UNFATHOMABLE LOVE

By JamilaPk

21.8K 1.2K 53

"Бид гэрлэсэн ч би хэзээ ч чинийх байгаагүй" 🤍Started: 2022.08.10🤍 🤍Ended: 2022.12.25🤍 It's a love story... More

Part 1 [⚠️Allert⚠️]
Part 2 [Difficult request]
Part 3 [Hug me tight🫂]
Part 4 [Mistake]
Part 5 [He has arrived]
Part 6 [Responsibility]
Part 7 [Coffee☕️]
Part 9 [The life without you]
Part 10 [Too happy]
Part 11 [3 weeks😟]
Part 12 [DNA test]
Part 13 [My son👦🏻]
Part 14 [Cannot]
Part 15 [Busan]
Part 16 [A moment to sleep together]
Part 17 [Friend🟰Enemy]
Part 18 [Stay with me🥀]
Part 19 [🫧Waste it on me🫧]
Part 20 [Hard to say goodbye⌛️]
Part 21 [You're still in my heart🫀]
Part 22 [Don't go tonight🪢]
Part 23 [No, I won't🥃]
Part 24 [Propose💍]
Part 25 [🕊️Final part but New beginning🕊️]

Part 8 [WE are gone🎭]

772 55 3
By JamilaPk

( Яаж өмнөх хэсэг дээр vote дараагүй байж дараагийн хэсгийг унших гэж байна аа? )

[ 1 сарын дараа.... ]

Намжүн: Хайраа~ Одоо болно шүү дээ. Өглөө сэрсэнээсээ хойш 4 цаг тасралтгүй суугаад зурагаа зурлаа. Ядарчихвал яах юм. Мм?        гээд намайг ирж үнсэв.

" Одоохоон~ Бараг л дууслаа. "

Намжүн: Уулзалтын цагаасаа хоцрох нь байна. Больчих л доо хайраа~

" Чи муу яасан ядаргаатай золиг вэ айн? Яах гээд байнаа? "          гээд будагтай хоёр гараараа Намжүны хацарыг хоёр талаас нь шахаж түүний нүүрийг будаг болголоо.

Намжүн: Чи яаж байнаа? Надтай тоглохоор шийдсэн юм уу? Тэгвэл тоглоцгооё.  

гээд зураг зурж байсан будагнаас минь гартаа нялж байгаад намайг битүү будаг болгочихлоо. Би ч гартаа дахин будаг нялж байгаад Намжүнтай үзэж тарав. Гэхдээ би дийлдээд ирэх мөчидөө өөрийнхөө хамгийн том зэвсэгийг ашиглалаа.

" Х-Хайраа чи намайг яаж ийм болгож чадаж байнаа? Би ийм царайтай уулзалтанд явах юм уу? Чи муухай за! Би чамд гомдлоо"

Хошуугаа унжуулан уйлагнаж хэлээд худлаагаасаа уйлахад Намжүн сандарч эхлэлээ.

Намжүн: З-Заа хайраа намайг уучлаарай. Тэгэх үү?

" Үгүй! Чи намайг гомдоосон "

Намжүн: Яавал хайрыгаа уучилах юм?

" Сая би ялсан шүү? "

Намжүн: За ойлголоо. Миний хайр ялж, хайр нь хожигдсон. Одоо намайг уучилсан уу?

" Тиймээ. "

Намжүн: Хүссэнээ авдаг бүсгүй гуай? Усанд ороод будагаа угаахуу даа?

" Тэгье " гэхэд Намжүн намайг хоёр гар дээрээ өргөөд угаалгын өрөө рүү явлаа.


<^><^><^><^><^>

Хувцасыг минь өмсүүлж өгчихөөд үсийг минь сэнсээр хатаах түүнийг толины тусгалд харан бодолд автан суув.

Намжүн: Үсийг нь хатаагаад болчихлоо. Өөр юу хийлгэмээр байна?

Хэлсэн үгийг нь ч сонсох сөхөөгүй өөрийг нь цоо ширтэх миний урдуур тэр гараа савчууллаа.

Намжүн: Хайраа?

" А-Айн? Юу гэсэн бэ? "

Намжүн: Үсийг нь хатаагаад болчихлоо. Өөр юу хийлгэмээр байна?

