Бэлтгэгдэгч

By Abby_Rein

28.7K 1K 25

Нэгэн охин БигХитЭнт-д бэлтгэгдэгчээр орон БТС-тэй танилцана. Удахгүй тэдний зарим нэгтэй нь дотносож цаашлаа... More

Оршил
Парт 1
Парт 2
Парт 3
Парт 4
Парт 5
Парт 6
Парт 7
Парт 8
Парт 9
Парт 10
Парт 11
Парт 13
Парт 14
Парт 15
Парт 16
Парт 17
Парт 18
Парт 19
Парт 20

Парт 12

1.1K 46 0
By Abby_Rein

...Би хэсэг зуур оюун ухаанаа алдаад Тэхён сонбэтэй хийсэндээ харамсаж сууж байгаад хувцасаа янзлаад гаран өрөөндөө чимээгүйхэн орон унтлаа. Их ядарсан байсан болохоор шууд л унтчихжээ. Өглөө Хэриг дуудахад арай гэж сэрлээ.

Хэри: эгчээ та орой их удах шиг болсон зүгээр үү?

Би: зүгээр ээ. Цаг хэд болж байна

Хэри: 7 цаг өнгөрч байна. Та өөрийгөө бэлдчих хоёулаа хамт явъя

Би: за гэж хэлэн шүгшүүрт орлоо. Өөрийгөө толинд харвал шимсэн ул мөр харагдана.

