𝐓𝐫𝐨𝐮𝐛𝐥𝐞 𝐌𝐚𝐤𝐞𝐫ᵛᵏ |...

By MoonHwa__

16.2K 2.7K 209

Асуудал таригч бяцхан чөтгөрүүд! /2021.10.22/ - /2022.01.01/ More

1. Intro
2. Жон Руүн
3. Үхчихсэн юм биш байгаа?
4. Жиён
5. Баяртай хүү минь...
6. Одоо ч сэтгэлтэй юу?
7. Эмэгтэй халк
8. Сал!
9. Авраарай!
10. Дуусч байна аа.
11. Хачин байгаа биз?
12. Хатааж байна
13. Танилц!
14. Эмээ!
15. Хайж олно
16. Гэр бүлийн цаг
17. Би жирэмсэн!
18. Нас ямар хамаатай юм?
19. Миний найз охин болж болох уу?
21. Салцгаая
22. Merry Christmas! [ending]

20. Tae's past

601 116 10
By MoonHwa__

Тэхён тэр өдрөөс хойш дахиж түүнтэй уулзаагүй. Гэсэн ч өнөөдөр ингээд энд таарчихлаа

"Чи энд юу хийж байгаа юм?"

"Солхён балетыг сонирхож эхэлснээс хойш л би түүнтэй хамт байсаар ирсэн. Балерина болох гэж байна шүү дээ. Яаж ирэхгүй байх юм?"

Тэхён Жүхёны хамт үзэгчдийн суудалд суужээ. Солхёны хэсэг арай болоогүй байсан тул Тэхён танихгүй хүмүүсийн бүжихийг л харж сууна. Жүхёны хувьд өөр ажээ. Танихгүй хүн гэж бараг л байхгүй. 

"Чамд сонирхолгүй байгаа бололтой?"

Нэг л үзсэн шинжгүй суух тэрнийг анзаарсан Жүхён ингэж асуув.

"Би охиноо үзэх гэж ирсэн"

"Тэрийг мэдэж байна аа. Гэхдээ яг үзье гээд сонирхоод үзвэл ямар сонирхолтой гэж санана? Чи төсөөлөх ч үгүй"

"Дуртай үе байсныг чи мэдэж байгаа байх"

"Тэр үе үү... Тийм ээ. Хэчнээн хайрлаж ширтдэг байсныг чинь санаж байна"

Тэд хоёул дуугаа хураан чимээгүй болоход Тэхён ч тэр Жүхён ч тэр хуучнаа санав.

"Юу хийж байгаа юм?"

"Балет сонирхож байна"

"Жүхёныг уу?"

"Балет гээд байхад"

"Жүхёнд сайн биз дээ?"

"Үгүй дээ. Араас гүйгээд байдаг болохоор нь нэг удаа сонирхож үсэн төдий"

"Өгдөг бэлэгийг нь дургүйцэхгүй инээгээд авдаг болчихсоныг чинь анзаарсан шүү. Бүр ингэж нууцаар хараад л..."

Тэхёныг сургуулийн балетын дугуйлангийн өмнө харсан түүний найз ёжлон зогсох бол Тэхён тоохгүй байхыг хичээн өөрт нь өдөр бүр ямар нэг бэлэг авчирч өгөөд гүйгээд явчихдаг нөгөө ангийн охиныг ажиглахыг хичээнэ.

Нэг мэдэхэд л өдөр болгон ирж багагүй хугацаанд харж байгаад гарч ирэхээс нь өмнө мэдэгдэхгүй явдаг болж нэг өдөр баригдчихсан. Тэндээс л тэд үерхэж эхэлсэн. 

Зул сарын баяр болоход хэдхээн хоног дутуу байсан үе. Нэг жилийн ойгоо тэмдэглэхээр Тэхёны гэрт ирсэн юм. Гэр бүл нь бакери ажиллуулдаг учир баярын үеэр завгүй ажиллана. Ээж нь хүртэл урлангаа хаагаад туслахаар ирнэ. Гэр эзгүй учир тэмдэглэхэд тохиромжтой байсан юм. 

