The Memories

By mingyuns

5K 896 168

Миний нандин гэсэн дурсамж бүр чамтай л хамт байдаг нь гайхалтай... (Анхны бичвэр минь тул учир дутагдалтай б... More

Prologue
01.
02.
03.
04.
05.
06.
07.
08.
09.
10.
11.
12.
13.
14.
15.
16.
17.
18.
19.
20.
21.
22.
23.
24.
25.
26.
27.
Epilogue

28.

189 29 0
By mingyuns

[THE MEMORIES THAT WE'VE MADE]
_________________________





Author's POV



Гэрийнх хаалгыг нь Сонхүн тогшлоо. Дүү нарынх нь аль нэг онгойлгохгүй гэж найдсаар... Ашгүй тэд унтсан байсанд аав нь тайллаа. Охиноо яасныг мэдсэн тэр хүн юу ч хэлсэнгүй харин хоёр гар дээрээ өргөж аваад өрөө рүү нь оруулав. Эхнэрээ дуудах нь сонстлоо.

Өрөөнд нь орчхоод яасныг мэдэхгүй ч тэдний мэгшин уйлах чимээ анир чимээгүйд тархаж гэрээр нь дүүрэн хадна. Сонхүнд ахиад тэдний уйлах дууг сонсож чадсангүй тэдний гэрээс гарахын түүс боллоо. Гарангуутаа л хүйтэн цасанд өвдөг дээрээ сөхөрч уйлах гэсэн ч нулимс гарахгүй байлаа. Түүнийг нас барсанд өөрийгөө нэг хэсэг нь буруутгаж байсан юм. Хэрвээ би түргэн тусламж дуудсан бол... гэх харууслын бодол.


___


Гурав хоногийн дараа Хаюүний оршуулгын ёслол болж түүний бүх хамаатан садан мөн түүний хоёр сайн найз нь ирсэн байх аж. Бүгдээрээ хар хувцас өмссөн байх бөгөөд ээж нь тасралтгүй нүднээсээ нулимс унагаж бараг муужраад унах нь уу гэлтэй харагдана. Харин аав нь эхнэрээ түшин зогсох бол Хажүн гэх бага дүү нь яагаад бүх зүйл ийм болсныг гайхаж, хамгийн сүүлд л түүний өвчнийг мэдсэн хүн болсондоо эгчдээ гомдох ажээ.

Хва-Жин харин хавдсан нүдтэйгээ эгчийнхээ инээмсэглэсэн зураг руу харан сууж байсан ч хүмүүсийн уйлах чимээнээр өөрийн мэдэлгүй нулимс дуслууллаа.

Үүдэнд Сонхүн салах ёс хийхээр ирсэн зочдыг инээмсэглэсээр хүлээн авах бөгөөд түүний бусад руу харан инээмсэглэх нь үнэхээр хоосон байсныг хэлэх нь зүйтэй. Тэр хүлээж авчхаад тэр газраас агаар амьсгалах гэж гарахад оршуулган дээр ганц харагдаагүй хүнтэй таарах нь тэр.

-Хэсү... Эгчтэйгээ салах ёс хийхгүй хэрэг үү?

Сонхүний асуултад тэр хариулсангүй харин уйлж эхэллээ. Өглөөнөөс хойш тэвчиж байсан нулимс нь асгарсаар бараг далай болох нь уу гэлтэй.

Хэсү хажуудаа байх Сонхүн рүү хялам хийгээд "Т-Та мэдэх үү? Бид үнэндээ тийм ч дотно байгаагүй юм. Гэхдээ л тэр надад бүх зүйлээ тоочдог байлаа. Зүүдэлсэн зүүд, мөрөөдөл, өнөөдөр юу болсон тухай г-гээд л..." гээд удалгүй буцаад цурхираад ирэв. Сонхүн аргадах гээд нурууг нь илсээр...

-Тэр том болоод х-хуримаа хийхийг хэн хүнээс ч илүү хүсдэг байсан. Тэгээд намайг хуримын гэрчээ болгоод заавал тэр шидсэн цэцгийг нь ав гэж шаарддаг байж билээ. Б-Бас... Тэр ээж болохыг хүсдэг байсан. Э-Ээж болоод том охиноо хэзээ ч өөр шиг нь ганцаардан суухыг...

