「Cmpltd」MeoW || Levi x You

By _claralee_

13.4K 1.5K 135

Чи миний үдийн цайнаар ярьдаг гол сэдэв минь байсан Найзууд минь миний ярианаас залхдаг үе ч байсан. 🔴 [12+] More

Ep01. ベッドルームクラブ - Унтлагын клуб
Ep02. 天文学 - Одон Орон Судлал
Ep03. バスルーム花子 - Нойлын өрөөний Ханако-сан
Ep04. 寒くて寒い - Хүйтэн ба Хүйтэн
Ep05. 奇跡の構図 - Гайхамшгийн Бүрдэл
Ep06. 真の友情 - Жинхэнэ Нөхөрлөл
Ep07. 冷凍ストリーム - Хөлдсөн горхи
Ep08. アッカーマン兄弟 - Ах дүү Акэрмэн
Ep09. 素晴らしい掃除 - Их цэвэрлэгээ
Ep10. 雨上がりの虹 - Борооны дараах солонго
Ep11. 七夕 - Танабата
Ep12. 理解できない感情 - Ойлгомжгүй сэтгэл хөдлөл
Ep13. 闇 - Харанхуй
Ep14. 保護術 1- Хамгаалах жицү 1
Ep16. 愛は戦いです - Хайр бол тулаан
OVA 1. Тэр үргэлж ийм байгаагүй
The last Episode 17 || Part 1
The last Episode 17 || Part 2

Ep15. 保護術 2 - Хамгаалах жицү 2 ба эрэлттэй бараа Лэви Хэичөү

469 67 5
By _claralee_

~•°•~

Сүүлийн цагийн хонх дугарлаа. Сурагчид анги ангиасаа гарч, нэг хэсэг нь гэр лүүгээ яарч, зарим нь найзуудаараа хөгжилдөхөөр явж, бас өөр нэг хэсэг нь унтаа царайлсаар өнөөдрийн клуб рүүгээ алхана.

Миний хувьд хайртай залууд минь дурласан хөвгүүнд сэтгэлээ илчлэхэд нь туслах хэрэгтэй болсон учир шинээр байгуулагдсан сургуулийн LGBT зөвлөлийн өрөө рүү Шиномияа күнтэй хамт итгэл муутайхан алхаж явна. Бид чинь их яриа нийлдэг, бие биедээ зааж зөвлөх зүйл байвал санаа зоволгүй хэлчихдэг сайн найз, эгч дүүсийн харилцаатай хүмүүс байсан билээ. Гэтэл одоо бидний дунд нам гүм байдал буцахаасаа өнгөрөн нэгэнт ноёрхжээ.
Түүний цэвэрхэн цагаан нүүрэнд багахан улаан туяа туссан нь дурласан хүний царай яг мөн байна. Би Лэвиг хараад догдолдог шиг тэр ч бас Лэвиг хараад догдолдог. Би эмэгтэй, тэр эрэгтэй. Гэсэн ч Шиномияа күн надаас хавь илүү царайлаг гэж би л хувьдаа бодном. Энэ бол яах аргагүй санаа зовох асуудал мөн! Өдийг хүртэл хамт байхдаа Лэвиг охинтой дотно харилцаж, үерхэж, хайрлалцаж явсныг нь би лав харсангүй. Ийм хүн эрэгтэй хүн сонирхдог байх магадлал хараал идсэн өндөр шүү дээ!

Явсаар LGBT зөвлөл гэсэн хаягтай өрөөний гадна ирлээ. Юу ч бодолгүй хаалгыг нээн дотогш орвол хэдэн сурагчдаас гадна таньдаг царай угтах нь тэр.

"Нишина-сан"

"И-Ино-сан энд юу хийж явдаг билээ?"

Нишинагийн хацар яг л Шиномияа күнтэй адил улайжээ. Бага зэрэг гайхаж сандран ийн асуухад нь би гэнэт ухаан сийлэн Нишинагийн чихэнд хамгаалах жицү дугаар хоёрын тухай шивнээд чөтгөрийн инээмсэглэл тодруулан холдоход тэр над руу харснаа Шиномияа күн рүү харцаа шилжүүлэн санаа алдав.