Тэгээд үнэхээр санаандгүй байдлаар бэлтгэл ч үгүй төлөвлөгөө ч үгүй Солхёныг бүтээчихсэн.

Жүхёныг сандран гэрээс нь гарах үед Тэхёны ээж аав хоёр бөөн шуугиан болж орж ирэхдээ хөршийнх нь эмэгтэйг ярьж байв. 

Тэхёны аав Жүхёны ээж хоёрын дунд нэг юм болж л дээ. Тэхи хардсандаа хамаг хувцсаа аваад гараад явчихсан. Хэд хоногийн дараа эргэж ирэхдээ салах өргөдөлөө чирээд ирсэн аж. Хэдхэн хоногийн дотор амьдрал нь тэр чигээрээ өөрчлөгдсөн Тэхён...

Хэдэн сарын дараа гэдэс нь мэдэгдэхүйц томорсон Жүхён эцэг эхдээ чирэгдэн гэрт нь орж ирсэн. Төрсөнийх нь дараа Тэхён нялх охинтойгоо үлдэж Сөүл рүү нүүгээд явчихсан. 

Түүний амьдрал ийм түүхтэй ажээ. 

"Тэр үед одоо хүртэл харамсдаг юм. Би аавын өөдөөс сөрсөн бол одоо бид гурав бүтэн байж ч болох байсан байх"

"Юу гэсэн үг юм?"

"Би өөрөө орхиё гэж орхиогүй шүү дээ. Танай аав манай ээж хоёрын дунд юм болсон гэдэг шдээ. Тэрнээс болоод манай аав танайхыг үзэхээ байчихсан юм. Тэр уурандаа л чи бид хоёрыг эрс эсэргүүцсэн хэрэг. Надад үнэхээр тэгэх бодол байгаагүй"

Олон жил Жүхёнд уурлаж явсан уур гомдол нисээд явчих шиг л болж хатуу хандаж үргэлж хэдэрлэж байсандаа харамсах шиг болов.

"Солхён Солхён"

Жүхён яарсаар утсаа гарган Солхёны бичлэгийг хийж эхэлсэн ч Тэхён түүнийг хараанаасаа салгаж чадахгүй байв. 

"Чамд одоо нөхөр бий юу?"

"Байхгүй ээ. Угаасаа нөхөртэй бодол ч байхгүй"

"Өнгөрсөн бүхэнд уучлаарай. Юуг нь ч мэдэхгүй хатуурхдаг байж"

Тэхён гэмшсэн шинжтэй харсаар уучлал гуйн Жүхёныг зөөлөн тэврэв.

"Яагаад байгаа юм бэ? Солхён буруугаар бодох нь байна"

"Буруугаар бодох? Охиныхоо ээжийг л тэвэрч байна шүү дээ"

Ингээд 3 хён -ыг нийлүүлээд эвлүүлээд хаячихдаг юм бил үү?😆

Continue Reading

You'll Also Like

35.1K 3.1K 18
[COMPLETED STORY] -Энэ харилцаа яаж ч дуусах байсан эхлүүлсэндээ харамсахгүй.
577K 8.8K 86
A text story set place in the golden trio era! You are the it girl of Slytherin, the glue holding your deranged friend group together, the girl no...
22.7K 1.4K 10
Гол дүр: Жон Жонгүг, Пак Жимин
160K 17.3K 23
"𝙏𝙤𝙪𝙘𝙝 𝙮𝙤𝙪𝙧𝙨𝙚𝙡𝙛, 𝙜𝙞𝙧𝙡. 𝙄 𝙬𝙖𝙣𝙣𝙖 𝙨𝙚𝙚 𝙞𝙩" Mr Jeon's word lingered on my skin and ignited me. The feeling that comes when yo...