1. Baby

2.4K 186 54
                                    

- Хайраа! Ахиад л шөнө гоймон гудраа юу? Мантуу шиг болчихсон~

Би: Наад нэг юмаа өчигдөр орой авчраад өгчихгүй хар үүрээр салгалаад хүн унтуулахгүй дуудаад байх юм!

-Хайр нь өчигдөр найз охинтойгоо байсан гэж хэлсэн шүү дээ.

Би: Битгий хүн хайраа гээд бай! Нүгэл гэм! Чих тасарчих гээд байна шүү!

-Чи миний хайрыг ад үзээд байгаа юм уу?

Би түүн лүү хялам хийгээд хойш эргэн хартал Дунхёг хажууд зэрэгцэн алхаад "Гэхдээ миний хайр арай л таргалаад байна уу даа? Хөл чинь хугарсан ч ингэж дэлбэрч болохгүй шүү дээ!" гэхэд нь би хурдхан гарт байсан суга таягаараа нуруу луу нь цохиод "Ий Дунхёг чи далд ор доо!" гэтэл өнөөх чинь нуруу барьж татганаж янз бүр болоод хайр даадаггүй тарвага, бабаяага, энэ цаг мөчөөс бидний дунд хайр аахгүй өс хонзон л аагаа энэ тэр гэсээр цааш яваад өгөв.
Би ч араас нь харж Дунхёгийн тэнэгийг гайхаж шоолж байгаад гэр лүүгээ орлоо.

Амралтын өдөр болохоор гэрийнхэн нам унтаж би эрт сэрчихсэн болохоор өглөөний цай бэлдэв. Хийж дуусаад аав, ээжийг сэрээж дараа нь газар дээрх ганц дүүгээ сэрээхээр "Пак Миран орохыг хориглоно" гэх бичээстэй хаалгыг өшиглөн орлоо.

Би тайван унтаж байгаа түүний хажууд очиж жигтэйхэн сайхан амьсгаа аваад "ПАК ЖИСОН! НЭГ ОХИН ГЭРТ ИРЧХЭЭД ЧАМАЙГ ХҮҮХДИЙНХ НЬ ЭЦЭГ ГЭЭД БАЙНА!" гэж орилтол Жисон "Хэн, юу, хаана, би аав?" Гэсээр орноосоо үсрээд босоод ирэв.

Би "Өглөөний цайгаа уу!" гэж хэлээд өрөөнөөс нь гартал араас Жисон "ПАК МИРАН! ЧАМАЙГ ДАА" гэж орилсоор үлдэв.

Эгч хүн байна даа! Баавартайхан дүүгээ дэглэнэ шүү дээ...

...

Ээж: Хэзээ шохойгоо авахуулах билээ?

Би: Дараа долоо хоногоос.

Аав: За дараагийн удаад юугаа хугална гэж бодож байна?

Жисон: Хугарах яс үлдсэн юм уу даа?

Би: Жисонаа, надад 206 яс байгаа. Тэгэхээр сайн бод хугараагүй хэдэн яс үлдсэнийг!

Ээж: Мөчийг нь санжуулах юмсан. Даанч бүр урдуур өрсөөд л ясаа хугалаад байх юм.

Би: Нам төрийн бодлого гэдэг шиг нэг төрлийн миний бодлого гэх үү дээ?

Аав: Гэхдээ Миранаа чи одоо манай гэрээс яв аа... Хорин хоёр, гурав хүрчхээд хэдийг хүртэл бид хоёрыг шулж амьдрах гээв?

Extraordinaire 4 |Dream|Where stories live. Discover now