Eternal love ||bbh

By MrsByun_Fanfics

1K 199 20

660 онд Кугүрё Пэгжэ хоёр хөрш улсын газраа нэгтгэн "Нэгдсэн Шилла" улсыг байгуулав. Энэхүү явдлаас хойш хоёр... More

002
003
004

001

488 67 5
By MrsByun_Fanfics

Шин овогт өнөөдөр ихээхэн шуугиантай байлаа. Учир нь тэдний  3-р авхай  Хэрёнд Бён овогтынхоос сүйн санал иржээ.

Гэвч том эзэгтэй ихэд уурлан "Ноёнтон та бодлогогүй юм! Бён овогт хэдий хоёрдугаар зэргийн түшмэлийн гэр бүл ч тэдний ван яавч олигтой нэгэн биш. Архи дарсанд хөлчүүрхэж дууч эмсийн хүрээлэнд амьдардаг нэр нүүрээ барсан хүнд өөрийн цэцэг шиг  охиноо өгнө гэнээ? Намайг үхсэн хойно л Ёныг минь тэр хүнтэй ураг барилдуулаарай" гэж мэнчийтэл улайсаар хашгичаж өгөв.

"Эхнэр чи сайтар тунгаа, манайх шиг зэрэг доор түшмэлийн өргөөнд цэргийн яамны сайдын хүү хүргэн болъё гэлээ. Чи юунд дургүйлхэнэ вэ. Ирээдүйгээ бодоод зүгээр л саналыг нь хүлээгээд авцгаая. Тэгээд ч одоогийн хаанд үйлчилдэг түшмэл шүү дээ" хэмээн аргадангуй Шин ноён хэлсэнд
" Чамд нэр алдар эд хөрөнгө харагдаад миний охины ирээдүй харагдахгүй байна уу? Энэ өргөөний охид тийм их илүүд гарсан юм бол чи яагаад 6-р охиныг тэднийд санал болгоогүй юм? Яасан нас барсан хайртай татварын чинь охин болохоор уу? Чи одоо ч мартаагүй тийм үү!"

6-р авхайгийн ээж ноёны бага татвар байсан ба тэр жил их тахал гарах үеэр сүмд залбирал үйлдэж явахдаа халдвар аван, том эзэгтэйн тушаалаар орхигдсон өргөөнд хаягдаж өвчинөө даалгүй хорвоог орхисон юм.

"Үгүй чи чинь юу ярина вэ. Исү насанд хүрээгүй одоо ч балчир хэвээрээ байна...дөнгөж 15тай шүү дээ." гэж гараа савчуулахад
"Өвөл гэхэд 16 нас хүрч гэрлэх нас нь болно. Тэр үед түүнийг ураг барилдуулахад асуудал байхгүй. Би том охиноо яасан ч өгөхгүй. Өөр ярих зүйл үлдсэнгүй" гэсээр хүнд алхалан өргөөнөөс гарч одлоо. Шин ноён араас нь бодлогоширон хоцров.

Аньпин өргөө

Цас шиг цагаан царай, интоорын ягаан уруул, гил хар дарсан гэзэгтэй үзмэн ягаан ханбуг өмссөн үзэсгэлэнтэй охин дуу аялан үнэрт алчуур хатгаж сууна. Тэрээр энэ гэрийн бага охин 6-р авхай Исү аж.

"Авхай минь том хэрэг мандлаа одоо яадаг билээ" гэсээр давжаа биетэй охин уулга алдсаар өргөөнд сүр сар хийн орж ирэв.
"Юу болоо вэ Жинжин. Хөлс чинь бүр цувчихаж" хэмээн авхай гайхширан хажуу дахь суудал руугаа заасаар хэлэв.
" Бён овогтынхоос 3-р авхайд сүйн санал ирж. Гэвч том эзэгтэй ихэд уурлаад ноёнтны өргөөг золтой л хөмрөөд явчихсангуй" гэж дуржигнуулахад залуу авхай хатгамалаа үргэлжлүүлэн "Үүнд чинь ингэж сандрах хэрэг юу байна вэ. 3-р эгч энэ жил 19 настай харин ч гэрлэх нас нь өнгөрч яв аа гэхэд сайн гэр бүлээс санал ирсэн байна"

"Үгүй ээ авхай минь. Том эзэгтэй Бён овогтын 1-р залуу эзэнтнээс санал ирж байна гэж бодоод сүйн зуучыг Тэгван их өргөөнд хүлээн авсан боловч үнэндээ 2-р залуу эзэнтэн Бэкхён-с ирсэн байсан. Эзэгтэй нэр нүүрээ бодоод л чимээгүй өнгөрсөн. Та тэр залуу эзэнтнийг ямар задарсан хүн болохыг мэднэ шүү дээ" гээд дуу нь цаашаа оров.
"Жинжин амаа мэд сүйн зууч одоо ч яваагүй байж мэднэ" гэсээр сэрэмжлэнгүй харан "Яахараа 2-р залуу эзэнтнээс ирдэг билээ?  Түүний ах болон манай 1-р ах 3-р эгч нар багаас хамт нэг сургуульд сурч нөхөрлөж өсөөгүй билүү? 1-р залуу ноён эгчид их сайн байдаг байсан" гэж бодлогоширон хэлэхэд
"Залуу ноён одоогийн хааны дүү Чинмин гүнжийн охинтой ураг барилдахаар болсон гэсэн. Энэ мэдээг нь сонсчихоод 3-р залуу авхай одоо ч өргөөндөө уйлсаар байгаа "
"Тоогүй л юм. Гэхдээ надад ямар хамаатай билээ. Хурдан энэ уутыг хатгачихаад эмээ дээр очицгооё-"