Тэр бүр илүү цурхирч эхэллээ. Эгчтэйгээ тийм ч их цагийг хамт өнгөрөөж чадаагүйдээ харамсаж өөртөө дургүй хүрч байв. Сонхүн үг хэлэх гэсэн ч больж харин хариуд нь түүний нурууг илээд "Тэгвэл одоо чи том эгчийн үүргээ гүйцэтгэх ёстой шүү дээ. Хаюүн чамаас тэр зүйлийг л гуйх байсан байлгүй..." гэхэд Хэсү хэсэг бодолхийлснээ санал нийлж хурдхан шиг босоод оршуулгын танхим руу зүглэв.

Харин Сонхүн ганцаараа үнэхээр цэлмэг байх тэнгэр лүү ширтсээр хоцорлоо.


___


Орой болж оршуулгын ёслол дууслаа. Сонхүн бүх хүмүүсийг үдэж өгчхөөд гэр лүүгээ ганцаараа явах гэхэд нь Хаюүний аав түүнийг дуудаж өөрт нь өгөх юм байгаа гэлээ. Сонхүн чимээгүйхэн тэдний машинд суулаа. Түүнээс бусад нь бүгд хавдаж улайсан нүдтэй хүмүүс байв.

Гэрт нь ирээд нэг аягатай цай түүнд ээж нь хийж өгөв. Ууж дууссаных нь дараа түүнийг дагуулаад хоёрдугаар давхарт байх Хаюүний өрөөний хаалганы урд ирээд "Тэр чамд өгөх юм байгаа гэсэн... Би харах гэсэн ч зориг зүрх хүрсэнгүй..." гээд хоолой нь зангирсаар хэлээд яваад өглөө.

Өрөөнд нь ороход яг л гурван жилийн өмнөх шигээ цэвэрхэн байлаа. Юу ч өөрчлөгдөөгүй бас бараг хоёр жил гаруй эзэнгүй байсан гэхэд ч итгэмээргүй байв. Өрөөг нь тэр ажиж байтал ширээн дээр нь Сонхүн тэр хоёрын унтаж байхад нь авсан зураг байлаа. Сонхүн бүр үхсэн хүн шиг л харагдаж харин Хаюүн өөрөө маш томоор инээчихсэн байх харагдана.

Сонхүн тэр зураг байсныг мэдээгүй тул инээвхийлээд орон дээр нь суулаа. Тэгтэл доор нь нэг зүйл мэдрэгдэж харвал том хайрцаг байх нь тэр.

Хайрт Сонхүндаа,

Гэх энэхүү бичиг түүний анхаарлыг татаж хайрцгийг нээтэл Хаюүний үнэр ханхлах нь тэр. Өрөөнөөс нь эзэн нь удаан байгаагүй болохоор ер үнэр нь үнэртэхгүй байсан юм.

Дүрст хуурцаг, захиа, бас...

Тэдний зургууд...

Тэр эхлээд зургуудыг эхнээс нь гүйлгэж харлаа.

Түүний гэрт нь авахуулсан хэлээ гаргачихсан зураг...

Гэрийнх нь гадаа авсан зураг...

Сонхүний савлуур дээр суусан байх зураг...

Өөрийнх нь төрсөн өдрөөр найзуудтайгаа авахуулсан зурагны ард Сонхүний царай бүдэг бадаг харагдана...

Ээжтэй нь авахуулчихсан гэрт альбом үзэж буй Хаюүний инээмсэглэсэн төрх...

Энэ бүгдийг хараад Сонхүн амнаасаа инээмсэглэлээ салгасангүй. Тэд нээх удаан найзууд байгаагүй ч үнэхээр их дурсамжийг хамтдаа бүтээжээ.

Зургаа үзэж дуусчхаад түүний бичсэн захиаг уншив.

   Сонхүн аа, чи энэ захиаг унших өдөр би энэ хорвоод байхгүй болчихсон байна байх.

   Гэхдээ миний чамд хэлээгүй бүх зүйлс энэ дээр бичээстэй байгаа. Чи магадгүй энэ бүгдийг хаана яаж байгаад намайг хийснийг гайхаж магадгүй. Би үнэндээ найзуудыгаа ирдэг өдөр тэднээс гуйн байж нууцаар энэ бүр зураг хуурцаг байсан зүйлсээ авчруулж хийсэн юм. Аа... Эмнэлэгт байх ямар хэцүү байсан гээч! Хамаг юмаа мартаад хэнийг ч танихгүй болохоор айгаад л. Хэх эхний хэдэн өдөр би шөнө бүр нь унтаж чадахгүй уйлсан шүү!