Би: юу вэ? Энэ арай.. Тэхён сонбэ ийм болгочихсон юм биш биздээ

Хэри: эгчээ хурдлаарай. Гадаа манай менежер хүлээж байна гэнэ ээ

Би: *гараараа шимсэн газраа халхлах* аан за одоохон

Утсанд мессеж ирсэн байхаар нь харвал Хусог ахаас байв. "Өнөөдөр их завгүй болохоор уулзаж чадахгүй байх" гэсэн байлаа. Би хариу бичих гэж байгаад больчихлоо. Яагаад гэдгээ мэдэхгүй ч хариу бичсэнгүй. Хоолоотой цамц өмсөөд өрөөнөөс Хэритэй хамт гаран машинд суулаа. Бэлтгэлийн байран дээр ирэн хэлний бэлтгэлдээ оров.

~~~3 хоногийн дараа~~~

Өнөөдөр бол БТС-тэй хамт бэлтгэл хийдэг өдөр. БТС-ийнхэн Хусог ах бид хоёрын үерхдэгийг одоохондоо мэдэхгүй байгаа.

Хэри бид хоёр зааланд бие халаалтаа хийгээд дуусах үед манай хэд ороод ирлээ. Хэри шууд л инээд алдаад тэр хэд дээр очин яриа өдлөө. Гэхдээ бүхэл бүтэн 7 гишүүн байхад Хусог ахыг л эргүүлээд анхаарлыг нь өөр дээрээ татах гэж хичээнэ. Би дотроо хэдий уурлаж байсан ч үерхлээ мэдэгдүүлэхгүйг хичээж байлаа.

Би: Чон Хэри, бүжгээ бэлдэхгүй юм уу?

Хэри: багш орж ирээгүй байна шдээ, тэгэлээ ч би хөдөлгөөнийг нь мэдэхгүй

Би: би заагаад өгье

Хэри: ээ эгчээ, би жоохон амармаар байна шдээ. Өдөржингөө л ийш тийш явж бэлтгэл хийлээ. Ядарч байна шдээ

Би: (муу шулам шалтаг тоочиж байх шив) тэгээ тэг сайн амар битгий босч ирээрэй гээд тоолгүй бүжгээ бэлдлээ. Хусог ах Хэрийг өөрт нь албаар ойртоод байгааг нь мэдсээр байж хамт суугаад инээлдээд байх юм. Миний уур хүрээд албаар хөлөндөө эвгүй гишгээд уналаа. Гэтэл Хусог ах намайг тоож ч харсангүй.

Жимин, Шюга: зүгээр үү? *зэрэг хэлэх*

Хусог ах өөр охинтой инээлдээд байгаа юм чинь би өөр залуутай хамт байж ямар үйлдэл гаргахыг нь харахаар шийдлээ. Намайг босоход Жимин сонбэ гараа сунгалаа. Би ч гарнаас нь барин босно.

Би: баярлалаа. Жимин сонбэ та тэр орой шууд явчихсан юм уу?

Жимин: ямар орой?

Би: тог тасардаг орой?

Жимин: аан тийм ээ. Ажил гараад түрүүлээд явчихсан юм

Шюга: ямар орой??

Жимин: танд хамаагүй ээ

Шюга: яахлээрээ хамаагүй байдаг юм. Арай та хоёр үерхээд байгаа юм биш биз?

Би: (юу вэ? Чанга яриад байхад Хусог ах яагаад харахгүй байгаан болоо?)

Жимин: үгүй ээ. Тийм биш, би танд дараа хэлье

Шюга: заавал хэлээрэй

Жимин: за

Шюга: Сүхи, чиний дээр дуулсан дуу их гоё дуу байна лээ. Чи орчуулгыг нь яг л өөрийнхөө дууг дуулж байгаа мэт дуулсан

Би: баярлалаа

Шюга: ямар хүний дуу юм

Би: ******** гэдэг хүний дуу, их гоё гоё дуу зохиодог хүн шүү

Шюга: өөрөө зохиодог юм уу?

Би: мхм. Дуунууд нь бүгд өөрийн гэсэн утгатай. Би бүх дууг нь сонссон

Шюга: аан. Чи дараа миний орчуулагч болж өгөөрөй. Би тэр дуунуудын утгыг нь мэдмээр байна

Би: за *байн байн Хусог Хэри хоёрыг харах*

Жимин: та хоёр хэзээ ийм дотно болчихсон юм

Шюга: сагс тоглож байхдаа

Жимин: та хоёр бүр хамт сагс тоглосон юм уу?

Тэхён: сагс гэнээ гээд Тэхён сонбэ бид гурав дээр ирж ярианд нэгдэв.

Тэхён: Сүхи чи сагс тоглодог юм уу?

Надад Тэхён сонбэг харах нүүр үнэндээ л байсангүй. Яаж асуултанд нь хариулах аргаа ч мэдсэнгүй.

Би: *өөр зүг рүү харах* мхм

Жимин: хэзээнээс тоглодог болсон юм

Би: 3 жилийн өмнөөс

Шюга: удсан юм байна. *инээх* тийм байхаа үнэхээр сайн тоглоод байсан юм

Би: яг үнэнийг хэлэх би улсын аварга

Жимин: айн??

Би: Монгол улсын аварга шалгаруулах тэмцээний нэгдүгээр байр

Шюга: худлаа яриад л

Би: нээрээ. Утсан дээр маань зурагнууд нь хүртэл байгаа

Жимин: харъя

Утсаа гаргаж ирээд gallery орвол Хусог ахтай хамт авхуулсан зурагнууд маань гараад ирэв. Би сандарсандаа шууд утсаа унтраачихлаа.

Шюга: яасан бэ? Харуулахгүй юм уу?

Би: устгачихсан байна аа. Дараа зургийг нь харуулъя

Жимин: өө

Бид хэд 10 гаруй минут юм ярьлаа. Хусог ах ч Хэритэй юм яриад л байлаа. Юу ярьдаг байна аа. Удсан чгүй И багш орж ирээд бид хэдийн бэлтгэл эхэллээ.

~~~~~

Хэри: эгчээ хоёулаа дараа хамт хоол идэх үү?

Би: яагаад чамд ямар нэгэн юм болоо юу?

Хэри: би Хусог сонбэтэй гадуур хоол идэх гэсэн юмаа

Би: аан. Хусог сонбэ тэгээд зөвшөөрсөн юм уу?

Хэри: мхм

Би: (Хусог ах зөвшөөрчихөж байгаа юм уу? Нээрээ гэж үү? Надтай хамт хоол иддэггүй байж)

Би: тэгвэл би явъя даа гэж хэлээд ганцаараа цайны газар орлоо. Захиалгаа өгөөд ширээнд сууж байтал Жонгүг сонбэ урд ирж суув.

Би: та яах гэж ирсэн юм

Жонгүг: чи намайг уучлахгүй гэсэн биздээ. Чамайг намайг уучлахаас нааш би чиний дэргэдээс холдохгүй байхаар шийдсэн

Би: битгий сонин юм яриад бай. Яв, хүмүүс буруугаар ойлгоно

Жонгүг: зүгээрээ, угаасаа л хүмүүс намайг хүн болгонтой холбодог

Би: тэгвэл надад зүгээргүй байна. Та яв эсвэл би явъя гэж хэлээд бослоо.

