Оршил

36 8 2
                                    



Одоо миний ярьж өгөх энэ түүх нь та бүхний өмнө нь уран зохиолын ном киноноос үзэж байсан цус сорогч , лусын дагина , шидтэн , хүн чоно гэх мэт ер бусын амьд биеттэй ижил зүйл юм. Яг одоо чиний харж л чадах тэнгэрт нэг хүн онгоц шүхэр пуужин гэх мэтийн хямдхан технологи  хэрэглэхгүйгээр өөрийн биеэр үүлсийг мэдрэн дүүлэн нисэж байгаа гээд төсөөлөөд үздээ атаархмаар биш гэж үү? Ихэнх хүн төрөлхтөн өөрсдөөс нь өөр хүн дүрстэй амьд биет энэ ертөнцөд амьдардаггүй гэж боддог. Гэвч яг үнэндээ лусын дагина ганц эвэрт шулам жигүүртэн гэх мэт ер бусын зүйлс маш нуугдмалаар оршин байсаар ирсэн билээ.
Жигүүртэн гэдэг нь хялбараар тайлбарлавал нисдэг хүн гэсэн үг. Жигүүртэн нь дотроо  далавчтай далавчгүй гэсэн 2 төрөлд хуваагддаг. Далавчтайг нь сахиусан тэнгэр харин далавчгүйг нь супермэн гэж хүмүүс боддог.Мэдээж далавчит гээд шувуу шиг үргэлж далавчтай яваад байна гэж байхгүй. Далавч тийм ч амархан гарч ирдэггүй далавчнийхаа тухай бодоход далавч нь арьсийг нь нэвт сүлбэн гарч ирдэг харахад их өвддөг юм шиг харагддаг ч багаасаа далавчиндаа дассан байдаг болохоор ерөөсөө өвддөггүй. Харин далавчгүй төрөл нь зүгээр нисэх талаар бодоход л нисчихдэг үнэхээр амархан биш гэж үү? Жигүүртэн нь хүнтэй нилээн төстэй.  Хүнийг бодвол бага зэрэг хүчтэй тархиа арай илүү ажиллуулж чаддаг бусдаараа бол бараг л ижилхэн байдаг. Үржлээрээ эмэгтэй хүйстэн төрөх нь нилээн ховор байдаг. Далавчтай эмэгтэй төрөх нь жигүүртэн дотроо маш азтай үйл явдал юм. Манай эмээ сүүлийн 100 жилд төрсөн анхны далавчтай эмэгтэй байсан. Эмэгтэй далавчтан бараг байдаггүй учир далавчтай жигүүртэнүүд энгийн жигүүртэнтэй гэрлэдэг. Тийм болохоор хүүхдүүд нь ихэвчлэн хүйсээсээ хамаарч аль төрлийн жигүүртэн болох нь шийдэгддэг. Онцгой тохиолдол тохиохгүй л бол эмэгтэйчүүд нь далавчгүй болж төрдөг. Хүнд мутац гэж тохиодог шиг бидэнд ч  онцгой тохиолдол байна.Тэр нь юу вэ гэхээр далавчтай далавчгүй аль аль хэлбэрээр нь нисэж чаддаг гайхалтай авьяастан юм. Ийм зүйл маш цөөхөн байдаг. "Саяд 1 тохиолддог бөгөөд тэр 1 тохиолдол нь ээжийн чинь гэдсэнд бүрэлдэж чи төрсөн"гэж эмээ минь үргэлж хэлдэг байсан. Манай удамд эмэгтэй жигүүртэн маш цөөхөн ч гэлээ бүгд далавчит жигүүртнүүд байдаг. Тийм учраас манай гэр бүл бүр дээд зэргийн нууцлалтай байх шаардлагатай болдог. Учир нь зарим жигүүртнүүд далавчтай эмэгтэйчүүдийг өндөр үнээр зарах барьцаалж судлах гэх мэтийн бохир зүйлс хийдэг.Ийм санаатай жигүүртэн маш олон байдаг. Тэднээс болж над шиг онцгой нэгэн нууцлагдмал байх хэрэгтэй.


Hi dears😊 2 zohiolch ni zorig gargan shine bichver ehluullee👩🏻‍💻 ta buhen jiguurtnee duustal hamt baigaarai💛 demjeed vote daraad ugvul bid iluu uram orj goy goy hesguudiig oruulah bolnoo ☺️ ene hurtel unshsand bayrlalaa❤️

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Aug 05, 2020 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

ЖигүүртэнWhere stories live. Discover now