" Аан....зургийн өрөөнөөс миний зурсан зурагуудыг бүгдийг нь цаасан уутаар ороогоод, авч явахад бэлдээд тавьчих. Хайр нь тэр хооронд гялс нүүрээ будаадахъя."

Намжүн: Ойлголоо.

Би түүнийг гарсаны дараа нүүрээ яг 3 жилийн өмнө буддаг байсан шигээ будав.  Учир нь өнөөдөр Жонгүг кафэныхаа шинэ салбарын нээлтийг хийнэ. Тэгэхээр би сайхан харагдах ёстой. Анх надтай уулзахад нь ямар байсан, яг тэр төрхөөрөө сүүлчийн удаа уулзвал гоё байх гэж л бодсон юм....

Намжүн: Хайраа болчихсон уу?

" Тиймээ. Явах уу? Зурагнуудаа авчих. Замаараа Жонгүгт хүргэж өгнө "

Намжүн: Заа.

Бид машиндаа суун Жонгүгийн шинэ кафэ руу зүглэлээ. Бидэнд цаг байхгүй болохоор би хурдхан шиг Жонгүгт зурагийг нь өгчихөөд явах хэрэгтэй.

Жонгүг: Миний хайр хүрээд ирэв үү?

" Өүү...Хайраа чи үнэхээр сайхан харагдаж байна. "

Жонгүг: Баярлалаа. Миний хайр ч бас үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна. Дахиад чамдаа дурлачихлаа. гээд уруул дээр минь үнслээ.

" Май хайраа. Нэг сарын миний хөдөлмөр"

Жонгүг: Итгэж чадахгүй нь ээ. Маш их баярлалаа хайраа. Орой 18 цагаас нээлттэйг мэдэж байгаа биз дээ?

" Тиймээ мэдэж байгаа. Хайр нь хадам аавынх руу явж байна. Яарч байгаа болохоор ингээд явлаа шүү. Түр баяртай орой уулзъя " гэж хэлээд уруул дээр нь дахин нэг үнсчихээд машин руугаа явав.

<^><^><^><^><^>

Хадамын маань гэрт манай аав ээж хоёр ч бас ирээд, бид 6 өдрийн хоолоо хамтдаа идэв. Тэдний дэргэд нэгнийгээ дуудах "Хайраа" гэдэг үг минь үнэн болж хайр халамж маань ч жүжиглэлт байхаа больсон болохоор илүү тухтай санагдаж байна.

Ээж: Компаны хувьцаа өссөөр л байгаа сурагтай байсан. Тиймүү?

Намжүн: Тиймээ ээжээ. Сүүлийн 3 сар огт уналтгүй, өссөн.

Хадам ээж: Миний хоёр хүүхэд мундаг байна. Ажил амьдрал нь ч тогтвортой болчихлоо. Одоо хурдан хүүхэдтэй бол.

" Та нар биднээс хэзээ хүүхэд хүсэхээ болих хүмүүс вэ? "

Ээж: Ач зээг минь гаргаад ирсэн цагт л хүсэхээ болино доо.

" Ач зээг чинь олчихвол яах юм? "

Хадам ээж: Тэгээд л хүүхэд нэхэхээ болино доо.

" Тэгвэл одоо хүсэхээ больж үз.... Бид хоёр та нарын хүсээд байгаа ач зээг чинь аль хэдийн олчихсон "

Тэр дөрөв бүгд л эвэртэй туулай үзсэн юм шиг царайллаа.

Аав: Охин минь энэ үнэн үү?

" Үнэн байлгүй яах юм бэ ааваа. Ийм юмаар тоглож болохгүй шүү дээ. Энэ өчигдөр үзүүлсэн эхоны зураг. Одоо таван долоон хоногтой гэсэн "       гээд өчигдөрийн эхоныхоо зургийг ширээн дээр тавив.

Тэгсэн чинь тэд нар бүгдээрээ намайг ээлжилж үнслээ. Их л баярласан бололтой. Ээжүүд маань бүр нулимс унаган суув.

Ээж: Ямар сайхан юм бэ. Сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүй нь.

Хадам ээж: Энэ бараг миний амьдралдаа сонссон хамгийн гоё мэдээ байхаа.

Намжүн бид хоёр бие бие рүүгээ харж инээмсэглээд нэгнийхээ уруул дээр үнсэв.

Ээж: Ханиа чи миний бодож байгааг бодож байна уу?

