004

196 44 6
                                    




Намрын баяраас хойш олон хоног өнгөрсөн байлаа. Үүнийг даган өвөл хүртэл хаяанд ирсэн байх аж. Өвөл дуусч хавар болоход Бён болон Шин овогтын гэр бүлүүд худ ураг болно гэдэг яриа нийслэлийн нэг захаас нөгөө зах хүртэл яригдана. Учир нь гол дүрийн нэг ураглах залуу ван өргөө гэрээсээ явсан нь хэн бүхний амны бай болно.

"Бён түшмэлийн 2-р залуу эзэнтэн гэрээсээ явчихсан гэж дуулсан уу?"

"Омо нээрэн тийм гэсэн шүү, нэртэй айлын төртэй хүү байж их богино ухаантай юм гээч"

"Хэн л зэрэг дэв доор түшмэлийн хууль бус охинтой ураглахыг хүсэх вэ дээ?"

"Гэхдээ л нэг муу дууч эмтэй толгой холбосноос доод ч гэлээ түшмэлийн охин дээр байх аа" гэж захын худалдаачин авгай нар инээлдэн ярилцана. Харин үүнээс холгүй өвөл болж хүйтэрсэн тул шинэ бээлий, өвдгөвч оёх торго, дурдан авах гэж ирсэн Исү зогсож байх аж. Тэр өөрийг нь ярьж буй хүмүүсийг үл тоон цаашаа явах ба зузаан даавуу болон үс олохыг урьтал болгон явах ажээ. Харин шивэгчин охин нь л ихээхэн бухимдангуй харагдана.

"Авхай, та сонсож байна уу? Хамар дороо хагархайтай болгон л тэр шалиг ван та хоёрыг ярилцаж байна. Та түүнтэй ураглахаа больж болохгүй юм уу?"

Исү харин лангуун дээрх даавуунуудыг сайтар шалган явах ба "Худал зүйл байгаа биш, ярьсан хүн болгон дээр очиж хэрүүл хийн явбал энэ нийслэлийн хүмүүс барагдана гэж үү. Дэмий зүйлд анхаарахаа болиод гол зүйлээ хай" гээд огт халгаасангүй.

Өвлийн тэргүүн сарууд айлчилж буй тул цагаан сарын баяр ч мөн удахгүй болох ажээ. Жил болгон өргөө овогтнуудын авхай нар гэр бүлийн настангууддаа бээлий, өвдгөвч, үнэрт уут зэргийг өөрийн гараар хатгаж өгдөг уламжлалтай гэнэ. 6-р авхай багаас оёж хатгахад уран байсан тул түүнд асуудал биш  боловч, тэргүүн эзэгтэйн охин энэ тал дээр тун маруухан ба харин дуу, бүжиг, шүлэг тэрлэх дээр тунчиг авьяастай юмсанжээ.

6-р авхай хатгамалдаа ач холбогдол ихээхэн өгч байгаа харагдана. Учир нь энэ жил тэрээр насанд хүрж байгаа тул удахгүй өөр өргөө гэрийн эзэгтэй болон явах нь гарцаагүй ажээ. Өөрийн төрж өссөн гэртээ тэмдэглэх сүүлийн цагаан сар басхүү эмээтэйгээ хамт байх сүүлийн жил нь болохоор настангуудад дулаахан, үзэмж сайхан зүйлсийг хатгахын тулд чармайн өдөржин нийслэлийн захуудаар явах ажээ. Хажуугаар нь түүнийг болон гэрлэх залуу ванг ярих нь сонин биш  байгаа бололтой чанартай даавуугаа л хайн явна.

Has llegado al final de las partes publicadas.

⏰ Última actualización: Feb 24, 2023 ⏰

¡Añade esta historia a tu biblioteca para recibir notificaciones sobre nuevas partes!

Eternal love ||bbhDonde viven las historias. Descúbrelo ahora