UNFATHOMABLE LOVE

By JamilaPk

21.8K 1.2K 53

"Бид гэрлэсэн ч би хэзээ ч чинийх байгаагүй" 🤍Started: 2022.08.10🤍 🤍Ended: 2022.12.25🤍 It's a love story... More

Part 1 [⚠️Allert⚠️]
Part 2 [Difficult request]
Part 3 [Hug me tight🫂]
Part 4 [Mistake]
Part 5 [He has arrived]
Part 6 [Responsibility]
Part 8 [WE are gone🎭]
Part 9 [The life without you]
Part 10 [Too happy]
Part 11 [3 weeks😟]
Part 12 [DNA test]
Part 13 [My son👦🏻]
Part 14 [Cannot]
Part 15 [Busan]
Part 16 [A moment to sleep together]
Part 17 [Friend🟰Enemy]
Part 18 [Stay with me🥀]
Part 19 [🫧Waste it on me🫧]
Part 20 [Hard to say goodbye⌛️]
Part 21 [You're still in my heart🫀]
Part 22 [Don't go tonight🪢]
Part 23 [No, I won't🥃]
Part 24 [Propose💍]
Part 25 [🕊️Final part but New beginning🕊️]

Part 7 [Coffee☕️]

813 55 3
By JamilaPk

Би их цочирдсон болохоор бид ажил руугаа биш гэр лүүгээ явсан юм. Гэртээ харих замд би Намжүны гарнаас атгалаа. Тэр ч надруу харав.

" Би энэ хүүхдийг үгүй хиймээгүй байна л даа...Гэхдээ би найз залуутай шүү дээ. Түүндээ ч хязгааргүй их хайртай. Би одоо яавал дээр вэ? "

Намжүн: ....Чи одоо эх хүн. Бидний хүүхэд чиний хэвлий дотор байгаа. Тиймээс чамайг хүүхдийнхээ төлөө зөв сонголт хийж чадна гэж бодож байна. Чамайг ямар ч сонголт хийсэн бай чиний сонголтыг хүндлэх болно. Харин оронд нь хүүхдээ өнчрүүлэх зүйл битгий хийгээрэй.


Тэр өөр зүйл нэмж хэлсэнгүй. Бид гэртээ харьлаа. Гэхдээ тэрхэн хугацаанд би их зүйл бодоод амжив. Одоо л ярилцах ёстой цаг нь.

" Намжүнаа ярилцъя "

Намжүн: За....

" Бид түрүүн шийдвэр гаргаагүй шүү дээ. Тэгэхээр одоо сүүлийн шийдвэрээ гаргая. Гэдсэн дотор минь аль хэдийн нэгэн шинэ амь бүрэлдээд эхлэчихсэн болохоор би хүүхдээсээ татгалзаж чадахгүй нь. Чи ч бас татгалзахгүй байгаа биз дээ? Эсвэл арай өөр бодолтой байна уу?"

Намжүн: Үгүй ээ. Адилхан бодолтой байгаа. Жирэмсэн болсонг чинь мэдээд ямар их баярлаж байгаагаа хэдийнээ хэлсэн шүү дээ.

" Хүүхдээ төрүүлнэ гэдгээ шийдсэн ч гэрлэлтээ яахаа хараахан шийдэж амжаагүй байгаа. Ирэх замдаа бодож үзлээ л дээ... Хүүхэд маань төрсөн аавтайгаа жаргалтай амьдрах хэрэгтэй байх. Юу гэх гэсэн бэ гэвэл энэ гэрлэлтийг үнэн болгож, би Жонгүгаас харилцаагаа таслая. Энийг хийх маш хэцүү гэдгийг ойлгож байгаа биз дээ?"

Намжүн: Тиймээ ойлгож байна. Тэр чиний хайртай хүн шүү дээ.

