𝐈𝐦𝐚𝐠𝐢𝐧𝐚𝐫𝐲 𝐅𝐫𝐢𝐞𝐧...

By MoonHwa__

5K 896 228

Чи жинхэнэ ч байсан болоосой /2021.05.16/ - /2021.06.01/ More

1. Intro
2. Ким Хэин
3. Сүүлчийн зураг
4. Ганцаараа
5. Осол
6. Хусог
7. Мөнгө хүүлэгч
8. Харамсал
9. Айдас
10. Сэтгэл зүйч
11. Ирэх үү?
13. Хэтэрхий
14. Эмнэлэгт хүргээд өгөөч!
15. Дадлагын оюутан
16. Ким Нари
17. Бичлэг
18. Баярлалаа Хэин [Ending]

12. Үерхэх санал

230 50 20
By MoonHwa__

Жин кафен үүдэнд ирчихсэн орохдоо эргэлзэж байлаа. Гэсэн ч тэр Намжүүн шүү дээ. Тэгж бодоод л дотогш орлоо.

"Юу ярих гэсэн юм? Уг нь чамайг мартаж эхлэх гэж байлаа"

"Юу... Нөгөө... Чи юм асууна гэсэн шдээ. Мөнгө аваагүй юм чинь хэлснийг чинь хийх гээд ирсэн юм. Асуултаа асуухгүй юм уу?"

"Нэгдүгээрт! Хусогтой ямар харилцаатай юм?
Хоёрдугаарт! Яаж танилцсан?
Гуравдугаарт...! Анх уулзаад юу гэж бодсон одоо юу гэж бодож байгаа?
Цааш нь... Ямартай ч эд нар байсан юм. Гэхдээ хариулах хэрэггүй дээ. Мэдчихсэн"

"Хусог ах хариулчихсан байх л даа. Чамд юу гэж хэлсэн юм?"

"Та хоёр үерхдэг юм биш үү? Арай... Үгүй юм уу?"

Намжүүн хачин харснаа бага зэрэг инээмсэглээд "Ах надад сайн юм шиг байна лээ. Тэрнээс биш үерхдэггүй шд. Анх би халаасны хулгайн хэргээр тэрэнтэй уулзаж байсан юм. Жилийн өмнө байх. Тэгээд гарсаныхаа дараа удаа ч үгүй сургуулийн хүүхэд дээрэмдсэн гээд дахиад л тэрэнтэй уулзчихсан. Тэгсээр байгаад дотно болчихсон л доо..."

Жин инээмсэглэж байлаа. Тэд үерхэдэггүй юм байна. Тэр хаягдаагүй юм байна.

"Тэгвэл надтай болз! Яахав одоохондоо чи намайг гэхгүй ч би чамайг гэхэд болно. Мөнгөний хариу гэж бод. Тохирох уу?"

Намжүүн юу гэж хариулахаа мэдэхгүй байлаа. Хэтэрхий гэнэтийн гэнэтийн санал байсан биз.

"Үгүй ээ нөгөө..."

"Тэгвэл чи надад тэр мөнгийг буцааж төлөх хэрэг л гарах нь дээ"

Намжүүн ширээн дээр байх хар кофе руу хэсэг чимээгүй ширтээд урт амьсгаа авав.

"За яахав. Гэхдээ хугацаатай байя. Харин хугацааг нь чи шийд"

Жин хоёр гараа элгэндээ эвхэн хойш сандалаа налаад "Хугацаа гэсэн үү? Тэгвэл... хоёр сар"

"Нэг сар!"

"Гурван сар!"

"Нэг сар хагас!"

"Тохирлоо"

Аравхан минутын дотор байдлыг хэдэн зуун градус эргүүлчихлээ. Жин ч баярлаж байлаа. Харин Жүүн Хусогт энэ талаар яаж хэлэхээ бодох аж.

Тэр ч галзуурах байх даа.

"Юу?! Болзох ий? Чи галзуураа юу? Тодорхой хэлж байхад очиж уулзаад бүр үерхэх саналыг нь зөвшөөрсөн хэрэг үү? Улаан цагаандаа гарчихжээ?"

Намжүүний толгойд хэдхэн үг эргэлдэж байлаа. Хусог яг ингэж хэлнэ гэж төсөөлж байв.

Эсвэл нуучих уу?

Жүүнийг Хусогийн гэрт орж ирэхэд гэрийн эзэн аль хэдийн ирчихсэн гараа элгэндээ эвхчихээд хөмсгөө атиралдуулан сууж байх аж.

"Хаачаад ирж байгаа юм?!"

"Юу... Найзуудтайгаа..."

"Битгий солиор! Найзууд гэсэн үү? Чамд хэзээнээс найз байдаг болчихсон юм?"

Тийм ээ... Явцгүй шалтаг гэж мэдээд байсан юм.

