DUSK TILL DAWN

By ENLODY

22.2K 3.2K 643

Шигүү ойд хашигдсан хүмүүс цус сорогчдын ертөнцөөс зугтахын тулд тэмцэлдэх болно. Өөр, өөр сорил, амь өрссөн... More

0-0 : Intro : Walk the line
0-1 : Intro
0-2 : Intro
0-3: Outro: Cross the line
Part I
Part II
Part III
Part IV
Part V
Part VII
Part VIII
Part IX
Part X
Part XI
Part XII
Part XIII
Part XIV
Part XV
Part XVI
Part XVII
Part XVIII
Part XIX
Part XX
ENDING

Part VI

696 132 55
By ENLODY

-------

Jungwon's POV
-------

Алхсаар ядарсан бид бүр залхан өөрийн мэдэлгүй л туйлдсандаа газар сууцгааж эхлэлээ. Жэи ах бууж өгөхийг хүсэхгүй байгаа бололтой урагш тэмүүлсээр л.

"Сонү, нөгөө охин хоёр хааччихав аа? Ууг нь урд зам заагаад алхаж байсан юмсан"

"Магадгүй хэдүүлээ хэт удаан алхаад байсан бололтой" гэчхээд хөлсөө арчин тэнгэр өөд харвал ихэнх хагасыг нь модны мөчир хаачихсан тун бүрэнхий байлаа.

"Алив ээ, хөвгүүд ээ, энд хонохыг хүсээгүй л бол хурдхан босоод тэр хоёрыг гүйцэх хэрэгтэй"

Сонхүн ах бид хоёр амьсгаадсаар нэгнээ татан босгоод дуугай л түүнийг даган урагшлаад удаагүй байхад Сонү ганцаархнаа өөдөөс гараад ирэх нь тэр.

Тэр яагаад ч юм нэг л сэжигтэй харагдах бөгөөд гар нь салганаж, бие нь чичгэнэн харц нь тогтолгүй ийш тийш гүйлдэнэ. Түүний хэвийн бус байдлыг хараад сандарсан би хурдхан өмнө нь зогсон, "Чи чинь яагаа вэ?" хэмээн аяархан асуухад тэр хариулалгүй тайвнаар инээд алдсаар байсан нь дорхноо л хүйтэн хөлс гаргаж дөнгөв.

"Хөөе, Сонү чи зүгээр үү? Өнөө бүсгүй хааччихсан юм бэ?"

Жэи ах шууд л сандарсандаа дайрч давшлахад нь Сонү мөрөө хавчин, "Тэр гэртээ харих ёстой болсон учраас надад зам зааж өгсөн. Би зуслан руу яаж явахыг мэднэ ээ" гэж дөлгөөхнөөр хэлэхэд нь бидний айж, сандарсан шиг зүйл болоогүйд баярлан бүгд гүнзгий амьсгаа аван тайвнаар инээсээр Сонүг даган сүүлчийн удаа оролдоод үзэхээр шийдэн урагшлав.

Гэхдээ л бид бүх зүйл зүгээр мэт баярлан алхаж байсан ч хамгийн урд явах Сонүг харахад тэр нэг л биш байгааг би мэдэж байлаа. Үргэлж инээж, дуу шуутайхан нүдээрээ инээмсэглэж явдаг найз маань өнөөдөр чимээгүйхэн, буурь суурьтай ганц хоёр үг хаян алхах нь энэ ойн хачин сонин увидас бидэнд бага багаар нөлөөлж буйг мэдрэхэд хангалттай том шалтгаан болсон юм.

-------

Niki's POV

-------

Хисын ахыг олохоор гарсан ч түүний Ирён эгчтэй ийм холбоотойг мэдээгүй байсан болохоор нүдэндээ ч итгэж чадалгүй зогсож байсан газраасаа ч хөдөлж чадалгүй хөшсөн минь энэ байлаа. Тэд хоорондоо ямар нэгэн зүйл шивнэлдсэний эцэст ах цааш явж яг одоо өөрийг нь үзэн ядаж, жигшин зэвүүцэж буй мэдрэмжээ гаргаж чадахаар болсонд би зориглон түүний өмнө гарч ирэв.

"Ирён эгч ээ та үнэхээр....."

"Ники????"

"Та хоёр зүгээр ч нэг бие биенээ таньдаг байгаагүй гэдгийг би өөрийн нүдээр харлаа"

"Энэ чиний бодож байгаа шиг....."