" Жонгүг миний хайртай залуу ч гэлээ би хүүхдийнхээ төлөө, хийсэн зүйлийнхээ хариуцлагыг хүлээгээд Жонгүгийг сэтгэлээсээ явуулж чамайг сэтгэлдээ тээх хэрэгтэй. Тэгэж байж бидний эхлүүлсэн хуурамч гэрлэлт жинхэнэ болж, бид хайран дээр үүссэн гэр бүлтэй болж хүүхэд маань ч жаргалтай өсөж том болно. Чи ч мөн адил Сүаг тавиж явуулан, намайг сэтгэлдээ багтаахыг хичээгээсэй гэж хүсэж байна. Чи чадах уу? "

Намжүн хариу хэлсэнгүй. Оронд нь шууд л намайг тэврээд авлаа.

Намжүн: Чи их зөв шийдвэр гаргалаа. Мэдээж би хийж чадна.

" Гэхдээ би Жонгүгийг сэтгэлээсээ явуулахад хугацаа шаардах байх. Хайртай хүнээ явуулна гэдэг амар биш шүү дээ. Харилцаагаа бүр мөсөн таслах хүртэл хаяадаа түүнтэй уулзахад миний битгий цааргалаарай....Нөхөр минь "

Намжүн: Мэдээж би тэр бүгдийг чинь ойлгож хүлээж авна.

Би түүнийг энгэрт улам чанга наалдаж халааснаасаа хүүхдийнхээ эхоны зургийг гаргаж ирэн харлаа.

" Хоёулаа шинэ мэдээгээ ээж аавд нэг сарын дараа хэлье. Тэдэнд хэзээ ч өөрчлөгдөхгүй баттай мэдээ хэлсэн нь дээр биз дээ? Одоо эрсдэлтэй үе дээрээ байгаа. Хэдий муу амлаж байж магадгүй ч, хүүхдэд маань юу ч тохиолдож болно шүү дээ. "

Намжүн: Тиймээ. Бүх зүйлийг чиний хүссэнээр хийх болно.


Хэсэг тэврэлдэж суугаад хайрттайгаа уулзахаар ажил дээр нь ирлээ.

" Жонгүг байгаа юу? "

Ажилтан: Өө Сэхи эгч ирсэн юм уу? Тиймээ захирал өрөөндөө байгаа.

Би инээмсэглэн толгой дохиод Жонгүгийн өрөө рүү орлоо. Хошуугаа цорвойлгон хамараа үрчийлгээд сууж байв. Эгдүүтэй гэдэг нь. Тэр минь ажилдаа төвлөрөхөөрөө ийм эгдүүтэй царай гаргаад байдаг юм. Хөөрхөн биш гэж үү? Базаад хазаад хаячихмаар.

" Сайн уу миний зулзагаа? "     ийн асуухад тэр намайг хараад инээв.

Жонгүг: Ааа~ Миний бяцханаа ирчихсэн юм уу? Нааш ир үнсье.

Би инээгээд гүйж очин өвөр дээр нь суугаад түүнийг үнсэв.

" Хавайд тухтай ярилцаж чадаагүй шүү дээ. Шинэ салбарынхаа тухай хайрдаа ярьж өгөөч"

Жонгүг: Миний хайраа энийг хардаа, хайр нь яг наадахыг чинь бодоод сууж байсан юм. Байрлал нь анх чи бид хоёрын танилцаж байсан их дэлгүүрийн доор. Тэгээд хайр нь дотоод тохижолтыг нь яаж хийх вэ гээд бодож байлаа.

гээд ширээн дээр байх цаасыг харууллаа. Хоосон байрны зураг байв.

" Тэгээд миний хайр яаж тохижуулахыг хүсэж байгаа юм?"

Жонгүг: Энэ кафэ маань бүхэлдээ хар, саарал өнгөтэй шүү дээ. Тэгэхээр хоёрдох салбар маань ч бас адилхан хар саарал байх хэрэгтэй байх гэж бодож байна. Миний хайр юу гэж бодож байна?

