UNFATHOMABLE LOVE

By JamilaPk

21.8K 1.2K 53

"Бид гэрлэсэн ч би хэзээ ч чинийх байгаагүй" 🤍Started: 2022.08.10🤍 🤍Ended: 2022.12.25🤍 It's a love story... More

Part 1 [⚠️Allert⚠️]
Part 2 [Difficult request]
Part 3 [Hug me tight🫂]
Part 4 [Mistake]
Part 5 [He has arrived]
Part 6 [Responsibility]
Part 7 [Coffee☕️]
Part 8 [WE are gone🎭]
Part 9 [The life without you]
Part 10 [Too happy]
Part 11 [3 weeks😟]
Part 12 [DNA test]
Part 13 [My son👦🏻]
Part 15 [Busan]
Part 16 [A moment to sleep together]
Part 17 [Friend🟰Enemy]
Part 18 [Stay with me🥀]
Part 19 [🫧Waste it on me🫧]
Part 20 [Hard to say goodbye⌛️]
Part 21 [You're still in my heart🫀]
Part 22 [Don't go tonight🪢]
Part 23 [No, I won't🥃]
Part 24 [Propose💍]
Part 25 [🕊️Final part but New beginning🕊️]

Part 14 [Cannot]

663 49 4
By JamilaPk

1 сар гараны дараа...

" Амттай хоол хийж өгсөн аавдаа юу гэж хэлдэг билээ? "

Сэжүн: Баярлалаа ааваа.

Намжүн: Хоол нь амттай байсан уу?

Сэжүн: Тийн.

Намжүн: Тэгвэл аавыгаа ирээд үнсчих.

Хүү минь толгой дохин хоолны ширээнээс босоод аав дээрээ очин хацар дээр нь үнслээ.

" Миний хүү өрөөндөө очоод тоглоомоороо жоохон л тоглоорой за юу? Маргааш хоёулаа цэцэрлэгтээ явна шүү дээ. Тиймээ миний хүү?"      

гээд хүүгээ авч тэврээд нэг үнсэн, тоглоомын өрөөнд нь оруулчихаад маргааш өглөө хүүгийнхээ өмсөх хувцасыг нь бэлдэв.

Сайн хүн санаагаар гэдэг шиг Жонгүг ч надруу зурвас бичлээ.

[ Жонгүг: Оройн мэнд. Хүүгийнхээ цэцэрлэгт явах бэлтгэлийг нь хийж байна уу? ]

[ Тиймээ. Яаж мэдсэн юм? ]

[ Жонгүг: Би бүгдийг мэддэг юм.]

[ Хаха. Чи юу хийж байна? ]

[ Жонгүг: Гадуур ажилтай явж байгаад сая л гэртээ орж ирлээ. ]

[ Хоолоо идсэн юм уу? ]

[ Жонгүг: Идэж амжаагүй л байна. ]

[ Надад үргэлж хоолоо идэхэд заавал цаг зав гаргаж бай гэж хэлдэг байсан хэрнээ өөрөө ингээд байж болох юм уу?]

[ Жонгүг: За уучлаарай.]

[ Тэгвэл яг одоо оройн хоолоо ид.]

[ Жонгүг: Ойлголоо. ]

[ Маргааш өглөө хэдэн цагаас ирэх
ёстойгоо мэдэж байгаа биз дээ? ]

[ Жонгүг: Мэдэлгүй дээ. Бүр догдлоод байхад чинь. ]

[ Тийм үү? Яагаад догдлоод
байгаа юм? ]

[ Жонгүг: Бяцхан хүү маань цэцэрлэгт орох гэж байхад догдлохгүй яах юм? Хөөрхөн санагдахгүй байна уу? ]

Зурвасыг нь харан инээмсэглэж суухад Намжүн ороод ирэв. Сандарсандаа утасаа ардаа нуулаа.

Намжүн: Хайраа юу хараад инээгээд сууж байгаа юм?

" А-Аан юу ч бишээ. "

Намжүн: Би аяга тавагаа угаагаад, хураачихлаа.

" Зааза. Би ч бас маргааш өглөө хүүгийнхээ өмсөх хувцаснаас эхлээд бүгдийг нь бэлдээд тавьчихлаа."

Намжүн: Мундаг шүү~ Хайр нь явж усанд орчихоод унтлаа.       гээд намайг үнсчихээд өрөөнөөс гарлаа. Баригдах дөхлөө шүү.

^^^^^^^^

Өнөөдөр бол 9 сарын 1. Хүү минь цэцэрлэгт орох гэж байгаа юм. Намжүн бид хоёр ажлаа хийхдээ ч сэтгэл амар байж болно. Бас Сэжүнд ч үеийнхээ хүүхдүүдтэй хамт байх болохоор сайхан байна байх.

