Your Loving Heart /✔️/

By cassielny

13K 1.7K 151

Do you know SeoSeo couple? They're so cute. More

01. Intro
02.
03.
05.
06.
BONUS
07.
08.
09.
10.
11.
12.
13.
14.
15.
16. Ойд PART1
17. ОЙД PART2
18.
19.
20. The End
Уншаарай('3')

04.

632 99 2
By cassielny


Өөртөө байх хамгийн дажгүй хувцасаа өмсөөд гарахад бэлдлээ. Өнөөдөр Сонү найзуудтайгаа намайг танилцуулах юм гэсэн. Сонү бас түүнээс гадна зургаан хөвгүүд.

Утсанд зурвас ирэх нь мэдрэгдэж, гэрийн түлхүүрээ шүүрсээр гарав. Гадаа Сонү зогсож байх бөгөөд би түүний машиныг яах юм бэ, оюутан болоод их сургуульд орохоороо унаарай гээд бараг бүтэн өдөржин үглэсэн. Тийм болохоор ингээд зогсож байгаа юм.

Тэр өнөөдөр ч бас царайлаг байна. Ойрд өхөөрдөм төрх нь бага багаар арилаад улам л лаг догь залуу болоод байгаа. Дээрээс нь өнөөдрийн өмссөн энэ хүрэм, хар өмд, цэвэрхэн гутал. Үнэхээр догь залуу шиг санагдуулж байна шүү.

"Чамайг машин унах хэрэггүй гээд байхаар чинь алхаж ирсэн шүү. Ямар байна надаар бахархаж байна уу? Би мундаг байгаа биз."

Догь залуу гэж хэлж дуусч байхад. Үг, үйлдлээрээ ийм эгдүүтэй байхдаа яадаг юм.

"Үгүй ээ яахав, арай аюулгүй л гэж. Тэглээ ч чи намайг авахдаа л анх унасан гэсэн биздээ"

"Тэрнээс чинь хойш зөндөө удаад хүн яг зүгшрээд гоё болж байхад чинь. За энэ ч яахав манай найзууд их эвгүй хүмүүс байгаа шүү, битгий айгаарай."

"Юу яагаад эвгүй гэж? Бас яагаад айна гэж?"

"Очоод мэд ээ."

Өнөөдөр Жэй гэдэг найзынх нь төрсөн өдөр болж байгаа, үүгээр далимдуулаад намайг танилцуулна гэсэн. Үүдээр оров уу үгүй юу Сонү залуусаа гэж орилсоор орох бол би зүгээр л араас нь дагав. Сууж байгаа өрөөнд нь орж ирээд

"Сайн байцгаана уу? У Сохи гэдэг."

Ингэж хэлчихээд толгойгоо өргөхөд би нүдээ томруулав. Сонү аль хэзээний тэдний дунд очоод суучихсан наашаа харж байх ба тэд бүгд хар савхи, бараан хувцас өмссөн догь залуучууд байсан юм. Эвгүй гээд байсан нь ийм учиртай бололтой.

"Сүүлийн нэг сар Сонүг биднээс авж явж байсан учир шалтгааныг ингэж нэг харах гэж. Юутай ч эхлээд танилцъя намайг Сонхүн гэдэг."

"Намайг Хисын, түүнийг Жэйк, түүнийг Жонвон, тэрнийг Ники, голд дуу аялаад сууж байгааг Жэй гэдэг."

Буйдан дээр сууж байсан хүн хэлэхэд би дорхноо л нэрийг нь цээжилчихэв.

"Дахиад хэлье, У Сохи гэдэг танилцсандаа таатай байна."

Би орж ирсэнээс хойш бүтэн гурван цаг өнгөрөхөд Сонү яагаад тэднийг эвгүй битгий айгаарай гэж хэлснийг ойлгов.

Жэйк Ники хоёр хөлбөмбөгний хэрүүл хийж, гоймонг ганцаараа Хисын идэх шахлаа гээд бас л нэг маргалдаан болж харагдана. Жэй Жонвон хоёр бие биенийгээ дуурайгаад хэн нь хамгийн инээдтэй царай гаргадагаа үзээд байгаа бололтой "Та ингэдэг биздээ, Тэгвэл чи ингэдэг биздээ." гэх мэт.

Хамгийн тайван, чимээгүй урдахаа идээд сууж байгаа нь Сонү бид хоёр л байв. Сүүлдээ нүүр хагарч дунд нь ороод адилхан л алалцаж, хэрэлдэж, хөгжилдөж эхлэв.

"Өнөөдөр хөгжилтэй байлаа. Дараа уулзъя үгүй ээ сургууль руугаа хамт явъя. Баяртай залуусаа" гээд би гарахаар зэхэх бол ард пижигнэсэн хөлнүүд дуулдаж бүгд ард ирээд зогсчихов.

"Нөгөө юу л даа. Бид найзууд дундаа шинэ хүнтэй нийлж байгаа бол нэг зүйлийг хийдэг юм. Уламжлал маягийн гэх үү дээ."

