Blues and Yellows ||TK||

By cocoxci

9.6K 1.4K 316

"I'm in love with our memories, not with you." Started- Dec.19.2021 Finished- Feb.05.2022 More

1. Last meet.
2. First meet.
3. Chaos.
4. Insomnia.
5. Meaningless.
6. Your path.
7. Cigarettes.
8. That's us.
9. Blues.
10. Smiles and wounds.
11. Not okay.
12. Together.
13. Right person.
15. Hurts so bad.
16. Thoughts and colors.
17. Their dynasty.
18. Blues and Yellows.

14. Apologize.

437 84 15
By cocoxci

Будран хаялах анхны цасыг харан зогссон Жонгүг хөнгөн гунигт автаж буйгаа мэдрэн хөндүүрлэх цээжээ дараад гэрийн зүг явлаа.

Хүйтэн жавранд хаялах цасан ширхэг Жонгүгт дэндүү танил санагдана. Яг л тэр өдөр өөрийг нь дааруулж, гуниглуулсан шиг.

Түүнийг бодолдоо автан алхах зуур утас нь хангинан дугарах аж. Жонгүг утсаа гарган харвал Тэхёны ном уншиж буй зураг дэлгэцийг дүүргэнэ.

"Намайг гуниглаж байгааг мэдсэн юм шиг л залгаж байх шив."

-"Байна."

-"Хаана байна Гүг?"

Жонгүг гэрийнхээ хаалгыг нээн ороод "Гэртээ ирж байна." хэмээлээ.

-"Өнөөдөр болох үзэсгэлэнгийн талаар сонссон уу? Сургууль дээр болно гэсэн."

-"Уран зургийн үзэсгэлэнг ярьж байгаа бол тийм ээ, сонссон юм байна."

Тэхёны дуу тодорч "Тэгвэл орой болох ээлжинд нь хүрээд ир, би орой болтол сургууль дээр байх юм шиг байна." гэж хэлэхэд Жонгүг хэсэг бодож зогсосноо толгой дохив.

-"Тэгье ээ, болж байна."

Жонгүгийн хариултыг сонссон Тэхён баярлан утсаа таслаад хажуудаа суух охинд хандаж "Бэлэн байж байгаарай, Жонгүг ирчихвэл хоёулаа амжихгүй байх." гэхэд охин хийж буй зүйлдээ илүү анхаарж эхлэв.

-

Үзэсгэлэн эхлэх болоогүй ч Жонгүг сургууль орох ажилтай гэдгээ санан цагийн өмнө гэрээсээ гарж явлаа.

Түүнийг алхан явж байхад хэн нэгний алхаа түүнийхтэй зэрэгцэн Жонгүг хажуу тийш харвал Мингю дээш харан удаанаар түүнтэй хамт алхаж байх нь тэр.

-"Хаашаа явж байгаа юм?"

Өмнөх шигээ ууртай эсвэл хүйтэн өнгөөр биш тайвнаар түүнээс ийн асуухад Мингю инээмсэглэн "Чиний явж байгаа зүг рүү."

-"Намайг хаашаа явж байгааг мэдэж байгаа гэж үү?"

Жонгүг ороолтоо янзлахдаа Мингюгээс асуухад Мингю инээвхийлэх шиг болж түүний захнаас цухуйсан шаргал цамцны юудэнг заагаад "Чамайг чөлөөт цагаараа сургууль орохдоо дандаа энэ цамцыг өмсдөг гэдгийг чинь мэднэ шүү." гэж өөрөөрөө бахархах мэт хэлэв.

Жонгүг хөнгөхөн толгойгоо сэгсрээд түүнтэй юм ярихгүйг хичээн явах бол Мингю яагаад ч юм түүнээс яриа өдсөөр явна.

-"Ким Мингю чимээгүй яв."

Жонгүг ийн хэлээд булан эргэн кафэ орж хоёр халуун коффе хайрцганд хийлгэн аваад цагаа харвал түүнд хагас цаг ч хүрэхгүй хугацаа үлдсэн байлаа.

-"Тэхёнтой уулзах юм уу?"

Мингю үл ялиг сул дуугаар асуухад Жонгүг толгой дохин "Тийм болохоор л чамайг чимээгүй яв гээд байгаа юм." гэчихээд түүний урд гаран алхахад Мингю гүнзгийгээр санаа алдан түүнтэй зэрэгцэнэ.

-"Тэхёнтой харьцаагаа сэргээснээсээ хойш чи их өөрчлөгджээ. Илүү хүйтэн болчихсон, юу гэмээр ч юм."