"Яаж ингэж хэлж чадаж байна аа??? Та чинь......Сонхүн ах...... Та хоёр...."

Байдгаараа балмагдаж хэдий түүнд уурлахыг хүссэн ч гэсэн цаашдаа нөхцөл байдал аль тийш эргэх бол гэхээс л эмээж, урам хугарч байсан би дорвитойхон үг ч хэлж чадсангүй тэдний өмнөөс дотроо шаналж байлаа.

"Ники, бид зүгээр л...."

"Найзууд болохоороо үнсэлцээд сууж байдаг юм уу??? Би Хисын ахыг манай бүлэгт орж ирснээс хойш их үлгэр дуурайлал авч хүндэлдэг байсан ч гэсэн түүний үйлдэл Сонхүн ахд таалагдахгүй л болов уу. Үнэнээ хэл эгч ээ!!"

Тэр бодлоо өөрчлөхгүй гэсэн шийдэмгий байдлыг минь хүндэтгэж буй бололтой толгой дохисны эцэст хүндээр санаа алдан намайг дэргэдээ суухыг дохив.

"Үүнийг Хисын бид хоёроос өөр хэн ч мэдэхгүй. Гэхдээ чамд л гэж хэлэхэд бид өмнө нь үерхдэг байсан юм. Миний буруугаас болж салсан. Тэгээд удалгүй би энэ сургуульдаа шилжиж ирээд, Сонхүныг бэлтгэл дээрх залуу болохыг таньж тэгээд л бидний түүх эхлэсэн."

"Харамсалтай нь Хисын ах буцаж гарч ирснээс болоод та Сонхүн ахаас урвасан. Зөв үү?"

Ирён эгч урт бор үсээ чихнийхээ ардуур хийн гэмшсэн бололтой толгойгоо дохив. Гэсэн ч тэдний тухай бүхнийг тэр чигт нь мэдэхгүй хэрнээ ингэж аашилж болохгүйгээ би сайн мэдэж байсан тулдаа дэмий л яриаг нь чагнан суулаа.

"Сонхүн энэ тухай юу ч мэдэхгүй учраас гуйя, битгий хэлээрэй"

"Болохгүй ээ, эгч ээ. Та эртнээс хэлэхгүй л бол энэ тэнэг харилцаа чинь тэдний хэн хэнийг өвтгөхийг мэдэхгүй байна гэж үү? Хэдий хоёулаа багаасаа л асуудал бүрээ хуваалцаж үе тэнгийнхэн шиг нөхөрлөсөн ч би шударга ёсны талд......"

"Ники, хэрвээ чи түрүүний харсан бүхнээ Сонхүнд хэлчихвэл тэгээд л дуусна. Бидний үерхэл, Сонхүны сэтгэл гээд бүгд ор мөргүй алга болчихно. Би энэ хүртэл нуусан учраас дахиж үүн дээрээ гэм нэмж түүнийг өвтгөмөөргүй байна. Туслаач дээ?" гэсээр гараа урдаа аван чин сэтгэлээсээ гуйж байлаа.

"Хисын ах таны үерхлийн тухай мэддэг үү?"

"Үгүй ээ, тэдний хэн нь ч нэгнийхээ тухай мэдэхгүй"

Энэ л хариулт нь төсөөлж байснаас минь тэс өөр байсан учраас Хисын ахд гомдох сэтгэл эсрэгээрээ Ирён эгчид итгэдэг байсан итгэл урам хугаралтаар солигдоход нөлөөлчхөв.

"Арай ч дээ. Тэгвэл бүр хоёулангийнх нь сэтгэлийг та өвтгөж байна шүү дээ. Би хэлэх ёстой---Хэн хэнд нь. Хисын ахад хоосон найдвар төрүүлж, Сонхүн ахыг хуурахаа боль!!!"

Намайг ууртай босох гэхэд эгч гараас зууран, "Чи хэзээ ийм хүйтэн сэтгэлтэй байлаа даа. Хоёулаа жил бүр хамтда дэлгүүр орж ээж аавд чинь өгч Япон руу явах бэлгээ бэлддэг. Чи үргэлж надад урам зориг өгч, тусладаг. Энэ удаад ч гэсэн юу ч хараагүй мэт өнгөрөөгөөд эгчдээ дахиад жаахан л цаг өгчихвөл би тэдний хэн хэнийг гомдоохгүй байх арга бодож олно оо, амлая" гэсээр чичгэнэн гуйх нь сэтгэл өвтгөж, дорхноо л эргэлзээг минь өдөөж чадлаа.