   Чамайг санахгүй байсанд уучлаарай. Гэхдээ заримдаа би зарим нэг зүйлсээ хальт хульт санаад сэтгэлийг чинь дэвтээхийг хүсдэг л байлаа. Ядаж л хөгшин биш болохоор заримдаа бас дурсамжуудаа санаад байдаг би бас л азтай шүү тийм ээ? Хэ хэ одоо бүр бичиж чадахаа байж байх шиг байна дөө. Аймар их үг үсгийн алдаа хийчэхсэн л байгаа байх даа бодвол.

   Сонхүн минь... Би ядаж гуч хүртлээ амьдарсан бол заавал чамтай л гэрлэх байлаа. Бодоод байсан чинь би бараг сэтгэлээ илчлэх захиа бичээд байх шиг. Гэхдээ зүгээр дээ чи ядаж л надад бас сайн байсан биз дээ? Үнэндээ өдөр бүр чамайг надад хэзээ сэтгэлээ илчлэхийг чинь хүлээж суудаг байлаа. Чи ер нь ямар зэвүүн ээ мэдэх үү! Хүн бүр ямар их хүлээлгэдэг гээч! Хэх харин дараа нь ямар нэг үзэсгэлэнт охиныг битгий хүлээлгээрэй за юу?

   Баяртай, Сонхүн аа... Чамтай учирсан нь миний амьдралын хамгийн сайхан зүйл байсан юм шүү! Бас намайг дурсаж яваарай. Бидний бүтээсэн дурсамжуудыг бүү мартаарай.

   Хайрт Хаюүнаас чинь,

Захиаг нь уншсан Сонхүны нүднээс одоо тасралтгүй нулимс урссаар л, гараараа нулимсаа нударсан ч хүрхрээ мэт оргилсоор л байлаа.

Үргэлж чамайг хүлээлгэж байдаг намайг уучлаарай...

Хэмээн Сонхүн дотроо Хаюүнаас өршөөл ирнэ.

Миний айдас чамайг дотроос чинь шимэгч хорхой мэт л идэж байсныг анзаараагүй тэнэгхэн намайг өршөө!

Нулимс нь захиан дээр дусалсаар л... Бараг үзгээр эв хавгүй бичсэн охины захианы үгнүүд харагдахаа байх нь уу гэлтэй.

Бараг цаг уйлсны эцэст Сонхүн арай л тайвширч амьсгаагаа даран хуурцгийг түүний зурагт дээр тоглууллаа.

"Тоглож байна уу? Аан за! Ёо ямар эвгүй юм бэ?"

Хаюүний зөөлөн сонсголонт хоолойтой зэрэгцэн найзуудынх нь шивнэх сонстоно.

Хаюүн инээмсэглээд "Сонхүн аа! Хэ хэ жоохон сонин юм аа... Гэхдээ би одоо эмнэлэгт байна. Удахгүй чамайг ирнэ гээд гялс баахан юм амжуулахгүй бол гээд найзуудаа дуудчихсан юм.

Хоёроо би та хоёрын хажууд хэлж чадахгүй нь ээ. Гарч байгаарай."

Түүнийг ийн шивнэхэд найзууд нь инээсээр хаалгаар гарах нь сонсогдлоо.

"Тэгэхээр... Чамайг сайхан амьдраасай гэж бодоод үүнийг хийж байна шүү. Өнгөрсөндөө амьдраад байлгүй тавьж явуулж байгаарай. Бас хүмүүсийг битгий өөрөөсөө хэт түлхээрэй. Энэ зан чинь миний санааг зовоох юм. Чиний өмнө хэлсэнчлэн битгий хүмүүсээс жинхэнэ өөрийгөө нууж байгаарай. Хэх би чиний хэлснээр хийж чадаагүй ч гэсэн чи ядаж үүнийгээ өөрөө хэрэгжүүлээрэй за юу?

Аа... Ийм хурдан өнгөрнө гэж ёстой бодсонгүй шүү. Удахгүй би байхгүй болно гэхээр л... Жоохон айх юм... Угаасаа цагаа тулахаараа хэн ч үхлээс айдаг л юм байна. Хэх! Бас би алуурчнаас хүмүүс яагаад би эхнэр хүүхэдтэй гэж хэлдгийг ойлгосон! Тэд өөрсдийгөө биш хайртай хүмүүсээ л ардаа орхихоос айдаг юм байна лээ. Үнэндээ би ч бас гэр бүлээ ингээд орхиод явах гэж байгаадаа айж байна. Эцэст нь гэхэд үхсэн нь биш үлдсэн нь л зовдог юм хойно.

Би заримдаа бодох юм. Би чамд сайн найз чинь байж чадсан болов уу гээд. Чадсан л байгаасай...

