Ep16. 愛は戦いです - Хайр бол тулаан

493 72 3
                                    

~•°•~

"Юу! Орой болтол бэлтгэл хийнэ ээ?!"

Кисэ сэнпайн гайхсан асуултанд дасгалжуулагч Рико Аида шийдэмгий гэгч нь толгой дохилоо.
Тоглогчдыг шаргуу бэлдэх гээд буй шалтгаан нь мэдээж маргааш болох сагсны тэмцээнтэй шууд хамааралтай юм.

Ингээд бэлтгэл эхлэж шидэх нэг нь шидэж, зарим нь залах ч бэлтгэл хийх ажээ. Миний хувьд vorpal sword-ийн менежир мөн Куроко сэнпайн найз охин болох Момои сантай хамт тоглогчдын талбайд гарах хуваарилалтыг хийж байв. Сагсны клубт сайн дураараа орсон охид бэлтгэл л хийнэ үү гэхээс тэмцээнд оролцох боломжгүй байдаг. Тиймд ч нэг ёсондоо энэ клубт надаас өөр охин явдаггүй гэсэн үг юм. Сагс тоглох сонирхолгүй хэдий ч дурлалт залуугаа дагахаас өөр сонголт байгаа гэж үү!
Рико Аида мэтийн дэнгийн эрвээхийнүүдээс Лэви ахмадыг хамгаалах нь Ино Каваи миний үүрэг шүү дээ!

• • •

  Тэр үнэхээр тоглоогүй байжээ. Нар жаргаж, аль хэдийнээ оройны 19:00 цаг болсон байхад Рико хөвгүүдийг тараалгүй бэлтгэл хийлгэсээр л байх юм. Миний ажиглаж байгаагаар тэд үнэхээр ядарч туйлдсан байна.

"Хэичөү, хөлс чинь яг л бороо шиг урсаж байна"

Лэвид алчуур өгөөд хажууд нь суув. Шинэ гишүүн учраас багийг хойш нь татах магадлалтай хэмээн Момои сан хүртэл үзсэн тул Лэвиг үхтэл нь шахаж байгаа нь үнэхээр уур хүрмээр юм!

"Рико сан!"

Нэрийг нь дуудахад Рико аман дахь шүглээ доош буулгаад залхуутай гэгч нь над руу харлаа.

"Ингээд тарсан нь дээр байх"

"Миний оронд дасгалжуулагч болохыг хүсээ юу? Бэлтгэл сайн бол тэмцээнд түрүүлэх нь ойлгомжтой"

"Ингэж их ядарсан хүмүүс маргааш болох тэмцээнд буларсан биетэйгээ яаж оролцоно гэж бодоо вэ? Санаа зовхооргүй чадварлаг гээд л магтаад байсан хүн нь хэн билээ? Гэнэт итгэхээ больчихсон уу?"

"Ино, одоо болно. Хэмжээгээ мэдэх хэрэгтэй шүү. Чиний оролцох асуудал биш"

Миний эрхэмсэг бардам харц эдгээр үгсийн дараа доош буусан юм. Лэви. Тэр ахиад л миний талд орсонгүй. Зөвхөн өөрт нь л санаа зовсон төдий. Биеийг нь өвтгөмөөргүй байхад. Өөрөөс нь хүртэл харамладаг байхад.

「Cmpltd」MeoW || Levi x YouKde žijí příběhy. Začni objevovat