Аав: Тиймээ. Би чиний бодож байгааг бодож байна.

Хадам аав: Бид хоёр ч бас та хоёрын бодож байгааг бодож байна.

Намжүн: Юу вэ? Та нар юу бодоцгоогоод байгаа юм?

Хадам ээж: Юу вэ гэвэл, одоо манай хоёр гэр бүлийнхэн тэрбумтан болцгоох гэж байна.

Ээж: Олон хүмүүсийн хараанд өртөнө.

Аав: Зээ маань төрөөд гараад ирвэл тэр хүмүүсийн хар цагаан хэл ам сайнаар лав нөлөөлөхгүй.

Хадам аав: Тэгэхээр дараа 7 хоногт багтаад Канад руу явж амьдар. Тэндээ хэсэгтээ нам жим амьдарч байгаад хүүхдээ 3, 4 нас хүрэхээр нь буцаад нутагтаа ирэхэд л болно.

Хадам ээж: Хүүхдийнхээ төлөө хийж болох хамгийн зөв шийдвэр шүү.

" Гэхдээ арай л.... "

Намжүн: Та нарын зөв гэдгийг ойлгож байна л даа. Гэхдээ бид шууд явахад бэлэн биш байна шүү дээ.

Аав: Бид Оттавад та хоёрыг амьдрахад хэрэгтэй бүгдийг чинь бэлдээд өгнө. Тиймээс санаа зовох хэрэггүй.

Хадам аав: Тийм шүү. Бид компаныг удирдаад явчихаж чадна. Та хоёр юунд ч санаа зовохгүй Канад руу явж болно.



Тэдний зөв гэдгийг мэдэж байгаа болохоор хүчтэй татгалзаж чадсангүй. Одоо Жонгүгт хэлэх 3 муу мэдээтэй болох нь дээ.

Намжүн: Миний хайр ор доо. Жонгүг хүлээж байгаа байх. Хайр нь ажил руу очоод цэгцлэх ёстой бүх ажлаа цэгцлээдэхье. Удаж магадгүй. Гэртээ очоод хүлээлгүй унтаж байгаарай. 

" Ойлголоо баяртай. Болгоомжтой яваарай"  гэж хэлэн Жонгүгийн кафэны үүдэнд буулаа.


Нээлтийн үйл ажиллагаа хэдийн эхлэсэн байх аж.

" Шинэ салбараа нээсэнд нь баяр хүргэе. Май хайраа~ "

Жонгүг: Баярлалаа хайраа.

Би цэцэгийн баглааг Жонгүгт өгчихөөд, түүнийг холоос ажиглан суув. Яаж чамаасаа сална аа? Яаж чамайгаа орхиод хүний газар луу явах юм бэ? Дэндүү хайртай шүү дээ чамдаа...

Хэдэн цаг гунигт бодолд автан суусанг би мэдэхгүй ээ. Жонгүг над дээр хүрч ирэх мөчид би ухаан оров.

Жонгүг: Хайраа зүгээр үү? Бие нь өвдөө юу?

" Үгүй ээ~ "

Жонгүг: Ядарсан байх. Үлдсэн ажлыг ажилчидад даатгачих болохоор хоёулаа явцгаая.

Толгой дохиход минь Жонгүг намайг дагуулж гаран машинаараа намайг гэрт минь хүргэж өгөв.

Жонгүг: Энэ 1 сарын хугацаанд тасралтгүй туслаж дэмжсэнд баярлалаа миний бяцханаа~ Одоо гэртээ ор доо. Хайр нь---

Үгийг нь таслаад түүнийг шуналтай нь аргагүй үнслээ.

" Манайх руу хамт оръё "

Жонгүг: Нөхөр чинь гэртээ байгаа байл--

" Байхгүй ээ. Би чамайг маш их хүсэж байна"

Учир нь энэ бидний сүүлчийн уулзалт болохоор......

+ • + • + • +

Жонгүг нүдээ анин хэвтлээ.

Өөрийн эрхгүй нүдэнд минь нулимс цийлэгнээд байсан болохоор би буруу тийшээ харж хэвтэв. Харин Жонгүг намайг араас минь тэврэн мөрөн дээр минь үнслээ.

" Хайраа...Намжүн бид хоёр Канадын Оттавад очиж амьдарна "

Жонгүг: Яагаад гэнэт? Эцэг эх чинь яв гэсэн юм уу?

