UNFATHOMABLE LOVE

Von JamilaPk

21.8K 1.2K 53

"Бид гэрлэсэн ч би хэзээ ч чинийх байгаагүй" 🤍Started: 2022.08.10🤍 🤍Ended: 2022.12.25🤍 It's a love story... Mehr

Part 1 [⚠️Allert⚠️]
Part 2 [Difficult request]
Part 3 [Hug me tight🫂]
Part 4 [Mistake]
Part 5 [He has arrived]
Part 6 [Responsibility]
Part 7 [Coffee☕️]
Part 8 [WE are gone🎭]
Part 10 [Too happy]
Part 11 [3 weeks😟]
Part 12 [DNA test]
Part 13 [My son👦🏻]
Part 14 [Cannot]
Part 15 [Busan]
Part 16 [A moment to sleep together]
Part 17 [Friend🟰Enemy]
Part 18 [Stay with me🥀]
Part 19 [🫧Waste it on me🫧]
Part 20 [Hard to say goodbye⌛️]
Part 21 [You're still in my heart🫀]
Part 22 [Don't go tonight🪢]
Part 23 [No, I won't🥃]
Part 24 [Propose💍]
Part 25 [🕊️Final part but New beginning🕊️]

Part 9 [The life without you]

700 54 1
Von JamilaPk

Жонгүгийг гараад явсаны дараа би түүнрүү дуут зурвас явууллаа.

" Уучлаарай гэдэг үг хангалтгүйг мэднэ ээ. Гэхдээ би чамд хайртай гэж хэлэхдээ худлаа хэлээгүй шүү. Бас хэний ч давж чадахгүй бүсүүдийг зөвхөн чи давдаг байсан нь ч үнэн. Гэвч нэг өдөр хийсэн буруу үйлдэл, архинаас болж чамайгаа ийм байдалд хүргэж гомдоолоо. Гэхдээ би гэдсэнд минь байгаа хүүхдээ алдаа гэж бодохгүй байна. Бас авхуулахыг ч хүсэхгүй байна. Учир нь хүүхэд гэдэг чинь хүссэн хэн бүхэнд нь ирээд байдаг зүйл биш шүү дээ. Тийм болохоор хүүхдээ аавтай нь хамт элэг бүтэн аз жаргалтай амьдаруулахын тулд ийм шийдвэр гаргасан юм шүү. Тэрнээс биш чамд хайргүйдээ ийм шийдвэр гаргаагүй. Ийм шийдвэр гаргах ч хялбар байгаагүй. Үнэхээр хэцүү байсан. Үгээр хэлэхийн аргагүйгээр сэтгэл минь шаналасан. Гэхдээ тэр бүх гунигийг маань чамдаа зориулж зурсан зурагнууд минь байхгүй болгож байсаан энэ нэг сарын хугацаанд. Би тэр зургийг зурахдаа жаргалтай байсан. Учир нь би өөрсдийнхөө хайрын түүхийг зурж байсан болохоор. Учир нь би өөрсдийнхөө хайрын түүхийг цаасан дээр өөрийн гараар өнгөтөөр буулгаж, чинийхээ кафэд мөнхөлж байсан болохоор. 3 жилийн хугацаанд амьдралд минь утга учир нэмж байсанд баярлалаа. Гашуун американо шиг байсан амьдралыг минь карамел мокиато болгож өгсөн хүн нь зөвхөн чи. Өмнө нь хэн ч намайг чам шиг хайрлаж байгаагүй. Хайрлаж чадах ч үгүй байх. Чамд хайрлуулсан болохоор л би өөрийгөө эмэгтэй хүн гэж мэдэрсэн. Энэ бүх хайрыг чинь дааж чадаагүйд уучлаарай. Чи минь жаргалтай байх эрхтэй хүн. Чамайг минь хэнээс ч илүү хайрлаж чадах хэн нэгэнтэй заавал учраарай. Бас тэр хүн нь би биш байгаад намайг уучлаарай. Би чамайгаа хэзээ ч мартахгүй, зүрхнийхээ мухарт үргэлж дурсаж явах болно. Хайртай шүү Жонгүгаа...Хязгааргүй их "

Хоолойгоо зангируулж ийн хэлээд нулимсаа арчлаа. Гэхдээ санаанд ч оромгүй зүйл тохиолдсон нь Жонгүг намайг блоклочихсон...Гомдсон ч гэлээ би биш тэр л гомдох ёстой хүн нь шүү дээ. Харин ч би сүүлийн дуут зурвасаа явуулж амжсандаа баярлах хэрэгтэй.

Тагтан дээр гаран агаар амьсгалсан ч огт тайвширахгүй байна. Хөргөгчнөөс шар айраг гарган задлаад уух гэсэн ч...би бие давхар болохоор ууж чадсангүй. Жирэмсэн үедээ яаж энэ их гуниг, стрессийг давах юм бэ? гэж бодон бүр ихээр уйлан шөнийн хотыг харлаа.

Уйлж байхад минь хэн нэгэн намайг араас минь тэврэн авахад багагүй цочив. Эргэж харахад Намжүн. Тиймээ энэ л миний стресс гунигаа тайлж болох хамгийн зөв арга. Эргэж харан Намжүнийг зөрүүлж тэврээд чангаар уйлав.

Намжүн: Миний хайр яасан юм? Жонгүгт нөгөөдөхөө хэлсэн юм уу?        гэхэд нь би толгой дохилоо.

Намжүн: Тэгээд Жонгүг уурлаад гараад явсан юм уу?