• • •

"Хэичөү!"

Спорт заалны үүдээр шагайн нүдээрээ хамгийн түрүүнд Лэвиг хайж олоод нэрийг нь дуудахад тэр над руу тоож харсан ч үгүй пүүзээ солин сууна. Сонсоогүй байх боломжгүй ч намайг тоох ч бас боломжгүй гэдгийг мэддэг болохоор гомдсон ч үгүй урьдын адил хачиг шиг наалдахаар Лэвигийн зүг инээд алдан алхана. Ийм үйлдэл гаргах бардам зангаа уландаа гишгэсэн хөөрхийлөлтэй охин чинь зөвхөн би л байна шүү дээ.

Санаа зовох зүйлгүйгээр Шиномияа күнг Нишина санд даатгаж үлдээгээд би өөрөө сагсны клубтээ ирээд буй нь энэ юм.
Бэлтгэл аль хэдийн эхэлсэн байх агаад удахгүй болох сургуулийн сагсны тэмцээнд орж, тэргүүн байрыг эзлэхдээ улайрсан Vorpal Sword-ийнхон шаргуу бэлтгэл хийж буй дүр зураг тодхон үзэгдэнэ. Сэлгээнд сууж буй Лэвигийн хажууд очиж суух гэтэл надаас өрсөн vorpal sword-ийн дасгалжуулагч Рико Аида гэх охин түрүүлээд суучихлаа. Миний мэдэхээр түүн шиг сайн дасгалжуулагч тэмцээн дөхсөн байгаа энэ үед тайван сууж байх ёсгүй санагдана.
Дургүй хүрсэн ч шарандаа Лэвигийн нөгөө талд нь очиж суугаад Рико руу үг хаяхаар шийдлээ.

"Рико-сан, тэмцээн дөхчхөөд байхад үнэхээр тайван сууж байна шүү"

"Энэ мэтийн жижиг тэмцээнд би санаа зовохоо больсон. Наад үг чинь VS-ийнхнийг басамжилж байгаа юм шиг сонсогдож байна. Тэд маш чадварлаг"

Хөөх! Жинхнээсээ дургүй хүргээд явчихлаа шүү энэ охин.

"Тэгвэл энд чиний хэрэг байна гэж үү?"

Рико хэрүүл хийхэд жинхэнэ бэлэн болсон мэт биеэ над руу харуулан суугаад, ёжтой нь аргагүй инээв. Энэ инээдний цаана их хэмжээний дургүйцэл агуулагдаж байгаа нь илт анзаарагдана.

"Больж үз Ино. Өөрт хамаагүй асуудалд оролцож явдгаа больсон чинь дээр шүү"

Энэ удаад Лэви дугарав. Тэр намайг биш Риког өмөөрлөө. Жаахан гунигтай хэдий ч Лэви шиг хүн намайг олны өмнө эвгүй байдалд оруулахаас цаашгүй шүү дээ. Үүнийг нь би хэнээс ч илүү мэднэ.
Өөрт нь л таалагдах гэж гоёод ирэхэд нэг ч удаа магтаж, урмын үг хэлж байсангүй. Харин ч сэтгэлээр унагах хатуу үгсээ харамгүй хайрласаар ирсэн. Гэсэн ч би түүнд нэг удаа гомдоллож үзсэнгүй. Гомдоллох эрхгүй, тэр хэмжээний үнэ цэнгүй хүн болохоороо. Нөхцөл байдалтайгаа эвлэрнэ гэдэг нь энэ. Тийм учраас юу ч болоогүй мэт инээгээд л өнгөрөх ёстой.

"Сэлгээ!"

Хэн нэгэн ийн хашгичиж, Лэви хүзүүн дээрээ тохсон алчуураа сандал дээр тавин босоход Рико ч мөн босов. Угаас надад ч түүнтэй хамт суугаад байх хүсэл байхгүй.



