"My Man" S2 |JWW|

By Uuginaa_Jh

12K 1.4K 484

"Чи л миний ирээдүйн эхнэр" "Аан тэгсэн үү?" "Хоёулаа хослон сууж, хожим нь жаргана аа" "Бүтэхгүй л болохоос... More

CHAP 1
CHAP 2
СНАР 3
СНАР 4
СНАР 5
СНАР 6
СНАР 7
СНАР 8
СНАР 9
СНАР 10
СНАР 11
СНАР 12
СНАР 13
СНАР 14
CHAP 15
СНАР 16
СНАР 17
СНАР 18
СНАР 19
СНАР 20
СНАР 22
СНАР 23
СНАР 24
СНАР 25
СНАР 26
END

СНАР 21

370 45 17
By Uuginaa_Jh

*1 жилийн дараа*

Гуравдугаар курс...

Хамраараа газар шургаж ортлоо хичээлээ хийгээд хажуугаар нь архидан согтуурсаар байгаад л цаг хугацааг өнгөрөөж байна.

Гюү "Жү эгчээ, нөгөө лекц юу болсон бэ?"

"Энэ хөөрхөн ихрүүдийг хараач ээ. Үжүжүжүжү"

"Эгчээ"

"Ямар ч эгдүүтэй юм бэ дээ. Уадидиди"

"Эгчээ л дээ. Хүүе!"

Би нүдээ эргэлдүүлсээр түүн рүү харан "Хэнийг эгчээ гээд байгаа юм?"

"Мэдээж энэ өөдөөс минь хараад сууж байгаа надтай адилхан хөөрхөн хүүхнээс өөр ихэр эгч надад байхгүй"

Хүүхэн ч гэх шиг.

"Жилийн өмнө Инсү жирэмсэн болсноос хойш надад дүү гэх хүн байхгүй болсон. Аав ч хүүгүй болсон л доо. Ганц охин нь би"

Вонү хажуунаас "Минжү битгий л дээ"

"Чи бол бүр дуугүй байгаарай. Би ганц бие хүн шүү!"

Гюү гуниг царайлан "Миний хүүхдүүд ээ, авга эгч нь аавтай нь адилхан дажгүй царай зүстэй юм байж өөдгүй хүүхэн шүү тийм ээ?"

Вонү "Харин тийм ээ" гэснээ учиргүй санаа алдлаа.

Өнгөрсөн жил Мингюү миний агаар дээрх эргэлттэй өшиглөлтөнд олон ч удаа өртсөн дөө. Тэгээд надад Ким Мингюү гэдэг аварга том баавгай шиг дүү байхгүй болсон. Одоо тэгээд худлаа "Эгчээ" гээд л байгаа. Энэ хэзээ нээх эгч гэдэг байсан юм. "Жү, андаа" ч гэх шиг.

Хён У ах шиг төгсөх ангидаа хүүхэдтэй болсон бол өдийд Мингюү энд "Эгчээ" гээд дүлзэнтээд сууж байхгүй байсан юм.

Гэснээс Инсү маань ихэр хөвгүүд төрүүлсэн. Яанам бэ? яанам бөөн ихрүүд. Хён У ах,Хён Ми эгч хоёр байна. Гюү бид хоёр байна. Одоо ингээд бяцхан ихрүүд маань байна. Манайхны цусан холбоо, ихрийн удам гэж ёстой дийлдэхгүй.

Инсү хүүгээ тэврээд "Шөнө ихрүүд уйлахаар Мингюү дагаад уйлчихдаг. Тэгээд надаар аргадуулах гээд ёстой хэцүү юм" гэхэд нь би Гюүг дагздаж аваад "Том болооч чи!"

Уруул ам нь өмөлзөн "Цаанаасаа энэ нулимс гараад байгаа юмыг би яах юм"

"Энэ ёстой нэг" гээд гар далайхад Вонүг намайг барьж аваад "Тайван, тайван"

"Ийм байж яаж хүүхэд өсгөж, амьдралаа авч явах гээд байгаа юм бэ? дуугараач. Айлын охиныг жирэмсэн болгочихоод ингээд дүлзэнтээд сууж байдаг. Чи ер нь өөрийгөө аав болсноо мэдэж байна уу?

"Тэгээд ах болох байсан юм уу? Гэхдээ би хүүхэд. Хүүхэд хүүхэдтэй болж болдог юм уу? Ерөөсөө Инсү хөгшөөн, хоёр хүүгээ буцаагаад гэдсэндээ хийчих"

Инсү духаа алгадах бол би гараа зангидаад "Чи одоо яах гээд, ёстой нүүрэн дээр нь газрын зураг зурмаар санагдчихлаа"

Вонү "Хү-...өө, цохиод...за,за"

Инсү "Энэ хамар нь лав яг хугарчихсан байх аа"

---

Жонхан "Алив хундагаа дүүргэ, дүүргээч ээ. Комоон эврика! Өө, энэ Сынгван ийм ажилгүй" гэснээ бид нарын хундаганд шар айраг дүүргэж өглөө.

