тоглоом бэлдсэн миний хүү эмээтэйгээ хамт дээд давхар луу гарч харах уу?

Сэжүн: Тэгье. гээд эмээгээ хөтлөөд дээд давхар луу гарах бол бид гурав ардаас нь очлоо.

" Хөөх ямар гоё тоглоом бэ тиймээ миний хүү? Миний хүүд таалагдаж байна уу? "

Сэжүн: Тиймээ. Баярлалаа өвөө эмээ~

^^^^^^^^^^^

Бид тав тэдний хашаан доторхыг сонирхон үзэв. Тэд хэдий хөдөөний малчин, тариаланч хүмүүс шиг зүйл хийдэг ч амьдардаг байшин нь ямар гоёмсог гэж санана.

Ажон эгч: Сүү сааж үзсэн үү?

" Үгүй ээ. Үхэртэй айхтар ойртож үзээгүй."

Ажон эгч: Ногоо хурааж үзсэн үү?

" Үгүй ээ үзээгүй "

Ажон эгч: Мод услаж үзсэн үү?

" Үзээгүй ээ "

Ажон эгч: Яана аа. Ямар ч ажил хийж үзээгүй 30 нас гарчихсан гэж үү? Ээж аав хоёр чинь чамайг их бөөцийлж өсгөж дээ. Гэхдээ зүгээрээ. Маргааш өглөөнөөс манай хөдөөний амьдралаар амьдарна даа охин минь. Ээж нь чамд бүгдийг эхнээс нь зааж өгнөө.

" Ойлголоо "

Бомхёг ах: Цаг орой болж байна. Унтаж амарцгаая хүүхдүүдээ. Дээд давхарт нэг өрөө бэлдээд тавьчихсан байгаа.

Жонгүг: Заа ааваа.



Сэжүн Жонгүг бид гурав нэг өрөөнд, нэг орон дээр унтахаар болов. Хүүгээ голдоо хэвтүүлээд Жонгүгтай зэрэгцэж хэвтэх бас л сонин мэдрэмж байна шүү.

" Миний зулзага сайхан амраарай~ "

гэхэд тэр хоёр хоёулаа  'За'  гэж зэрэг хариуллаа. Харин Жонгүг бантсандаа хоолойгоо засав.

Жонгүг: Би тэгж дуудуулдаг байсан болохоор дасчихаж. Сайхан амраарай миний хүү.

Сэжүн: Заа та хоёр ч бас сайхан амраарай. Би та хоёрт хайртай. гэснээ бид хоёрыг үнслээ. Ёстой эгдүүтэй золиг шүү.

Жонгүг: Ямар хөөрхөн юм бэ чи? Мм? Ийм хөөрхөн байж болох юм уу?

гээд хүүтэйгээ эрхлэлдэн тоглож байгаад унтацгаалаа.

Ингээд чамтай хамт, хүүгээ голдоо хэвтүүлээд унтах өдөр ирдэг юм байжээ?


- Vote if you liked it 💒💘

-

Continue Reading

You'll Also Like

6.4K 474 23
Сайн охид хэнд хэрэгтэй гэж? Тэд зөвхөн ээждээ л хэрэгтэй дуулгавартай, хэрэг тарихгүй, бас үгэнд сайн орно Тэгэхээр залуу минь, хэрвээ чи сайн ох...
2.1K 75 9
What will happen if this unpredictable love causes a scene that will make the whole KPOP industry to turn upside down? Will they still support them...
2.9K 441 5
Нөхрөөсөө салсны дараа л түүнд хайртай гэдгээ ойлгосон.Гэвч одоо тэр өөр хүнийх...
40.4K 3.2K 25
Үргэлж ард минь сүүдэр шиг дагаж явдаг нэгэн залуу. Тэр миний хойноос дагадаг болсоноос хойш удалгүй зүрх минь түүний хойноос дагаж гүйдэг болчихсон...