"Авхай таныг түүнтэй ураг барилдуулна гэж том эзэгтэй хэлсэн" гэж шивэгчин нь том нүдлэн түүнд хэлэхэд

"Дэмий яриа. Тэгээд ч 2-р ах хууль бус бутач хүүхэд надтай ураг барилдахыг хүсэхгүй. Том эзэгтэйн дураар ч зөвшөөрөхгүй байх. Чи буруу сонссоноос зайлахгүй" гэж гайхширангуй хэлээд "Дахиж том өргөөний яриаг дур мэдэн чагнах хэрэггүй. Баригдвал би чамайг хамгаалж хүчрэхгүй шүү дээ" гээд санаа алдав.

"Мэдлээ авхай."

"Эмээ рүү явцгаая. Уйдаж суугаа байх"

Бён овогтын өргөө.

"Чи наанаа зогс! Дахиад нэг л алхам алхвал манай овгийн хүн биш болно гэж мэдээрэй." гэж Бён түшмэл чанга дуугаар 2-р залуу эзэнтэн рүү хашхирав.

"Энэ гэрт миний гэх зүйл байгаагүй. Би аль хэдийн насанд хүрсэн хүн надад заах хэрэггүй. Би өргөө гэр тусгаарлаж өөрийн мэдлээр амьдрах болно!"

"Хён аа үр минь аяд. Аавынхаа өөдөөс болохгүй" гэсээр том эзэгтэй хажуунаас нь зууран хэлнэ.

"Ээж ээ би тань дээр ирж байна аа." гэж гарыг нь илээд өөрөөсөө холдуулахад

"Харж байна уу? Чиний хайрлаж өсгөсөн хүү чинь чамаас нүүрээ буруулж байна. Энэ овгийн өвөг дээдсээс ч нүүрээ бурууллаа. Харин тэр муу дууч эмд л ширэн нүүрээ харуулж байх шив" хажууд байсан хаш аягаа түүн рүү шидэн "Чи миний хэлснээр Шин овогтын охинтой л ураг барилдах болно. Тэр завхай эмтэй биш"

"Ааваа түүнд нэр байгаа. Сэтгэлтэй хүнийхээ төлөө би юу хийхээс ч буцахгүй. Үр дүн нь ямар ч байсан" гэж ширүүхэн хэлэхэд ноёнтон бүр ч хилэгнэн"Гадаа хүн байна уу ир, энийг чирж яваад 30 банзад. Дараа нь дахиад явна гэж хэлээд үзэг л дээ"

"Ноёнтоон та аяд л даа. Хүүгээ зэрэмдэг нэгэн болгохыг хүсээ юу бие нь дийлэхгүй шүү дээ" гэсээр эзэгтэй уйлан хэлэхэд "Энэ өргөөний босгоор завхай эмийг алхуулсанаас зэрэмдэг хүүтэй болсон нь дээр байлгүй!Дариу наадахаа чирээд яв" гэсээр халгаасангүй.

"Аав та намайг 1000 банзадсан ч миний бодол огтхон ч өөрчлөгдөхгүй!" хэмээгээд чирэгдэн явав.

"Ийм хүүтэй болсон нь миний л муугийнх. Одоо яадаг билээ олны нүүрийг яаж харах вэ? Хүрээ даяар шившиг боллоо" духаа илсээр хүнд хүнд амьсгалан "Шин овогтын чихэнд л хүрээгүй байгаасай" гээд санаа алдав.

"Та тайвшир оронд нь намайг л буруутга. Мунхаг миний хайр л түүнийг ийм болгочихлоо." нулимсаа арчсаар "Би шийтгэл болгож түүнийг эцэг өвөгдийн бунханд 3 хоног гэмийг нь тунгаалгая та харин банздахаа буцааж хайрла" хэмээн гуйхад "Дараа долоо хоногт Шин гэр бүл дээр очих болно гэж түүнд хэлээрэй." гээд номын өргөөг зүглэв.

-MrsByun-

Continue Reading

You'll Also Like

219K 24.7K 64
#Book-2 of Hidden Marriage Series. 🔥❤️ This book is the continuation/sequel of the first book "Hidden Marriage - Amazing Husband." If you guys have...
290K 19.5K 20
"YOU ARE MINE TO KEEP OR TO KILL" ~~~ Kiaan and Izna are like completely two different poles. They both belong to two different RIVAL FAMILIES. It's...
2.4M 141K 46
"You all must have heard that a ray of light is definitely visible in the darkness which takes us towards light. But what if instead of light the dev...
1.2M 113K 42
✫ 𝐁𝐨𝐨𝐤 𝐎𝐧𝐞 𝐈𝐧 𝐑𝐚𝐭𝐡𝐨𝐫𝐞 𝐆𝐞𝐧'𝐬 𝐋𝐨𝐯𝐞 𝐒𝐚𝐠𝐚 𝐒𝐞𝐫𝐢𝐞𝐬 ⁎⁎⁎⁎⁎⁎⁎⁎⁎⁎⁎ She is shy He is outspoken She is clumsy He is graceful...