Жонгүг энэ удаад түүний юу гэж хэлэхийг сонирхон "Яаж өөрчлөгдсөн гэж?" хэмээвэл Мингю үргэлжлүүлэн ярив.

-"Би чамайг зөв хүнээ хайрлаж байгаа эсэхэд эргэлздэг, юу гэх гээд байна вэ гэвэл Тэхён чамд сайнаар нөлөөлж чадахгүй. Та хоёр дэндүү өөр хүмүүс."

"Тийм ээ бид дэндүү өөр."

Жонгүг өөрсдийгөө өөр гэдэгтэй санал нийлэх ч Мингюгийн ярьж буй зүйлс түүний сэтгэлийг гонсойлгож байлаа. Яг л анхны цас хаялсан тэр өдөр мэдрэгдсэн мэдрэмж өөрийг нь отож буй мэт.

-"Мэдэхгүй юм даа Мингю. Чамайг ингэж хэллээ гээд юмс өөрчлөгдөхгүй гэдгийг л би мэдэж байна. Бидний амьдралд тохиолддог зүйлс учиртай байдаг гэж би боддог. Яг л чи бид хоёрын харилцаа намрын сүүлийн навч унаад хоосрох үед үлддэг мод мэт утгагүй ганцаардмал байх ёстой юм шиг."

Жонгүг түүнийг гомдоох байх гэж эмээсэн ч түүнд хүйтэн хандаж байж л Мингюгийн хайр хөрнө гэдгийг ойлгосон юм. Тиймээс л хэзээ ч хэлэхийг хүсэхгүй үгсээ Мингюд хэлж өөрөөс нь дөлхийг хүлээж буй нь энэ.

-"Бидний харилцаа үнэхээр юу ч байгаагүй гэж чи боддог хэрэг үү?"

-"Бүр эхлэх ч ёсгүй байсан."

Жонгүг өөртөө итгэлтэйгээр ийн хэлээд сургуулийн хаалгыг нээн ороход Мингю хөндүүрлэх цээжээ дарсаар "Эхлэх ёсгүй зүйл төгсөх ёсгүй байдаг юм." гэж өөрт сонсогдох төдийд л хэлэн түүний араас орлоо.

Жонгүг Тэхёныг хайж байсан ч Тэхён өөрийг нь олоод ирсэн юм. Жонгүг гадуурхаа тайлан өлгүүр орохдоо авсан коффегоо түүнд өгөв.

-"Хөрчихсөн байж магадгүй шүү."

Тэхён коффе руу харан хэсэг зогсосноо Жонгүгт "Ангиас утсаа аваад ирье." гэж хэлээд түүнийг хэсэгхэн зуур үлдээн явлаа.

Удсан ч үгүй Тэхён буцаж ирээд Жонгүгийг дагуулан үзэсгэлэн рүү оров.

-"Коффегоо яасан юм?"

-"Уучихсан." гэж хэлчихээд Тэхён "Хөрчихсөн байна лээ." гэхэд Жонгүг зүгээр л толгой дохив.

Жонгүг тийш ормогцоо Тэхёныг мартсан уу гэлтэй хананд өлгөгдсөн зургуудыг нэг бүрчлэн сонирхон харна. Тэгэх бүртээ утсаараа зураг даран явж байлаа.

Харин Тэхён уран зургийн үзэсгэлэнд байгаагаа мартан зөвхөн Жонгүгийг л ширтэн явна. Яг л Жонгүг дурлал шингэсэн будгаар зурсан хамгийн үзэсгэлэнтэй бүтээл мэт.

Жонгүг хананд өлгөгдсөн уран зургийг ширтэж харин Тэхён Жонгүгийг ширтэнэ.

Жонгүг явсаар голын эгнээнд өлгөгдсөн зургийг харан зогсоход удалгүй түүний хажууд өөр нэгэн хүн ирж зогсох нь мэдрэгдэв.

-"Харанхуйн гэрэл."

Жонгүг гайхан эргэж харвал өөрөөс нь хэдэн насаар ах гэмээр хүн түүний хажууд ирж зогсоод ийн хэлэх аж.

-"Цэнхэр бас шар өнгө... Таалагдаж байна." гэж Жонгүгийг хэлэхэд өнөөх эр эрүүгээ эмрэн зогсож байснаа,

-"Юу нь?" гэж сониучирхан асуув.