Жэй шал ширтсээр хэлэхэд нь би юуг нь асуулаа. Энэ удаад Ники ам нээж

"Шинэ найзынхаа гэрт очдог юм. Гайхаж байвал тийм ээ шууд танилцсан өдөртөө. Хамгийн сүүлд би орж ирсэн бас л эхний өдрөө шууд очин, эцэг эхтэй нь танилцаж дотно болцгоодог юм."

"Та нарын хэлж байгаагаар одоо манай гэр лүү очно. Тэгээд ээж аавтай танилцаж дотносох хэрэг үү?"

Жэйк "Мм ер нь бол тийм. Анхны өдрөөсөө л анхны сэтгэгдлээрээ бидэнд итгэж болно шүү, сайн хүүхдүүд шүү гэдгээ батлаж харуулдаг. Одоо бид бүгд бие биенийхээ гэрээр хамаагүй орж гардаг, эгчээ ахаа биш ааваа ээжээ болчихсон."

"Үнэхээр надтай найзлахыг хүсэж л байгаа бол тэгье ээ."

Хисын ба түүний машин. Тэр үнэхээр хамгийн догь нь байх. Энэ савхитайгаа тас хар машины хажууд, царайлагаараа зодоод байгаа хүн. Арай гэж чихцэлдэж суучихаад дуу нэгтэйгээр манай гэр лүү хөдлөлөө. Тэнд ах бас аав ээж байгаа.

Юутай ч эхлээд би орж хэлэхгүй бол бөөн хар хувцас болсон сүрхий царайлаг дан хөвгүүд дагуулаад ороод ирвэл шоконд орно биз дээ тэд.

"Ээж аав агаа одоо манай найзууд орж ирнэ."

Ах "За оруул оруул. Чиний анхны удаа гэртээ найзыгаа авчирж байгаа тохиолдол биз дээ. Найзгүй л юм байх гэж бодож байлаа ашгүй найзтай болоо юу даа, манай матрын зулзага."

Муу зэвүүн үгтэй амьтан.

Ээж "Дүү чинь найзуудыгаа авчирж байхад юу гээд байгаа юм. Миний охины найзууд гэхээр хөөрхөн л охидууд байхдаа."

"Нөгөө ээж, тэд хөөрхөн охидууд биш л дээ. Ер нь та өөрөө харсан нь дээр байх. Аав ч бас хар."

Хаалгаа хагас онгойлгоод дуудвал сүр хийтэл хүчтэй бүтэн дэлгэгдэж онгойгоод өнөө долоо ороод ирэв. Сүрхий төв царайтай хүмүүс орж ирж байснаа хамгийн сүүлд явж байсан Жонвон хивсэнд бүдрээд тэд бүгд давхралдаад уначихлаа.

Энэ бүх байдлыг ахын хоолой эвдлэсээр орж ирлээ. "Чи чинь Чанёол ахын дүү биздээ"

"Өө ахаа, та Сохигийн ах юм уу?"

Таньдаг хүмүүс шиг ярилцаад эхлэхэд би гайхсан харцаар харвал ах инээгээд

"Энэ Жэй. Ахынх нь найз бишээ найз ахын маань дүү байхгүй юу."

Яг одоо аав ээж ахын өөдөөс харсан 7
хөвгүүд сууж байх бөгөөд чив чимээгүй. Түрүүн хангалттай бие биенийгээ танилцуулж, муу хүүхдүүд биш гэдгээ тайлбарласан. Ээж аавын харц санасаныг бодвол гайгүй.

Ахын найзын дүү миний найз гэхээр бас тайвширсан ч байж болох юм. Энэ У Сэүн гэдэг миний ахын найзууд гэж яг манай хэдийн хэлдэг шиг ээжээ ааваа гэж дууддаг амралтын өдрөөр гэрт ирээд хэвтчихдэг гээд л бод.

Энэ тэр юмыг бодон сууж байтал Сонүгийн гэдэс дуугарснаас ээж аав инээж, хүлээж авч байгаагаа мэдэгдсэн юм даа.

Анхны уулзалтаас хойш гурван долоо хоног өнгөрчээ. Энэ хэдийг шал дэмий ээж аавтайгаа танилцуулсан юм. Бараг өдөр болгон ирж хоол буудна. Ахаа эгчээ биш ээж аав гээл манай ээж аавыг найрчихаж байгаа юм. Ахын найзуудыг яая гэж байхад манай хэд нэмэгдчихсэн дээ. Гэхдээ зүгээр ээ гоё байна.










.

Continue Reading

You'll Also Like

893K 20.4K 48
In wich a one night stand turns out to be a lot more than that.
13.8K 981 24
16 წლის ანამია ახალ ქვეყანაში(USA)ახალ სკოლაში მიდის სადაც ასევე ახლად გადმოსულ ბიჭს გაიცნობს💕
702 108 4
➖ENHYPEN хамтлагаар бичигдэх reaction төрлийн бичвэр болно. 🎧 : Хэсэг бүрт зориулах дууг сонсонгоо уншаарай гэж зөвлөе.
42.3K 837 37
What happens when Chris Evans has a one night stand but things don't go as planned? chris evans x social media