3. Busan

1.2K 162 22
                                    

Дунхёг: Миний хайр ч зүрхний хийтэй шүү!

Би: Дуугүй бай!

Дунхёг: Ингэж уурлаад байвал бидний хос хоёр зүрхний нэг алга болж би ганцаардсан зүрхтэй тал хайртай залуу үлдэх нь.

Би: Юун тал вэ? Миний чамайг гэх хайр бидний дундах хайрын 0,0001 хувийг ч эзлэхгүй.

Дунхёг: Худлаа хайраараа наадаад л...

Би: Ганц гоймон авч өгчхөөд хэдэн минут хажуудаа суулгах гэсэн юм?

Дунхёг: Хэрэглээ багатай байсан бол аль хэдийн богтлоод суучихгүй юу?

Би: Ямар азаар чи ядуу юм? Тийм ээ?

Дунхёг: Харин тийм ээ.

Дунхёг "Нээрээ мартсанаас" гэснээ халаасаа ухан уут шаржигнуулж байгаад "Юу байна? Таа л даа" гэв.

Би: Чихэр!

Дунхёг: Үгүй ээ.

Би: Бэлгэвч!

Дунхёг: ХӨӨЕ! ПАК МИРАН!

Би: Тэгээд өөр юу байх юм?

Дунхёг: Би юу гэж бэлгэвч халааслаад явж байдаг юм?

Би: Хэтэвчинд чинь байсан харсан шүү!

Тэгснээ худлаа цаашаа харж мараад тэнэгтээд, маяглаад байхаар нь нуруу руу нь алгадаад автал Дунхёг "Чи ер нь миний хэтэвчийг ухаж юу хийсэн?" гэснээ нүүрээ сэвж, нүдээ онийлголоо.

Би: Чи түрүүн л гоймонгийн мөнгөнөөс өөр мөнгөгүй гээд бараг хэтэвч лүүгээ намайг авч хийчих гээд урдуур савчаад байсан биз дээ?

Дунхёг "Хайр нь тэрийг задлахгүй за юу!"

Би: Надад ямар хамаатай юм?

Дунхёг "Задлахаар болбол задлах шаардлагатай болгосон хүн нь чи л байх болно" гээд нүдээ ирмэв. Энэ муу чинь солиорчхож!

Би "Далд ор!" гэж хэлээд гулгуураас босож Дунхёгийг нэг өшиглөж аваад гэрийн зүг алхлаа. Айш тэнэг новш чинь, тэнэг юм яриад, тэнэг болтол улайлгачих юм!

"Миранаа! Ичээд байгаа юм уу?" Гэсээр Дунхёг араас гүйж байхаар нь би ч түүнээс зугтаан гэрийнхээ зүг гүйж муур хулгана болоод эцэст нь урт хөлтөд баригдлаа.

Би: Яах гээд байгаа юм чи одоо?

Дунхёг: Хайраа халаасанд юу байгааг таачих л даа!

Би: Би ямар далай лам уу?

Дунхёг: за тэгвэл би ойртуулж өгье. Чиний дуртай зүйл.

Extraordinaire 4 |Dream|Where stories live. Discover now