Хайртай шүү Сонхүн аа, үнэхээр их, хязгааргүй ихээр...

Ингээд бидний түүх дуусч байх шиг байна даа. Тийм ээ?"

Тэр Сонхүний харж байсан хамгийн гунигтай инээмсэглэлээ үзүүлэн асуугаад бичлэг дууслаа...

Сонхүн мэгшсээр л... Шалан дээр унаад түүнтэй явсан бүх газар юу юу ярьж байснаа толгойдоо бодов. Аль болох бүх зүйлийг санах гэж хичээнэ. Одоо тэдгээр дурсамжийн эзэн ганцаараа болсон болохоор юу ч үлдээхгүй цээжлэх гэж оролдлоо.

Оройн арван нэгэн цаг болж байхад Сонхүн гартаа нэг том хайрцаг барьсаар доош буулаа. Аав ээжид нь тэр хайрцгийг нь өгчхөөд өөрт нь өгсөн хайрцгийг авч болох эсэхээ асуухад тэд эргэлзэлгүй толгойгоо дохилоо. Мөн Сонү А-Ин хоёрын хайрцгийг авч яваад тэдэнд өгч болох эсэхийг лавлан нааштай хариулт аваад гэр лүүгээ буцлаа. Хүйтэн гудамжаар бээлийгүй хоёр гартаа том хоёр хайрцаг барьчихсан алхаж байхдаа Хаюүнийг л бодно. Хэрвээ тэр одоо байсан бол миний гарыг дулаацуулах байсан даа гэх бодлоор дүүрэн алхална.

Харин гэрт нь тэр том хайрцгийг эцэг эх нь нээж байлаа. Охиныхоо захиаг тэд хамтдаа уншив.

   Хамгаас хайртай хоёр хүндээ энэхүү захиа очих өдрийн мэндийг дэвшүүлье.

   Би гэдэг хүн ачит та хоёрынхоо ачийг хариулалгүй явж байгаадаа их л санаа зовох юм. Ирээдүйгээ үргэлж аав таныг намайг хуримын өдрөөр минь нөхөр лүү минь алхуулж өгч ээж таныг намайг ээж болох цагт зөвлөгч минь болж байна гэж төсөөлдөг байж билээ. Гэхдээ одоо энэ төсөөлөл маань толгойн доторх бодлоос цаашгүй болж дээ. Гэхдээ зүгээр дээ, та хоёрт минь гурван өөр хүүхдүүд байна шүү дээ. Тэд минь та хоёрт ач зээ төрүүлж өгнө.

   Намайг аав ээж гэх хоёр хүнтэй болгосонд баярлалаа. Тэр ажилдаа хоёулаа үнэхээр сайн байсан юм шүү! Хамгийн шилдэг гэхэд ч багадна! Надад өгсөн бүх хайр халамжийг тань буцааж өгч чадаагүй явж байгаад намайг өршөөгөөрэй.

   Ингээд салах ёс хийе дээ,
Хайрт охин Хаюүнаас чинь...

Том охиныхоо захиаг уншсан эцэг эх нь бүр цурхиран уйлсанд хүүхдүүд нь гайхан тэдэн дээр очлоо.

Тэгтэл ширээн дээр нь хуурцаг, бас хэдэн цаас харагдан аваад үзвэл тэдэнд хаягласан захиа байв.

   Намайг эгч болгосон тэнэгхэн дүү Хэсүдээ,

   Чи муу зэвүүн амьтан! Одоо намайг байхгүй болсон гээд дураараа дургиад байв даа! Ээж аавыг зовоогоод байвал булшнаасаа гарч ирж байгаад хамт чирээд орчихно шүү!

   Хэх за параанк байсан шүү! Чамд хамаг хэцүү ажил үүргээ үлдээгээд явж байгаа эгчийгээ уучлаарай. Бас хайртай шүү. Дүү нараа сайн хүн болгож өсгөөрэй. Аав ээжийнхээ ачлалтай охин нь байгаарай. Хамаг юмаа аав шиг дотроо хадгалаад байлгүй ядаж итгэдэг хүндээ ярьж зөвлөгөө авч байгаарай.

   Эцсийн эцэст гэж хэлэхэд эргэж харахад харамсмааргүй амьдраарай. Амьдралдаа хүн алдаа гаргаж л байдаг. Харин түүнийгээ засдаг сайн хүн байгаарай.

   Чамайг хайрладаг том эгчээс чинь...