"Та хэнд нь хайртай юм бэ?"

Үүнийг би тун амархан, тов тодорхой, түүнийг хариултыг нь сайн мэддэг ч үлдэх нэгийг нь өрөвдсөндөө ингэж хоргоогоод байна гэж бодсон ч Ирён эгчийн эргэлзсэн харц, тогтож үл чадах нүд нь миний буруу байсныг нотолсон билээ.

"Бурхан минь гэж, үнэхээр үү?? Сонхүн ах ч их шаналах байх даа!!!"

"Үгүй дээ, надад зүгээр л цаг хэрэгтэй байна, Ники. Цаг!!!"

"Би таньд ч,ах нартаа ч хайртай. Хэн хэнийг нь ирээдүйн үймээн самуун, сэтгэлийн зовлонгоос аврахын тулд өнөөдөр л таны халгаад байгаа чинь үнэнийг зарлах ёстой. Намайг уучлаарай, эгч ээ" гэж шийдэмгий хэлчхээд түүний гарыг холдуулан Хисын ахын араас байр луугаа хар хурдаараа гүйлээ.

Хэн ч Сонхүн ахыг хараад дуугай, хөндий хүйтэн зан чанартай гэж хэлнэ.
Тэр үнэхээр л өөрийнхөө хайртай, дуртай хүмүүстэйгээ л харилцаж, бусдыг үл тоодог.
Зөвхөн өөрийгөө бодож, өөрийнхөө бүхнийг хийсэн шиг хийж, бусдад гай болохгүйг эрхэмлэдэг ах маань Ирён эгчээс болоод л өөрчлөгдчихсөн.
Хэнээс ч айж эмээлгүй хайрын тухай ярьж, бүр уран гулгалтын үзүүлбэрүүдээ хүртэл түүнд зориулан бэлддэг болоод удсан.
Мөсний ханхүүгийн зүрх сэтгэлийг ингэтэл нь хайлуулан өөртөө уусгачхаад,
Тийм хариу барьж буй Ирён эгчид итгэж ч чадахгүй нь.

"Өө, Ники!!! Яагаад ийм орой болсон хойно---"

Хисын ах намайг өрөөндөө ороход орон дээрээ хэвтэн, тааз ширтэнгээ ийн хэлэхэд нь би түүнтэй үг дуугарахыг ч хүсээгүй боловч хоолойгоо засан, "Нөгөө хэд одоо болтол ирээгүй л байна уу?"

"Тийм ээ, санаа зовж байна шүү. Хоёулаа араас нь гараад явчихвал багш нар бүр бөөн юм болно доо"

Үнэндээ түүнтэй жаал жуул юмс ярилцсаар танилцаад удаагүй ч өнгөрсөн хугацаанд нэлээдгүй дотно болсон тул харилцахад их амар санагддаг. Мэдээж Хисын ах ч гэсэн Ирён эгчийн үерхлийн талаар мэддэггүй учраас хохирогч шүү дээ. Харин түүнд хэлсэн нь дээр үү?Сонхүн ахад хэлсэн нь дээр үү гэдэг л эргэлзээг минь төрүүлсний эцэст би Хисын ахыг илүү тэвчээртэй байж, энэ бүхнийг эцэслэж чадна гэж итгэсэн билээ.

Тэгээд ч Сонхүн ахын дурласан зүрхний цохилт нь хүртэл надад мэдрэгддэг байхад би түүний энэ их хайр, тэр их итгэлийг үгүй хийчхэж чадахгүй л болов уу.

Тэр гэрлээ унтраасан ч унталгүй намуухан хайрын дуу тавьсан чигтээ амандаа зөөлөн аялан инээд алдана. Магадгүй миний удахгүй хийх үйлдэл түүний энэ их сэтгэл хөөрөл, баяр баяслыг үгүй хийх ч өөр арга байсангүйд би дээш өндийн орных нь дэргэд суув.

"Ахаа, та Ирён эгчид сайн юм уу?"

Намайг ихэд болмгоожтой асуухад тэр цочирдсон харагдсан ч ичингүйрэн, "Я-яасан илт харагдаад байна уу?" гэхэд нь би хурдан,хурдан толгойгоо дохилоо.

