6. Хусог

233 48 9
                                    

Хаанаас ирсэн юм бүү мэд хачин залуу чамайг өвчтэй байхад чинь тасралтгүй ширтээд юу хийчихсэн нь үл мэдэгдэх хоолыг ид гэж шахаад байвал яах вэ?

Жүүн яг одоо үнэхээр эвгүй байдалд орчихсон байлаа.

"Чи хэн юм бэ?! Яах гэж ирсэн болоод хүнд хоол шахаад байгаа юм?! Чи Манбугийн хүн үү? Новш гэж! Өвчтэй байхад хүртэл мөнгө нэхэж дарамтлах юм уу? Энэ хараач гараа хугалчихсан байгаа биз дээ!"

Жин юу яриад байгааг нь ойлголгүй бүр ойлгохыг ч хүсэлгүй халбагдсан хоолоо аманд нь хийгээд "Нохойны эзэн. Би чиний аварсан нохойны эзэн байгаа юм"

"Аан... Тэгвэл ингэхгүй байсан ч болно. Талархал хэрэггүй"

"Үгүй дээ. Харин ч талархах хэрэгтэй. Амьнаасаа илүү хайрладаг нохой байгаа юм"

Жин ярингаа түүний аманд хоол хийж өгсөөр л байлаа. Сүүлдээ Жүүн ч эсэргүүцэхээ болин аманд нь орж ирэх хоолыг амтархан идэх аж.

"Манбуг гэж хэн юм? Муу хүн бололтой?"

"Чамд хамаагүй гэж бодож байна"

Жин хариу хэлэлгүй толгой дохиод дараа уулзахаа хэлчихээд яваад өгөв.

Харин Жүүн яасан ч уулзахгүй гэсэн шиг араас нь нэг харчихаад өндийж ирэн орны хөлтэй ойрхон тавьсан гутлаа өмсөв.

Гарыг нь сойн мөрнөөс нь зүүсэн байх агаад хэрэв тэр Манбуг гэгчтэй эсвэл тэрний хүмүүстэй таарчихвал яанаа л гэж бодно.

Бид мөнгө хүүлэгч гэж мэднэ шүү дээ. Гуйж ирсэнд нь мөнгө зээлчихээд хугацаа нь хэтэрвэл алахаас ч буцахгүй болчихдог новшийн амьтад.

Намжүүн тийм хүнтэй орооцолдчихсон юм. Өрөө төлөх гэж элдэв янзын хар ажил халаасны хулгай хийж дунд сургуулийн хүүхдүүдийг ч дээрэмдэж үзсэн. Гэвч өгөх ёстой мөнгөнийхөө талаас бага хувийг л төлж чадсан. Халаасны хулгай дээрэм зэргээс болж хэд хэдэн удаа түр хориход хоригдож төд удалгүй л суллагдчихна.

"Хусогаа! Юм асуух гэж ирлээ"

Жин цагдаагийн газарт ирсэн байх бөгөөд хуучны найзаасаа Намжүүний талаар мэдээлэл олох гэж ирсэн аж.

"Чи мөрийгөө алдлаа"

"Мэднэ ээ. Гэхдээ энэ одоо хамаа ч алга. Ким Намжүүн гэдэг хүний талаар судлаал өгөөч"

Олон жилийн өмнө тэд хагаралдаж хэн түрүүлж тусламж гуйж ирсэн нь уучлал гуйна гэж мөрий тавьсан юмсанж.

"Яасан тэрэнд суйлуулчихаа юу?"

Хусог дооглонгуй ийн хэлэхэд Жин гайхсан янзтай хариулт нэхсэн харцаар харна.

Хусог тэрэнд хавтас эргүүлж байснаа зураг гарган үзүүлэхэд Намжүүн дүрээрээ байж байх нь тэр.

"Тийм ээ наадах чинь. Гэхдээ таньдаг бололтой?"

"Тийм ээ... Сайн танина шүү. Энүүгээр байнга саатуулагддаг юм. Халаасны хулгайч юм чинь"

Жин юу гэхээ мэдэхгүй өөдөөс нь дуугүй л ширтэн суув.

"Тэгвэл гэрийг нь?"

"Тэрийгээ ч нэг мэднэ шүү. Чи ингэхэд яах гэсэн юм?"

"Зүгээр гэрийг нь заагаад өгчих. Өчигдөр осолд ороод гараа хугалчихсан. Одоо бодвол эмнэлгээс гарчихаа биз. Очиж эргэж байх хэрэгтэй байна"

Хусог гэнэт босч ирэн Жинийг хаашаа ч юм чирээд унав.

Жин гэр лүү нь дагуулж явах нь гэж бодоод чимээгүй л чирэгдэх аж.

Харин тэрний ирсэн газар хэн нэгний гэр биш зүгээр л төмөр чингэлэг байсан юм.

"Ким Намжүүн! Гараад ир!"

Удаа ч үгүй чингэлгийн хааога нээгдэн дотроос нь Жүүн гараад ирэх нь тэр.

"Бие чинь зүгээр үү? Осолд орсон гэж хэлэхгүй яасан юм?"

Хусог бага зэрэг санаа зовонгуй ийн хэлэхэд Намжүүн түүнийг тоолгүй Жинийг л харах аж.

"Яасан? Хулгайлсан түрийвчний чинь эзэн ирчихсэн айгаа юу?"

"Би энэ хүний юуг ч хулгайлаагүй. Яах гэж ирсэн юм? Дахиад л ам руу хоол чихэх гэж ирээ юу?"

"Үгүй дээ. Биеийг чинь шалгах гэж ирсэн юм"

Тэд чингэлгийн өмнө жаахан яриа өрнүүлээд удалгүй буцаад салцгаав.

Жин түүнд санаа зовж байлаа. Учир нь тэр нэлээн сайнгүй харагдаж байсан юм. Бас Хусогтой хэтэрхий дотно байсан болохоор ямар харилцаатайг нь мэдэхийг маш ихээр хүсч байх аж.

Гэртээ ирэн гутлаа ч тайлалгүй орон дээрээ нуран унав. Тэгээд тааз руу харан том гэгч нь инээмсэглэлээ.

Одоо бол яасан ч алдахгүй.

𝐈𝐦𝐚𝐠𝐢𝐧𝐚𝐫𝐲 𝐅𝐫𝐢𝐞𝐧𝐝ⁿʲ |✔|Where stories live. Discover now