Жич: Миний энэ захиаг тусламж хэрэгтэй болсон цагтаа эргэж нэг уншиж байгаарай ^^

Хэсү тэр захиаг уншаад яг яахаа мэдэхгүй таг гацав. Энэ захиа нь эгчийг нь байхгүй болсныг бүр зуун хувь сануулаад толгойг нь цохиод авах шиг боллоо. Уйлж ч чадахгүй инээж ч чадахгүй байсанд зүгээр л амандаа "За... Заавал сайн хүн болж гэр бүлээ жаргалтай амьдруулна аа..." гэж шивнэв. Бас өөртөө маш том зорилго тавьсан юм.

   Эгчээсээ ухаантай удаах дүүдээ,

   Яаж явахаараа чи ийм ухаантай болдог юм бэ?!

   Ха ха ха! Аниагийн дүү хүмүүстэй харилцаж байгаарай за юу? Юу гэж бодох нь тэдний л дур шүү дээ. Өөрөөсөө эмээгээд байх хэрэггүй бусдаас эмээх бүр ч хэрэггүй.

   Эцэст нь гэж хэлэхэд Хажүн шиг бай! Галзуу эрслэн шиг хэрнээ бодлоготой ухаантай байгаарай. Чи юуг ч хийж чадна шүү дээ. Мөрөөдлийнхөө сургуульд орж аав ээж хоёрыг жаргаагаарай за юу?

   Хайртай шүү Хва-Жин аа. <3

Хва-Жин харин өнөөдөр анх удаа инээмсэглэв. Тэр мэдэж байсан юм. Эгч нь түүнийг уйлахыг харахыг хүсэхгүй.

   Хажүн минь,

   Хайр сэтгэл гэдэг тоглоом бишийг ойлгоорой. Бас мөрөөдөл зорилготой болж түүнийхээ араас тэмц. Айх хэрэг огт байхгүй. Алдаа гаргахаас бүү ай. Хэн ч чамайг тэгж буруушаахгүй. Буруушаасан байсан ч тавьж явуулаад өөрийнхөө алдааг засч байгаарай. Хамгийн бага нь болохоороо ч тэр үү чамд өөрийгөө батлах боломж олдоггүй байлгүй.

   Гэхдээ би үргэлж чамайг харж байгаа шүү. Хэр сайн болохыг чинь.

   Аав болоод хүүхдүүддээ бүгдийн үнэ цэнийг зааж өгөөрэй.

   Хайртай шүү хайрт бага дүү минь.

   Том эгчээс чинь...

Хажүн ч мөн зөөлөн хэрнээ гунигтай мишээгээд захиаг тэврэв. Ээжийгээ мэгшихийг нь хараад түүнийг тэврээд "Зүгээр дээ. Тэр үргэлж бидний дурсамжид сийлбэрлэгдэн үлдэх болно. Битгий уйл..." гэхэд тэд гэр бүлээрээ бие биенийгээ тэвэрлээ.

Хайрт том эгч, охин нь хорвоог орхин одсон ч тэд сэтгэл санаагаар унаж гуниглахгүй. Харин ч охиныхоо хүслийг биелүүлж аз жаргалтайгаар урагш эмээлгүй алхах болно.

Үргэлж бидний сэтгэлд та байх болохоор одоо би айхгүй ээ...

Хэмээн Хажүн дотроо бодоод эгчийгээ тавьж явуулсан юм. Ийм л амархан байсан байж. Үнэхээр хэцүү санагдаж байсан зүйл нь. Бүх зүйлийн учир тайлагдана гэх үг үнэн байж.









THE END

Continue Reading

You'll Also Like

2.3K 385 11
Нэр чинь надад дурсагдахдаа өвдөлт дагуулахаа болих үед "чамайг мартсан" гэж ам бардам хашхиръя. Тэгэхэд харин чи миний инээгээд дурсах "өнгөрсөн" бо...
1.1M 29K 41
While moonlighting as a stripper, Emery Jones' mundane life takes a twisted and seductive turn when she finds herself relentlessly pursued by reclusi...
69.2K 6.5K 36
აღწერა: თუ პანტერა იღიმის - ეს მხოლოდ იქამდე, სანამ თავისი მტრების სისხლით დატკბება, თუ ის იცინის - მაშინ მოსალოდნელია ახალი მწვერვალების დაბყრობა...
4.1K 434 10
Хүн болгон өөр байдаг шиг хайр болгон өөр. Гэхдээ бүх хайр сайхан дэлбээлдэггүй нь харамсалтай. Миний ярих түүх бол бусдаас онцгой хэдий ч энгийн л н...