"Үнэндээ үүнийг хэлж болохгүй ч гэсэн бид урьд нь үерхдэг байсан юм! Тэгээд л би түүнтэй дахиад учирснаа аз завшаан гэж тооцоод бүхнийг эхлүүлэх боломж хайгаад---"

"Ингэж хэлж байгааг минь уучлаарай, ах аа! Гэхдээ Ирён эгч Сонхүн ахын найз охин"

Түрүүнээс хойш хоолойд минь тээглэж, зүрхэнд торсон тэрхүү хатуу үгсийг шуудхан л зоригтой урсгачихсанд Хисын ахын сайхан инээмсэглэл цочролын түгшүүрт харцаар солигдож нүд рүү нь ч харахаас эмээсэн би дэмий л газар шагайн суулаа.

"Юу гэсэн үг юм???? Ирён яагаад.....Сонхүнтэй үерхдэг ээ?? Яаж тийм зүйл?"

"Та анхнаасаа гадарлаагүй гэж үү? Тэд үерхээд бараг хагас жил болсон. Таныг манай сургуульд шилжиж ирэхээс ч өмнө үерхсэн. Хосуудын дундуур ороод хэрэг....." гээд хэлж дуусаагүй байхад л Хисын ах толгойгоо сэгсрэн, "Итгэхгүй байна. Чи надаар зүгээр л тоглож байгаа биз дээ?"

Одоо ч найдлагын оч нүдэнд нь талимаарах ч би санаа алдан гар утсан дээрх миний дарж өгсөн тэдний олон зургуудыг ахад харууллаа. Сонхүн ахын төрсөн өдөр, олон тэмцээн уралдаан, болзоо, аялал гээд цөөхөн боловч чухал хэдэн зургууд Хисын ахад хангалттай сайн нөлөөлсөн юм.

"Ч-чамд баярлалаа Ники. Үнэнийг хэлсэнд"

Би ч түүнийг энэ хугацаанд бидэнтэй байхдаа ганц ч удаа тэдний тухай бодож, сэжиглээгүйд гайхширсан боловч одоогийн нөхцөл байдалтай эвлэрэн буцаад орон дээрээ суухад Хисын ах нэг хэсэгтээ л юм ярьсангүй.

Бидний эв хавгүй ярианаас бараг гучин минут орчмын дараа гэнэт л хөлийн чимээ гарч хаалга гаднаасаа онгойн утасныхаа гэрлүүдийг асаасан манай залуус ороод ирлээ.

Жэи ах бүр халтайж гүйцсэн нүүрээ шудран арчаад намайг тэврэхэд ардаас нь Жонвон, Сонү ах нар орж ирсэн ч Сонхүн ах харагдсангүй.

Би Сонүгийн дэргэд очин байдгаараа ядарч туйлдсан түүний гарыг нудран, "Сонхүн ах хаачсан юм?" гэж асуувал тэр эхэндээ яг л сонсоогүй мэт над руу цэл хүйтэн харцаар удаан ширтэв.

Цаанаа л хүйтэн хөлс асгаруулж, шар үс босгом онцгүй харц, Сонүгаас урьд хожид хэзээ ч авч байгаагүй хэв шинжийг мэдрүүлэх нь хачирхалтай!!

"Аан тэр үү..... Ирён дээр очихоор явсаан. Тэд уулзаж байгаа" хэмээн чанга хариулахад би өөрийн эрхгүй л Хисын ахтай харц тулгарч орхилоо!!

------

Iryeong's POV

-------

Би түрүүн мэдэрсэн бүхнээ дахин тунгаах зуур ганц өдрийн дотор ямар олон зүйлс болж болдгийг ухааран хэвтэж байлаа. Даавуун унтлагын хувцас маань онгорхой цонхны цаанаас орж ирэх салхинд багахан намирах сүүдэр нь нүдэнд үзэгдэнэ.

"Тог,тог,тог"

Гэнэт л хажуугийн цонх дуугарах шиг болсонд байдгаараа цочоод хажуу тийш хартал Сонхүн инээмсэглэн зогсож байх нь тэр. Түүнийг буцаад ирснийг хараад айх, баярлах зэрэгцэн бусад охидоо сэрээхгүй гэсэндээ чимээгүйхэн цонхоо томоор онгойлготол тэр ганц үсрээд л дотор ороод ирлээ.

Сонхүн орж ирсэн даруйдаа намайг чангаар тэврэн, "Намайг уучлаарай, зөндөө их айсан уу?"

"Бэртэж гэмтээгүй биз дээ? Хэзээ ирсэн юм?"