Жонгүг: заза, хоолоо ид. Би явлаа. Угаасаа өнөөдөр дахиад уулзахаас хойш хүлээж л байхаас гээд явчихлаа.

Би: юун дахиад уулзах вэ? Би хүсэхгүй байна. Уулзахгүй за

##: юу яриад байгаа юм?

Би: өө Жимин сонбэ?

Жимин: суучих уу?

Би: тэг дээ, тэг

Жимин: *суух* сая энд Жонгүг байсан уу?

Би: тийм ээ. Сонин сонин юм ярьж байгаад л явлаа

Жимин: мм. Ингэхэд чи дээр их сайн бүжиглэсэн шүү

Би: хэзээ?

Жимин: долоо хоногийн өмнө байхаа, бие даалтын бүжиг

Би: аан тийм байна уу? Баярлалаа (Хусог ах тусалсан юм чинь сайн байхгүй гээд яах юм)

Жимин: хоёулаа гадуур хоол идэх үү?

Би: яах юм бэ? Хүмүүс харвал яана. Эндээ л идвэл юу юм гэхээс

Жимин: тийм ч юм уу? ингэхэд чамд найз залуу байхгүй биздээ

Би: харин л дээ

Жимин: айн?? Чи арай бэлтгэгдэгч юм байж найз залуутай юм биш биздээ

Би: үгүй ээ үгүй байхгүй

Жимин: мм. Чамд би ямар санагддаг вэ?

Би: юу??

Жимин: ..эр хүний хувиар

Би: (яах гээд байгаа юм болоо?) Яахав. Дажгүй л

Жимин: тэгээд л болоо юу?

Би: мхм

Жимин: хмн заза. Юмаа ид ид, би харж байя

Би: та идэхгүй юм уу?

Жимин: үгүй ээ зүгээр

Би: заза гэж хэлээд хоолоо идлээ. Жимин сонбэ намайг хоолоо идэж дуусах хүртэл хараад л байсан, хараад л байсан. Би бүр яахаа ч мэдээгүй. Бид хоёр цайны газраас гарч яваад Хусог ах, Хэри хоёртой таарлаа. Нэлээн баяртай байгаа бололтой харагдана.

Хусог: та хоёр яагаад хамт явж байгаан

Жимин: нөгөө...

Би: танд ямар хамаатай юм

Хусог: ха..хамаатай байлгүй яадаг юм. Та хоёрыг хүн харвал яана

Би: тэгвэл та хоёр яагаад хамт байгаа юм

Хусог: тэр нөгөө

Хэри: эгчээ, би танд хэлсэн шдээ. Бид хоёр гадуур хоол идсэн юм

Би: та хоёрыг хүн харна гэхээс айсангүй юу?

Хусог: ...

Жимин: заза би ч энгээд явъя даа. Баяртай гээд явчихлаа. Би Хусог ахтай ярилцмаар байсан ч Хэри Хусог ахаас салахгүй шинжтэй байв.

Би: би явлаа. Хэри чи хурдан ардаас ирээрэй гэж хэлээд би бэлтгэлдээ орохоор явлаа.

~~~Орой 6 цагт~~~

~~~📞~~~

Би: байна уу? Ёнү

Ёгү: байна, зүгээр үү? хоолой чинь нэг л тааруу байх чинь

Би: зүгээргүй байна аа. Ядраад, ганцаардаад байна. Чи 9 цагийн үед завтай юу?

Ёнү: завтай

Би: тэгвэл чи ********* гэдэг газар хүрээд ирээрэй

Ёнү: яах гэж

Би: би хоол аваад өгье

Ёнү: аан за. Би гадаа сандал дээр догбуги идэж суумаар байна. Чи надтай уулзахдаа догбуги аваад байж байгаарай

Би: за

Бүжгийн бэлтгэлээ хийж дуусчихаад И менежерийг түрүүлээд явуулан өөрөө Ёнүтэй уулзах газраа очлоо. 30 гарай минут хүлээсэн боловч Ёнү ирсэнгүй. Залгавал утсаа авахгүй байлаа.