Жонгүг энэ сар гараны хугацаанд сайн эцэг байхыг аль чадахаараа л хичээсэн бас хичээж ч байгаа. Гэхдээ Намжүн амьдралд минь яг юу болоод байгааг гадарлах ч үгүй байгаа. Хэлэх хэцүү, хэлэхгүй байх ч хэцүү зүйл шүү дээ. Гэхдээ өнөөдөр эхнээс нь зөвөөр ойлгуулахыг хичээнээ. Тэгээд л би Жонгүгийг хүүгийнхээ цэцэрлэгийн нээлтэн дээр хүрээд ир гэсэн юм.

" За миний хүү амжилт. Дуугаа сайн дуулаарай за юу? "      гээд хүүгээ үнсэн багшид нь өгч явууллаа. Энэ бяцхан жаалууд 2 долоо хоногийн турш бэлдсэн дуугаа эцэг эхчүүддээ дуулж үзүүлэх гэж байгаа юм.

Намжүн: Миний хөөрхөн хүүг хараад байгаарай.

Бид хоёр суудлаа эзлэлээ. Хажууд минь хүн суух шиг болохоор нь харвал Жонгүг байв.

Жонгүг: Сайн уу? Яасан эрт ирсэн юм.

" Харин догдлоод гэрээсээ эрт гарсан юм. Чи ч яг цагтаа ирж байна шүү "

Жонгүг: Би чинь хэн билээ дээ.

Намайг хүнтэй юм яриад байсныг анзаарав бололтой Намжүн надруу харахдаа хажууд минь суух Жонгүгийг ч бас харав.

Намжүн: Хөөх...Удаан уулзаагүй хүн байх чинь ээ. Сайн уу? Энд юу хийж яваа юм?

Жонгүг: Энд сууж байгаа хүмүүстэй адилхан шалтгаанаар энд сууж байна.

Намжүн: Аан, хүүхэд чинь энд байгаа юмуу?

Жонгүг: Тиймээ. Миний хүү энд байгаа.

Намжүн: Хөөх хайртай хүнтэйгээ амьдрал зохиож, аав болсоныг чинь хараад чин сэтгэлээсээ баярлаж байна.

Жонгүг: Харамсалтай нь хүүхэдтэй болсон ч гэлээ хайртай хүнтэйгээ амьдрал зохиож чадаагүй л дээ.          гээд надруу сэмхэн харлаа.

Намжүн: Тэгэхээр....салчихсан байх нь ээ?

" За чшш. Хүүхдүүд гараад ирлээ "

Бүх эцэг эхчүүд алга ташин хүүхдүүдийнхээ үзүүлбэрийг үзэв. Хөөрхөн юмаа энэ золигнууд чинь.

Жонгүг: Хүү маань ганцаараа илүү хөөрхөн харагдаад байх юм. Тиймээ?

гэж шивнэн хэлэхэд нь би инээгээд толгой дохилоо. Хүүхдүүд дуугаа дуулж дуусаад бүгд ээж аав дээр очицгоов. Сэжүн маань ч бас биднийг чиглээд гүйж ирж байв.

Сэжүн: Жонгүг ахаа!        гэж орилоод хамгийн эхэнд Жонгүгт очиж тэврүүллээ.

Жонгүг: Манай Сэжүн ёстой мундаг байсан. Ах нь чамайг дараа нь амттай зүйлээр шагнана аа. За юу?            гээд Сэжүнийг үнсчихээд надад өглөө. Харин Намжүн юу болоод байгааг ойлгохгүй хэвээр л....

Намжүн: Би нэг л ойлгохгүй байх чинь. Сэжүн Жонгүг хоёр яаж бие биенийгээ таньдаг билээ?

Сэжүн: Ааваа би Жонгүг ахтай байнга уулздаг.

Намжүн: Байнга аа??? Хайраа би юу болоод байгааг нэг л ойлгохгүй байна.

" ....Бараг л бүтэн хоёр сар нууж явлаа. Одоо чиний мэдэх ёстой цаг нь болсон гэж бодож байна. Эхлээд эндээс гарцгаая "


Хүүгээ цэцэрлэгт нь үлдээгээд өөрсдөө тэндээс гарлаа.

Жонгүг: Өнөөдөр Сэжүнийг цэцэрлэгээс нь би очиж авах уу?

" Хэрэггүй ээ. Би очоод авчихъя. Долоо долоо хоногоор ээлжилцгээе "

Жонгүг: Ойлголоо. Тэгвэл би ингээд явлаа шүү. Та хоёрт ярих зүйл байгаа байх. Дараа уулзъя. Баяртай~       гэсээр явлаа.

Намжүн: Юу хэлэх гэсэн юм?