Би бас л толгойгоо дохив. Харин тэр нэмж өөр зүйл асуусангүй. Оронд нь намайг үнсэн, нурууг минь илж өглөө. Тэгээд хажууд минь байсан шар айргийг харав бололтой намайг өөрөөсөө холдуулаад хоёр хацарнаас минь барьлаа.

Намжүн: Шар айраг уучихсан юм уу? Болохгүй шүү дээ хайраа!

" Үгүй ээ би уугаагүй. Болохгүй гэдгээ гэнэт санаад "

Намжүн: Тийм байлгүй дээ.       гээд буцаагаад намайг тэвэрлээ. Тэгээд дахин ам нээв.

Намжүн: Хайраа~ Яагаад намайг Сүагаас салсаныг минь асуухыг хүсдэг ч, асууж чаддаггүй гэдгийг чинь хайр нь мэднэ ээ. Намайг яагаад Сүагаас салсанг мэдмээр байна уу?

" Тиймээ "

Намжүн: Хэдий Сүа бид хоёр сайхан харилцаатай байсан ч хайр нь чамдаа аль хэдийн хайртай болчихсон байсан. Чамдаа чин сэтгэлээсээ хайртай болоод бараг 6 сар болж байхдаа тэвчилгүй Сүагаас салсан. Учир нь би түүнтэй хамт байхад, түүнд хүрэх үед яг л чамайгаа хуураад байгаа юм шиг санагдаж эхэлсэн. Тэгээд л салсаныхаа дараа Сүаг эвгүй байдалд оруулчихсан юм шиг санагдаад их харамсаж уйлсан юм. Гэхдээ мэдээж одоо бол бүх зүйл өөр шүү дээ. Түүнээс салсандаа баярлаж, чамтайгаа жинхэнэ хосын амьдралаар амьдарч байгаадаа баярлаж, бүр гуравуулаа болох гэж байгаадаа хагартлаа баярлаж байгаа.

" Надад энэ л хангалттай. Чиний намайг гэх хайр л надад хангалттай. Би өөр илүү юу ч хүсэхгүй. 25 настай мөнгөнд шунасан У Сэхи гэх охиноос би тэс өөр болсон. Хэн нэгнээс хөрөнгө мөнгө биш, хайр чин сэтгэлийг л хүсдэг 30 настай Ким Сэхи гэх эмэгтэй болж өөрчлөгдсөн. Мэдээж чиний ачаар ийм болсон байх"

Надад мөрийг нь түшээд уйлж болох, уйлсан үедээ аргадуулж болох хайрт нөхөр, хүүхдийн минь аав байхад надад өөр юу хэрэгтэй гэж?

Намжүн: Би чамд хайртай.

" Би ч бас чамдаа хайртай "




⚫️ ⚫️ ⚫️ ⚫️ ⚫️

Жонгүгаа би Оттавад ирж суурьшаад 3 сар өнгөрчээ. Үе үе чамайг бодож гуниглахаас бусдаар жаргалтай сайхан л байна. Нөхөр маань намайг халамжлаад гарт минь ус хүргэхгүй, газар гишгүүлэхгүй л амьдруулж байна. Харин чи яажшуухан амьдарч байгаа бол? Надаас сайн хүнийг олоод жаргалтай байгаа болов уу? Хэл сураг ч байхгүй, кафэныхаа ч сошиал хуудсыг хөтлөхгүй юм. Сүүлдээ чамайг амьд болов уу? ч гэж бодох шиг....Сайн л сууж байгаасай билээ гэж залбиръя.



⚫️⚪️⚫️⚪️⚫️⚪️⚫️

Жонгүгаа би 'Цаг хугацаа харвасан сум шиг хурдан өнгөрөх юм' гэдэг улиг болсон үгэнд итгэдэггүй байсан ч энэ үг үнэн юм байна. Дахин 5 сар улиран хийсэн одож, би төрөөд дөнгөж хоёр долоо хонож байгаа бяцхан үрээ энгэртээ тэврээд сууж байна.

Бид хөөрхөн хүүтэй болсон. Хүүг маань Сэжүн гэдэг. Намжүн бид хоёрын нэрний нийлбэр. Гоё байгаа биз? Эх хүнд хоногийн 24 цаг ч хангалтгүй байдаг гэдгийг маш сайн ойлгож, мэдэрч явна. Чамайг ч бодох завгүй амьдарч байна.

Ер нь ингээд ажаад байхад чи байхгүй миний амьдрал давгүй сайхан байна. Үгүй ээ, давгүй сайхан биш юм байна. Жаргалтай сайхан байна. Бүр дэндүү жаргалтай байна. Учир нь миний инээх шалтгаан болсон хоёр хүн яг одоо миний өвөрт унтаж байна. Яг л ертөнцийн хамгийн сайхныг өвөртөлчихсөн юм шиг....



-Vote if you liked this part❤️

-( Odoo l buh zuil ehlej bnn😌☺️)

Weiterlesen

Das wird dir gefallen

3M 194K 89
What will happen when an innocent girl gets trapped in the clutches of a devil mafia? This is the story of Rishabh and Anokhi. Anokhi's life is as...
893 54 12
Би түүхийг үзэн яддаг. Түүхийн багшийг ч бас үзэн яддаг. Ер нь өмнө болоод өнгөрсөн зүйлийг бид нар яагаад түүхийн хичээл болгож үзэх ёстой юм?
2.9K 442 5
Нөхрөөсөө салсны дараа л түүнд хайртай гэдгээ ойлгосон.Гэвч одоо тэр өөр хүнийх...
585 66 6
Бяцхан Жонгүг хүүхэд асрагчдаа дуралчихсан...