Let's cook | V2

By TenGi10

6K 1K 867

Гурван жил тутамд зохион байгуулагддаг SM салбар рестораны 2020 оны шалгаруулалт эхэлснийг албан ёсоор мэдэгд... More

0
Шалгаруулалт
Эхэллээ !!
Эхний шат
Чалиапин стек
Үдэшлэг
Хуучны анд
Хоёрдугаар шат
Ширүүн өрсөлдөөн
Эцсийн тав
Үдэшлэг 2
Шөнийн videocall
Эргэн ирэлт
Эцсийн шат
Хоёр ялагч
Бэлтгэл
Дүёоний өвөөгийнх
Жэжүд
NCTagram
Жэжүгийн үдэш
Хуваарь
Бусанд
Stalker
Stalker 2
Нислэг
Жинхэнэ эхлэл
Зураг авалт
Эхний шат
Эхний шат ( part 2 )
Гөлөг
Эхний шат ( part 3 )
Тайван үдэш
Уйтгар
Фэнфик
Хоёрдугаар шат

Францад

130 23 12
By TenGi10











Сончан хүү цүнхээ барингаа өөрийнх нь суух ёстой байсан онгоц аажмаар тэнгэр өөд хөөрсөөр нисэн одохыг харан зогсоно .

Сончан өчигдөр шөнөжин бусадтайгаа videocall-аар ярьж ярьж нэг юм унтахын даваан дээр аав нь шөнө дунд өрөөрүү нь дайрч орж ирж Францад очоод ямар ямар тогооч нартай уулзаж гарын үсгийг нь авах тухай үүр цайтал лекц тавьсан .

Удаан үргэлжилсэн аав гуайн лекц арай гэж дуусан орон дээрээ нуран унаж ганц хором нүдээ аньсны дараа сэрүүлэг нь дуугарахад Сончаний дургүй нь хүрэн "дахиад тавхан минут" гэж өөртөө хэлээд тавин минут унтчихсан байсан .

Сэрснийхээ дараа цагаа шалгатал онгоц хөөрөхөд гучхан минут үлдсэн байсан . 464 missed call , 43 new messages .

Тэнгэр нураад ирэх шиг л болсон . Гүн шоконд орсон Сончан багахан найдвар тээн онгоцны буудал дээр хамаг хурдаараа ирсэн ч онгоц аль хэдийн хөөрөөд эхэлчихсэн байсан.







Сончанд ирсэн зурвасууд :


Ким Дүёон ахлах - Ална даа !!!

Шотаро - Сончан чи хаана байна аа ?!!

И Тэюун дэд ахлах - Сончан хурдлаарай !!!

Рэнжүн - Би чамайг ингэж хүмүүжүүлээгүй шүү !!

Жэно - Анд хурдлахгүй бол хөөрлөө шүү

Жэхён - Чиний суудал Тэюуний хажууд юм байна . Хоёулаа байраа сольё .

Жэхён - Өө чи байхгүй байна . Ашгүй2

Тэн - Чи ингээд боломжоо алдчихлаа . Чиний тогоочийн карьер эхлэхээсээ өмнө дуусчихлаа . Чи элит аравт орсон ч олон улсын шалгаруулалтынхаа эхний шатанд ч орж чадсангүй . Чамайг одоо гудамжны гуанз л хүлээж  авна . Одоо чамд транстосонд хайрсан түлэнхий  хуушуур зарж эсвэл хар тамхи зарж амиа зогоохоос өөр сонголт үлдсэнгүй .

Тэн - За joke шүү ! Ххахаха . Дараагийн нислэгээр хүрээд ирээрэй . Хангалттай цаг байгаа . Гэхдээ зохиолч , ахлах хоёр их ууртай байна .

Хэчан - Зохиолч ууртай байна . Юмыг яаж мэдхэв хиймэл үс зүүгээд ирээрэй . Зохиолчид үсээ зулгаалгаж байсан туршлагтай хүн ярьж байна .

Хэчан - Туг тугаараа унана шүү






















Хөтөч : Bienvenue .  Je m'appelle Eli . Je suis un guide

Орчуулагч : ( Тавтай морил . Намайг Эли гэдэг . Би та нарын хөтөч )

Дүёон : Bienvenue . C'est agréable d'être de retour en France . ( Сайн байна уу? Францад дахиад ирэх таатай байна )

Хөтөч : *инээмсэглэх* c'est un honneur de vous rencontrer . ( Тантай уулзах нь нэр төрийн хэрэг )

Дүёон : Merci, montre-moi le chemin ( баярлалаа , одоо зам заа )

Яаняан : Ахлах Франц хэл мэддэг байсан юм уу?

Дүёон : Би Францад багагүй хугацаанд байрласан . Анхан шатны мэдлэг бол байгаа .