" Энд олон хүн байна. Гэртээ очоод ярилцъя"





Гэрийн хаалгаар ороход намайг шууд л бөөн бөөн асуултаар бөмбөгдлөө.

Намжүн: Жонгүг Сэжүн хоёр яаж нэг нэгнийгээ таньдаг юм? Бүр яагаад тийм дотно байгаа юм?

Би чимээгүйхэн яваад өнөөх алдарт эцэг тогтоолгох шинжилгээний хариуг Намжүнд авчирч өгөв. Намжүн цаасыг маш удаан ширтсээр л байсан.

" Сэжүн чиний хүүхэд биш...Жонгүгийн хүүхэд. Солонгост яаран яаран ирсэн шалтгаан нь Жонгүгаас шинжилгээний дээж авч, үнэнийг олж мэдэхийн тулд байсан юм "

Намжүн: Тэгэхээр сая Жонгүгийн хэлсэн түүний хүүхэд нь....Сэжүн гэж үү?

" Тиймээ "

Намжүн: Худлаа байлгүй дээ.

" Үнээн. Одоо үүнтэй эвлэрээд амьдрахаас өөр арга байхгүй. Үнэнг юу ч өөрчилж чадахгүй шүү дээ "

Намжүн: Чи тэгэхээр канадад байхад энийг аль хэдийнээ гадарлаж байжээ?

" Тиймээ...Тэгээд л сөүлд буцаж ирэхийг маш их хүсээд байсан юм "

Намжүн: Чи яаж намайг хуурч чадав аа??? Би Сэжүнийг өөрийнхөө хүү гэж итгэсээр ирсэн. Муу бузар хүүхэн!

гэж хэлэхэд нь би уураа барьж дийлэлгүй шууд л түүнийг алгадаад авлаа.

" Үгээ бодож хэлээрэй! Бузар хүүхэн гэнээ?! Хаха! Битгий инээд хүргээд бай. Чамайг арай ч ингэж хэлнэ гэж бодож байсангүй. Жонгүг Сэжүний төрсөн эцэг байх нь хамаагүй ээ. Би түүний аав хэвээрээ л байх болно гэж хэлэх байх гэж бодож байлаа. Арай ч бузараараа дуудуулна гэж санасангүй! "

Намжүн: Гэхдээ чамайг жирэмсэн болсон болохоор л бид гэрлэлтээ цуцлуулаагүй биз дээ? Гэтэл тэр чинь Жонгүгийн хүүхэд байсан байна!

" Тэр чинь гэнээ? Яасан? Өөрийнх нь төрсөн хүү биш гэдгийг мэдсэн чинь Сэжүн чамд хүү шиг чинь санагдахаа больчихсон уу? Ер нь хэн чиний хүүхдийг тээж, чамтай хамт байхыг хүссэн юм?! Би жирэмсэн болсон болохоор л хүүхдээ бодоод чамтай жинхэнэ гэр бүл бүтээхийг хичээсэн. Бүтээхийг хүсээгүй харин хичээсэн. Энэ хоёр үгэнд асар том ялгаа бий шүү! Бодоод байсан чинь хэлмээр санагдчихлаа. Эцэсийн эцэст хэвлий дэх хүүхэд минь Жонгүгийн хүүхэд байсан гэдгийг тэр үед мэдсэн бол... Уучлаарай, би чамаас шууд л салах байсан юм. "

Намжүн: .....Гэхдээ чи одоо надад хайртай биз дээ? Тэр үед жинхэнэ хайрыг бүтээж чадсан биз дээ? Үүрд надтай хамт байна
биз дээ?

" ...Хэрвээ чи яг ийм байгаад байвал чадахгүй ээ "       гээд буцаад гарлаа.




-Vote if you liked this part❤️‍🔥

-( Loving can hurt sometimes❤️‍🩹)

Continue Reading

You'll Also Like

31.4K 2.5K 17
Ууртай, муухай ааштай боловч ном уран зохиолд маш их хайртай охин болох Сүёл ба Хусог, Жонгүгийн адармаатай хайр. Хусог уу? Жонгүг үү?(Зохиол зөвхөн...
58.7K 5.8K 25
Сонсож байна уу? Хонгор минь~ Одоо чи энд байхгүй ч би чиний тухай бодохоо хэзээ ч болихгүй. >> short story
2.9K 442 5
Нөхрөөсөө салсны дараа л түүнд хайртай гэдгээ ойлгосон.Гэвч одоо тэр өөр хүнийх...
6.5K 474 23
Сайн охид хэнд хэрэгтэй гэж? Тэд зөвхөн ээждээ л хэрэгтэй дуулгавартай, хэрэг тарихгүй, бас үгэнд сайн орно Тэгэхээр залуу минь, хэрвээ чи сайн ох...