Your Loving Heart /✔️/

By cassielny

13K 1.7K 151

Do you know SeoSeo couple? They're so cute. More

01. Intro
02.
03.
04.
05.
06.
BONUS
07.
08.
09.
10.
11.
12.
13.
14.
15.
16. Ойд PART1
17. ОЙД PART2
18.
19.
Уншаарай('3')

20. The End

524 59 4
By cassielny


Өвлийн амралтаас хойш нилээд хугацаа өнгөрчээ. Шинэ жил болох нь. Хаа сайгүй анивчсан гэрлүүд, чимэглэл, уур амьсгал оруулсан бүхэн. Хамгийн дуртай баяр болоод ч тэр үү ихээхэн догдлолтой байна. Бас юу юунаас илүү Сонү бас найзуудтайгаа хамт байх болохоор бүр ч илүү баяртай байна.

"Баяртай ах аа, явчихаад ирье."

Малгайныхаа дээд талыг янзласаар цүнхээ үүрэн гарахад ах хүрч ирээд духан дээр үнсэн

"Найзуудтайгаа хөгжилтэй байж байгаад ирээрэй." гэхэд нь би толгой дохисоор гарсан юм. Сургуульдаа охидын эрлэг гэгддэг У Сэүн ах маань гэртээ хөөрхөн ягаан хормогч зүүчихсэн хоол бэлдэж байна гээд төсөөл дөө. Удаан харвал инээчих гээд байсан болохоор гялс гарч ирээд хаалгаа хаалаа.

Сонү аль хэдийн ирчихсэн даллаж байна. Царайлаг гэдэг нь. Инээсээр очоод гарнаас хөтлөхөд атгаад халаасандаа хийчихлээ.

"Хэд хоног уулзаагүй байхдаа юу хийсэн?"

"Мм, Сохиг санасан юм болов уу? Санаж үхэх шахахдаа аль болох хурдан ирээд л гарнаас нь хөтлөөд авлаа."

Магадгүй энэ дэлхийд хамгийн аз жаргалтай хүн нь би байх. Энэ их жаргалыг хүртэх эрхгүй юм шиг санагдаж байгаа ч... Одоогоороо л амьдаръя.

Хөтлөлцөж явсаар автобусанд суун хотын зах руу хөдөллөө. Манай хэд аль хэдийн оччихсон байна гэсэн. Төгсөхийн өмнө найзуудаараа оноо гаргах гээд ээж ааваасаа зөвшөөрөл авчихаад явж байгаа нь энэ.

Удаан явж явж, эцэст нь буулаа.
Хаалга нээгээд ортол бүгд ширээ тойрж зогсож байсанаа бид хоёрыг дуудаад зогсоов.

Хисын санаа алдсанаа "Бид өнөөдрийнхөө төлөвлөгөөг гаргах гэтэл бүгд өөр өөр санаа гаргачихаад маргалдаад байж байна."

Жэй яриаг нь таслаад "Тийм болохоор та хоёрт төлөвлөгөө байвал хэл дээ."

"Яагаад зүгээр л хэт онцгой байлгах гэж хичээхгүйгээр энгийн байж болохгүй гэж. Хоол ундаа хийж бэлдчихээд, кино үзээд, орой он гарах мөчид оргилуун дарс буудуулаад цасаар байлдая."

Намайг ярьж дууссаны дараа тэд нэгэн зэрэг зөвшөөрч, өөр төлөвлөгөө гаргаж ирэхгүй, ярихгүй гэж тохироод тал тал тийш хуваарьт ажилдаа явлаа.

Жина, Жүхи, Эни 3 саяхан ирсэн тул би дагуулж аваад гал тогоо руу оруулаад "Хоол хийж дуустал орж ирэхийг хориглоно." гэж хашгирчихаад хаалгаа түгжив. Ер нь бол энэ хов базангаа хоол хийх санаа л даа.

Хоол хийж дуусан дуустал ам булаалдаад Жэй, Сонхүн, Жонвон 3-ын талаар ээлжлэн ярихыг нь сонссоор байгаад таарав. Шинэхэн дээрээ байгаа болохоор аргагүй. Бид хоёрын хувьд арай намба суусан гэмээр болсон болохоор бас анх уулзахдаа л хамаг юмаа ярьчихсан тул өөр ярих зүйл олдсонгүй.

Тэгэс ингэс хийж явсаар байтал бага зэрэг орой болж, ширээгээ засахаар зэхэж байлаа. Өдөржингөө гал тогоонд өнжсөн бид 3 хоолнуудаа өрж тавьчихаад бахдалтай нь аргагүй мишээв.

За одоо кино сонгох гэж ямар алаан болж байгааг та бүхэндээ үнэн бодитоор нь харуулъя.

