𝐓𝐫𝐨𝐮𝐛𝐥𝐞 𝐌𝐚𝐤𝐞𝐫ᵛᵏ |...

By MoonHwa__

16.2K 2.7K 209

Асуудал таригч бяцхан чөтгөрүүд! /2021.10.22/ - /2022.01.01/ More

1. Intro
2. Жон Руүн
3. Үхчихсэн юм биш байгаа?
4. Жиён
5. Баяртай хүү минь...
6. Одоо ч сэтгэлтэй юу?
7. Эмэгтэй халк
8. Сал!
9. Авраарай!
10. Дуусч байна аа.
12. Хатааж байна
13. Танилц!
14. Эмээ!
15. Хайж олно
16. Гэр бүлийн цаг
17. Би жирэмсэн!
18. Нас ямар хамаатай юм?
19. Миний найз охин болж болох уу?
20. Tae's past
21. Салцгаая
22. Merry Christmas! [ending]

11. Хачин байгаа биз?

654 113 3
By MoonHwa__

"Ээж ээ?"

"Тийм ээ. Уг нь би итгээгүй юмаа. Тэгсэн Солхён ээжээ гэж дуудаад байхаар нь өгөөд явуулчихсан. Болохгүй байсан уу?"

"Тэр одоо ямар эрхтэй гэж надад ч хэлэхгүй хүүхэд аваад явчихдаг юм?!"

Тэхён хөмсгөө зангидсаар тэндээс гаран машинд суугаад Жонгүгт зам заан нэг тийш хөдлөх аж.

Нэлээн удаан явсаны дараа томоо байшингийн гадаа зогсоод эргэлзэх ч үгүй хонхыг нь дарж орхив.

"Хэн бэ, ямар хэргээр явна?"

Үйлчлэгч бололтой настайвтар эмэгтэй хаалга нээн ингэж асуухад Тэхён дотогш өнгөлзсөөр "Бэ Жүхён гэртээ байгаа юу?"

"Ирээгүй байна аа. Яаралтай чухал хэрэг бол дотогш ороод хүлээж байх юм уу?"

"Тэгье дээ"

Тэхён дотогш орон зочны өрөөнд нь суугаад утсаа гаргаж ирэн Жонгүг руу зурвас бичив.

"Түрүүлээд явж бай. Би удах бололтой"

Жонгүг ч хариу бичсэнгүй Тэхён ч тоосонгүй.

Цаг гаран хугацаа өнгөрлөө. Солхён ч тэр ээж нь ч тэр байдаггүй.

"Ааваа хар даа! Солхён!"

Бараг л унтаж байсан Жонгүг хүүгийнхээ чанга дуунд цочин сэрэв.

Солхён нэг эмэгтэйн гараас хөтлөх хөөрхөн гэгч нь инээмсэглэн алхаж байв.

"Хөөрхөн юмаа... Ээж нь байх нь ээ? Солхён хөөрхөн байх нь аргагүй л юм байна"

Бүсгүй ч хөөрхөн гэж чигтэйхэн.

Гартаа зайрмаг барьсан Солхён үсэрч дэвхэцсээр дотогш орлоо.

Харин дотор Тэхён нүүрнийхээ хасаг арьсыг хоёр хөмсөгнийхөө дунд овоолчихоод ширүүн гэгч нь харж байх нь тэр ээ.

"Солхёнаа явъя!"

Тэхён шууд л босч ирэн Солхёны гараас барьж авахад бүсгүй "Хааяа ч хэсэн охиноо эрхлүүлж бай л даа. Жаахан байна шүү дээ. Чи хэтэрхий хатуу өсгөөд байна"

"Охиноо яаж өсгөх нь миний дур! Хаяад явсан юм бол тэр чигтээ хаяад явахгүй яах гэж эргэж зууралдаад байгаа юм?!"

"Хүссэндээ та хоёрыг орхио юу?! Надад ч гэсэн та хоёрыг орхих амар байгаагүй!"

"Хаясан уу? Хаясан! Энэ хангалттай!"

Тэхён Солхёныг тэврэх гэсэнд Солхён тэрнийг өөрөөсөө түлхэн ээжийнхээ араар ороод зогсчихов. 

"Ким Солхён явъя гээд байна!