Бэлтгэл дуусч залуус хөлсөө хатаангаа өөр зүйлс хийж байх үеэр хуучин Сэйриний ахлагч болох Хюга болон Момои сан нар хайрцаг дүүрэн цэвэр ус тэвэрсээр бидний зүг ирэхэд бүгд л цангасан адуу шиг дайрч, Мурасаки хүртэл хамгийн дуртай шарсан төмсөө хаян хоёр савтай ус авснаар Куроко сан усгүй хоцорсон юм.

Кисэ, Кагами сэнпай хоёрын яриаг сонсож буй мэт дүр үзүүлэх ч заалны нөгөө хэсэгт Лэви Рико хоёр хамт зогсчихсон юу ярьж буйд л хамаг анхаарал минь төвлөрчээ.
Лэвиг охинтой харилцаж байхад хөндлөнгөөс ажиглаж байгаа нь анхны удаа.

Лэвид өндөр охид таалагддаг гэх сургуулийг тойрсон цуу яриаг хэд хэдэн удаа сонсож байсан. Өөрөөс нь асуусан ч тэр хариулт хэлээгүй. Үнэхээр тийм болоод Рико Аидатай дотно харьцаад байгаа хэрэг үү?
Лэви өндөр охидод дуртай байхад би яагаад намхан байгаа юм бэ! Бурхан тантай очиж уулзаад өгзгийг чинь заавал өшиглөх болно доо.

• • •

Сургуулиас гаран гэрийн зүг Лэвитэй хамт алхаж явна. Нарны жаргаж буй улаан туяанд Кобэгийн гудамж үзэсгэлэнтэй харагдах юм. Цаг агаар ч тогтуун, сайхан байх тул яаралгүй тайван гэгч нь урдаас үлээх бүлээн салхийг мэдрэн алхах нь юутай тааламжтай вэ.

"Хэичөү"

"Мм"

Намуухан эмэгтэйлэг хоолойнд минь авиа төдийхнөөр хариулахад нь би хүчлэн инээмсэглээд
"Рико Аида чамд таалагддаг юм уу" хэмээн асууж орхилоо. Нухацтай хариулвал баярлах байна. Гэтэл тэр юу ч дугарсангүй. Ядаж тийм гэж хэлээгүйд нь жаахан ч болов баярласан юм.

"Тэрэнд лав чи таалагддаг бололтой байсан" гээд Каваи санаа алдан илүү цоглог, сэтгэл хөдлөлтэй хоолойгоор яриагаа үргэлжлүүлэв.

"Лэви сэнпай, та үнэхээр эрэлттэй бараа юм аа. Гадны биетүүдээс өөрийг чинь хамгаалах гэж маш их зовох юм" гэсээр толгойгоо барин гаслахад Лэви хариуд нь мянгад ганц харж болох ховор инээмсэглэлээ тодруулсан юм. Газар ширтэн санаа алдаж явах Каваи түүний энэ нууцхан төрхийг анзаарсан бол баярласандаа сэтгэл санаа нь үүлэнд тултал хөөрөх байсан нь гарцаагүй дээ.

Хүйтэн хөндий гэгдэх Лэвигийн инээмсэглэл хэн хүнийхээс илүү дулаахан байдагт л учир нь оршино.















15
~•°•~

Continue Reading

You'll Also Like

13.4K 1.5K 19
Чи миний үдийн цайнаар ярьдаг гол сэдэв минь байсан Найзууд минь миний ярианаас залхдаг үе ч байсан. 🔴 [12+]
3.8M 159K 62
The story of Abeer Singh Rathore and Chandni Sharma continue.............. when Destiny bond two strangers in holy bond accidentally ❣️ Cover credit...
10.8M 250K 60
𝐅𝐫𝐨𝐦 𝐄𝐧𝐞𝐦𝐢𝐞𝐬 𝐭𝐨 𝐋𝐨𝐯𝐞𝐫𝐬 Enzo Mariano is known for being nothing but ruthless. He is feared by all in the Italian mafia. He kills on...
1.3M 31.2K 46
When young Diovanna is framed for something she didn't do and is sent off to a "boarding school" she feels abandoned and betrayed. But one thing was...