" Хайрынх нь бодлоор чиний санаа гоё байна л даа гэхдээ яг адилхан байвал уйтгартай шүү дээ. Тэгэхээр янз бүрийн өнгөтэй байвал яаж байна? Нэг өнгөөр дагнаагүй, солонгын олон өнгөтэй. Чи бид хоёр анх дэлгүүрт тааралдахад бороо орж байсан ч гараад ирсэн чинь тодоос тод солонго гарчихсан байсан шүү дээ санаж байна уу? "

Жонгүг: Тиймээ тийм тийм. Маш тод санаж байна. Миний хайр ийм мундаг шүү дээ. Чиний минь санаа таалагдаж байна. Олон өнгөөр тохижуулъя. Өөр яавал дээр вэ?

" Шинэ салбар чинь хоёр давхар юм байна. Тэгэхээр нэг давхарт нь захиалгаа авдаг, суудал байхгүйгээр тохижуулвал ямар уу? Тэгээд янз бүрийн олон уран зураг өлгөөд л...Хальт харвал уран зургийн музей шиг. Уйтгартай санагдаж магадгүй ч дээд давхар луу гарах юм бол олон тод өнгөнүүдээр чимэглэсэн сонирхолтой тайван орчин. Тэнгэрт байгаа юм шиг л."

Жонгүг хэлсэн бүхнийг минь үг алгасалгүй цаасан дээр буулгаж бичиж эхэллээ.

" Тэгээд бас нэг давхарт үүдээр орж ирэхэд яг урд талын ханан дээр нэг зураг өлгөе. Бүсгүй хэтэвчээ унагаачихаад газраас авах гэж байхад залуу нь ч бас мөн адил бүсгүйд хэтэвчийг нь авч өгөх гэж байгаад бүсгүйгийн гараас атгаж байгаа зураг. Яг л анх бид дэлгүүр дотор яаж танилцсан шиг"

Жонгүг: Миний хайр ямар романтик бас ухаантай юм бэ? Дотор тохижолтыг хайр нь чамд даатгалаа.

" Хайр нь тэр зургуудыг нь зураад өгөх болохоор битгий санаа зов. Миний санаа таалагдаж байна уу? "

Жонгүг: Маш их! Кафэгаа нээхийг тэсэн ядан хүлээж байна.

" Засвар, тохижуулалт, уран зургийг нь зурах гээд л бараг нэг сарын ажил болох байх даа. Одоо гэхдээ хайр нь ажлаа Намжүнд даатгаад өөрөө гэртээ зургаа зураад суунаа"

Жонгүг: Ойлголоо. Хоёулаа гарч халуун юм ууя.

Бид түүний өрөөнөөс гараад кафэны зааланд суулаа. Удаа ч үгүй зөөгч охин хоёр кофе, бялуутай хамт авчирлаа.

Ажилтан: Захиралд карамел мокиато, иристэй бялуу. Эгчийн дуртай американо, тирамису.

Бурхан минь надад авчирсан бялуу нь хүртэл яагаад кофетэй юм бэ? Би тирамису бялуу, халуун американод дуртай л даа гэхдээ би одоо жирэмсэн. Дуртай зүйлээсээ татгалзах ёстой.

" Баярлалаа. Гэхдээ кофег халуун шоколадаар, тирамисуг кроссантаар солиод өгч болох уу? Эгч нь яг одоо кофетой юу ч идэж, уумааргүй байна "

Ажилтан: Ойлголоо. Солиод аваад ирье.

Жонгүг: Миний хайр яасан юм? Уг нь американог тирамисутай идэх дуртай байсан биз дээ?

" Тийм л дээ. Гэхдээ одоо идмээргүй байна"

гэж хэлэхтэй зэрэгцэн зөөгч охин авчирсан зүйлээ солиод авчирч өглөө.

" Баярлалаа "      гээд халуун шоколадаа уун бялуугаа амтархан идэх түүнийгээ харлаа. Хөөрхөн гэдэг нь. Гэхдээ кафэд явах дуу анхаарлыг минь ихэд татав.