Би: яагаад утсаа авахгүй байгаан бол??

##: завгүй байгаа юм байлгүй дээ

Би Ёнүг гэж бодоод харвал Жонгүг сонбэ зогсож байх нь тэр. Орой болчихсон байхад Жонгүг сонбэ энд юу хийж явж байгааг мэдэх юм алга.

Би: юу вэ? Бас л та юу? Яах гэж ирсэн юм. Арай намайг дагаад байгаа юм биш биздээ

Жонгүг: би чамд хэлсэн шдээ. Орой уулзана аа гэж

Би: (надаар яг яах гээд байгаа юм бэ?)

Жонгүг: чи намайг ирсэнд дургүй байгаа юм уу?

Би: (Ёнү ирэхгүй юм байх даа. Ямар нэгэн юм болоогүй байгаа. Осолд лав ороогүй байх. Яг яасан байж болох уу?)

Жонгүг: намайг сонсож байна уу?

Би: айн?? Сая юу гэсэн бэ?

Жонгүг: юуг ингэтлээ аймар бодоод байгаа юм?

Би: юу ч бишээ

~~~✉~~~

Ёнү: Сүхи уучлаарай, очиж амжихгүйнээ. Завгүй болчихлоо. Дараа хамт хооллоё

Би: заа

Жонгүг: *хажууд суух* чи энд юу хийж байсан юм

Би: хүнтэй уулзах гэж байсан юм

Жонгүг: хэнтэй? эрэгтэй юм уу? Найз залуу чинь юм уу?

Би: манай эрэгтэй найз

Жонгүг: мм. Цаана чинь байгаа зүйл догбуги юу?

Би: мхм. Та идэх үү?

Жонгүг: найз чинь ирэхгүй юм уу?

Би: завгүй болчихсон гэнэ ээ

Жонгүг: тэгвэл хоёулаа хувааж идье

Би: би өлсөхгүй байна аа

Жонгүг: битгий худлаа яриад бай. Бэлтгэгдэгч нар бүгд л өлсөж байдаг юм гээд миний ам руу нэгийг хийлээ.

Би: амттай байна. Үнэхээр амттай юм аа *санаа алдах*

Жонгүг: амттай гэж хэлчихээд яагаад санаа алдаад байгаан?

Би: та ямар их юм асуудаг юм бэ? Зүгээр наадхаа идээд яваач дээ

Жонгүг: чи яах юм

Би: дотуур байр луугаа л харина биздээ, өөр хаачдаг юм

Жонгүг: чи алхах юм уу?

Би: мхм. Алхангаа бодох юм их байна

Жонгүг: би хамт алхах уу?

Би: ганцаараа алхаж байж л юм бодно шдээ

Жонгүг: харанхуйд ганцаараа явж болохгүй шдээ

Би: тийм ч юм уу? Уул нь Ёнүтэй хамт алхах байсан юм

Жонгүг: Ёнү??

Би: манай найз

Жонгүг: аан. Би өнөөдөр чиний найз болж өгвөл яаж байна

Би: та юу? Хэрэггүй ээ. Надад тань шиг найз байхгүй

Жонгүг: би яасан гэж? Юу нь болохгүй байна

Бид хоёр 10 гаруй минут хэрэлдэж сууж байгаад намайг хүргэж өгөхөөр явлаа. ...

Continue Reading

You'll Also Like

2.9K 436 9
{چیڕۆکەکە دەربارەی خوێنمژێکە کە بەهۆی نەخۆشیەکی دەگمەن دەناڵێنێت وە چارەسەریشی تەنها هاوەڵەکەیەتی کە نادیارە} نووسەر~کیلما
844K 19.2K 48
In wich a one night stand turns out to be a lot more than that.
1K 227 12
ڕۆژێک بەیانی لە خەو هەڵدەستم تەنیا نابم، نامەت بۆ نانێرم و تەلەفۆنت بۆ ناکەم بیرت ناکەم یان هەست بە نائارامی ناکەم لە دووریت چونکە ڕۆژێک دێت، کە بە...
661K 24.1K 99
The story is about the little girl who has 7 older brothers, honestly, 7 overprotective brothers!! It's a series by the way!!! 😂💜 my first fanfic...