Харин Жонгүг хэсэг бодож байснаа,

-"Цэнхэр өнгө бол уйтгар гуниг, цөхрөлийн өнгө. Зүрхэнд хорогдсон хоосон орон зай, сэтгэлд шингэсэн дурлалын хурц үнэр гэж надад нэг хүн хэлж байсан юм. Энэ зурганд хар өнгө биш цэнхэр өнгө үлдээсэн нь илүү сэтгэл хөдөлгөж байна. Сэтгэлийн гунигийг цэнхэр өнгөөр төлөөлүүлж, гялайх багахан итгэл найдварыг нь шар өнгөөр төлөөлүүлсэн байна. Харин үл ялиг долгионтсон хээнүүд нь бид энэ бүх мэдрэмжийн ачаар л амьд гэдгээ мэдэрч байгааг илэрхийлж байгаа мэт дэндүү утга учиртай юм."

Жонгүгийг ярьж дуустал юу ч юм бодон зогссон эр түүнийг ярьж дуусахад баярласан мэт инээмсэглэв.

-"Үнэнийг хэлэхэд энэ зурагны талаар надтай ярилцах хүн байгаагүй. Гол хэсэгт тавьбал хүн харах байх гэсэн ч хэн ч хараагүй."

-"Зарим хүмүүс энгийн зүйлийг хүсдэггүй ч хамгийн энгийн зүйлс рүү өөрийн мэдэлгүй тэмүүлдэг." гэж хэлснээ Жонгүг үргэлжлүүлэн "Харин таны уран бүтээл энгийн гэх зүйлсээс дэндүү хол оршиж байгаа хэрэг."

-"Тэгэхээр чи энгийн зүйл рүү тэмүүлдэггүй байх нь тийм үү?"

Өнөөх эр Жонгүг рүү эргэн харсаар ийн асуухад Жонгүг толгойгоо сэгсрэн "Амьдралд ойр тусах тэр зүйлсийг л би эрмэлздэг."

Тэдний яриаг таслан Тэхён Жонгүгийн бэлхүүсээр тэврэн орж ирээд өнөөх эртэй гар барин "Өөртэй чинь энд уулзах нэр төрийн хэрэг байна." хэмээхэд Жонгүг тэдэн рүү гайхан харах аж.

-"Ким Тэхён өөртэй чинь энд таарсандаа би илүү их баяртай байна."

-"Жонгүг танилц, миний багын багш байгаа юм." гэж хэлээд Тэхён өнөөх эр лүү заахад "Ким Чану" гэж өөрийгөө танилцуулав.

-"Жон Жонгүг."

Чану Жонгүгтай гар барин "Өөртэй чинь ярилцах үнэхээр таатай байлаа Жон Жонгүг, та үнэхээр гайхалтай үзэл бодолтой юм."

-"Миний найз залуу юм чинь мэдээж шүү дээ?"

Тэхён инээмсэглэн хэлээд Жонгүгийн духан дээр хөнгөхөн үнсэхэд Чану өөрийн нэрийн хуудсаа Жонгүгт өгөөд "Хэрвээ сонирхож байвал би зохиолч бас зураач. Би өөрийн гэсэн нийтлэлийн компанитай юм л даа, хүсвэл хааяа ирж зураг зурж бас ном уншиж байж болно шүү. Тэхён илүү ихийг чамд хэлж өгнө байх." гэлээ.

Жонгүгийн нүд томорч Тэхёны "Би тэнд хэсэг ажиллаж байсан юм." гэх үгсийг сонсон Чанугаас нэрийн хуудсыг нь авлаа.

-"Гайхалтай цагийг өнгөрүүлнэ гэж найдаж байна, баяртай!" гэж хэлчихээд Чану пальтогоо бүслэн тэндээс гарч одлоо.

-"Уран зохиолоос гадна уран зураг сонирхдог гэдгээ хэлж байгаагүй болохоор чинь үнсэхгүй."

Жонгүг түүний гараас хөтлөн Тэхёны анги руу оров. Тэхён инээвхийлэх шиг болж,

-"Чамайг үнсэхгүй байсан ч би өөрөө үнсчихнэ." гэж хэлээд уруулыг нь хөнгөхөн үнсэн авна.

-"Миний найз залуу дэндүү төгс гэдгийг сая л ойлголоо."

-"Оройтож ойлгосон болохоор би чамайг үнсэж байна."

Тэднийг нэгнээ ээлжлэн үнсэхтэй зэрэгцэн хаалга онгойж намхандуу тайрмал үстэй охин Тэхёныг хайсаар орж ирлээ.

-"Тэхён би бүх зүйлээ бэлдчихсэн гэдгээ хэлэх гэсэн юм." гэхэд Тэхён нэг зүйл санасан бололтой Жонгүгийг дагуулан ангиас гарав.

Тэгээд Жонгүгийн нүдийг өнөөх охиноор боолгож өөрөө хойно нь зогсох аж.

