01

2.4K 278 20
                                    

"Тэхёнаа!!"

Тэнгэр хүчтэй дугаран бороо нэг нэгээрээ дусаж эхлэв. Эхлээд удаанаар шивэрч, удаалгүй аянга цахилгаан татуулж нүсэр чангаар хангинан дээрээс минь доош бяц дарахыг хичээсэн мэтээр хүчтэй орж эхлэв.

Хав харанхуй... Миний зогсох гудам, айлуудын цонх, тэнгэр бас...

Түүний амьгүй хоосон мэт харц

Бүгд хав харанхуй.

Аа хүлээ. Энд харанхуйгаас өөр нэг зүйл байна. Хоосон харанхуй нүдээрээ ширтэх түүний зүгээс даарсандаа эсвэл айсандаа чичигнэн зогсох миний зүг урсах тэр тодоос тод улаан өнгө харанхуй дунд тодоос тод харагдана.

Энэ хүрээд зогс! Яг л үзэж байсан бичлэгээ зогсоодог шигээ зогсоогоод гацаж үлдсэн тэр л дүр төрхийг тархиндаа төсөөлнө үү. Яагаад ингэж хүсэж байна вэ гэвэл яг энэ төрх л миний тархинд хуучин хальсан дээр үлдсэн зураг шиг тодоос тод үлдсэн учир. Хүчтэй бороо, харанхуй орчин чичигнэн зогсох намайг бас намайг хөшөөж айлгаж орхисон түүний тэр харцыг хөл дор минь урсан ирэх үерийн ус шиг тэр их цусыг юуг нь ч үлдээлгүй бүгдийг нь яг л би тархиндаа яаж сийлж үлдээсэн шиг сийлж үлдээ.

Тэр үзэсгэлэнтэй байсан юм. Хэдий харанхуй бас улаанаас өөр зүйл байгаагүй ч тэрний харц үгээр хэлэхийн аргагүй үзэсгэлэнтэй байсан.

Тэр яг л айдас шиг мэдрэгдэж, солонго шиг харагддаг байлаа.

Мэдрэгдэх тэр л айдас чамайг сэтгэлийн гүн дэх харанхуйлуу татаж живүүлнэ. Гэвч солонго шиг харагдах тэр л төрх нь чамайг мөрөөдөлд умбуулж орхино.

Тэр ердөө л нэг алиалагч байлаа. Хүүхдийн төрсөн өдөр, цэцэрлэгийн ойн баярт очиж өөрийгөө тэнэг байдалд оруулж хачин сонин илбэ ашиглан бусдыг инээлгэдэг...

Ердөө л нэг муу алиалагч байв.

Гэхдээ тэр гунигтай алиалагч байсан юм.

***

"Хён бид энд байж болохгүй. Бидэнд мөрдлөг хийх эрх байхгүй. Дарга мэдвэл энэ маш том асуудал болно"

Хюнинг хажууд минь сандарсан байртай алхангаа ийн хэлэх үед би нүдээ эргэлдүүлж толгойгоо сэгсэрсээр зургын аппаратаа гаргаж ирэн цусны толбоны зургыг дарж авав.

" Кай минь дээ Кай минь. Иймэрхүү юмнаас айгаад юу ч  хийхгүй бол чамд цагдаа болох хэрэг байсан юму?" гэсээр зургын аппаратаа буулган түүнрүү эргэж хартал. Тэр хошуугаа унжуулан дороо хэд дэвхэцснээ тэмдэглэлийн дэвтрээ гаргаж ирэн тосон балныхаа ар дээр даран

Your Eyes Tell [completed] Where stories live. Discover now