Жэйк тэргүүтэй 3 залуу тэндээс ширээ цохин босч ирээд "АДАЛ ЯВДАЛТАЙ КИНО!" гэх бол Жэй мэтийн дурлалдаа шатаж байгаа хэд нь дэр авч шидээд "РОМАНСТАЙ КИНО!" гэж түрүүнээс хойш дахин дахин орилолдоно. Хэсэг чимээгүй сууж байсан Сонү бид хоёр тэсэхээ больж эхлэв. Ялангуяа би.

Босож зогсоод гүнзгий амьсгаа авахад шүлсээ залгицгаах нь сонсдоноч Удирдлагаа яг дунд нь шидэхэд тэр хэд цочис хийгээд бүлтэгнэх үед нь би "АЙМШГИЙН КИНО! ӨӨР ЯРИАД БАЙХ ЮМ БАЙХГҮЙ." гэчихээд буцан суугаад нэг кино тавив.

Ой модон дундах байшингаас хааяа хааяахан залуу хүүхдүүдийн хашгиралдах нь сонсогдоно. Ээж ээ, болъё оо, энийгээ зогсоо гэж зарим нэг нь хэлнэ.

Товчхондоо бол яг ингээд шинэ жил тэмдэглэх гээд нэг зуслангийн байшинд очсон найзууд тэр байшингийн сүнсийг сэрээгээд нэг нэгээрээ алуулж байгаа тухай.

Бид хэдийн яг одоогийн байдалтай хэтэрхий гэмээр адилхан төстэй байгаа учраас бүгд айсандаа хоолондоо бараг хүрээгүй шахам нүдээ анин сууцгаана. Эцэст нь талд нь хүргээд сувгаа сольж, шинэ жилий дуу гарч байгаа суваг дээр тавив. Тэгэхгүй бол зүрх нь зогсох нь байна.

Хэсэг хугацааны дараа арай гэж тайвширсан тэд одоо л дуу шуу орж, хоол ундаа идэцгээн хөгжилдөж эхлэв. Гэхдээ хэн ч хоёр давхар луу гарахгүйгээр шийдэж, бараг бүгдээрээ цуг энэ өрөөндөө унтъя гэх нь холгүй байна. Тэр кино ингэж их нөлөөлнө гэж хэн мэдэх билээ.

Гэдсээ цатгасан бид одоо тоглоом тоглох гэж байна. Олуулаа байхдаа тоглодог шилдэг тоглоом юу билээ? Мэдээж МАФИА!

Хөзөр сугалан мафиа, иргэн, цагдаа, эмчээ сонгоод таран сууцгаав. Жэйк удирдагч болсон бөгөөд зааж чиглүүлэх үүрэгтэй.

Эхний шөнө. Жэйкийн хоолой Мафиа нар сэрж бие биенийгээ хараарай гэхэд толгойгоо өндийлгөвөл нөгөө захаас Ники дээш харж таарав. Бид хоёр биен рүүгээ ялалтын инээдээр инээмсэглэв. Энэ тоглоомд бид хоёр ялах нь тодорхой боллоо.

Эхний алах хүнээр Жонвон-ийг сонгов. Төд удалгүй эмч сэрж, түүний дараа. цагдаа сэрэв.

Өглөө боллоо.

Жэйк "Өнгөрсөн шөнө аллага болох шахсан ч эмч түүнийг аварчээ." Золиг гэж. Эмч нь мундаг байна. Тэд эмчийг магтан шуугилдаж байх үед Никитэй харц тулгаран бодлоо солилцоод амжив. Тийм ээ, адилхан бодож байна. Эмч Эни байх ёстой. Тэр юу ч байсан үргэлж Жонвон-ийг аварна гэдэгт итгэлтэй байна. Түрүүн аврагдсан гэх үед ямар санаа нь амарсан байдлаар инээмсэглэж байгааг нь ажигласан юм.

Дараагийн алах хүн-Эни.

Эни, Жонвон, Жина гурвыг алсаны дараа бид одоог хүртэл цагдааг олж чадахгүй байгаадаа бухимдаж байлаа. Дахин нэг шөнө өнгөрсөний дараа Жэй гэнэт л Ники рүү давшлаад байв. Окей! Цагдаа хэн гэдгийг олчихлоо. Мафиа мафиагаа хамгаалах ёстой учир би Жэй рүү буцаан цохилт өгч эхлэв.

"Гэхдээ Жэй, чи хамгийн анх эмч алуулах гэж байсан хүнийг аварсаны дараа чимээгүйхэн shit гэж хэлэхийг чинь сонссон шүү. Энэ мафиагийн илрэл биш гэж үү?"

Тийм ээ! Өөрсдийнхөө талд бусдыгаа оруулж чадлаа.