"Битгий ээжийг загнаад бай!"

"Алив ээ... Гэртээ харьцгаая"

Тэхёны хоолой сулран ингэж хэлээд гараа дэлгэхэд Жүхён хормойноос нь тас зуурсан Солхёныг гараас атгаап "Чи явах хэрэгтэй. Дараа дахиад ааваас нь нууцаар зугаалцгаая. За юу?"

"За за..."

Солхён гараа далласаар саоах ёс хийгээд тэндээс гарахдаа Тэхён руу муухай харц шидэлж байв. 

"Миний хажууд элдэв юм ярьж байдалд оруулаад хаячихдаг байж ээжийгээ өмөөрч байгааг нь ээ... Дургүй хүрчихлээ байна"

Тэхён хошуугаа унжуулсаар охиндоо гомдоллож эхэлсэнд Солхён ам руу нь алгадаж орхив. 

"Ёооё! Өвдөж байна шдээ"

"Харин ч Жонгүг ахын талаар хэлээгүй шүү"

"Хэлэхгүй яасан юм?! Задгай ам царайлчихаад хэнд л бол хэнд юм юм ярьж явдаг байж"

"Та өөрийгөө хараач! Ер нь том хшн мөн юм уу?"

"Том хүн бишдээ яачихсан юм?!"

"Тань шиг ингээд хүүхэдтэйгээ хэрүүл хийдэг ямар том хүн байдаг юм? Хэрүүл хийж явсаар байгаад Жонгүг ахын машиныг өнгөрчихлөө шд та!"

Тэхён алхаж байснаа гэнэт зогсон эргэж харвал үнэхээр Жонгүгийн машиныг өнгөрөөд хэдэн алхам явчихсан байх нь тэр. 

Тэгээд дуугаа хураан Солхёныг хүүхдийн суудалд суулган бүсийг нь бүүсэлж өгөөд урд суудал дээр суух аж.

"Яваагүй байсан юм уу?"

"Ийм хол газар ирчихээд яаж таныг орхиод явах юм?"

"Ямартай ч эндээс явцгаая"

Жонгүг машинаа асаан хөдлөх үедээ хаашаа ч юм удтал ширтэх ба Тэхён дуудаж сатааруулаагүй бол гэмгүй муужгайн амийг авч одох байв. 

"Юу харчихаад машин барьж байгаагаа хүртэл мартчихдаг юм бэ?!"

"Нэг юм харах шиг болоод..."

"Амьтан алах шахлаа!"

"Уучлаарай..."

Жонгүг машиныхаа толинд хойш харсаар байх ба Тэхёны яриа чихнийх нь хажуугаар өнгөрөн Тэхёныг бухимдуулж орхив.

"Хён... Тэнд нэг л биш харагдаад байх юм. Та..."

Жонгүг санаа зовсон янзтай хэлсээр Тэхён руу эргэж хартал байхгүй байх нь тэр.

Түүнийг хайн ийш тийш харвал түрүүнээс хойш харсан таагүй зүйл рүү хурдан гэгч нь алхаж байгаа харагдана. 

"Хөөе залуу! Эмэгтэй хүнийг яаж байгаа юм?!"

"Чамд ямар хамаа байна? Эхнэрээ яах нь миний дур!"

Бүсгүйн урт үс нүүр лүү нь орж гар хөл нь хөхөрч шалбарсан байв. 

"Чи  зүгээр үү? Алив эмнэлэгт хүргээд..."

Тэхён бүсгүйг босгохоор гараас нь барихад нөгөөх залуу мөрнөөс нь татан өөр лүүгээ харуулаад шанаадаад авах нь тэр. 

"Хён! Та зүгээр үү?"

"Зүгээр ээ"

"Та чинь яаж байна аа?!"

"Хүний эмэгтэйд дураараа хүрдэг хүнд шанг нь хүртээлээ. Болохгүй зүйл байна уу?!"

"Солиотой амьтан бэ?! Хён цагдаа дуудаарай. Та зүгээр үү? Босоорой"

Жонгүг тэрнийг түшиж босгон арзайж сэгсийсэн үсийг нь хойшлуулахад өмнөөс нь танил царай өрөвдөлтэй гэгч нь харав.