Хөтөч : Та бүхэн намайг дагаад явна уу ~

Орчуулагч : Дагаад явна уу






Бид нар юу ч гэсэн Францад аюулгүй хүрээд ирлээ . Эхний шат хоёр өдрийн дараа болохоор Сончан амжчих байх аа ~ Юу ч гэсэн эхлээд бид нарт зориулж бэлдсэн байр луу эхлээд явцгаая .

Бид онгоцны буудал дээр биднийг хүлээж байсан таваг машинд салан суулаа . Францад цаг агаар намуухан салхитай , цэлмэг тэнгэртэй гоё байна . Хотын гудамжийг машины цонхоор ширтсээр нэг мэдэхэд бид байрлах газраа хүрээд ирчхэж .

Би хувьдаа ямар нэгэн том зочид буудал хүлээж байсан ч уламжлалт солонгос гэр биднийг угтаж авлаа .



Дүёон : Орон орноос ирсэн зочдод зориулж тухайн улсынх нь үндэсний гэрийг барьдаг юм.

Бид машинаасаа буун өөрсдийн чемодан болон цүнхийг зөөх гэтэл жолооч нар биднээс урьтаж буун бидний өмнөөс зөөчихлөө .

Бид хөтөч болон жолооч нартай салах ёс хийгээд гэрийн доторхыг сонирхохоор орлоо . Харьцангуй олон хүн байрлаж байгаа тул нилээд сүрлэг байшин барьсан байна . Зүүн жигүүрт эрчүүд харин баруун жигүүрт бэлла бид хоёр байрлана . Гэхдээ нэг сонин юм нь хоёр жигүүр хоёулаа бараг л ижилхэн хэмжээтэй .

За тэгээд та нар учраа олоод байрлана биз . Бэлла бид хоёр өрөө өрөө сэлгэж унтана аа ~ Харин гол гэрт гал тогоо , том өрөө , биллиардын өрөө бас бус юмс байгаа .

Яг үнэндээ Францад ирчихсэн байгаа гэдгийг мартуултал нарийн бүтэцтэй барьсан байна . Солонгос хүн ажилласан бололтой . Гадаах цэцгийн хүрээлэн хоёр хүний цайны ширээ , саравч болон жижиг цөөрөмтэй . Манай хэд хөөцөлдөж тоглоход хангалттай зайтай л юм байна .

Бас дундаж хэмжээтэй усан сан байсан . Усан санг тойруулаад биеэ шарж хэвтдэг сандлууд бас байсан . Усан сангын хажууд бас жижиг лонжтой .

Харин хамгийн гол юм нь гол гэр доторх бэлтгэлийн гал тогоо юм даа . Шотаро , Сончан хоёрт бол бүх болзлыг нь хангаж өгсөн нарийн хийцтэй орчин үеийн гал тогоо . Орц бүрийн онцлогт тааруулсан хадгалалттай , тэр баргийн хүний ашиглаж чаддаггүй нарийн гал тогооны хэрэгслүүдтэй . Мөн ариун цэврийг дээд цэгт нь сахисан гал тогоо байна .

Өнөөдөртөө Шотаро , Сончан хоёрыг Парисын алдартай ресторануудаар дагуулж явуулах бодолтой байсан ч Сончан байхгүй тул зүгээр л амрахаар шийдлээ . Шотаро Сончанд бага зэрэг санаа зовсон харагдаж байна . Хэрэггүй юманд санаа зовох юм даа .

Сончан юу ч гэсэн дахиад тасалбар захиалчихсан гэсэн . Хайран сайхан 1000 доллар . Уг нь 541 долларын үнэтэй л дээ . Гэхдээ тасалбар зарж байсан хүнийг хахуульдаж байж хамгийн ойрын хугацааны тасалбарыг нь авсан гэсэн . Ойролцоогоор 13 цаг нисэж ирсэн . Сончаний нислэг нь 21 цагаас гэхээр маргааш арван цагт л ирэх нь дээ .

Далийхад эндхийн wifi одоохондоо жоохон гацаад байна .

Continue Reading

You'll Also Like

110K 3.9K 37
❝ if I knew that i'd end up with you then I would've been pretended we were together. ❞ She stares at me, all the air in my lungs stuck in my throat...
243K 15.7K 20
"you might not be my lover, but you still belong to me" "crazy, you don't even love me but you want to claim me as yours? have you lost your mind jeo...
640K 23.3K 98
The story is about the little girl who has 7 older brothers, honestly, 7 overprotective brothers!! It's a series by the way!!! 😂💜 my first fanfic...
385K 18.5K 80
Kang y/n was always been the black sheep of the family. Overshadow by her extremely talented, gorgeous sister Roseanne . Who has the world revolve a...