"Жэй-г мафиа гэж бодон гаргах хүсэлтэй бол саналаа өгнө үү" Жэй, Жина хоёр л өгөөгүй бол бусад нь бүгд саналаа өгсөн байлаа.

Одоо нэг л хүн гаргачихвал бид ялна. Жэйкийг сонсож байхдаа Ники рүү харлаа. Удахгүй ялалтын инээмсэглэл тодрох нь.

Ярилцлагын цагийн үеэр Сонхүн надад ойртон миний чихэнд "Дараагийн үе дээр би үхвэл энэ Хисын шүү. Өмнө нь тоглож байсныг санаад одоо яг би" гэлээ. Бинго!

Мафиа сэрэх цагаар Ники Жүхиг алах гэхэд нь би толгой сэгсрээд Сонхүн рүү заалаа. Энэ удаа надад итгэ гэчихээд Сонхүнийг алахаар болов.

Жэйк "Шөнө аллага болсон. Сонхүн алагдлаа." гэхэд нь би дайралтаа хийж эхлэлээ.

"Одоо би үхвэл энэ Хисын шүү гэж Сонхүн түрүүн хэлсэн. Амлая, энэ үнэхээр Хисын бололтой. Та нар намайг ямар ажигч гэдгийг мэднэ дээ." гэсээр Хисыныг гаргууллаа.

Жэйк "Энэ тоглоомонд Мафиа яллаа." гэж хэлсэний дараа Ники бид хоёр үсрэн босож, бооцооны мөнгөө авахад манай хэд ёстой хууртагдсан царайтай сууж байлаа. Уучлаарай найзууд минь.

Зөндөө олон тоглоом дахиж тоглосон ч хамгийн азтай одтой нь Сонү бид хоёр байлаа. Тэгсээр байтал бид баяжиж, байшингийн хамгийн гоё өрөөг бонусанд нь авсан.

Удалгүй 12 цаг болох дөхөж, оргилуун дарсаа буудуулахад бэлдээд урвуулан тоолж эхлэлээ.
9, 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1, 0 HAPPY NEW YEAR!

Тасхийн таглааг нь буудуулж бүгд хундагаа өргөн авч, тулгаад уулаа.
Цаашдаа ч бас хамт байцгаая.

Бахархсан ээж шиг мэдрэмж өгүүлдэг, Жэй&Жина, Сонхүн&Жүхи, Жонвон&Эни. Тэр хэд хөтлөлцөөд л гарсан. Зарим нь тэсэхгүй гадаа үнсэж аваад л. Хөөрхөн гэдэг нь.

Цонхоор хараад зогсож байтал Сонү араас ирэн тэвэрлээ.

"Амьдралд минь гарч ирсэнд, тэр нэгэн өдөр мөргөлдсөнд, миний хажууд суусанд, сэтгэлээ илчилсэнд, намайг хамгийн аз жаргалтай охин болгож өгсөнд баярлалаа. Хайртай шүү."

~У Сохи

"Өөрийгөө нээсэнд, надтай танилцсанд, хажуудаа суулгасанд, өвдөхөд минь хамт байсанд, найзуудтай минь тун сайнаар дотноссонд, хамгийн чухал нь надад зөвшөөрсөнд баярлалаа. Над дээр ирсэнд баярлалаа. Амьнаасаа илүү хайрладаг нэгэн минь болсонд баярлалаа. Илэрхийлж чадамгүй их хайртай шүү."

~Ким Сонү

Do you know SeoSeo couple?

———————————————————-

Author Note: Шинэ жилийн мэнд🥳 Энд хүрээд миний дуустал нь бичсэн анхны бичвэр YLH байлаа. Шинэ жилээр сүүлийн партаа өгнө гэж гүрийсээр байгаад зөндөө удаажээ уучлаарай. Дэмжиж байсан та хэдийнхээ хүчээр л дуусгаж чадсан юм шүү. Дахин дахин баярлалаа. 🫶🏻

Хүндэтгэсэн: Your Loving Heart



2022.01.01     03:18

"With Cassiel"

Continue Reading

You'll Also Like

2.5K 472 16
BTS V Аннаг яаж амжилтанд хүргэх вэ?Жин Анна болон Вигийн хайрын гурвалжин яаж төгсөх бол
676K 24.7K 100
The story is about the little girl who has 7 older brothers, honestly, 7 overprotective brothers!! It's a series by the way!!! 😂💜 my first fanfic...
174K 5K 67
Daphne Bridgerton might have been the 1813 debutant diamond, but she wasn't the only miss to stand out that season. Behind her was a close second, he...
171K 3.5K 46
"You brush past me in the hallway And you don't think I can see ya, do ya? I've been watchin' you for ages And I spend my time tryin' not to feel it"...