"Чамайг санан,санан ойг бараг чам дээр буцаж ирэхийн төлөө бүтэн самнасны эцэст ирлээ дээ."

Би түүнийг ширтэн худлаа инээмсэглэхийг хичээсэн ч яагаад ч юм Сонхүны нүд рүү харна гэдэг давж боломгүй хүнд даваа шиг санагдана. Өчигдөр Хисынд үнсүүлчихсэндээ, Никигийн хэлсэн бүхнийг сонсчихсондоо одоо ч шаналж байсан тул яг ингээд урд нь зогсох асар их гэмшлийн сэтгэл төрүүлж байв.

"Хайр аа, зүгээр үү?"

"Би зүгээр дээ. Яагаачгүй"

Худлаа үнэн үгсээр аргалах гэсэн ч Сонхүнд миний байгаа байдал хачин санагдаж тэр гараас хөтлөн, "Хайрынхаа нүд рүү хар даа?" хэмээн тушаал буулгах ч ихэд соёлтой асуухад нь би гунигтайхан өөдөөс нь харав.

"Муу юм болвол, хэцүү зүйл тохиолдвол заавал хайрдаа хэлж байгаарай. Бидний дунд нууц байх онцгүй шүү дээ"

"Тийм ээ, мэдэж байгаа" гэхэд Сонхүн шуудхан л гараас минь хөтөлсөн чигтээ доош татан орон дээр хамтдаа суулаа.

"За одоо буц аа. Хүүхдүүд мэдчихнэ. Тэгээд ч маргааш л явсан сонин хачиныг чинь сонс....."

"Дахиад л надаас зугтаж байгаа юм уу? Зүв зүгээр байсан хэрнээ яагаад гэнэтхэн хулгайч шиг гэтэж байж чамтай уулзах ёстой болчхов оо, Ирён?"

Бухимдангуй гомдолох энэ л өнгө аясыг би бараг сонсож байгаагүйдээ самгардан, "Б-би бултаагүй ээ. Чамд л тэгж санагд---"

"Зүгээр л би нотлохыг хүссэн Ирён. Чамд жинхэнээсээ дурласан гэдгээ. Ичимхий даруухан би чамд дурласныхаа дараа хүн бүрийн өмнө гараад чангаас чанга энэ охинд хайртай гээд хэлчхэж чадна гэдгээ л харуулах гэсэн юм. Өмнө нь ийм байгаагүй ч чи улам л надаас холдоод, надад эргэлзээд байна" гэчхээд хүчлэн инээхэд нь миний хамгаас хайртай баруун хацар нь хонхойно.

"Тэнэгхэн минь дээ, хайр их байх тусам түүнийг далдлах ёстой байдаг юм. Миний хайр ийм их шүү гээд хүн бүрт харуулаад байвал үнэ цэнэгүй болчихно"

Намайг далийчихсан байсан цамцных нь захыг янзлахад тэр хөмсгөө зангидан, "Хөөх, наад тухай чинь харин бодоогүй юм байна"

"Харин ч цэвэр ариунаар нь байлгахын тулд дундаа л хадгалах хэрэгтэй. Тэгээд ч энэ чинь бидний л амьдрал, бидний л хайр байхад үүнийг бусдад таниулах гэсний шаардлагагүй шүү дээ. Өөрсдөө л мэдэж байхад болно"

Сонхүн ухаарсан мэт толгой дохин намайг өөртөө наан дулаахнаар тэврээд, "Цаг хугацаа өнгөрөх тусам би чамд улам л илүүтэйгээр уусаад байх юм, Ирён. Чи л байвал болох юм шиг байна" хэмээн намуухан шивнэхэд нь яалтчгүй зүрх рүү тэвнээр хатгах мэт л хатгуулаад явчихсан нь тод томруун мэдрэгдлээ.

Надаар л дутаж, надаар л дүүрдэг нэгэн байхад,
Дундаас ч илүүгээр дундалчхаад, дүүргэж чадаагүйдээ харамсан гансардаг нэг нь ч бий!
Намайг л хайрлаж, намайг нь нандигнадаг нэгэн атал,
Түүнийхээ сэтгэлийг ч бодолгүй өрөөлийн ардаас хөл алдан гүйх,
Над шиг тэнэг ч бий

Сонхүн гутлаа тайлснаа яг л гэртээ ирсэн мэт орон дээр минь гаран тухтай нь аргагүй хэвтэхэд байдгаараа ичсэн би гараас нь татан, "Юу вэ? Өөрийнхөө байр луу явж унт аа. Багш нар чамайг энд унтсаныг мэдвэл..,,,," гээд үгэлж гарсан ч тэр юм хэлсэнгүй гараас татсаар намайг араас минь тэврэн нуруунд наалдаад санаа алдлаа.