"Жиён эгч? Та чинь энд... Хүлээгээрэй та нөхөртэй юм уу? Та надад хэлэхдээ найзз залуу нөхөр байхгүй гээд-"

Жонгүгийн нүүрэн дээр өнөөх залуугийн зангидсан гар хүчтэй гэгч нь буув. 

"Тэгэхээр Жонгүг гээч нь чи болж таарав уу? Хүний эхнэрээр битгий оролдоод бай!"

"Дуугаа татаад цагдаагаа хүлээ! Чам шиг новшнууд шорондоо байвал сайхан харагдах биз. Жонгүгаа Жиён эгчийг аваад яв. Энийг би хариуцуулаад өгчихье"

Тэхёны хэлснээр Жонгүг Жиёныг түшсээр машин руугаа явж Тэхён нөгөө залуутай үлдэв. 

"Эвтэй сууж байгаад салцгаавал яаж байна? Хэн хэндээ амар"

"Юу гээд донгосоод байгаа юм?!"

Тэр Тэхёныг цохихоор ойртоход Тэхён халааснаасаа нэг гаргаж ирэн нүүр лүү нь цацаж орхив. 

Залуу орилсоор газар эвхрэн унахад Тэхён цагдаа нар ирэхийг хүлээхээр хажууд нь суув.

"Новш минь! Миний нүдийг яачихав аа!"

"Нулимс асгаруулагч. Зүгээр дээ сохорчихгүй. Эвтэй сууж байгаад хоёр тийш болъё гэж хэлээд байхад"

Тэхён урт гэгч амьсгаа аван Жиёнд сайн байсан тухайгаа түүнд яриад эхлэх нь тэр. 

"Эцэст нь хэлэхэд... Тийм үзэсгэлэнтэй хүнийг ингэж амьдруулах гэж эхнэрээ болгосон бол чамд үхэх ял ч багадна"

Цагдаагийн машины дуут дохио дуугарч эхлэхтэй зэрэгцэн ингэж хэлэн газраас босов. 

"Дуудлага өгсөн үү?"

"Тийм ээ. Энэ хүн эмэгтэй хүн хүчирхийлж байхад нь зогсоох гэтэл намайг болон миний найз залуугийн нүүр лүү цохисон. Дахиж ч цохих гэж дайрсан. Ёс бус үгээр харааж доромжлосон"

"Эмэгтэй хүн?"

"Аан. Тэнд машинд сууж байгаа"

Тэхён машин руу очин Жиёныг дагуулсаар буцаж ирээд "Хохирогч эмэгтэй энд байна. Эгчээ айлгүй тэрний талаар бүгдийг нь цагдаа нарт ярьж өгөөрэй" гэж хэлчихээд тэднийг явуулав. 

"Намайг санаа зовчихно гээд ганц ч удаа ам нээдэггүй байж. Энэ хүнтэй хоёр жил ингэж амьдарсан гэж байна"

Жонгүгийг нусаа татсаар ингэж хэлэхэд Тэхён "Чи Жиён гэж мэдэж байсан. Тийм үү? Тэгээд л тасралтгүй хараад байсан байх"

"Төстэй харагдсан ч мөн байна гэж мэдээгүй ээ. Үснийх нь өнгө адилхан байсан юм"

"Хачин байгаа биз? Бидний хүүхдүүдийг төрүүлсэн ээжүүд хөрш байж таарна гэдэг"

Хачин юм болж байна аа хха

Continue Reading

You'll Also Like

28.6K 2.1K 14
ბიძგი-დაიხრჩვი-ბიძგი-მაგ შენს-ბიძგი-სიყვარულში-ბიძგი . . . ტყუილში გამოჭერილი... გთხოვ იპოვე უცოდველი ,,მე,, . . . . იმედი მაქვს შენ ბედნიერი ხარ,იმი...
180K 3.7K 46
"You brush past me in the hallway And you don't think I can see ya, do ya? I've been watchin' you for ages And I spend my time tryin' not to feel it"...
704K 25.8K 101
The story is about the little girl who has 7 older brothers, honestly, 7 overprotective brothers!! It's a series by the way!!! 😂💜 my first fanfic...
27.5K 1.6K 10
boy×boy +18 үйл явдал их гарна гэдгийг анхааруулж байна!