Тэгээд "Энэ архи гэдэг чинь ер нь бол спиртнээс үүсэлтэй. Спирт чинь спиртнээс үүсэлтэй болохоор спирт болоод тэгээд спирт байхгүй юу" гээд их л сүрхий хэлэв.

Сынгван тэгсэн "Аан" ч гэх шиг. Мөн таарчихсан хүмүүс юм аа.

Минхао нүдээ ирмэн "Super sexy single"

Вонү "Sexy гэдэг чинь над шиг хүнийг хэлдэг юм. Чи зүгээр л hot pot meat"

Сынчол "Надад babygirl хэрэгтэй байна"

"Үхсэн юун babygirl? чамд бол наад нэг шил шар айраг чинь байхад л хангалттай. Ядаж Жэхён ах шиг байгаач. Ах бол хэдэн жил babygirl гэж явсан ч эцсийн эцэст ахлах сургуулийн хайртайгаа гэрлэсэн байдаг юм"

Минхао "Гэхдээ ойрд Минжү их зэрлэгшээд байгаа шүү" гэхэд нь үсээ хойшлуулчихаад Вонүг хүзүүдэн "Нэгт энэ хүн, хоёрт хүний дүү Мингюү, гуравт согтуу та хэд л эцсийн эцэст намайг ийм болгож байгаа шүү. Ер нь би зүгээр Вонүтай үерхсэн шүү дээ. Та нар яахараа миний найз болчихдог юм!"

Тэр 3 хэсэг чимээгүй сууж байгаад Жонхан гэнэт алгаа ташин "За, ууя аа ууя, Энэ манай Johnnie walker брэндийн виски маань байна. Энэ харин манай Diageo брэндийн виски, энэ Johnnie Walker оригнал шүү дээ. Цэвэр спиртний охь"

"Битгий чалчиганаад бай. Юун Johnnie Walker? Би Жонни Со л гэж мэднэ"

---

Вонү "Ёооё толгой"

"Хайраа, үхлийн өмнөх гялбаа ийм байдаг юм уу?"

Нэлээн хэдэн судалгааны ажил байгаа ч архи, шар айраг гэж яваад бүр мартагдчихаж.

Дуёон ах "Ийм залуугаараа уухаасаа ичээч!" л гээд байсан. Юун өөрөө бол бүр ахлах ангиасаа уудаг байсан сураг сонсогдоно лээ.

Толгой өвдөж ядаж байхад Мингюү бодогдоод уур хүрээд байна.

Одоо гуравдугаар курс байж нялх хүүхдүүдтэй. Инсү маань ч яахав. Мингюү гэж Дуёон ах шиг усаар дүүрсэн толгойтой. Ер нь тэр Дуёон ах ч гэсэн эрт хүүхэдтэй болсон шүү дээ яс ярих юм бол.

Аав "Задарсан золиг! Наадахаа битгий тоо миний охин. Миний хүү биш болсон"гэсэн шүү дээ.

Яаж Мингюү шиг хүн айл гэрийн ноён нуруу болох юм бэ? Ахлах ангидаа надад тэврүүлээд уйлдаг байсныг нь яая гэхэв. Одоо бүр 20 нас хүрчихсэн ихэр хүүхдүүдтэй зөнөг.

"Мингюүд уурлаад яах вэ дээ. Жаахан эрт л хүүхэдтэй болчихсон болохоос биш. Хоёулаа ч гэсэн хүүхэдтэй болно шүү дээ"

"Хэн чиний хүүхдийг төрүүлнэ гэсэн юм?"

"Айн?"

"Би лав төрүүлэхгүй шүү!"

"Минжү?"

Бас:

Continue Reading

You'll Also Like

609K 32.4K 20
𝐒𝐡𝐢𝐯𝐚𝐧𝐲𝐚 𝐑𝐚𝐣𝐩𝐮𝐭 𝐱 𝐑𝐮𝐝𝐫𝐚𝐤𝐬𝐡 𝐑𝐚𝐣𝐩𝐮𝐭 ~By 𝐊𝐚𝐣𝐮ꨄ︎...
55.4K 6.3K 101
Дэлгэцний цаанаас л хардаг энэ өчүүхэн амьдрал минь чамайг өөрийн болгох дурлалд сохорчээ. "Намайг эндээс авраач!" No.1 #ShortStory 2019.5.18-11.01✨
11.1K 1.3K 12
„With this hand I will lift your sorrows. Your cup will never be empty, for I will be your wine. With this candle, I will light your way into darknes...
924 184 8
[Short Story] {Book2} Оршуулган дээр минь дуссан нулимс чинь булшин дээр минь цэцэг ургуулна. *Энэхүү бичвэрт гарч буй дүрүүд, газар орон, үйл явдал...