-"Тэхён юу болоод байгааг хэлж болох уу?"

-"Чэён, боолтыг нь ав."

Тэхёныг ийн хэлэхэд Чэён боолтыг нь тайлан авлаа.

Жонгүг нүдээ нухлан Тэхён руу харвал Тэхён гартаа хайрцагтай зүйл барьчихсан зогсож байх нь тэр.

-"Жонгүг?"

Тэхёны хоолой тайвнаар түүний нэрийг дуудан үргэлжлүүлэн ярина.

-"Өнөөдөр хэн нэгний төрсөн өдөр эсвэл ямар нэгэн тэмдэглэлт баяр биш ээ. Харин миний хувьд өөр."

Жонгүг зүрхээ даран түүний өөгүй царайг ширтэн зогсохдоо гүн нүд рүү нь живэх мэт ширтэж байв.

-"Намайг уучлаарай."

Жонгүг гайхах шиг болоход Тэхён "Би тэр явдлынхаа төлөө хэзээ ч уучлалт гуйж байгаагүй. Муу залуустай нийлж хэн нэгний зүрхээр тоглохдоо би хэзээ ч харамсаж үзээгүй. Гэвч чамайг гомдоосныхоо төлөө би өөрийгөө алахад ч бэлэн байсан, чамтай учрахдаа би чамд дурлачихсан байсан. Анхны цас орох бүрт хэрхэн тэр өдрийг санаж нүднээс чинь нулимас гардаг бол гэж төсөөлөх төдийд л би үхэх шиг болдог. Чамайг санасандаа чиний өмнө буруутайгаа мэдэрч өөрийгөө тайвшруулдаг."

Тэхёны хоолой бага зэрэг зангирах ч тэр чадлаараа тэсэх бөгөөд Жонгүгийг нүд рүү ширтсээр ярина.

-"Анхны цас орсон тэр өдөр чиний хувьд хэзээ ч мартагдахгүй гэдгийг мэднэ ээ, миний хувьд ч ялгаагүй болохоор. Тиймээс намайг уучлаач? Намайг уучлаарай, бүх зүрх сэтгэлээрээ хайрлаж байсан чамайг гомдоосонд. Мэдрэмжээ дарж чамаас холдхыг хүссэн намайг уучлаарай."

Жонгүг нулимсаа зөнд нь хаясан мэт хацрыг нь даган урсах шингэн урссаар байсан юм.

Тэр мэдэж байж шүү дээ. Жонгүгийг хэрхэн зовж хэрхэн гунигладаг гэдгийг.

-"Би тэр үеийн чамайг уучилж байна."

Жонгүг түүнийг тэврэн аваад ийн хэлэхэд Тэхён ч түүнийг зөрүүлэн тэвэрлээ.

Хүн үгүй энэ давхарт тэдний жигд амьсгал л сонсогдож нэгнээ ширтэх харц нь энэ газрыг дулаацуулна.

Эцэст нь Жонгүгийн цээжийг зүссэн хутга өөрөө түүнийг эдгээж хаялах цасан ширхэгийг хайрлаж эхлэв.

-"Би чамд хайртай."

Тэхён аяархан хэлээд түүний уруулыг шуналтайгаар үнсэхэд Жонгүгийн амнаас "Би чамаас илүү чамд хайртай." хэмээх үгс гарж Тэхёны зүрхэнд догдлол тээн хүрнэ.

Анхны цаснаар авсан шарх анхны цаснаар аньж, хайрласандаа гэмшсэн зүрх уучлалтанд энхрийлэгдсэн орой байсан юм.

Тэдний орой, тэдний хайр.

Continue Reading

You'll Also Like

31M 1.1M 49
"Screw the rules. I want you, Kim Y/N." THIS FIC WAS MADE INTO CLICKBAIT FOR A YOUTUBE VIDEO COMPLAINING ABOUT KOREABOOS LOLLL ITS NOT THAT BAD GIVE...
3M 249K 96
RANKED #1 CUTE #1 COMEDY-ROMANCE #2 YOUNG ADULT #2 BOLLYWOOD #2 LOVE AT FIRST SIGHT #3 PASSION #7 COMEDY-DRAMA #9 LOVE P.S - Do let me know if you...
5.7M 296K 116
Starring Kim Taehyung And Jeon Jungkook This is original by @ARTSEOULVK in twitter i just write it for the people dont have twitter and want to re...
3.4M 142K 60
The story of Abeer Singh Rathore and Chandni Sharma continue.............. when Destiny bond two strangers in holy bond accidentally ❣️ Cover credit...