" Хайраа энэ дууг дуулаад байгаа хүний хоолой миний хайрын хоолоотой үнэхээр адилхан юм аа"

Жонгүг: Тийм байна уу? Адилхан байна уу? Энэ дууг дуулж байгаа хүн хайр нь шүү дээ.

" Айн?? Нэрээ юу? "

Жонгүг: Тиймээ.        гэж хэлэхэд нь тэр дууг бүр илүү чих тавин сонслоо.


Чи мэднэ шүү дээ
Чамаас болж би  американо ууж эхлэсэн.
Биднийг болздог байхад би амтанд нь гайхширсан
Гэхдээ одоо хүйтэн бас гашуун амт нь байсаар л байна.
Чи энд байхгүй болохоор girl
Хэрэв үүнтэй адилаар бүх зүйлд дасчихвал
Би сонголтондоо харамсах болно
Бид галаар тоглож байна
Бидний амлаж байсан амлалтууд
Тоо тоомшгүй алдаанууд бас
Бусад буруу зүйлүүд
Үгээр хэлэхийн аргагүй
Жижигхэн сэтгэлийн шархууд
Үүнийг уухаас илүү аягаар дүүрэн
Эдгээр дурсамжыг уух нь гашуун.
Гэхдээ би яагаад одоо болтол угаад Байгаагаа мэдэж байгаа гэж бодож байна.
Хүн бүрийн явж буй
Энэ замаар явахад яагаад ийм  гунигтай байна вэ?

Baby baby чи бол caramel macchiato
Чиний сайхан үнэр, амт
Миний уруул дээр байсаар л байна.
Baby baby tonight
Baby baby чи бол cafe latte-с илүү
дулаахан
Тэр мэдрэмжүүдийг санаж байна уу?
Baby baby tonight


" Хөөх гоё дуу байна. Чи өөрөө зохиосон юм уу? "

Жонгүг: Тиймээ. Кафэдаа зориулж дуу хийсэн юм.

" Надад ч дуу хийж өгөөгүй байж..."

Жонгүг: Хайр нь чамдаа зохиож өгнө шүү дээ. Гэхдээ хэзээ гэдгээ хэлэхгүй ээ. Гэнэт нэг өдөр энийг сонсдоо хайраа гэнэтийн бэлэг гээд л...

" Гэхдээ энэ дуу ч бас надад зориулагдсан юм шиг, дотно санагдаад байх юм "

Жонгүг: Тийм шүү. Би өөрсдийнхөө хайрын түүхээр зохиож бичсэн юм.

" Таалагдаж байна "

Жонгүг намайг гэрт минь хүргэж өглөө. Түүнд баяртай гэж хэлээд гэртээ орон хана даган газарт гулсаж уналаа.

Хамгийн хайртай, дуртай кофеноосоо татгалзаж чадсан юм чинь Жонгүгаас ч бас татгалзаж чадах байхаа. Сэхи чи чадах ёстой.


- Vote💘

( Зохиол дуусах болоогүй байна😊❤️)

Continue Reading

You'll Also Like

12.4K 979 26
ფიქციის მთავარი პერსონაჟი ჯეონ ეველინი, რომელიც ახალ სკოლაში გადადის ახალი მიზნებითა და სრულიად განსხვავებული იმიჯით რომელიც უკან იტოვებს წარსულს... ...
58.7K 5.8K 25
Сонсож байна уу? Хонгор минь~ Одоо чи энд байхгүй ч би чиний тухай бодохоо хэзээ ч болихгүй. >> short story
40.5K 3.2K 25
Үргэлж ард минь сүүдэр шиг дагаж явдаг нэгэн залуу. Тэр миний хойноос дагадаг болсоноос хойш удалгүй зүрх минь түүний хойноос дагаж гүйдэг болчихсон...
893 54 12
Би түүхийг үзэн яддаг. Түүхийн багшийг ч бас үзэн яддаг. Ер нь өмнө болоод өнгөрсөн зүйлийг бид нар яагаад түүхийн хичээл болгож үзэх ёстой юм?