"Жинтэй уулзсаныг чинь мэдэж байна. Юу ярьсан юм? Чи магадгүй бид хоёр үерхэдэггүй гэж хэлсэн байх л даа. Гэхдээ би үерхдэг гээд хэлчихсэн. Яахаа мэдэхгүй байна Жүүн. Би яахаа мэдэхгүй байна. Зүгээр л чамайг Жинтэй хамт байхыг би зөвшөөрөхгүй"

"Ахаа би таны хүү аятай л аашлах юм. Болихгүй юм уу? Би тэрний үерхэх саналыг зөвшөөрчихсөн"

"Яасан гэнэ ээ?!"

Төсөөлж байснаар Хусог галзуурахын наагуур болж байлаа. Жүүн рүү орилж чарлаж уйлж дуулж Жин рүү хүртэл залгаад амжив. Жин утсаа аваагүйг эс тооцвол.

"Хараал идсэн Ким Сокжин! Би тэрнийг ална!"

Хусог их л эвгүй царай гарган гэрээсээ гарахад Жүүн Сокжины утас руу залгалаа.

"За?"

"Хусог чам руу явчихлаа. Чамайг ална гээд..."

"Битгий сандраад бай. Жаахан атаархаа л биз. Гэснээс хөөе чи арай Хусогийн гэрт амьдраад байгаа юм биш биз дээ?! Үгүй гээрэй Жүүнаа. Наанаа л биш шүү"

"Өнөөдөр чингэлэг рүүгээ буцна аа. Гэхдээ та хоёр миний харсанаас ч муу харилцаатай бололтой?"

Жин хариулалгүй утсыг нь тасалж орхив. Тэр ч бас уурлачихаж. Хусогийн ирэхийг хуруу тоолон хүлээнэ. Түүнд ч бас тооцоо бодох асуудал үүсчих шиг боллоо.

Албаар хаалганыхаа түгжээг тайлан бүр онгорхой орхиод буйдан дээрээ тухтай гэгч нь суун олон ангитаа эхлүүлэв.

Хэсэг хугацааны дараа сүр сар хийсээр Хусог орж ирэх аж.

"Ким Сокжин!! Би чамайг..."

"Ирчихэв үү? Ална гэж үү? Хүлээж байлаа"

"Яах гэж гэнэт гарч ирчихээд гай болоод байгаа юм бэ?! Чамаас өмнө хайрласан нь би байхад!"

"Тэрнээс өмнө би хайрладаг байсан юм. 4 жилийн өмнө... анх тэрнийг харж байсан. Та хоёр ганцхан жилийн өмнө уулзаж байсан гэхээр би чамаас өмнө хайрлаж эхэлсэн юм шиг байна. Тэр намайг сонгосон энэ л хангалттай биш гэж үү? Аан... Бас би одоо хардах эрхтэй. Жүүн танайд байгаа нь таалагдахгүй байна. Хөөгөөд ч хамаагүй гэрээсээ гаргаарай. Ойлгосон биз? Тэгээд миний гэрийн хаягийг зааж өг"

Уурандаа шатах шахаж байсан ч Жин тайван байх гэж хичээж байлаа.

Хусогт үнэндээ л хэлэх үг олдсонгүй. Хэлэх гэсэн ч чадахгүй байв.

"Ярих юм байхгүй бол явчихаж болохгүй юу? Би Жүүнд хоол хийх хэрэгтэй байна"

-

Хөлөө зөөж ядан гэртээ иртэл Жүүн аль хэдийн явчихсан байлаа.

"Найз залуутай болсон гээд хөл нь газар хүрэхгүй байх шив" Хусог гутлаа тайлж хаячихаад орон дээр ирэн унахад утсанд нь зурвас ирэх аж.

《Жүүние》
"Ахаа санаа тавьдагт баярлалаа. Бас урмыг чинь хугалсанд уучлаарай"

Шууд л утсаа унтрааж орхилоо.

"Явж л байхгүй юу! Чамаар дутаад үхчихгүй л байлгүй..."

Энэ хэсэгт харилцан яриа арай их очихов уу даа?🤔🤦‍♀️Гэхдээ зүгээр ээ эдр

Continue Reading

You'll Also Like

299K 14.6K 94
Riven Dixon, the youngest of the Dixon brothers, the half brother of Merle and Daryl dixon was a troubled young teen with lots of anger in his body...
165K 11.7K 61
BOOK #2 They say love heals scars, but Seokmin's scars were lessons-bitter reminders that twisted him into a creature of darkness. His life was a ser...
236K 16.3K 29
ᴠᴋᴏᴏᴋ ᴍɢʟ sᴛᴏʀʏ ᴇɴᴛᴇʀᴇᴅ:+21 @_ᴠɴᴀʙɪ🦋
233K 3.2K 38
After Ash has been betrayed by his friends, family and Pokemon, he is left with nothing else, no money, no food, nothing. That's when he met Arceus...