" Тиймээ...Бас... Х-Хоёулаа дахиж уулзахгүй байцгаая. Бидний харилцаа энэ хүрээд дуусч байна "

Жонгүг: Я-Яагаад? Гэнэт юу яриад байгаа юм бэ хайраа?

" Хэллээ шүү дээ. Би нөхөртэйгөө хамт Оттавад амьдарна. Тэгээд 4, 5 жилийн дараа л буцаж ирэх байх "

Жонгүг: Ээж аав чинь та хоёрыг яв гэж шахаад байгаа бол... Гэрлэлтээ цуцлуулчих. Тэгээд надтай хамт зугт. Би энэ 3 жилийн хугацаанд ямар их хичээж ажилласан гэдгийг чи минь өнөөдөр харлаа шүү дээ. Би мөнгө ч их цуглуулсан. Чамайгаа юугаар ч дутаахгүй, хангалуун амьдаруулж чадна. Зүгээр л Намжүнаас салчих.   

гээд намайг ятгаж буй мэт хүзүү, мөрийг минь үнсэн, тэврэлтээ улам чангарууллаа.

" Ү-Үгүй ээ...Өөр шалтгаан байгаа "

Жонгүг: Ямар шалтгаан?

" Б-Би чамд хэлж чадахгүй ээ. "

Жонгүг: Надаас салахыг хүсч байгаагаа хэлж чадсан юм чинь салахыг хүссэн шалтгаанаа ч бас хэлж чадна биз дээ?

" .....Б-Би жирэмсэн.....Энэ Намжүны хүүхэд"     гэж хэлээд тэвчиж байсан нулимсаа унагалаа.

Жонгүг мөрийг минь үнсэж байсан ч уруулаа надаас салгав. Тэгээд орноос өндийн хувцасаа өмсөөд цааш харан суулаа. Би түүний нүд рүү эгцэлж харах эрхгүй болохоор буруу тийшээ харж хэвтэн
уйлсаар л.....

Жонгүг: Нөхөртэй хүн гэдгийг чинь мэдэх ч чиний хэлсэн үгэнд итгэсэн. Чамайг зөвхөн цаасан дээр л өөр хүнийх гэж боддог байлаа. Гэвч зөвхөн миний давж чаддаг гэж бодсон бүсүүдийг өөр хэн нэгэн ч бас давдаг байсан бололтой.

" Х-Хайраа намайг уучлаарай. Э-Энэ бүхэн бүгд миний буруу. Б-Би чамдаа хайртай"

Жонгүг: Уучлалт эрэх хэрэггүй ээ. Тэр чиний хууль ёсны нөхөр шүү дээ. Гэхдээ нэг зүйлийг үргэлж санаарай. Би чиний хөрөнгө мөнгөнөөс болж, эсвэл хүмүүсийн хэлдэгээр нууц амраг чинь болохыг хүссэндээ чамтай 3 жил үерхээгүй юм шүү. Гагцхүү чамд ухаангүй хайртай болохоороо л 3 жилийн турш энэ адармаатай замаар алхлаа. Одоо би явъя даа. Чиний сэтгэлээс бас чиний амьдралаас. Амьдралд чинь аз жаргал сайн сайхныг хүсье.

гэж гунигтай хэрнээ хүйтэн хоолойгоор нааш харах ч үгүй хэлчихээд гэрээс минь гаран одлоо.

Уучлаарай хайрт минь гэж зүрхэндээ мянган удаа шивнэх ч тэр минь намайг уучлахгүй шүү дээ...





-Vote if you liked it🪐

-( Ingeed duusna gj bhku shu❣️ )

Continue Reading

You'll Also Like

33.5K 3.3K 17
Орчуулгын өгүүллэг болно.
48.5K 3.7K 31
Тусгай аврах багийн ахмад Жон Жонгүг болон түүнтэй санаандгүй байдлаар таарсан Мин Арум хоёрын адал явдалтай хайрын түүхийг та бүхэн хүлээн авна уу.
3.5M 149K 61
The story of Abeer Singh Rathore and Chandni Sharma continue.............. when Destiny bond two strangers in holy bond accidentally ❣️ Cover credit...
58.7K 5.8K 25
Сонсож байна уу? Хонгор минь~ Одоо чи энд байхгүй ч би чиний тухай бодохоо хэзээ ч болихгүй. >> short story