Жинхэнэ эхлэл

131 24 31
                                    














Зохиолч : Бид одоогоор нэг үнэтэй тансаг ресторан дотор танилцуулга маягийн уулзалтанд хүрэлцэн  ирээд байна . Одоогоор Винвин бид арван гурван номерын ширээн доор нуугдаж байна . Юу болсон бэ ? гэхээр би уул нь бол зүв зүгээр шоколад идээд зогсож байсан чинь нэг Итали оролцогчийн нохой нь миний царайг хараад дургүй нь хүрсэн юм уу? Яасан юм ?! бүү мэд намайг хөөгөөд байна . Би чинь тэгээд энэ нэг танилцуулгын ёслолыг чинь нохойнд хазуулахгүй дуусгачихмаар байна шд .

Харин Винвин яагаад надтай хамт байна вэ? Гэхээр нэг Франц оролцогч манай Винвинд дурлачихсан юм уу ? Яасан юм ? Ойр хавиар нь эргэлдээд , францаар шулганаад байсан болохоор надтай хамт байгаан . Ахлахаас юу яриад байгаа юм ? гээд асуусан чинь намайг тоохгүй тэр франц гартай францаар шулганаад байсан .

Бусад маань бид хоёрыг бодвол гайгүй ээ ~ Элит арвын бусад найман оролцогчидтой танилцаад хууч хөөрөөд сууж байгаа . Байх . Ширээн доор нуугдаж байгаа бид хоёр юу мэдхэв ? Юүта Винвинийг хайж явж байгаад яаж ч юм өөр дүүрэгт оччихсон гэсэн . Өөрөө тэгээд замаа олоод ирээрэй . Сончан маань Парист хүрээд ирэх нь ирсэн ч ядраад байна гээд байшиндаа үлдсэн .

Нээрээ миний паста аваад ир гэсэн хятад бацаан хааччихав ?? Бас Жонүд шоколад захисан алга ?

Жонү : *бүтээлгэ сөхөх* Зохиолчоо энэ таны захисан шоколаданд дүрсэн гүзээлзгэнэ бас алмонд самартай шоколад .

Зохиолч : Өө данкюу данкюу

Жонү : Харин энэ Винвиний захисан нимбэг болон гаатай макарон

Винвин : *инээмсэглэх* баярлалаа

Жонү : *бүтээлгэ доогуур орох* Та хоёр энд хэр удаан байх юм ?

Зохиолч : *бодох* үдэшлэг дуустал *гүзээлзгэнэ идэх*

Зохиолч : Ингэхэд миний паста яасан бэ ??

Хятад оролцогч : *бүтээлгэ сөхөх* Энд байсан юм уу ~ *зохиолчид тавагтай паста өгөх*

Винвин : *орчуулах*

Зохиолч : *тавагтай пастаг авах* Ваа шишиэ шишиэ

Хятад оролцогч : *инээх* Хачин хүн бэ ~

Винвин : Хэн ? Би юү ?

Хятад оролцогч : Ийм арга хэмжээнд ширээний бүтээлгэ доор нуугдаад , танихгүй хүнд паста аваад ир гэж захиж байгаа хүн хачин биш гэж үү ~*инээмсэглэх*

Let's cook | V2Where stories live. Discover now