"Жэин дүү ор сураггүй болчихсон юм байна лээ. Бид түүний сургийг гаргасан ч бүтэхгүй гэдгийг нь ойлгосон"

Нойрмогхон шивнэх түүний бүлээн амьсгал мэдрэгдэх тусам миний ч нүд анилдан, "Жэи өөрөө зүгээр үү?"

"Харин л дээ....Тэр үнэхээр гунигтай харагдсан. Магадгүй бид яг одоо хамт байгаа хүмүүстээ анхаарал халамжаа чадах ядахаараа тавих ёстой байх. Хайртай бол хайртайгаа хэлж, санасан бол санасан, дургүй бол дургүй гээд тодорхой, үнэнч байвал хожим нь харамсах зүйлгүй шүү дээ" гэхэд нь би толгой дохин түүний бэлхүүсээр минь тэврэх гараас зөөлхөн атгалаа.

"Би өнөөдөр зөвхөн чиний төлөө л хөдөлж, явж, хөдөлмөрлөж чаддагаа ухаарсан. Төөрч ядарсандаа бууж өгчихмөөр байсан ч чам дээр очно гэх ганц хүсэл дотроос ундарсан.
Тийм ч учраас хамгийн эхэнд өөрийнхөө амар амгалан болох чинй дэргэд ингээд ганцхан шөнө байя." гэснээ нуруунд улам л нүүрээ наан, "Чамаар ингэж их дутаж, тэгж их дүүрдэг байхад ядаж чи хэзээ нүдрүү минь харж байгаад би зөвхөн чамд хайртай шүү, Пак Сонхүн гэж хэлэх юм бол ?"

"Сонхүн аа, би үнэхээр чамд----"

Намайг ярих гэж оролдох тусам Сонхүны гар улам чангарч, бидний бие ойртож байсан ч тэр эргэж хараад хацрыг минь зөөлөн илэн, "Урьд хожид чамд өөр хүн байдаг байсан ч хамаагүй ээ. Ондоо зүйл бодож, түүндээ дурласан ч хамаагүй. Сэтгэл чинь бэлэн болсон өдрөө л бүхнийг эхлүүлье гээд надад хэлэхэд болно."

Би түүний хүлээцтэй бөгөөд ухаалаг байдлыг бишрэн шуудхан л чангаар тэврээд духаа нийлүүлэхэд Сонхүн нүд рүү минь харууслын янзтай ширтсэн ч өнөө л дулаахан хайр нь огтхон ч өөрчлөгдөөгүй харагдана.

Гэхдээ би ганц л зүйлээс сүнсээ зайлтал айж бас эргэлзсэн.









Би Хисыныг сэтгэлээсээ үүрд мөнх явуулж чадах болов уу?

-------

M/N: Яагаад ч юм энэ бичвэрээ бичихээр л цаанаасаа онгод ундраад байх юм🤣Та хэд минь ч бас идэвхтэй хайраа шингээж уншдаг учраас маш их баярлалаа. Бүгдийнх нь сэтгэгдлүүдийг, таамгуудыг нь дахин, дахин уншдаг шүү!

Миний хайртай хүмүүс минь бүгдээрээ сайхан амраарай!!❤️

Continue Reading

You'll Also Like

637 194 9
❞ تـڪـایـە مـەڪـەوە خـۆشـەویـسـتـی ڪـەسـێـڪی تـرەوە.❝ دەسـتپێـڪ: 05.05.24 ڪۆتـایـی: . . . . . . . . .
1M 35.6K 62
𝐒𝐓𝐀𝐑𝐆𝐈𝐑𝐋 ──── ❝i just wanna see you shine, 'cause i know you are a stargirl!❞ 𝐈𝐍 𝐖𝐇𝐈𝐂𝐇 jude bellingham finally manages to shoot...
501K 7.6K 83
A text story set place in the golden trio era! You are the it girl of Slytherin, the glue holding your deranged friend group together, the girl no...
13.9K 1.3K 23
Жэнни: Би үргэлж чамайг боддог шүү дээ хонгор минь! Тэхён: Мэдээж би ч бас үргэлж боддог! Чамтай учирсандаа би маш их баярладаг. Ямар азаар би Плэебо...